| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00601/И |
| Дугаар | 47 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 47
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байрны багшаар ажиллаж байгаад 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 он хүртэл сургуулийн цаг бүртгэгчээр ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Цэцэрлэгт туслах багшаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байрны багшаар, 1988-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургууль цаг бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Цэцэрлэгт туслах багшаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байрны багшаар, 1988-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургууль цаг бүртгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Г.*******ын Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1808 дугаар албан бичиг,
-Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын даргын 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр тушаалын хуулбар,
-Г.*******ын Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Д.*******ийн “Миний бие 1978 оноос эхлэн одоог хүртэл тус театрт дуучнаар ажиллаж байна. Г.******* нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүртэл дуучнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Гэрч Л.*******гийн “Миний бие 1980-1997 он хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Г.******* нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ******* сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байрны багшаар, 1988 оны 09 дүгээр сараас тус сургуулийн цаг бүртгэгчээр 1993 оныг хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.
Хүсэлт гаргагч Г.*******ын 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Цэцэрлэгт туслах багшаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байрны багшаар, 1988-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургууль цаг бүртгэгчээр ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1808 дугаар лавлагаа зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч Г.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.*******ыг 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Цэцэрлэгт туслах багшаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байрны багшаар, 1988-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургууль цаг бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Цэцэрлэгт туслах багшаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байрны багшаар, 1988-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургууль цаг бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА