| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00637/И |
| Дугаар | 48 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 48
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1979-1990 он хүртэл аав, ээжийн хамт мал малласан. Би 19*******1-19*******4 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан. Иймд намайг 1979-1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсныг мэдэх М.а, Ч.а нарыг гэрчээр асууж, миний 1979-1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.*******гийн төрсөн эгч нь юм. Т.******* 1979 оны 06 дугаар сард *******-р анги төгсөөд 1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд аав, ээжийн хамт мал маллаж байсан. Мал маллаж байх хугацаандаа буюу 19*******1 оны 06 дугаар сараас 19*******4 оны 06 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Иймд Т.*******г 1979 оны 06 сараас 19*******1 оны 6 сар хүртэл, 19*******4 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь 1979 оны 06 сараас 19*******1 оны 6 сар хүртэл, 19*******4 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1*******60 дугаар албан бичиг,
-Ховд аймгийн Дөргөн сумын 1 дүгээр бригадын 1979, 19*******0, 19*******4, 19*******5, 19*******9 оны 70 дугаар дансны хуулбар,
-Т.*******гийн цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Т.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Ч.ын “Т.******* нь 1979-1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилласан. Адуу, тэмээ, бог мал маллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Дөргөн сумын худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилладаг байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч М.ын “Т.******* нь 1979-1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилласан. Адуу, тэмээ, бог мал маллаж байсан. 19*******1-19*******4 онд цэргийн алба хаасан. Би тухайн үед Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор ажилладаг байсан” гэх мэдүүлэг,
-Т.*******гийн ажиллаж байх үед авахуулсан гэх фото зураг зэрэг болно.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.*******г 1979 оны 06 сараас 19*******1 оны 06 сар хүртэл, 19*******4 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1979 оны 06 сараас 19*******1 оны 6 сар хүртэл, 19*******4 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА