| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00612/И |
| Дугаар | 49 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 49
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд Ховд аймагт төрсөн. 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Ховд аймгийн Барилга угсралтын трейстэд аавыгаа даган туслах гагнуурчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1985 онд цахилгаан гагнуурын 3 дугаар зэрэг авч, 1992 оныг хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж байсан. Тэр үед манай ээж даралт харавсан учир би 8-р ангиасаа гараад ажиллаж эхэлсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон бөгөөд архиваас миний ажиллаж байсан талаарх баримт гарч ирэхгүй байгаа. Би тухайн үед ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг болон баярын бичиг зэрэг баримтуудыг хэрэгт баримтаар өгсөн. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох шаардлагатай байгаа тул миний 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1544 дүгээр албан бичиг,
-Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын хуулбар,
- Барилга угсралтын трестийн намын үүр, захиргаа гэх 1989 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Баярын бичиг,
-Хас түлхүүр ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6/18 дугаар тодорхойлолт,
-Гэрч Д.*******ын Б.******* нь Ховд аймгийн Барилга угсралтын конторын сан цехэд 1982-1992 оныг дуустал гагнуурчнаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Барилга угсралтын трестэд токорчин хийж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.гийн Б.******* нь 1982 онд Ховд аймгийн Барилга угсралтын конторын сан цехэд ажилд орж, түүнээс хойш 1992 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Би тухайн үед Б.*******тэй хамт ажилд орж байсан. Б.*******ийн аав Бүргэд гэж хүн манай байгууллагын төмөр хийц дээр ажилладаг байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Б.*******ийн 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1544 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Б.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******ийг 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА