Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 91

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ганхуягт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 16.643.262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар /УБД:9016001017, РД:2556375/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Капитал банк нь иргэн Төмөрбаатарын Ганхуягтай 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-111 тоот цалингийн болон барьцааны зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар, сарын 2.5 хувийн, жилийн 30 хувийн хүүтэйгээр олгосон.  Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 2.999.827 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 01 сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12.000.172 төгрөг, зээлийн хүү 4.300.337 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 342.753 төгрөг нийт 16.643.262 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс Т.Ганхуягаас 16.643.262 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ....хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч төлбөрийг эхний 3 сар болох 2, 3, 4 саруудад 500.000 төгрөгөөр төлж, дараагийн сараас 1 сая төгрөгөөс дээш дүнгээр төлж 2017 оны 09 сарын 25-ны өдөр зээлийг бүрэн хаах хүсэлтэй байна гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын 2-р баг Борхойн гудамжны 1-28 тоотод оршин суух, Боржигин овогт Төмөрбаатарын Ганхуяг /РД: ЧМ74121810/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Капитал банкны Замын-Үүд салбараас 2015 оны 03 сарын 20-ны өдөр 15 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Ачаа бараа хомсдож машин тэрэг явахгүй болж зээлийн график зөрчигдөж эхэлсэн. Капитал банкны нэхэмжилсэн нийт 16.643.262 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн эхний 3 сар 500.000 төгрөгөөр үлдэх саруудад 1 саяас дээш төгрөгөөр төлж 2017 оны 09 сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн дуусгах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Т.Ганхуягаас зээлийн гэрээний үүргийн төлбөр 16.643.262 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч  Т.Ганхуягтай 2015 оны 03 дугаар сарын 20-ны  өдөр 111 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн зээлийг, жилийн 30 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж аван, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж ирсний улмаас 2017 оны 01 сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 12.000.172 төгрөг, зээлийн хүү 4.300.337 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 342.753 төгрөг бүгд 16.643.262 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ганхуяг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн төлбөр 16.643.262 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн эхний 2, 3, 4 сард 500.000 төгрөгөөр, 05 сараас эхлэн 1.000.000 төгрөгөөс дээш төгрөгөөр төлж 2017 оны 09 сарын 25-ны өдрийн дотор зээлийн төлбөрийг бүрэн барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ.  Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ганхуягт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 16.643.262 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Т.Ганхуяг зээлийн гэрээний үүргийн төлбөр 16.643.262 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2, 3, 4 сард 500.000 төгрөгөөр, 05 сараас эхлэн 1.000.000 төгрөгөөс дээш төгрөгөөр төлж 2017 оны 09 сарын 25-ны өдрийн дотор зээлийн төлбөрийг бүрэн барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.5,  57  дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.166 төгрөгийн 50 хувь буюу 120.583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 120.583 төгрөгийг, хариуцагч Т.Ганхуягаас 120.583 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Т.Ганхуяг нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА