Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 495

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Б.Баярхүү;

иргэдийн төлөөлөгч:  Г.Эрдэнэсувд;

шинжээч эмч: О.Болороо,

сэтгэцийн эмч: Д.Дэжидмаа;

хохирогч: Д.Доржпүрэв, түүний өмгөөлөгч Н.Баатардорж;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: У.Өнөрцэцэг, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар,

шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

             Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт   урьд ял шийтгэлгүй, Б.М

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:

 

Яллагдагч Б.М нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээврийн хөгжлийн яамны урд талбайд 2018 оны 8 дyraap сарын 09-ний өдөр 21 цаг 10 минутаас 21 цаг 20 минутын орчимд хамт ажилладаг Т.Гомбосүрэнтэй маргалдаж, түүний толгойн тус газарт гараараа 7 удаа цохих, хөлөөрөө 5 удаа өшиглөх зэргээр зодож, толгойд суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалт гэмтлүүдийг учруулсны улмаас Т.Гомбосүрэн нь гавал тархины битүү гэмтэл авч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан, түүнчлэн Б.М нь талийгаачийг зодох явцдаа түүний биед баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, баруун, зүүн хацрын төвгөр, баруун чамархайн булчингийн цус хуралт, эрүүний цус хуралт болон уруулын салст, завьжны салстын цус хуралт бүхий олон тооны гэмтэл, шарх учруулж хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгээс уучлалт гуйя. Надад нуугаад байх зүйл үнэндээ байхгүй. 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажил тарах үед буюу 17 цагийн орчимд манай яамны Авто замын бодлогын дарга Э.Энхбат орж ирсэн. “Миний албаны машин дугаар явдаггүй өдөр, хоёулаа хамт явах уу” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би “Д.Цэцэгмаа  амарсан боловч түр ажлын хэсэгт орж ирчихээд ажиллаж байгаа юм. Амралтыг нь тэмдэглээд зуун грамм уучихаад хамт явъя” гэхэд “тэгье” гээд би Д.Цэцэгмааг дуудаад өрөөндөө оруулсан. Яагаад Д.Цэцэгмаагийн амралтын өдрийг тэмдэглэх болсон бэ гэхээр наадмын дараа манай мэргэжилтэн Д.Цэцэгмаа амралтаа аваад өөрийнхөө өрөөнд нэг хэсэг хүмүүсийг оруулаад ирчихсэн намайг ороод ирээч гэж  ажил тарсаны дараа хэлсэн. Би тухайн үед нь ажилтай байсан болохоор “завгүй байна, уучлаарай” гээд гараад явсан. Түүнээс хойш уулзалгүй байж байгаад би Булган аймаг руу явж ээжийнхээ 75 насны ойг тэмдэглэж ирчихээд тухайн өдөр ажилдаа орчихоод байж байх өдөр нь Д.Цэцэгмаа  ажил дээр ирсэн байсан. Би “юу болоод ажил дээр ирчихсэн байгаа юм бэ” гэхэд “нэгдсэн төсөл гээд Хятадын зээл тусламжтай холбоотой төслүүдийг шалгах ажлын хэсэг гарчихсан, тэгээд ийм ажилтай байгаад байна” гэж хэлсэн. Би Д.Цэцэгмааг дуудахад 18 цаг болж байсан байх. Өрөөндөө ороод байж байхад мэргэжилтэн Ч.Ганбаяр орж ирсэн. Манай өрөө өрөөгөөр дамжиж ордог. Бид дөрөв давхар хаалгыг нь цоожилчихоод миний хөргөгчин дотор 2 сард тухайн үед хамт ажиллаж байсан хүн Казакстанаас авчирсан конъяк байсан. Бид  дөрөв хаана яаж амарсан тухай, үргэлжлүүлээд ажил төрлөө яриад сууж байсан. Би уул нь өрөөнийхөө дотор цонх руу хараад сууж байсан. Нэг мэдсэн чинь хаалга онгойх шиг болохоор нь эргээд харсан чинь хүн харагдахгүй байсан. Өөдөөс Э.Энхбат хараад сууж байсан. “Хэн хаалгаар шагайсан бэ” гэхэд “сая Б.Лхагвасүрэн шагайлаа, Б.Лхагвасүрэн нилээд халамцуу байх шиг байна, түрүүн манай өрөөнд орж ирээд гаргах гэж нилээн зовсон” гэж хэлж байсан. Би Ч.Ганбаярыг “хаалга үүдээ шалга, цаана нь хүн байгаа юм уу” гэхэд Б.Лхагвасүрэнг дагуулаад ороод ирсэн. Б.Лхагвасүрэн нилээн халсан байдалтай байсан. Би “өнөөдөр чинь юу болов” гэхэд Б.Лхагвасүрэн “би маргааш амралтаа авах гэж байгаа” гэж хэлсэн. Би “танай дарга байгаа юм уу” гэхэд “Б.Артур дарга эхнэртэйгээ уулзана, нэг газар цаг болзсон гээд гараад явчихсан” гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд байж байхад хүмүүс орж гараад байсан. Би урд нь мэдүүлэг өгөхдөө хүмүүс орж гарахыг урд хойно нь оруулж мэдүүлсэн байсан. Талийгаач Т.Гомбосүрэн цагаан цамцтай инээсэн байдалтайгаар орж ирээд бид нар хоорондоо ажил төрөл ярьцгаасан. Дараа нь Б.Артур орж ирсэн. Би “чи эхнэртэйгээ нэг газар уулзана гээд явчихсан байсан юм биш үү” гэхэд Б.Артур “би тэрийгээ больчихсон” гээд орж ирсэн. Тэгээд нэг иймэрхүү байдалтай байж байгаад талийгаач Т.Гомбосүрэн, Б.Лхагвасүрэн хоёр түрүүлээд гарсан. Араас нь Д.Цэцэгмаа, Э.Энхбат хоёр гарахаар нь өндөрлөх гэж байгаа юм байна гэж ойлгосон. Би түр гарч байгаа юм уу, бүр явж байгааг сайн мэдээгүй. Тэр өдөр манай яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ярьсан. Манай дарга тухайн үед амралтаа авсан байсан. “Архангай аймгийн Цэнхэрийн рашаан руу явчихаад ирлээ. Наагуур чинь очих шаардлага байна уу” гэхээр нь би “та юу ч гэсэн маргааш хүрээд ирэх юм уу, энд ирээд ажил ямархуу байна, байр байдлыг нь нүдээрээ хардаа” гээд маргааш нь өглөө эрт уулзахаар тохирсон байсан. Би хаалганы завсараар санамсаргүй харсан чинь манай жолооч ирээд суучихсан байсан. Би жолооч руугаа очоод “одоо хоёулаа явъя” гээд хамтдаа доошоо уруудаад явж байхад 2-3 давхрын завсарт талийгаач Т.Гомбосүрэн, Б.Лхагвасүрэн хоёр хоорондоо юм яриад зогсож байх шиг байсан. Би “хэдүүлээ оройтсон байна, маргааш өглөө эрт ажилтай юм чинь одоо эрт тарцгаая” гэж хэлсэн. Талийгаач Т.Гомбосүрэн Б.Лхагвасүрэнд “чи нилээн согтсон байх шиг байна, одоо харьвал яасан юм” гэж хэлж байх шиг байсан. Энэ хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Би “ямар ч байсан энэ хоёр явах юм байна” гэж бодоод жолоочтойгоо түрүүлээд доошоо буусан. Араас Б.Лхагвасүрэн, талийгаач Т.Гомбосүрэн хоёр зэрэгцээд шахуу гараад ирсэн. Үүдэнд гараад зогсож байсан чинь талийгаач надад тамхи асаагаад өгсөн. Гадаа бороо ороод чийгтэй байсан болохоор би “тамхи татахгүй, цэвэр агаар амьсгалмаар байна” гэж хэлэхэд талийгаач татаж байсан тамхиа миний ам руу чихээд байхаар нь “тавилдаа” гэхэд тавихгүй байхаар нь “төрийн тусгай хамгаалалтынханыг дуудлаа шүү” гэж хэлсэн. Намайг заамдаж авчихаад тавихгүй байгаад байсан. Би хаалга үүд онгорхой байхаар нь “хөөе харуулаа гараад ирээч” гэсэн чинь сонссон юм уу, сонсоогүй юм уу бүү мэд гарч ирээгүй. Тэгээд арай хийж заамдаж байсныг нь тавиулчихаад жолоочтойгоо машин руугаа явсан. Араас талийгаач хүрч ирээд “пизда минь гарал үүсэл нэг шүү, чи одоо өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм, чамайг хэн байсныг чинь мэднэ, юу болчихсон гэж бодоод байгаа юм” гэсэн утгатай үг хэлээд байхаар нь машинд суух гэж байснаа өрөөгөө цоожлоогүй, дотор нь хүмүүс байгааг гэнэт санаад эргээд яамны үүдний сандал руу алхсан. Талийгаач миний ахар сүүл хавь руу өшиглөхөөр нь аман дотроо “цохичих л юм байна даа” гэж хэлчихээд эргээд харах юм бол зодоон болох байх гэж бодоод сандал дээр суух гээд байж байхад гэнэт миний зүүн талын шанаа руу нэг төмөртэй юмаар цохиод авах шиг болсон. Би тухайн үед хүн цохиод авчихна гэж санаанд багтаагүй. “Үндэс угсаа нэг шүү пиздакаа” гээд орилоод цохисон. Би “юу вэ, юун үндэс угсаа байдаг билээ, намайг хэн цохиод авчихваа, гадны хүн цохисон юм болов уу” гээд дотроо бодоод нилээн манарсан. Би шоконд орсон байх. Тэгсэн чинь манай жолооч дундуур ороод ирэх шиг болсон. Салгах гэж байсан юм уу яах гэж байсныг сайн мэдэхгүй байна. Би манарчихаад байж байхад бас нэг хүн “ёоё” гээд дуугарсан. Би энэ юу болчихвоо гээд бодсон. Тэгэхэд их хурдтайгаар яамны талбай руу нэг хүн гүйх шиг болсон. Араас нэг хүн элдэх шиг болсон. Энэ нэг л юм болохоо больчихлоо, эвгүй юм болчихлоо гэж бодоод машиндаа суух гээд хоёр бил үү гурав алхсан шиг санагдаж байна. Тэгсэн талийгаач “чи чинь ямар үхдэггүй новш вэ” гээд цохиод авсан. Би манараад нүдэн дотор оч гялалзаад баахан од бужигнаад явчихсан. Юу болдог юм болоо гээд тэнцвэрээ ч олох гээд байх шиг хамаг ухаан санаа балартаад нүдэн дотор миний хүүхэд наснаас эхлээд өнгөрүүлсэн амьдрал зурвас зурвасаар яг хажуунаас нь өөрөө харж байгаа юм шиг нүдэнд үзэгдээд одоо ингээд үхдэг юм байхдаа гэж  дотроо бодоод байж байсан. Тэгээд нүд ч юм хардаггүй. Угаасаа харахгүй болсон уу бүү мэд. Намайг босоод зогсож байхад хажуу талаас Б.Лхагвасүрэнгийн дуу гараад “чи Б.М даргыг зодож байхаар намайг зодолдоо” гээд дуугарах шиг болсон. Миний баруун гар талд хүмүүс хоорондоо зодолдож, цохилцоод байх шиг байсан. Зүүн гар талд ирж цохилцоод тэгсэнээ төмөр тачигнаад янз бүрийн юм дуугараад байсан. Би хоорондоо зодолдоод байна даа гэж дотроо бодсон. Тэгээд хэсэг жоохон чимээгүй болсон. Ингээд гайгүй болчиж байгаа юм болов уу гээд бодсон чинь талийгаач дахиад хажууд ирснээ “чам шиг муу новшийг алсан байхад хууль надад үйлчлэхгүй шүү, муу гарал үүслээ мэдэхгүй новш минь” гээд янз бүрээр хэлж байснаа “чам шиг муу новш хүүхэн шааж чадахгүй, авгайг чинь шаана шүү ч гэх шиг” би учрыг нь ойлгоогүй. Миний нүүрэн тушаа нэг цохиод авсан. Ухаан санаа манартаад юу болсоноо мэдээгүй. Нэг мэдэхэд яамны хажуу талын сандал дээр хамаг бие дагжиж чичрээд сууж байсан. Дараа нь яамны ард талын хаалгаар жолооч авч гараад машинд суулгаад гэр лүү аваад явсан. Зам зуур Д.Цэцэгмаа 2 удаа, Ч.Ганбаяр нэг удаа, манай сайд 2 удаа залгасан. Би гэрийн гадаа ирэхэд “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж байна” гээд нэг хүн залгаад  “та ажил дээрээ хүрээд ирээч” гэхээр нь жолоочдоо гэрийн түлхүүрээ өгөөд буцаж яаман дээр очсон. Ийм л үйл явдал болсон. Ажил дээр ирэхэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрынхан ирсэн байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар руу явсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр бол миний хувьд харамсаад барахгүй, маш зовлон үзлээ. Өнөөдөр энэ шүүхийн танхимд мэдүүлэг өгөөд зогсоно гэдэг үгээр хэлэхийн аргагүй үнэхээр хэцүү байна. Тэр орой би ажлаас тараад нөхөр рүүгээ залгасан. “Эртхэн гэртээ харьцгаая тарах болж байна уу” гэж асуусан. Маргааш нь 5 дахь өдөр буюу 10-ны өдөр ээлжийн амралтаа авах ёстой байсан. Зам тээврийн хөгжлийн яаманд хяналт, шинжилгээ үнэлгээ Аудитын газрын даргын ажлыг авснаас хойш 2 жил  хань маань ээлжийн амралт эдлээгүй байсан. “Сайдаас үүрэг өгсөн, бичиг цаасны ажилтай байгаа учраас түрүүлээд явж бай” гэж хэлсэн. Би бага хүүтэйгээ гэртээ байж байсан. Орой 20:00 цагийн үед залгахад би “ажлынхантайгаа сууж байна,  удахгүй очно” гэж хэлээд салгасан. 21:00, 22:00, 23:00 цагийн үеүдэд залгахад утсаа аваагүй. Би “яасан бэ, зүгээр үү яагаад ирэхгүй байгаа юм бэ” гээд мессэж бичсэн. Ажил албан тушаалтай нь холбоотой хэл ам, хүмүүсийн янз бүрийн яриа чихэнд дэлсээд байдаг байсан. Шөнийн 00:00 цагийн орчим утас дуугарахаар нь авахад “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэсээс ярьж байна, таны нөхөр амь насаа алдсан байна” гэж хэлсэн. Би тухайн үед чихэндээ ч итгээгүй “та тоглоод байгаа юм биш биз дээ” гэхэд “ийм юмаар тоглодоггүй юмаа, миний дүү хүрээд ир” гэж хэлсэн. Би том ахыгаа дуудаад эхнэрээр нь хүүгээ харуулаад ахтайгаа хамт Цагдаагийн газар очоод “та нар хүн андуураад байгаа юм биш биз, би яг одоо ханийхаа царайг хармаар байна” гэж хэлэхэд “та тайван бай, бид нар юу гэж таниар тоглох юм бэ, өнөөдөр Зам тээврийн яаман дээр хэдэн хүмүүс архи ууж байгаад таны нөхөр бусдын гарт амь насаа алдсан байна, та маргааш өглөө Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр 07:00 цагт ирээрэй, цогцосыг таниулна, өөрөөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж хэлсэн. Би шөнийн 02:00 цаг болтол Цагдаагийн газар байж байгаад гэртээ ирсэн. Өглөө нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр очиход миний ханийн цогцосыг харуулсан. Эрүүн дээр нь гутлын мөр гарчихсан. Баруун, зүүн хоёр шанаанаас нь цус гарсан. Нүүр нь нилэнхүйдээ хавдсан байдалтай байсан. 38 нас хүртлээ үхсэн хүн хараагүй байж байгаад нэг л хүүр харсан. Хамаг гэдэс дотор бүх юмыг нь гаргаад тавьчихсан байсан. Хавтаст хэрэгт авагдсан зургуудыг харахад надад үнэхээр хэцүү байдаг. Энд авагдсан бүх зураг миний ой санамжид тогтож үлдчихсэн. Бид хоёр 1998 оноос хуулийн сургуулийн оюутан үеэсээ үерхэж нөхөрлөөд 20 жил хамтдаа амьдарч 4 хүүхдийн ээж, аав болсон. Өөрсдийн хөдөлмөрөөрөө хичээж нэг нь төрдөө, нэг нь хуулийн байгууллагад ажиллаж амьдарч байсан. Ой зургаан сартай үлдсэн хөлд ороогүй, хэлд ороогүй хүүхэд маань “ааваа” гэж хэлд орсон. Дөрвөн настай үлдсэн охин маань өдөр шөнөгүй аавыгаа нэхээд “аав нь тэнгэрт байгаа, бурхан болчихсон, чамайг харж байгаа” гэхээр “ганцхан удаа царайг нь харчихмаар байна” гээд хэцүү байдаг. Найман настай хүү маань аавыгаа бусдын гарт амиа алдсныг мэдээд ээрдэг, гацдаг өвчтэй. Өнөөдөр сэтгэл зүйн эмчийн зөвлөгөө аваад ийм л байдалтай байна. Энэ хэрэг гарснаас хойш эцэг нь сэтгэл санаагаар унаад өдөр шөнөгүй хүүгийнхээ араас шаналж суусаар байгаад 4 сарын дараа ходоодны хорт хавдар гэх өвчнөөр оншлогдоод 7 хоногийн дараа буюу 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өглөө нас барсан. Ээж нь хүүгээ оршуулаад 21 хоног дээр уймарч яваад хөлөө хоёр хугалаад хэвтэрт гурван сар хэвтээд бид нар сахисан. Нэг л өдөр хоёр айлын голомт сахиж явсан хоёр эр хүн нураад унасан. Зовлонгийн хамгийн хүнд нь үхэл хагацал юм байна. Эмэгтэй хүний хувьд нялх нойтон олон хүүхэдтэй бэлэвсэрч үлдэнэ гэдэг хүсээд байхаар зүйл биш гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч явна. Хөхний сүүгээ ширгэтэл, үстэй толгойгоо цайтал хоёр жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээсээ гэж явж байна. Олон ч удаа энэ хэрэг буцаж, маш олон хүсэлт гомдлууд гарч байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг харгалзаж шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөрэй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Доржпүрэв мэдүүлэхдээ: Би Зам тээвэр, хөгжлийн яаманд жолоочоор ирээд удаагүй байсан. Б.М даргын жолооч хийж байсан. 2018 оны 08 дугаар сарын 09-ний орой Б.М даргыг хүлээж зогсож байсан. Б.М даргыг өрөөндөө хэдэн хүмүүстэй юм ууж байгааг мэдээд машины зогсоол дээр ус их тогтдог учраас хөшөөний хажуу талд суухад эвтэйхэн болгож тавьсан. Тэгээд дотогшоо ороод Б.М даргын өрөөний үүдэнд очсон. Тэгтэл намайг хараад Б.М дарга гарч ирээд “нилээн орой болсон байна хоёулаа явъя даа” гэж хэлээд миний хүзүүгээр тэврээд бид хоёр юм яриад доошоо бууж байсан. 2-3 дугаар давхрын завсар талийгаач Т.Гомбосүрэн, Б.Лхагвасүрэн хоёр өөд өөдөөсөө харчихсан хоорондоо юм яриад шатан дээр зогсож байсан. Б.М дарга бид хоёр хажуугаар нь гадагшаа гарсан. Тэгтэл талийгаач Т.Гомбосүрэн, Б.Лхагвасүрэн хоёр араас гарч ирсэн. Саравчны дор гадаа сайхан байна гээд зогсож байтал талийгаач ирээд нилээн татчихсан тамхиа Б.М даргад өгч байсан. Б.М дарга тэгэхэд нь “хэсэг байж байгаад татъя гадаа цэвэр агаартай сайхан байна” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач Б.М даргын зүүн мөрөн дээгүүр гараа давуулаад пиджак, цагаан цамцных нь захаас барьчихсан байсан. Тэгээд өөрийнхөө татаж байсан тамхиа ам руу нь хийж тамхи татдаг юм байж таталдаа гээд байж байсан. Би шүхрээ дэлгээд дарга бид машин руу явж байхад талийгаач даргын араас “чи бид хоёр гарал үүсэл нэгтэй шүү, нэг л тогооноос хоол иддэг, намайг ирэх явахыг хэн ч мэдэхгүй, чамаас өмнө нь энэ яаманд гэх зүйлийг ярьж байсан”. Тэгээд машины ар талд очоод машиндаа суух нь дээ гэтэл дарга буцаад эргэсэн. Авто машины зогсоолоос явган хүний зам руу гарах хашлаган дээр талийгаач Б.М даргыг араас нь очоод өшиглөж байсан. Цаашаа яваад сандалны хажуу талд энэ хэд юм яриад зогсож байсан. Би үйлчилгээний ажилтан учраас шүхрээ дэлгээд даргыг бороонд норохоос хамгаалаад зогссон.  Талийгаач нь “гарал үүсэл нэгтэй шүү, хэзээ яваад, хэзээ ирэхээ хэнээр заалгахгүй” гэх яриа өрнөөд Б.М даргыг 2-3 удаа цохисон. Б.Лхагвасүрэн нь “Б.М даргыг яагаад цохиж байгаа юм бэ намайг зодооч” гээд талийгаачтай маргалдсан. Тэгээд  талийгаач Б.Лхагвасүрэнг 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Б.Лхагвасүрэн зөрүүлээд 2 удаа цохиход хогийн савнаас барьж тагаар нь цохиж унагаагаад мод үрслүүлсэн хашааны хашлаганаас барьж тогтож байсан. Сүүлдээ Б.М дарга руу дайрахаар нь би хажуугаар нь ороод талийгаачийг цохих гэж оролдсон. Тэгсэн чинь би хүний хөлд тээглээд халтирч унасан. Унахад талийгаач хүрч ирээд миний хавирга руу өшиглөсөн. Би амьсгал авч чадахгүй хойшоо ухарч машины зогсоол руу зугтсан. Үнэхээр амьсгал авч чадахгүй хэцүү байдалд орсон. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй. Тэгээд талийгаач газар уначихсан чихнээс нь цус гарчихсан байдалтай байсан. Б.Артур даргын жолооч Олзод бид хоёр нийлээд талийгаачийг өргөөд сандал дээр хэвтүүлсэн. Тэгээд даргыг аваад өөрийнхөө хувийн  машинд суулгаж гэрт нь хүргэж өгсөн. Эргээд албаны машин дээр очихоор дахиад маргаан үүсэж магадгүй гэх зорилгоор өөрийнхөө машинаар хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгөөд байж байтал утас нь дуугараад “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас дуудаж байна хоёулаа буцаад явъя” гэсэн. Тэгээд даргын хамт Зам тээврийн хөгжлийн яаман дээр очсон. Буцаад яаман дээр очтол Цагдаагийн газрынхан ирсэн байсан. Хэргийн үнэн мөнийг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч О.Болороо мэдүүлэхдээ: Цээж, зүүн эгэм, хэвлий, баруун тохой, зүүн шилбэн шагайн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тодорхой нэгэн байдлаар тухай хүний биед эмзэглэл үүсч болно. Амь хохирогч хүнд гэмтлийн улмаас нас барсан. Хамар ясны хугарал хөнгөн зэрэгт хамаардаг. Яагаад гэвэл нүүр хэсгийн яснууд нь нимгэн учраас шинжлэх ухааны үүднээс 28 хоногт бороолон эдгэх боломжтой. Энэ тохиодолд цусан хураа үүсээгүй. Аалзан хальсан дор цус харвалт үүссэн байгаа. Задлан шинжилгээгээр сэмж, чацархайнд ямар нэг өөрчлөлт байгаагүй. Тиймээс тусгайлан зургийг нь аваагүй. Шинжилгээ хийж байгаа явцыг гэрэл зураг болон бичлэгээр баталгаажуулсан. Шинжилгээгээр ахлах, тэргүүлэх зэргийн эмч бүгд хажууд байсан. Амьсгалын төв бага тархины дээр байрладаг. Түргэн үхлийн үед сувганцрын үхжил үүсдэг. Тэрнээс архаг сувганцрын өөрчлөлт гэж үзэхгүй. Сувганцрын үед үхжил үүсэх боломжгүй. Нойр булчирхайн үхжил бичил судасны эргэлтийн хямралын улмаас үүсдэг. Нойр булчирхайн үхжил шаргал ягаан өнгөтэй байсан. Гэмтлийн улмаас талийгаач нь тэсвэрлэшгүй зовж шанална гэх ойлголтыг тогтоох боломжгүй. Энэ гэмтлийг авснаас хойш ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй. Гэмтлийг авснаасаа хойш зовж шаналж байгаагаа мэдрэх боломжгүй. Талийгаачид учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Тархмал цус харвалт буюу гавал тархины гэмтлийн улмаас богино хугацаанд үхэлд хүрэх боломжтой. Судасны гэмтлийг амьд ахуйдаа авсан. Ямар нэгэн үйл хөдлөл хийгээгүй үед үүсэх боломжгүй. Нойр булчирхайн болон сувганцрын үхжил гэдэг нь бичил судасны хямралтай холбоотойгоор түргэн үхлийн үед гардаг шинж юм. Үхжил нь тусдаа явагдах юм бол өөр зураглал харагддаг” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.Дэжидмаа мэдүүлэхдээ: Энэ хүний төрсөн цагаасаа өдийг хүртлэх бүх анамнизуудыг цуглуулна. Болсон процессуудыг бүгдийг яриулж байж дүгнэлт гаргадаг. Тухайн дүгнэлтийг шинжээч нар санал нэгтэй гаргасан. Хэргийн үйл явдал болон хавтаст хэрэгтээ танилцах явцад сэтгэл санаа цочрон давчидсан шинж тэмдэг байхгүй гэж үзсэн.  Шинжлэх ухааны үндэслэлээр сэтгэцийн шинжилгээний хувьд санаа сэтгэл цочрон давчидсаныг тогтоох боломжтой. Эхний бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт гаргахад би даргалсан. Давтан дүгнэлтийг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан. Архины асуудалтай байсан учраас археологийн шинжээч эмчийг илтгэгч эмчээр томилсон. Илтгэгч эмч хэрэгтэйгээ танилцаад шинжилгээгээ явуулна. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидах гэсэн асуулт очоогүй байхад хариулах боломжгүй. Хариулах боломжгүй гэдгээ хүлээн  зөвшөөрч байна. Энгийн сэтгэл санаа цочрол юм уу, эмгэг сэтгэл санаа цочрол юм уу гэдгийг ялган авч үздэг. Сэтгэл санаа цочрон давчидсан уу гэх асуулт орж ирээгүй учраас хариулт өгөөгүй. Тусгах шинж тэмдгүүд байвал ямар ямар шинж тусгагдаж байгааг нэмэлтээр бичих боломжтой” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зургууд /1хх-ийн 25-44/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 45-53/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан компьютерийн процессорт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 54-60/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 64-67, 1хх-ийн 83-85/,  эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 68, 82, 9хх-ийн 202/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6103 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 70-73/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-ийн 79, 6хх-ийн 48, 9хх-ийн 200/, баримтыг эд мөрийн баримт хадгалах байранд хадгалуулсан тэмдэглэл /1хх-ийн 80-81/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 86/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 87-127, 145-195, 202-250, 2хх-ийн 1/, Зам тээврийн хөгжлийн яамны албан бичиг, хавсралт /1хх-ийн 129-137/, гэрч Х.Баярзул /1хх-ийн 139-140/, гэрч Э.Шаарийбуу /1хх-ийн 141-142/, гэрч Д.Бодьсайхан /1хх-ийн 143-144/, гэрч И.Нэргүй /1хх-ийн 200-201/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг /2хх-ийн 5-7, 8-9/ нарын мэдүүлэг, оршуулгын зардал, хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 10-250, 3хх-ийн 1-57/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 59-85/, хохирогч Д.Доржпүрэв /3хх-ийн 91-93/, гэрч Ц.Отгонбаяр /3хх-ийн 94-95/, гэрч Д.Д.Цэцэгмаа  /3хх-ийн 102-103, 4хх-ийн 1-5/, гэрч З.Ууганбаяр /3хх-ийн 104-105, 4хх-ийн 32-34/, гэрч Б.Артур /3хх-ийн 106-107, 122, 4хх-ийн 22-24/, гэрч Б.Олзот /3хх-ийн 108-110, 111-112/, гэрч Л.Түмэнжаргал /3хх-ийн 113-114, 4хх-ийн 14-16/, гэрч Б.Лхагвасүрэн /3хх-ийн 115-117/, гэрч О.Золбадрах /3хх-ийн 120/, гэрч С.Дорждагва /3хх-ийн 121/, гэрч Н.Оюунбилэг /3хх-ийн 123-125, 4хх-ийн 18-20/, гэрч Ж.Энхбаяр /3хх-ийн 126/, гэрч О.Орхон /3хх-ийн 127/, гэрч Ш.Мөнхбулган /3хх-ийн 128/, гэрч Э.Энхбат /3хх-ийн 129-130, 4хх-ийн 11-13/, гэрч Ч.Ганбаяр /3хх-ийн 131-132, 133, 4хх-ийн 7-9/,  гэрч С.Баяр /3хх-ийн 134/, гэрч Б.Алтанчимэг /3хх-ийн 135-137/, гэрч Б.Идэрболд /3хх-ийн 138/, гэрч Д.Энх-Амар /3хх-ийн 140-141/, гэрч Б.Ламчин /3хх-ийн 146-147/, гэрч Цээлсүрэн /3хх-ийн 148-149/, гэрч Ж.Бат-Эрдэнэ /3хх-ийн 151-154/, гэрч Э.Бадамсүрэн /3хх-ийн 155-156/, гэрч Д.Жавхлан /3хх-ийн 157-158/, гэрч П.Насанжаргал /3хх-ийн 159/, гэрч Д.Ариунтуяа /3хх-ийн 160/, гэрч О.Нямхүү /3хх-ийн 161-162/, гэрч Ч.Ренчиндамба /3хх-ийн 163-164/, гэрч Н.Буянт /3хх-ийн 165-166/, гэрч Г.Гантулга /3хх-ийн 167-168/, гэрч Д.Баярмаа /3хх-ийн 169, 4хх-ийн 36-37/, гэрч Л.Оюунбилэг /3хх-ийн 170-171, 4хх-ийн 26-27/, гэрч Б.Цогтгэрэл /3хх-ийн 172-173/, гэрч Ц.Батжаргал /3хх-ийн 174-175/, гэрч Б.Солонго /3хх-ийн 176-177/, гэрч С.Майдар /3хх-ийн 178-179/, гэрч Х.Итгэлт /3хх-ийн 180-181/, гэрч Д.Энх-Амгалан /3хх-ийн 182-183/, гэрч Т.Мөнх-Оргил /3хх-ийн 184, 4хх-ийн 29-30/, гэрч Н.Уугандулам /3хх-ийн 185/, гэрч М.Энхболд /3хх-ийн 186-187/, гэрч Х.Баттуяа /3хх-ийн 188-189/, гэрч Ж.Бат-Эрдэнэ /3хх-ийн 190-192, 4хх-ийн 40-42/, гэрч С.Цээсүрэн /4хх-ийн 38-39/,  гэрч А.Энх-Амгалан /4хх-ийн 44-46, 11хх-ийн 146/, гэрч С.Галбадрах /4хх-ийн 47-48/, гэрч Б.Даваажав /4хх-ийн 49-50/, гэрч Б.Пүрэв /4хх-ийн 51-52, 11хх-ийн 142/, гэрч Б.Мөнхболд /4хх-ийн 53-54, 11хх-ийн 143/, Б.Батчулуун /4хх-ийн 55-56/, гэрч Т.Батсайхан /4хх-ийн 57-58/, гэрч П.Өлзийдэлгэр /4хх-ийн 59-61, 11хх-ийн 147-148/ нарын мэдүүлэг, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 142-145/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 64-80/, Д.Доржпүрэвийг драйгер үлээсэн тэмдэглэл /4хх-ийн 81/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост үзлэг хийсэн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1775 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 87-93/, Д.Доржпүрэвийн биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9790 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 96/, Д.Доржпүрэвт биологийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 8727 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 97/, шинжээч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /4хх-ийн 98-99, 165/, Б.Мын биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9791 дугаартай, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1043 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /4хх-ийн 102, 151-152/, Б.Мд биологийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8728 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 103/, Б.Лхагвасүрэнгийн биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9792 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 106/, Б.Лхагавасүрэнд биологийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 8 дугаар сарын 21-ний өдрийн 8729 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 107/, ул мөрөнд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8381, 8382, 8383, 8384, 8385 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /4хх-ийн 109-110, 112-113, 115-116, 118-119, 121/, эд зүйлд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4857, 4858, 4859, 4860, 4861 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /4хх-ийн 123-125, 127-129, 131-132, 134-135, 137-138/, гарын мөрөнд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4933 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6269 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /4хх-ийн 140-144, 171-176/, Б.Мын шүүх сэтгэц эмгэг судлалын 838, 1020 дугаартай дүгнэлтүүд /4хх-ийн 156-159, 9хх-ийн 223-226/, шинжээч О.Болороогийн мэдүүлэг /4хх-ийн 162-165, 9хх-ийн 207-208/, амь хохирогчийн хувийн байдлыг тодорхойлсон гэрч Р.Төмөрхуяг /5хх-ийн 17-18/, гэрч Т.Мөнхзул /5хх-ийн 19-20/, гэрч Р.Болдхуяг /5хх-ийн 21-22/, гэрч Г.Алтансүх /5хх-ийн 23-24/, гэрч Б.Гомбо /5хх-ийн 25-26/, гэрч У.Батмөнх /5хх-ийн 27-28/, гэрч Б.Нармандах /5хх-ийн 29-30/, гэрч Ч.Анхбаяр /5хх-ийн 31-32/, гэрч Б.Баярцэнгэл /5хх-ийн 33/, гэрч Ж.Наранчимэг /5хх-ийн 34/ нарын мэдүүлэг, амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /5хх-ийн 38-39, 41-111/, Б.Мын хувийн байдлыг тодорхойлсон гэрч Б.Жаргал /5хх-ийн 113-114, 11хх-ийн 149/, гэрч З.Жаргалсайхан /5хх-ийн 115-116/, гэрч Б.Лхамсүрэн /5хх-ийн 117-118/, гэрч З.Эрдэнэчулуун /5хх-ийн 119-120/, гэрч С.Пүрэвсүрэн /5хх-ийн 121-122/, гэрч Ж.Ганбаатар /5хх-ийн 123-124/ нарын мэдүүлэг, Б.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /5хх-ийн 125-136, 139-171, 174-190, 195-199, 7хх-ийн 95-108/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /6хх-ийн 43-45/, хуурцаганд хадгалагдсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 46-47/,   Төрийн албаны зөвлөлийн албан бичиг, хавсралт /6хх-ийн 50-66, 68-73/, Төрийн тусгай хамгаалалтын газрын албан бичиг, хавсралт /6хх-ийн 75-103/, Авлигатай тэмцэх газрын албан бичиг, хавсралт /6хх-ийн 116-179, 7хх-ийн 167-192/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /6хх-ийн 246-247/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /6хх-ийн 248-251, 7хх-ийн 1-11/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх-ийн 14-30/, Мобиком корпораци ХХК-с ирүүлсэн албан бичиг, хавсралт /7хх-ийн 40-88/, Зам, Тээвэр хөгжлийн яамны албан бичиг, хавсралт /7хх-ийн 111-165, 10хх-ийн 10-160/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /7хх-ийн 242-243/, ялагдагчаар татах тогтоол нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /7хх-ийн 244, 11хх-ийн 134-137/, флаш дискинд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6448 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх-ийн 247-250, 8хх-ийн 1-3/, гэрч Х.Энэрэлсайхан /9хх-ийн 203-204/, гэрч Б.Насантогтох /9хх-ийн 205/ нарын мэдүүлэг, материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1081 дугаартай шинжээчийн дүгнэлт /9хх-ийн 213-215/, Б.Мын эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /11хх-ийн 144-145/, хохирол төлсөн баримт /9хх-ийн 102-103/, Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /4хх-ийн 185-188, 190-194, 196-198, 7хх-ийн 245-246, 11хх-ийн 138-140/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн амь хохирогчийн хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотой баримтууд, Б.М хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 08 дyraap сарын 09-ний оройн 21 цаг 10 минутаас 21 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээврийн хөгжлийн яамны урд талбайд иргэн Т.Гомбосүрэнтэй маргалдаж, түүнийг онц харгис хэрцгийгээр зодож алсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн /2хх-ийн 5-7, 8-9/: “...2018 оны 08 дугаар сарын 09-ний орой 18 цаг 20 минутын үед талийгаач руу утсаар яриад “харих болж байна уу, замаараа дайраад аваад явах уу” гэхэд “жоохон сууж хийх юм байна, миний хөгшин түрүүлээд харьж бай, би удахгүй араас чинь очно” гэж хэлсэн. Би гэртээ хариад байж байгаад орой 20 цаг 40 минутын үед залгахад “ажил дээрээ ажлынхаа хүмүүстэй сууж байна, удахгүй очлоо” гэж хэлсэн. Би 21 цаг 30 минут, 22 цаг 30 минут, 23 цаг 30 минутад залгахад утсаа авахгүй байсан. Талийгаач намайг запгахад утсаа байнга авч байдаг. Утсаа авахгүй байна гэж байдаггүй. Манайх 1 ой 6 сартайгаас 4 хүртэлх насны 2 бага хүүхэдтэй учраас талийгаач хөдөө томилолтоор явж байх, хуралтай байх гэх мэт ямар ч үед эргээд залгаж “та нар яаж байна, хүү, охин нь зүгээр үү” гэж байнга санаа тавьж асууж ярьдаг байсан болохоор миний санаа зовоод мессэж хүртэл явуулсан. Тэгтэл шөнө 00 цагийн үед цагдаагаас манай нөхрийг “нас барсан байна, хүрч ир” гэж хэлсэн. Би “та яагаад тоглоод байгаа юм, манай нөхөр ажил дээрээ орой байж байсан” гэж хэлэхэд “ийм юмаар тоглодоггүй юм аа, та Герман элчингийн хажууд байх Сүхбаатар дүүргийн   цагдаагийн   хэлтэс   дээр ирээд   уулз” гэж хэлсэн. Би том аx руугаа залгаад энэ тухай хэлсэн. Ах эхнэрийнхээ хамт ирсэн. Эхнэрээр нь хүүхдүүдээ харуулаад ахын хамт цагдаа дээр очсон. Цагдаа дээр очоод яг юу болсон талаар асуухад “Зам тээврийн яаман дээр хэрэг болсон” гэж хэлсэн. Тэгээд ахлах мөрдөгч хошууч Батсайхантай уулзахад “танай нөхөртэй хамт байсан 5 хүнийг авчраад эрүүлжүүлэхэд хийчихсэн байгаа” гэж хэлсэн. ... 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй Б.М, С.Дорждагва нар нь үгсэн хуйвалдаж төрийн албаны зөвлөл рүү миний нөхрийн эрхэлж байсан ажил албан тушаал болох Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж өгөхийг хүсэж өөрт нь хэлэлгүйгээр албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүнээс хойш Зам тээврийн хөгжлийн яамнаас дээрх сонгон шалгаруулалтад оруулахаар Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын зам тээврийн хөгжлийн хэлтсийн дарга С.Дорждагва, мэргэжилтэн Баярмаа нарын нэрийг холбогдох материалын хамт зохион байгуулалттайгаар зөвхөн Дорждагва гэдэг хүнийг тэнцүүлэхийн тулд урдаас баримт бичгийг боловсруулж тодорхойлолт дүгнэлтийг Б.М өөрөө найруулж бичин хүргүүлсэн байдаг. Үүний тод жишээ бол Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын ажлын байранд тавигдах шаардлагын мэргэжил хэсэгт эрх зүйч, эдийн засагч гэж байсныг өөрчилж зөвхөн С.Дорждагвын өөрийнх нь эзэмшсэн төрийн удирдлага гэсэн мэргэжлийг нэмж тохируулан засварлаж өөрчилсөн байдаг. Үүнийг төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон Б.М нар өөрчилсөн байгаа юм.  Төрийн албаны шалгалтад заавал 2 хүн оруулах ёстой байдаг болохоор Дорждагвын хамт түүний нэг нутгийн ойр дотны найз Баярмааг явуулсан байдаг. Гэтэл шалгалтад орохын өмнө Баярмаа өөрийн сайн дураар нэрээр татсан байдаг. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр шалгалт зарлагдсан байдаг. Талийгаач маань Дорждагвыг яг шалгалт өгөхөөр явсан өдөр нь өөрийнх нь орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаад шалгалт өгөхөөр явсныг мэдсэн” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Д.Доржпүрэвийн /3хх-ийн 100-101/: “...Т.Гомбосүрэн, Б.М, Б.Лхагвасүрэн бид дөрөв яамны үүдэнд байдаг өндөр хөшөөний хажуугаар тойрч манай 1016 УНҮ дугаартай машины яг ард ирээд зогсож байх үед талийгаач Б.М даргад хандаж “чи бид хоёр гарал үүсэл нэгтэй хүн шүү пизда минь” гээд яваад байсан. ...Б.Лхагвасүрэн хэлэхдээ “чи яагаад Маагий даргыг цохидог юм бэ” гэж Б.М даргыг өмөөрсөн байдалтай талийгаачид хандаж хэлээд талийгаачтай маргалдаж эхэлсэн. ...талийгаач Б.Лхагвасүрэнгийн нүүр рүү 2 ч удаа цохисон, Б.Лхагвасүрэн хариуд нь талийгаач Гомбосүрэнг нүүр хэсэгт нь баруун, зүүн гараараа угсарсан байдалтай 3-4 удаа хүчтэй цохиход нь талийгаач хойш ухараад хашлага налаад зогссон. Талийгаач Б.Лхагвасүрэнд хэд хэдэн удаа цохиулаад дуу намсаад, агсарч элдэв үг хэлж ярихаар нь би дахин араас нь очиж Б.М даргыг талийгаачаас зайтай байлгах гээд хичээж байх хооронд Б.М дарга босож ирээд талийгаачийн нүүрний хэсэгт нь хоёр удаа гараараа цохисон. Тэр үед Б.М, талийгаач хоёрыг Б.Лхагвасүрэн салгах гэж оролдож байх шиг байсан.
Б.М дарга Б.Лхагвасүрэн, талийгаач Т.Гомбосүрэн хоёрыг “одоо
харьцгаа” гэж л хэлээд байсан. Б.М даргын тэр үгийг талийгаач огт тоохгүй
өөдөөс нь дайрсаар байсан. Тэр гурав зууралдаад яамны үүдэнд байх
хөшөөний ар талд Б.Лхагвасүрэн, Т.Гомбосүрэн, Б.М дарга гурав зууралдаад
маргалдаж байх үед талийгаач Гомбосүрэн газарт уначихсан байсан. ...Ганбаяр ахтай хамт бид хоёр гадагш гарахад талийгаач газарт ухаангүй хэвтэж байх шиг байхаар нь би талийгаачийг сэрээх гэж өндийлгөөд өргөж сандал дээр хэвтүүлэх үед талийгаач ухаан алдчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Олзотын /3хх-ийн 108-110, 111-112/: “...гар утсаараа фейсбүүк ороод кино үзээд сууж байтал гадаа нилээн харанхуй 21 цаг болж байсан. Яамны төв хаалгаар Б.М дарга, түүний жолооч Доржоо, Төмөр замын ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн болон Т.Гомбосүрэн нар халамцуу байдалтай гарч ирээд яамны зүүн талд байрлах сандал дээр сууж байхыг харсан. ...намайг Б.Артур даргын 9795 УНҮ дугаартай “Тоёота ланд 200” маркийн автомашинд сууж байтал Б.Лхагвасүрэн чанга, чанга дуугараад байхаар нь машины цонхоо хаахад Б.Лхагвасүрэн дахиад чанга дуугараад байсан. Би машинаасаа буугаад явж очоод “юу болсон юм бэ” гэж Б.Лхагвасүрэнгээс асуухад “зүгээр, зүгээр” гэж хэлсэн. Тэгээд юмыг яаж мэдэхэв гээд яамны хаалганы дэргэд зогсож байтал тэд нар тамхиа татаж байснаа Б.М дарга Т.Гомбосүрэн хоёр муудалцаж эхлээд яамны зүүн талд байрлах машинуудтай хөшөөний дэргэд зодолдоод би очиж салгах гэтэл урьд нь 2017 оны 12 дугаар сард Автотээврийн үндэсний төвийн шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаад согтуудаа ...хөлөө хугалж байсан болохоор очиж салгаагүй юм. Тухайн үед Доржоо, Б.Лхагвасүрэн нар очиж салгасны дараагаар Т.Гомбосүрэн хөшөөний дэргэд шалбааг дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь Т.Гомбосүрэн даргын цээжнээс Доржоо, би хөлнөөс нь өргөөд яамны хөшөөний баруун талын модон сандал дээр хэвтүүлээд Доржоо Т.Гомбосүрэн даргын цээж нь дээр дарж үзээд “зүрх нь цохилж байна” гэж хэлсэн. ...би 103-т дуудлага өгч байхад Т.Гомбосүрэн даргын баруун чихнээс цус гарч байхыг харсан. ...103-ын эмч ирээд Т.Гомбосүрэнг үзээд “нас барсан байна,102 дуудаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

гэрч Л.Түмэнжаргалын /3хх-ийн 113-114/: “...Хошууч Ууганбаяр “түр хүлээ өөрсдөө гарах байх” гэж хэлсэн. Удалгүй 21 цаг 15 минутын үед Б.М дарга, Т.Гомбосүрэн дарга, Б.Лхагвасүрэн мэргэжилтэн нар согтуу гарч явсан. 21 цаг 25 минутын үед үзлэгээр дээшээ гарахын өмнө гадаа Б.М дарга, Т.Гомбосүрэн дарга, Б.Лхагвасүрэн мэргэжилтэн гурваас гадна Доржоо жолооч
шүхэр барьсан байдалтай зогсож байсан. ...21 цаг 30 минутын үед үзлэгээ дуусгаад
бууж ирэхэд хошууч Ууганбаяр “гадаа зодоон болсон байна, цагдаа дууд” гэж
хэлсэн. Би дотоод утаснаас 102 дугаар руу залгахын өмнө Б.Артур даргын жолооч
Б.Олзот “гадаа нэг нь унасан байна” гэж хэлсэн. Би хошууч Ууганбаяртай хамт гадаа гарах үед Т.Гомбосүрэн дарга үүдэнд байдаг хүрэл хөшөөний доор дээшээ харж унасан байдалтай байсан. ...Дуудлага өгч байхад гадаа газар байсан Т.Гомбосүрэн даргыг наад талын сандал дээр өргөөд тавьсан байсан. Ганбат ...гарахдаа гадаа байсан Т.Гомбосүрэн даргын судсыг дарж үзэж байсан. Б.Лхагвасүрэн мэргэжилтэн цээжин дээр нь дарж байгаа нь харагдсан. ...түргэн тусламжийн эмч Отгонбаяр бичиг оруулж ирээд “цагдаа нарт энэ бичгийг өг, гадаа байгаа хүн нас барсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,  

 

гэрч Ц.Отгонбаярын /3хх-ийн 94-95/: “...Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цаг 30 минутанд Зам тээврийн хөгжлийн яамны гадаа чихнээс цус гараад согтуу хүн байна гэсэн дуудлага аваад 21 цаг 35 минутанд зам тээврийн яамны үүдэнд очиход 4-5 хүн үүдэнд зогсож байсан. 1 хүн Зам тээврийн хөгжлийн яамны гадаа сандал дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Үзлэг хийхэд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, хүүхэн хараа 2 талдаа өргөссөн, нас барсан байдалтай байсан. Үзлэгээр баруун талын чихний омог хэсэгт зүсэгдэж цус гарсан, зүүн талын цар хавдаж хөхөрсөн, амнаас цус гарсан байсан. ...Гадаа бороо орж байсан болохоор хүний биед хөрөлт үүссэнийг тогтоох боломжгүй, хөшилт үүсээгүй байсан. Энэ нь нас бараад 15-20 минут болсныг гэрчилж байгаа юм. Тэгээд нас барсныг тодорхойлох бичиг хийж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч З.Ууганбаярын /3хх-ийн 104-105/: “...Л.Түмэнжаргалын үүрэг гүйцэтгэлийг шалгахад “манай газар хэлтсийн дарга нар архи уугаад байх шиг байна” гэж хэлсэн. Бид хоёр 1 давхарт суж байтал ...дарга Б.М, мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, ...дарга Т.Гомбосүрэн нар бууж ирээд яамны төв хаалгаар гарсан. ...төв хаалгаар гарахдаа хэрэлдэж муудалцаагүй, чимээгүй гарцгаасан. ...гадаа чимээ гарах шиг болоод онгорхой шилэн хаалганы завсраар харахад Т.Гомбосүрэн нь хөшөөний хойд талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь Б.Лхагвасүрэн, Б.М, түүний жолооч нар зогсож байхыг харсан. Би Л.Түмэнжаргалаар 102 руу залгуулж дуудлага өгүүлээд төрийн тусгай хамгаалалтын газрын шуурхай удирдлагын ахлах ажилтан хошууч Батболдод утсаар мэдэгдээд хаалга онгойлгоод “хамаагүй битгий хөдөлгө, түргэн дуудаа” гэж хэлэхэд Б.Артурын жолооч залуу 102 руу залгаад байсан. Б.М орж ирээд “намайг хятад” гэж хэлсэн гээд амандаа үглээд уурлаад байх шиг байсан. Араас нь Б.Лхагвасүрэн орж ирэхэд Б.М нь Б.Лхагвасүрэнд “намайг наадах чинь эрлийз” гэсэн гээд яриад байсан. ...Б.М нь хойд талын хаалгаар гараад явсан байсан. Тэгээд 103-н эмч Т.Гомбосүрэнг үзээд нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Артурын /3хх-ийн 106-107/: “...Т.Гомбосүрэн, Б.М нар өрөөнөөс гарч явсан. Би Энхбаттай хамт өөрсдийн суудаг 4-р давхар руу гарсан. ... Д.Цэцэгмаа  Б.Мын өрөөг түгжээд үлдсэн байх гэж бодож байна. ...би Энхбатын хамт манай өрөө рүү ороод тамхи татаад ойр зуурын зүйл ярилцаж байсан. Төрийн тусгай хамгаалалтын залуу орж ирээд “Т.Гомбосүрэн дарга ухаангүй, амьсгалахгүй байна, та гараад ирээч” гэж хэлэхээр нь Энхбатын хамт доошоо буусан.   ...төв хаалгаар гадаа гарч ирэхэд үүдний баруун талын сандал дээр Т.Гомбосүрэн нуруугаараа хэвтээд хөл нь газарт улаараа хүрсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

             гэрч Э.Энхбатын /3хх-ийн 129-130/: “...би Б.Артур даргын өрөөнд Б.Артур даргатай цай уугаад тамхи татаад сууж байсан. Тэгтэл гаднаас хамгаалалтын залуу орж ирээд “доор Т.Гомбосүрэн дарга зодуулчихлаа” гэхээр нь Б.Артур дарга бид хоёр доошоо буусан. Буугаад хартал гадаа сандал дээр талийгаач дээшээ гарсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийн амнаас цус гарчихсан, ухаангүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Цэцэгмаагийн /3хх-ийн 102-103/: “...Б.Лхагвасүрэн, Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Т.Гомбосүрэнг дуудаад оруулаад ирсэн байсан. Нэг мэдэхэд Б.М даргын өрөөнд манай яамны Төмөр замын газрын дарга Б.Артур ороод ирсэн байсан. ...долуулаа сууж байгаад би ариун цэврийн өрөө дахиж ороод гараад ирсэн чинь Ганбаяр намайг хүлээж байгаад Б.М даргын өрөө рүү дагуулаад орсон. Э.Энхбат дарга, Б.Артур дарга, Ганбаяр бид дөрөв сууж байсан. Б.М дарга, Т.Гомбосүрэн дарга, Б.Лхагвасүрэн нар байгаагүй. ...бид дөрөв уух гэж байснаа уухаа болиод байж байтал гаднаас Б.М даргын жолооч Д.Доржпүрэв орж ирээд “дарга одоо тарцгаа гэж хэлүүлж байна” гэхээр нь би хамгийн сүүлд өрөөнд үлдээд ширээн дээрхийг цэвэрлээд хаалгыг нь түгжээд өрөөнөөс нь гараад өөрийнхөө өрөөнд ороод явах бэлтгэлээ хийгээд хаалгаа цоожлоод гадаа гарсан. Гадаа гарахад сандал дээр нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Ч.Ганбаярын /3хх-ийн 131-132/: “...би согтчихсон байсан. Нэг мэдсэн чинь би гадаа гарчихсан гадаа харанхуй болчихсон бороо орж байсан. Тэгтэл талийгаач гадаа үүдэнд сандал дээр ухаангүй хэвтэж байсан. Би тэгэхээр нь согтуу унтаж байна гэж бодоод хажууд нь очоод “Т.Гомбосүрэн даргаа сэрээрээ” гэж дуудахад хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгэхэд гадаа хүмүүс байсан. Хэн хэн байсныг мэдэхгүй байна. Би буцаж дотогшоо ороод нүүр гараа угаагаад гараад ирэхэд харуулууд цагдаа, түргэн дуудчихлаа гээд байсан. Би тэгээд гэр рүүгээ харьчихсан...” гэх мэдүүлгээр,

 

          “....Цэнхэр өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн нь цагаан өнгийн срочик цамцтай бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн рүү дайрч хий цохиж газар унахад цагаан өнгийн срочик цамцтай, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн нь цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүний цээжин хэсэг рүү 1 удаа өшиглөн араас нь хөөж явахад цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүн ухарч холдож байна. Энэ үед цагаан өнгийн срочик цамцтай эрэгтэй хүн эргэж бараан өнгийн пиджактай эрэгтэй хүн рүү дайрч цохиход, бараан саарал өнгийн хагас ханцуйтай эрэгтэй хүн салгаж, цагаан цамцтай хүнийг сандал руу түлхэж очин хөдөлгөөнийг хориглож байх үед цагаан өнгийн цамцтай хүн нь бараан саарал өнгөтэй хагас ханцуйтай цамцтай хүнийг 1 удаа цохиход хагас ханцуйтай цамцтай хүн эргүүлэн гараараа цагаан цамцтай хүнийг цохиж байна. Энэ үед цагаан цамцтай хүн газарт тэнцвэр алдан унаад босч ирээд хагас ханцуйтай цамцтай хүнтэй зууралдаж байна. Дараа нь пиджактай хүн сандал дээр суухад цагаан срочиктой эрэгтэй хүн хажууд нь сандал дээр сууна, цэнхэр цамцтай хагас ханцуйтай бараан өнгийн цамцтай хүмүүс хажууд нь зогсож байхад цагаан өнгийн хагас ханцуйтай цамцтай, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн уг 4 хүн дээр ирээд 15 секунд хамт зогсож байгаад яамны байр руу явж орлоо.

Бичлэгийн цагаар

 21:12:20 цагт пиджактай, цагаан срочиктэй 2 хүн сандал дээрээс боссон,

           21:12:24 цагт пиджактай хүн, цагаан срочиктой хүний толгойн тус газар руу гараараа 1 удаа цохиж байна. Үүний дараа цагаан срочиктой хүн ухарч хөшөө чигт явахад пиджактай хүн явж очоод өөд өөдөөсөө тулж зогсоно.

          21:12:55 цагт пиджактай хүн цагаан срочиктой хүний толгойн тус газарруу баруун гараар 1 удаа цохиж байна.

          21:12:57 цагт пиджактай хүн, цагаан срочик цамцтай хүний толгойн тус газар руу зүүн, баруун гараараа ээлжилж 2 удаа цохиж байна.

          21:12:58 цагт пиджактай хүн, цагаан срочиктой хүний толгойн тус газар руу зүүн гараар 1 удаа цохиж байна.

          Цагаан срочиктой хүн ухарч яваад 21:13:02 цагт хөшөөний сууринд хөлөөрөө тулах үед пиджактай хүн, цагаан срочиктой хүний толгойн тус газар руу баруун гараар 1 удаа цохиход цагаан срочиктой хүн газар унаад босох гэж байхад

           21:13:04 цагт пиджактай хүн цагаан срочиктой хүний толгойн тус газар руу баруун хөлөөрөө 1 удаа өшиглөн, цагаан срочиктой гэдэргээ савж унан бөгсөөрөө газарт сууж байхад

          21:13:06 цагт пиджактай хүн цагаан срочиктой хүний хөл хэсэг дээр нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж байна.

          21:13:08 цагт пиджактай хүн цагаан срочиктой хүний толгойн тус газарт баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж байна.

          21:13:10 цагт пиджактай хүн цагаан срочиктой хүний толгойн тус газарт баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж байна.

          21:13:13 цагт пиджактай хүн цагаан срочиктой хүний толгойн тус баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж байна.

          21:13:18 цагт пиджактай хүн цагаан срочиктой хүний толгойн тус баруун, зүүн хөлөөрөө ээлжилж 2 удаа өшиглөж байна. Энэ үед пиджактай хүнийг бараан өнгийн хагас ханцуйтай хүн холдуулан авч явж байна.  Энэ үед цагаан срочиктой эрэгтэй хүн хөдөлгөөнгүй дээш харан газарт хэвтэж үлдэж байна” гэх камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх-87 дугаар хуудас/,

 

 “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал. Их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Тархины хоёр хажуугийн болон 3, 4-р ховдлын цус харвалт. Баруун чамархайн булчин, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун, зүүн хацрын төвгөр, эрүүний зүүн булангийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, уруулын салстын болон завьжны цус хуралт, язрал, цээж, зүүн эгэм, хэвлий, баруун, зүүн тохой, зүүн шилбэ, шагайн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хүний хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн болно. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байна. Талийгаач нь АВО системээр О/I/ бүлгийн цустай байна. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. Талийгаач нь дээрх толгойн битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болно” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №1775 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /4хх-ийн 87-89/,

 

          мөн хүрээлэнгийн “...талийгаач Т.Гомбосүрэнгийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, баруун, зүүн хацрын төвгөр, баруун чамархайн булчингийн цус хуралт, эрүүний цус хуралт болон уруулын салст, завьжны салстын цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, зүүн эгэм, хэвлий, баруун зүүн тохой, зүүн шилбэн, шагайн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4 дүтээр ховдлын цус харвалт гэмтэл нь гавал тархины битүү гэмтэлд хамаарна. Гавал тархины битүү гэмтэл, толгойн битүү гэмтэл нь ижил ойлголт болно...” гэх 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №1081 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /9хх-ийн 213-215 дугаар хуудас/,

 

 дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч О.Болороогийн /4хх-ийн 162-164/: “....талийгаач нь толгойн битүү гэмтэл болох тархины суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд тул дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. ... суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цус харвалт бүхий гавал тархины гэмтлийг авсан даруйд идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амьдрах боломжгүй” гэх мэдүүлгээр,

 

 “...Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо хэрэг хариуцах чадвартай байна. Б.М нь урьд нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.М нь сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №838 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /4хх-ийн 156-159 дүгээр хуудас/,

 

 “...Б.М нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.М нь урьд өмнө нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №1020 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /9хх-ийн 223-226/,

 

Б.Мын биед “доод уруулын баруун хэсэгт цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Доод уруулын баруун хэсгийн арьсан дахь цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №9791 дугаар шинжээчийн дүгнэлтээр /4хх-ийн 102 дугаар хуудас/,

 

          Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 185-188, 190-194/: “...хэрэг болсон өдөр Д.Цэцэгмаа  ажил дээр ирчихсэн байсан. Надад зав байсан тул ажил тарахаар дарга нь “амралтыг чинь тэмдэглэж өгье” гэж хэлсэн. ...Б.Артур дарга нэмэгдээд Д.Цэцэгмаа , Э.Энхбат, Б.Лхагвасүрэн, Б.Артур, Ганбаяр бид нар дахиад үргэлжлүүлээд юм яриад сууж байхад Б.Лхагвасүрэн хүнтэй утсаар яриад байсан. ...удалгүй Б.Лхагвасүрэн “Т.Гомбосүрэн дарга орж ирье гэж байна” гэдгийг хэлсэн. Б.Лхагвасүрэн гарч яваад талийгаачийг дагуулаад манай өрөөнд ороод ирсэн. ...Б.Лхагвасүрэн, Т.Гомбосүрэн хоёр гараад явсан. ...Д.Доржпүрэвийг дагуулаад 3 давхраас доош шатаар бууж байхад 2-3 давхрын завсарын шатны эргэлтийн хэсэг дээр талийгаач Т.Гомбосүрэн болон Б.Лхагвасүрэн хоёр нилээн дотно байдалтай хоорондоо юм яриад зогсож байсан. ...Удалгүй талийгаач Т.Гомбосүрэн болон Б.Лхагвасүрэн нар араас гараад ирсэн. Талийгаач асаалттай тамхи барьчихсан байснаа “май тамхи тат” гээд миний ам руу чихэх гээд байсан. Би “цэвэр агаар амьсгалмаар байна, тамхи татахгүй” гэж хэлсэн. Тэгснээ дахиад татаж байсан тамхиныхаа ишийг ам руу чихэх гээд байхаар нь Б.Лхагвасүрэн болон жолооч Д.Доржпүрэв хоёрт “наадахаа надаас холдуулдаа” гэж хэлсэн. ...“Үндэс угсаа нэг шүү” гэж орилоод байхаар нь ямартай ч яамны лав биш гадны хүн амьтан намайг зодож байгаа юм болов уу гэж бодсон. Би 3-4  удаа савчсан ба нэг л цохилт талийгаачийн биеийн аль нэг хэсэгт хүрэх шиг болсон. Талийгаач гараараа хамгаалаад доошоо унах шиг болохоор нь би 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зургууд /1хх-ийн 25-44/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 87-127, 145-195, 202-250, 2хх-ийн 1/         зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг цохиж зодсоныг шүүгдэгч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас нас барсан, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид олон тооны шарх бүхий гэмтэл учирч гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан  болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “хэрэг гарах болсон шалтгааныг бодитой тогтоогоогүй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан, шинжээчийн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй, хэргийн харьяалалыг буруу тогтоосон тул шүүгдэгчид холбогдох хэргийг прокурорт буцаах” зэрэг санал, гомдлыг гаргав. Үүнд шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтэд няцаалт өгөв.

 

Шинжээчийн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй гэх боловч Б.Мын цохилтын улмаас хохирогчид гавал тархины гэмтэл учрах боломжтой гэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. Б.М нь хохирогчийн амь насанд аюултай, гавал тархины гэмтэл учруулах цохилтуудыг олон удаагийн үйлдлээр хийсэн байх тул хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч биедээ хүнд гэмтэл авч улмаар нас барсан байх тул хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлгүүд нөгөөгөө үгүйсгээгүй, шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй, хэргийн баримт сэлт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, хэргийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байхад санаа сэтгэлийн цочрол давчдал байсан эсэх талаар шинжээчдийн дүгнэлт гаргуулах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах шаардлагагүй бөгөөд ингэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

 

Санаа сэтгэлийн хүчтэй цочролд орсон субъект өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодож ямар нэгэн хүсэл зорилго бүхий үйлдэл гаргах боломжгүй агшин зуур болж өнгөрдөг мэдрэл-сэтгэл зүйн ачаалал юм.

 

Энэ хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсныг үгүйсгэхгүй боловч шүүгдэгчийн хариу үйлдэл нь хохирогчийн гэм буруугийн хэр хэмжээтэй дүйцээгүй, амь хохирогчийг газарт унасан хойно нь өшиглөх, маргаан тэмцэлдээнийг салгах гэсэн хүмүүсийн сануулга шаардлагыг үл тоон, өөрийн балмад хэрцгий үйлдлийг үргэлжлүүлж амь хохирогчийн толгойд дэвслэх, олон дахин өшиглөсөн зэргээс үзэхэд Б.Мыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Ийнхүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр онц харгис хэрцгий аргаар хүнийг зодож, олон тооны шарх гэмтэл учруулан хүний амь насыг хохироосон Б.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Б.Мд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан санал, хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймээс нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон үйл баримтад үндэслэн Б.Мыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохирох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Доржпүрэвийг хүндэвтэр гэмтээсэн асуудалд амь хохирогчийг буруутай гэж үзэж байвал прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасны эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар гэмт хэрэгт холбогдсон хүн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх учиртайг дурьдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 84.000.000 төгрөг, 20.000 Ам.долларыг шүүгдэгч Б.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан болохыг дурьдаж байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 693.541.178 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн болно.

 

Дээрх нэхэмжлэлээс Энэтхэгийн Дарамсала хотод очиж Далай багшид даатгасан буяны зардал гэх 4.997.000 төгрөг, охин Г.Бөртэгэлжингийн ажил явдалд оролцоод буцсан, ирсэн онгоцны тийзний зардал 7.538.844 төгрөг зэргийг  шүүгдэгчээс нөхөн төлсөн 84.000.000 төгрөг, 20.000 Ам.долларын төлбөрт багтсан гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

 

Ингээд гаргуулах үндэслэл, хэмжээ нь бүрэн тогтоогдсон 100.392.729  (шүүхийн шатанд зөвтгөн тооцсон тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү, дөрвөн хүүхдэд 61.964.001 төгрөг, амь хохирогчийн орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 32.378.531 төгрөгийн тал хувь болох 16.189.265 төгрөг, амь хохирогчийн “ХААН” банкны кредит картны зээлийн үлдэгдэл 3.987.143 төгрөг, Г.Тэмүүжингийн сургалтын төлбөр 8.852.320 төгрөг, Г.Энгүйжингийн сургалтын төлбөр 9.400.000 төгрөг) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст дээрх төлбөрийг нөхөн төлсөн болно. Иймд шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдийн /Г.Бөртэгэлжин/ сургалтын төлбөр, бусад зардал 352.377.472 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан 65.587.440 төгрөгийн орлогын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэв.

 

Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Мд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт Б.Мын эзэмшлийн Ү2205035374 бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 35 дугаар байрны үйлчилгээний зориулалттай А блок битүүмжлэгдсэнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, эд мөрийн баримтаар хуурагдсан процессор 1 ширхэг, вискиний шил 3 ширхэг, ундааны сав 1 ширхэг, цэвэр усны сав 2 ширхэг, тамхины хайрцаг 1 ширхэг, ундааны лааз 11 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, талийгаач Т.Гомбосүрэнгийн өмсөж явсан гэх саарал өнгийн дотоож, үдээстэй хар өнгийн ботинк, хар өнгийн даавуун брюки, хар өнгийн тэлээ, богино ханцуйтай цагаан өнгийн даавуун срочки, оймс 1 хос, нүдний шил 1 ширхэг, түлхүүр 3 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгт, шүүгдэгч Б.Мын өмсөж явсан гэх пиджак, хар өнгийн оймс, жижиг шоон хээтэй цэнхэр өнгийн срочки цамц, хар өнгийн ботинк, хар хөх өнгийн өмд, тэлээ зэргийг шүүгдэгч Б.Мд, Б.Лхагвасүрэнгийн өмсөж явсан гэх хар өнгийн жинсэн өмд, хөх саарал өнгийн хагас ханцуйтай срочки цамц, хар саарал өнгийн оймс, хар хөх өнгийн пүүз, хар өнгийн тэлээ зэргийг Б.Лхагвасүрэнд, Д.Доржпүрэвийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн срочки цамц, хар өнгийн хос ботинк, хар хөх өнгийн даавуун өмд зэргийг Д.Доржпүрэвт тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, хяналтын камерын бичлэг бүхий Toshiba маркийн HDTB310YK3AA, Y4MZ8UC7STT1 серийн дугаартай зөөврийн хард диск 1 ширхэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлж авсан CD 5 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мыг 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын урьд цагдан хоригдсон 644 /зургаан зуун дөчин дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдийн /Г.Бөртэгэлжин/ сургалтын төлбөр, бусад зардал 352.377.472 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан 65.587.440 төгрөгийн орлогын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээсүгэй.

 

            6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс Энэтхэгийн Дарамсала хотод очиж Далай багшид даатгасан буяны зардал гэх 4.997.000 төгрөг, охин Г.Бөртэгэлжингийн ажил явдалд оролцоод буцсан, ирсэн онгоцны тийзний зардал 7.538.844 төгрөг зэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан талийгаач Т.Гомбосүрэнгийн өмсөж явсан гэх саарал өнгийн дотоож, үдээстэй хар өнгийн ботинк, хар өнгийн даавуун брюки, хар өнгийн тэлээ, богино ханцуйтай цагаан өнгийн даавуун срочки, оймс 1 хос, нүдний шил 1 ширхэг, түлхүүр 3 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгт, шүүгдэгч Б.Мын өмсөж явсан гэх пиджак, хар өнгийн оймс, жижиг шоон хээтэй цэнхэр өнгийн срочки цамц, хар өнгийн ботинк, хар хөх өнгийн өмд, тэлээ зэргийг шүүгдэгч Б.Мд, Б.Лхагвасүрэнгийн өмсөж явсан гэх хар өнгийн жинсэн өмд, хөх саарал өнгийн хагас ханцуйтай срочки цамц, хар саарал өнгийн оймс, хар хөх өнгийн пүүз, хар өнгийн тэлээ зэргийг Б.Лхагвасүрэнд, Д.Доржпүрэвийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн срочки цамц, хар өнгийн хос ботинк, хар хөх өнгийн даавуун өмд зэргийг Д.Доржпүрэвт тус тус буцаан олгох, хяналтын камерын бичлэг бүхий Toshiba маркийн HDTB310YK3AA, Y4MZ8UC7STT1 серийн дугаартай зөөврийн хард диск 1 ширхэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлж авсан CD 5 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээх, процессор 1 ширхэг, вискиний шил 3 ширхэг, ундааны сав 1 ширхэг, цэвэр усны сав 2 ширхэг, тамхины хайрцаг 1 ширхэг, ундааны лааз 11 ширхэг зэргийг устгасугай.

 

8. Энэ хэрэгт Б.Мын эзэмшлийн Ү2205035374 бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 35 дугаар байрны үйлчилгээний зориулалттай А блок битүүмжлэгдсэнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР

 

                                                     ШҮҮГЧИД                              С.ОЮУНЧИМЭГ

                                               

                                                                                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ