| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00621/И |
| Дугаар | 50 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 50
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн 153/2016/00621/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ Миний охин Ц.******* хүү Ц.ыг миний гэрт төрүүлсэн бөгөөд өөрөө сурч байсан учраас асрах боломжгүй болж, миний бие асарч байгаад үрчилж авсан. Ингээд хүү 16 нас хүрч эх нь өөрөө хүүгээ авч асрамжлахыг хүсч байгаа бөгөөд хүү нь өөрөө эхийнхээ асрамжид байхыг хүсч, миний бие нас өндөр болж, биеийн эрүүл мэнд муудсан учраас хүү Ц.ыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь өөрийн хүүхэд Ц.ыг өөрийн эцэг болох Ч.*******д үрчлүүлсэн. Тухайн үед Ц.******* гадаад улсад суралцахаар явсан тул өөрийн хүүхдээ аавдаа үрчлүүлсэн. Одоо Ц.ыг үрчилж авсан Ч.******* нь нас өндөр болж, хүүхдийн эцэг, эх хүүхдээ өөрийн асрамжид авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ Ц.ыг Ч.*******д үрчлүүлсэн үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт Ц.*******гийн шүүхэд гаргасан нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт, Ц.ын үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үрчлэгдсэн хүүхэд Ц. шүүхэд асуугдсан мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан ба эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3-д заасны дагуу авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэв.
Иймд хүсэлт гаргагч Ч.*******гийн хүсэлтийг хангаж, 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ПЕ00250516 регистрийн дугаартай, *******гийн ыг 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ч.*******д үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ПЕ00250516 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ыг 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн ******* овогт ******* *******, Галсанцэрэнгийн Догоо нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ПЕ00250516 регистрийн дугаартай, *******гийн ыг төрсөн эх Ц.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА