| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00619/И |
| Дугаар | 51 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 51
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ы хүсэлттэй ******* овогт ******* тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.******* миний бие 1930 оны 08 дугаар сард төрсөн. Эхнэр Т.тай 1951 онд танилцаж, 1952 онд гэр бүл болсон. Тухайн үед гэр бүлийн бүртгэл гэж байхгүй байсан бөгөөд бидний дундаас 8 хүүхэд төрсөн. Миний эхнэр Т.Савила нь 2016 оны 03 дугаар сарын 25-нд 82 настайдаа нас барсан. Иймд бага охин болох Х.д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул биднийг 1952 оны 8 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Адебиет шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* Т. нар нь 1952 онд гэр бүл болж, 8 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тухайн үед гэр бүлээ батлуулаагүй байсан учраас шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь Т.тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ители күйк овогт Тогтахынбайн гийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 217 дугаар тодорхойлолт,
-Х.ийг үрчилсний бүртгэлийн лавлагаа,
-******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1-34 дүгээр тодорхойлолт,
-Х.ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Х.н төрсний бүртгэлийн лавлагаа,
-Х.ы төрсний бүртгэлийн лавлагаа,
-Х.ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Х.ы төрсний бүртгэлийн лавлагаа,
-Гэрч Х.ийн Д.******* 1930 онд төрсөн. Т. нь 1934 онд төрсөн. Д.******* Т.тай 1952 онд гэр бүл болсон. Том охин нь 1954 онд төрсөн. Д.******* Т. нар насаараа мал малласан. Өнгөрсөн жил Д.*******ы эхнэр Т. нас барсан. Намайг бага байхад миний эцэг эх Д.******* Т. нартай нэг нутагт хамт мал маллаж амьдардаг байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Х.ы Д.******* нь Т.тай 1952 онд гэр бүл болсон. Тухайн үед би бага байсан. Манай аав Д.*******тай нэг нутагт амьдардаг байсан. Тэднийх 8 хүүхэд төрүүлсэн. Хамгийн том хүүхэд нь 63 настай гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн , ******* ******* овогт ******* *******ыгИтели күйк овогт Тогтахынбайн тай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* ******* овогт ******* *******ыг Ители күйк овогт Тогтахынбайн тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА