Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 52

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох 1,426,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогт ******* *******г 2009-2013 оны 01 дүгээр сар хүртэл ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргаар ажиллаж байхад нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй зөөврийн компьютер, принтер, чанга яригч, албаны ширээ, угтвар ширээг хүлээлгэн өгсөн. Энэ нь нийт 1,426,000 төгрөгний үнэтэй эд хөрөнгө бөгөөд эдгээр эд хөрөнгийг удаа дараа хүлээлгэн өгөхийг шаардсан боловч одоо болтол хүлээлгэн өгөөгүй. Иймд Н.*******гээс дээрх эд хөрөнгийн үнэ болох 1,426,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Н.******* нь нэхэмжилсэн эд хөрөнгөөс угтвар ширээ, албаны ширээг хүлээлгэн өгсөн байх тул одоо зөөврийн компьютерийн үнэ 799,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Учир нь уг компьютер нь ажиллахгүй болсон гэсэн. Харин принтер, чанга яригч хоёрыг ашиглаагүй, шинээрээ байгаа гэсэн тул түүнийг биет байдлаар нь авахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009-2013 оны 01 дүгээр сар хүртэл ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэгэхэд Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй зөөврийн компьютер, принтер, чанга яригч, албаны ширээ, угтвар ширээг надад хүлээлгэн өгсөн. 2012 онд багийн Засаг даргын сонгууль маргаантай болсон тул Захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Уг маргаан хянан шийдвэрлэж эцсийн шийдвэр яаж гарахыг хүлээгээд би дээрх эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй байсан. Харин  албаны ширээ, угтвар ширээг би холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн. Одоо надад зөөврийн компьютер, принтер, чанга яригч байгаа. Үүнийг хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Харин компьютер нь ажиллахгүй байгаа. Би засуулаад өгье.Принтер, чанга яригч хоёрыг би ашиглаагүй, шинээрээ байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.******* нь хариуцагч ******* овогт ******* *******д холбогдуулан 1,426,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн зөөврийн компьютерийн үнэ 799,000 төгрөгийг гаргуулж, принтер, чанга яригч хоёрыг биет байдлаар нь буцаан авахыг хүлээн зөвшөөрч, угтвар ширээ, албаны ширээг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагаас принтер, чанга яригч хоёрыг биет байдлаар нь буцаан өгч, авахыг зөвшөөрсөн бөгөөд харин нэхэмжлэгч нь зөөврийн компьютерийн үнэ 799,000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь уг зөөврийн компьютерийн үнийг төлж чадахгүй, засуулж өгье гэж маргалдлаа.

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас Н.*******г ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 799,000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютер-1ш, 107,000 төгрөгний үнэ бүхий принтер-1ш, 290,000 төгрөгний үнэ бүхий чанга яригч /өсгөгч/ -1 ширхэг зэргийг хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлээр нотлогдож байна.

Улмаар Н.*******г ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Үүнтэй холбогдуулан ******* сумын Цагаан бургас багийн Засаг даргын албан хэрэгцээний эд хөрөнгө болох 799,000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютер-1ш, 107,000 төгрөгний үнэ бүхий принтер-1ш, 290,000 төгрөгний үнэ бүхий чанга яригч /өсгөгч/-1 ширхэг зэргийг байгууллагадаа хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/220 дугаартай албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/35 дугаартай албан бичиг, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн зөөврийн компьютер нь ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багийн Засаг даргын ажлыг гүйцэтгэж байсан Н.*******д байгаа, уг компьютер нь 799,000 төгрөгний үнэтэй болох, мөн тус компьютер нь одоо ажиллахгүй байгаа гэдгийг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрсөн болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д зааснаар төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө төрийн өмчид хамаарна.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар төр, аймаг нийслэл, сум дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байх тул тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

Иймд хариуцагч Н.******* нь ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багийн Засаг даргын албан үүргээс 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн байхад одоог хүртэл байгууллагын эд хөрөнгө болох 799,000 төгрөгний үнэ бүхий уг зөөврийн компьютерийг хүлээлгэн өгөөгүй, уг зөөврийн компьютер нь ажиллахгүй болсон гэдгийг хариуцагч өөрөө тайлбарласан бөгөөд тэрээр ажиллаж байх хугацаандаа өөрийн эзэмшиж байсан байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцах үүрэгтэй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Н.*******гээс ажиллахгүй байгаа байгууллагын эд хөрөнгө болох зөөврийн компьютерийн үнэ 799,000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1‑д зааснаар хариуцагч Н.*******гээс ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгө болох принтер- 1 ширхэг, чанга яригч -1 ширхэгийг, зөөврийн компьютерийн үнэ 799,000 төгрөгийг тус тус гаргуулан ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас албаны ширээ -1 ширхэг, угтвар ширээ 1 ширхэгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 37,766 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МАРИНА