| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00611/И |
| Дугаар | 66 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 66
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 онд цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж ирээд 1989 оны 08 дугаар сард ******* сумын сургуулийн захирал С.Лянхын тушаалаар сургуулийн дотуур байрны жижүүрээр, улмаар 1989 оны 11 дүгээр сард сумын цэцэрлэгийн эрхлэгч Б. жирэмсний амралт авахад түүний оронд цэцэрлэгийн эрхлэгчээр ажилд орсон бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч Б. ажилдаа ороход үргэлжлүүлээд би цэцэрлэгийн үндсэн багшаар орж, боловсролын байгууллагад тасралтгүй 27 дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Иймд миний 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд жижүүрээр, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн эрхлэгчээр, 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* нь 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд жижүүрээр, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн эрхлэгчээр, 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1830 дугаартай лавлагаа,
-******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай “ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар,
-******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дугаартай “түр ажилчин авах тухай” тушаалын хуулбар,
-Э.*******гийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,
-Э.*******гийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Э.*******гийн 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Эрхэм үйлстэн” хүндэт тэмдгээр шагнагдсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Э.*******гийн 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Жуух бичгээр шагнагдсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Иргэн Н.*******ы “Э.******* нь 1989 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч Б.ийн оронд эрхлэгчээр түр ажиллаж байгаад үргэлжлүүлэн багшаар одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Иргэн Б.ийн “Э.******* нь намайг жирэмсний амралттай байх хугацаанд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад үргэлжлүүлэн үндсэн багшаар ажилласан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.
Хүсэлт гаргагч Э.*******гийн 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд жижүүрээр, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн эрхлэгчээр, 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1830 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Э.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Э.*******гийн боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнийг төрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр, 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Эрхэм үйлстэн” хүндэт тэмдгээр, 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Жуух бичгээр тус тус шагнасан байх тул дээрх шагналуудын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэгт авагдсан гэрэл зургуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд Э.*******г хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд жижүүрээр, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн эрхлэгчээр, 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд жижүүрээр, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн эрхлэгчээр, 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА