Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 98

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын /РД:2556375/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 135 дугаар байрны 23 тоотод оршин суух, Ноён цорс овогт Батнасангийн Болорчимэг /РД:ЕЮ84061700/-д холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8708.593,24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитрон банк нь “БОМБ” ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд тус байгууллагад менежер ажилтай Батнасангийн Болорчимэг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 71 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 7.900.000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, сарын 1,90 хувийн хүүтэйгээр зээлсэн  байдаг. Зээлдэгч Б.Болорчимэг нь зээл авсанаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин тодорхой шалтгаангүйгээр зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй, зээлийн  гэрээний үүргээ биелүүлэхгүй удаан хугацаагаар сураггүй болж банкийг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Хариуцагч Б.Болорчимэгийн үндсэн зээл зээлийн үлдэгдэл 6.767.590,18 төгрөг, хүү 1.921.203,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19800 төгрөг, нийт 8.708.593,24 /Найман сая долоон зуун найман мянга таван зуун ерэн гурван  төгрөг хорин дөрвөн мөнгө / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болорчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох 8708.593,24 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Б.Болорчимэг нь нэхэмжлэлийн мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь Б.Болорчимэгт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8708.593,24 төгрөг  гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Болорчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 8708.593,24 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8708.593,24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Болорчимэг нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154288 төгрөгийн 50 хувь болох 77144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас  буюу улсын орлогоос 77144 төгрөгийг, хариуцагч Б.Болорчимэгээс  77144 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Болорчимэг нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ