| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00595/И |
| Дугаар | 67 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 67
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* аймгийн ******* сумын Засаг дарга ажилтай, ******* регистрийн дугаартай, ******* *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: “******* *******” ХХК-ний захирал ажилтай, ******* аймгийн ******* сумын багийн дугаар айлын орон сууцны 8 тоотод оршин суух, ПЖ700815 регистрийн дугаартай, Бат*******д холбогдох гэрээгээр гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг дарга ажилтай Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын хүүхдийн Цэцэрлэгийн сантехникийг шинэчлэх тендерт шалгарсан ******* ******* ХХК-тай 015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, 90 ортой хүүхдийн цэцэрлэгийн сантехникийн засварыг нийт 9,845,156 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан санхүүжилтийг олгож, 015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч хугацаандаа ажлаа дуусгаагүй. 016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил хүлээлгэн өгөхөд тендерийн бичиг баримт болон техникийн тодорхойлолтод заасан нам даралтын NPJ5 маркийн хүчин чадалтай зуух биш өөр жижиг зуух байрлуулсан байсныг арилгуулах шаардлага хүргүүлсэн. Гэтэл ******* ******* ХХК нь үлдэгдэл санхүүжилтыг олговол зуухыг солих санал тавьсан тул үлдэгдэл санхүүжилтийг ******* ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн. 016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр нам даралтын зуух хагарч, ажиллахгүй болсон ба энэ тухай гүйцэтгэсэн ******* ******* ХХК-нд мэдэгдэхэд зуухыг гагнаж засварласан. Үүнээс хойш одоо болтол энэхүү ажлыг гүйцэтгүүлж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд ******* ******* ХХК-иар гэрээгээр хүлээсэн шинэ тогтоо тавих, гагнасан зуухыг шинэ зуухаар солих үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүхдийн цэцэрлэгт тавих ёстой хоёр зуухны нэгийг нь шинээр тавих, нөгөөг нь солиулах шаардлага гаргасан. Одоо нэхэмжлэлд бичсэн хүүхдийн цэцэрлэгийн нэг зуухыг солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, зөвхөн нэг зуухыг шинээр тавиулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тайлбар гаргаж байна. Иймд ******* ******* ХХК нь хүүхдийн цэцэрлэгт шинээр тавих зуухыг яаралтай тавьж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Бат******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ХХК нь ******* аймгийн ******* сумын Цэцэрлэгийн халаалтын ажлыг хариуцан хийсэн бөгөөд уг зуухыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Шинэ халаалт ХХК-ийн үйлдвэрлэн гаргадаг нам даралтын зуухыг ашигласан ба уг зуух нь шаардлага хангаагүй тул дахин солих шаардлагатай болсон. Ийм учир ******* аймгийн ******* сумын Цэцэрлэгийн халаалтын 1 ширхэг зуухыг ******* ******* ХХК нь шинээр тавьж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжилсэн хүүхдийн цэцэрлэгийн хоёр зуухны нэгийг хариуцагч Б.Бат******* нь шинээр тавиж өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ш.******* нь хүүхдийн цэцэрлэгийн нэг зуухыг солиулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжилсэн хүүхдийн цэцэрлэгийн хоёр зуухны нэгийг хариуцагч Б.Бат******* шинээр тавьж өгөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч Ш.******* нь хүүхдийн цэцэрлэгийн нэг зуухыг солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг баталсугай.
.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА