Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 68

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, регистрийн дугаартай, Дөрвөд овогт  д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Ж., хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.тай 2007 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр О.г үрчилж авсан.  Ж. нь 2008 оноос эхлэн намайг янз бүрийн хүнтэй хардаж, зодож, дайрч доромжилдог болсон. Энэ байдлаас болж би амиа хүртэл хорлох оролдлого хийж байсан. Одоо сэтгэл хөрч энэ хүнтэй амьдрах сонирхолгүй болсон. Мөн шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон бөгөөд энэ хугацаанд бид нар эвлэрээгүй. Бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин О.г өөрийнхөө асрамжид авч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч бид хоёр эвлэрээгүй. Би охиныг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Намайг хүүхэдтэй маань уулзуулахгүй байгаа. Би хүүхэдтэйгээ хүссэн цагтаа уулзах хүсэлтэй байна. Би охиныхоо хэрэгцээт зүйлийг зөвхөн охиндоо өгнө. Бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ж. нар нь 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээр нь 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр О.г үрчлэн авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлт цуцлах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргасан, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч гэрлэгчид шүүхээс өгсөн хугацаанд эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ж. нь охин О.г эх Н.*******ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тул охин О.г эх Н.*******ийн асрамжид үлдээж сар бүр эцэг Ж.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, хариуцагч нь шүүх хуралдаан дээр охин О.тай хүссэн цагтаа уулзаж байх, сургуулийн амралтаар өөр дээрээ байлгахыг хүссэн хүсэлт тавьсан ба  энэ талаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул уг хүсэлтийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба мөн хуулийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин О.г эх Н.*******ийн асрамжид үлдээсэн нь эцэг Ж.ын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Дөрвөд овогт  , ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 25-ныөдөр төрсөн охин О.г эх Н.*******ийн асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин О.г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.*******т даалгасугай.

            4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            6.Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

            7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА