Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 69

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох Ховд аймгийн ******* сумын ******* багийн 17-07А тоот 782 мкв хашааны газарт дур мэдэн барьсан авто машины граж, орон сууцны дээвэр, гэрийн цементэн суурь зэргийг нүүлгэж, хашааны газар чөлөөлөхыг хариуцагч нарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн өмчлөлийн Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоотод байрлах 782 мкв хашааны газар, 84,9 мкв хувийн орон сууц, 106,6 мкв ногооны зоорь зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдахаар зар явуулсан. Зарын дагуу хариуцагч Д., Д. нар надтай уулзаж, гэрээний нөхцөлөө тохиролцсон. Тухайн үед хариуцагч нарт бэлэн мөнгө байхгүй учраас банкнаас зээл хөөцөлдөж байсан. Гэвч тэдний зээл бүтэмж муутай байсан учраас би өөрийн хөрөнгүүдээ худалдахгүй гэж хэлсэн боловч тэд таны байшингийн дээврийг гүйцээж бариад банкнаас зээл аваад таны мөнгийг өгнө гэж гуйсан. Д., Д. нар Их буян зах дээр хүнсний ногооны худалдаа эрхэлдэг учраас зоорьтой хашаа шаардлагатай байсан тул надад дахин дахин санал тавьсаар дээрх хөрөнгүүдийг 20 сая төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцож, байшинг султгаж тэдний эзэмшилд шилжүүлсэн. Д., Д. нар байшингийн дээвэр тавьж, дотор засал хийж 1 жил амьдарч, зооринд 2 жил ногоо хадгалсан. Нэмж машины граж, гэрийн цементэн шал цутгасан. Гэвч Д., Д. нар 20 сая төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Би 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр хашаанд очиход Д., Д. нар гэрээ ачаад нүүж байсан. Ингээд бидний хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Үүнээс хойш тэд надтай уулзахгүй, холбоо барихгүй алга болсон. Иймд Д., Д. нараар миний өмчлөлийн газар дур мэдэн барьсан автомашины граж, орон сууцны дээвэр, гэрийн цементэн суурь зэргийг нүүлгэж, газар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Д., Д. нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д., Д. бид Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоот хашаанд барьсан авто машины граж, гэрийн цементэн суурь, байшингийн дээвэр, цонх, хаалга, үүдний амбаар зэргийг буулгаж авахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би шүүхэд Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоот хашаанд барьсан байшингийн дээвэр, авто машины граж, гэрийн цементэн суурь зэргийг буулгаж, хашааны газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар байшингийн дээвэр, авто машины граж, гэрийн цементэн суурь, байшингийн цонх, хаалга, үүдний амбаар зэргийг буулгаж авахыг хүлээн зөвшөөрсөн байна. Би хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоот хашаанд барьсан байшингийн дээвэр, авто машины граж, гэрийн цементэн суурь зэргийг буулгаж, хашааны газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д., Д. нар байшингийн дээвэр, авто машины граж, гэрийн цементэн суурь, байшингийн цонх, хаалга, үүдний амбаар зэргийг буулгаж авахыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжилсэн Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоот хашаанд барьсан байшингийн дээвэр, авто машины граж, гэрийн цементэн суурь, байшингийн цонх, хаалга, үүдний амбаар зэргийг хариуцагч Д., Д. нар буулгаж, хашааны газар чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын төсвөөс, 35,100 төгрөгийг хариуцагч Д., Д. нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА