Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 517

 

 

       2020        05          29                                    2020/ШЦТ/517

      

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Энхжин;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

хохирогч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: Э.Энхцэцэг;

шүүгдэгч: П.З, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.З-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  18/3443 тогтоолоор эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, П.З

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч П.З нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Блю Скай тауэр”, 4 давхар 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр байгууллагынхаа нэрийн өмнөөс “Ноён Уул Эрдэнэ” ХХК-тай хамтран ажиллах санал тавьж, “Дижитал инк” ХХК-ийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн охин компани гэж төөрөгдөлд оруулж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Ноён Уул Эрдэнэ” ХХК, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сувдааг хуурч, 14.520.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-мөн дээрх аргаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Сан Хэлт Каре” ХХК, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүнбилэгийг хуурч, 9.167.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-мөн дээрх аргаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Лэнд.мн” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинжаргалыг хуурч, 11.000.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Ариг банк” ХХК-ийн үйл ажиллагааг сурталчлах мэдээ бэлтгэж өгнө, нэг удаагийн нэвтрүүлэг хийсэн тохиолдолд гэрээ байгуулах шаардлагагүй хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Ариг банк” ХХК, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэцэгийг куурч, 2.200.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, бусдад нийт 36.887.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Блю Скай тауэр”, 4 давхар 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Жайка Край” /JICA KRI/-ийн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 50 секундын рекламыг “Bloomberg Media Screen”-ээр нийт 60 удаагийн давтамжтай 3 өдөр цацах хэлцлээр тохиролцсон төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ захиалгын хуудсан дээрх мөнгийг байгууллагын дансанд хийхгүйгээр өөр байдлаар буюу бэлнээр 4.500.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

  • 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн АГГ-16/056 дугаартай “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллага хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Мөнгөн урсгал” мэдээллийн хөтөлбөрийн цагуудад захиалагч талын зар сурталчилгаа, цацах ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Өргөн дэлгэц” ХХК-ийн нэрээр төлбөрийн нэхэмжлэх бичих байдлаар бэлнээр 5.000.000 төгрөг, “Өргөн дэлгэц” ХХК-ийн 453132376 дугаарын дансаар 8.440.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 13.440.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,
  • 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Бид Энд Бид” ХХК-ний “Шинэ сонголт” тавилгын дэлгүүр нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 12.000.000 төгрөгийн үнэ бүхий байгууллагын реклам, сурталчилгааг “Bloomberg Media Screen”-ээр нэвтрүүлүүлэхээр тохиролцсон ба 100 хувь бартераар төлөх төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ захиалгын хуудсан дээрх бартерыг байгууллагад шилжүүлэлгүй өөр байдлаар буюу 5.223.700 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хувьдаа авч завшсан,
  • 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Нейшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан бичгийг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн АГГ-17/007 дугаартай “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “М Си Эс Кока Кола” ХХК хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу байгууллагын танилцуулга, видео болон зар сурталчилгааг хийсэн ажлын үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас өөр байдлаар буюу “Дижитал Инк" ХХК-ний 453150707 тоот дансаар 22.000.000 төгрөгийг авч хувьдаа завшсан,
  • 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу мөн ажлын байрны тодорхойлолтод заасан харилцагчтай борлуулалтын уулзалт зохион байгуулж хэлцэл хийх явцдаа “Зоос Одон тэмдэг” ХХК-ийн сурталчилгааг ЛЕД дэлгэцээр явуулах тухай аман хэлцэл хийж “Bloomberg Media Screen”-ээр сурталчилгааг хийлгүүлж ажил үүрэг гүйцэтгүүлсний төлбөрийг байгууллагын дансанд хийхгүйгээр өөр байдлаар буюу 1.000.000 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлнээр 3.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг хувьдаа авч завшиж, нийт 49.163.700 төгрөгийн хохирол учруулсан,

               -2019 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Революшн /Revolution/ бааранд иргэн П.Ойдовжамцтай марган улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.З мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхцэцэг мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч П.З нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” компанид 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн борлуулалтын хэлтэст менежер ажил хийдэг байсан. Түүний гүйцэтгэх ажил үүрэг нь харилцагч компанитай гэрээ хэлцэл байгуулж, түүний төлбөр мөнгийг хэрхэн явагдаж байгааг хянаж, төлбөрийн мэдээллийг харилцагч компанид мэдэгдэж төлбөрийг барагдуулдаг буюу гэрээний гүйцэтгэлд хяналт тавьдаг байсан. Шүүгдэгч П.З нь борлуулалтын хэлтэст менежер ажилтай байх үедээ сайн ажиллаж ашиг орлогыг сайн бүрдүүлдэг учир хангалттай урамшуулал авч ажилладаг байсан. Ингээд 2018 оны 02 дугаар сарын эхээр “Сан Хэлт Каре” компанийн Бадрангуй ирж “манай компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх учир ажил үүргээ гүйцэтгэнэ үү” гэж мэдэгдсэн. Үүнийг тодруулахад “Дижитал Инк” компани “Сан Хэлт Каре” компанитай байгуулсан гэрээ байсан. Үүнээс үүдэн П.З-тай санхүү, хуулийн хэлтсийн ажилтан нартай уулзалт хийж “өөр ийм асуудал байна уу” гэхэд “ЛэндМН ББСБ, “Сан Хэлт Каре”, “Эко Капитал”, “JICA KRI” гэх 4 компаниас мөнгө авсан, төлж барагдуулна өөр ийм асуудал байхгүй” гэж хэлсэн боловч дараа нь дахин асуудал гарч нийтдээ 9 хуулийн этгээдтэй холбоотой маргаан байсан. Эдгээр 9 компаний 3 компанитай нь ажил гүйцэтгэх гэрээтэй байсан. П.З нь гэрээний дагуу орж ирэх төлбөрийг хувьдаа авсан. Нэгдүгээрт “Эко капитал” ББСБ”-с гэрээний дагуу 13.440.000 төгрөг орж ирэх байсан боловч П.З авсан. Мөн “М Си Эс Кока Кола” ХХК-тай нийт 88.000.000 төгрөгийн ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээтэй байсан. Үлдэгдэл 22.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авахаар нэхэмжлэх явуулахад “танайд төлсөн” гэх хариу хэлсэн. “JICA KRI” компанитай 4.500.000 төгрөгийн захиалгын хуудастай байсан. Уг компанийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн учир төлбөрийг авах гэтэл П.З бэлнээр нэхэмжилж өөртөө авсан. Мөн “Дижитал Инк” компанийн дансаар дараах 3 компанитай хуурамч гэрээ байгуулж “Ноён Уул Эрдэнэ” ХХК-иас 14.520.000 төгрөг, “Сан Хэлт Каре” ХХК-иас 9.167.000 төгрөг, “Лэнд МН” ХХК-иас 11.000.000 төгрөгийг тус тус авсан. Харин дараагийн 3 компанитай гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон гэдэг. Тухайлбал “Ариг банк”-нд сурвалжлага бэлтгэх ажлыг 2.200.000 төгрөгөөр үнэлж “Дижитал Инк” компанийн дансаар авсан. Уг ажлыг гүйцэтгэхдээ тухайн үед төлөвлөгч редактораар ажиллаж байсан Э.Анхбаярт “Ариг банк”-тай манайх гэрээ байгуулсан сурвалжлагыг яаралтай бэлтгэх хэрэгтэй” гээд ажлыг гүйцэтгэсэн байдаг. “Ариг банк”-нд 2.200.000 төгрөг, “Бид Энд Бид” Холдинг компани сурталчилгааг 19 хоног ЛЕД дэлгэцээр цацах буюу 18.810.000 төгрөгийн орлого манай компанид орох байсан. Мөн “Зоос Одон Тэмдэг” компанитай гэрээ хийсэн бол 18.480.000 төгрөгийн орлого олох байсан. Ингээд П.Зын үйлдлийн улмаас нийт 114.117.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлоос П.З нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 10.117.000 төгрөгийг компанийн худалдаа хөгжлийн банкны дансаар төлсөн. Ингээд үлдэгдэл 104.000.000 төгрөгийн хохирлыг 4 жилийн хугацаанд тэнцүү хувааж төлөх талаар гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хохирол төлж барагдуулаагүй байх учир 104.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК итгэмжлэл олгох албан бичиг /1хх-ийн 13/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхцэцэг /1хх-ийн 11-12, 2хх-ийн 7-8, 38-39, 71-72, 3хх-ийн 133/,  гэрч Э.Долгион /1хх-ийн 15, 61, 2хх-ийн 105/, гэрч М.Баярцэцэг /1хх-ийн 16/, гэрч Д.Мөнхдэлгэр /хх-ийн 17, 60/, гэрч Л.Баатархүү /1хх-ийн 23, 2хх-ийн 15-16/ нарын мэдүүлэг, “Ноён Уул Эрдэнэ” ХХК итгэмжлэл олгох албан бичиг /1хх-ийн 34/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сувдаа /1хх-ийн 36-37, 2хх-ийн 5-6, 3хх-ийн 130/, “Сан Хэлт Каре” ХХК итгэмжлэл олгох албан бичиг /1хх-ийн 53-54/, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Б.Бадрангуй /1хх-ийн 52/, гэрч Б.Тэмүүлэн /1хх-ийн 55, 56/, гэрч П.Хишигдаваа /1хх-ийн 62/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2733 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 67-75/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1хх-ийн 80-81, 83-84, 86-87, 89/, “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-тай холбоотой баримтууд /1хх-ийн 90-110, 125-127, 130, 132-133, 135-138, 206-219/, П.Зын баталгаа гаргасан баримт /1хх-ийн 128/, “ЛэндМн” ББСБ ХХК-ийн албан бичиг /1хх-ийн 176/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, хавсралт /1хх-ийн 177-200/, Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-ийн 226-229, 2хх-ийн 210-212/, эд зүйл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 234-241, 79-80/, хохирогчийн итгэмлжэгдсэн төлөөлөгч Х.Гүнбилэг /1хх-ийн 244-245, 3хх-ийн 138/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн /1хх-ийн 248-249/, “Ариг банк” итгэмжлэл олгох алан бичиг /2хх-ийн 1/, “Дижитал Инк” ХХК-н дотоодын дансны хуулга /2хх-ийн 2/, “Дижитал Инк” ХХК-н нэхэмжлэх  /2хх-ийн 3/, гэрч Э.Анхбаяр /2хх-ийн 17-18/, гэрч Д.Чимэдрэгзэн /2хх-ийн 19-20/, гэрч Х.Ганбаатар /2хх-ийн 21/, гэрч Ш.Отгонцэцэг /2хх-ийн 73/, гэрч Б.Амгалан /2хх-ийн 74/, гэрч М.Анхцэцэг /2хх-ийн 116/ нарын мэдүүлэг, хохирлын тооцоо /2хх-ийн 28-29, 132-134, 3хх-ийн 84-86, 169-172/, “Бид Энд Бид” ХХК-ийн албан бичиг, хавсралт /2хх-ийн 41-47/, “Сан Хэлт Каре” ХХК-ийн гомдол нэхэмжлэлээсээ татгалзах албан бичиг /2хх-ийн 48-53/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт орулах прокурорын тогтоол /2хх-ийн 59-60, 135-138, 3хх-ийн 63-54, 65-66, 150-152/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /2хх-ийн 75-78/, Худалдаа Хөгжлийн банкны албан бичиг, хавсралт /2хх-ийн 83-84/, П.Зын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 111-123, 140-169, 2хх-ийн 124, 235-237/, хохирол төлсөн баримт /2хх-ийн 172/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Түвшинжаргал /3хх-ийн 54-55, 136/, гэрч Б.Энхболд /3хх-ийн 140/, гэрч Ч.Пүрэвхүү /3хх-ийн 141/ нарын мэдүүлэг, П.Зын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 25-26, 27-28, 38-39, 63-64, 2хх-ийн 22-23, 24-25, 61, 139, 3хх-ийн 67-68/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.З нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Блю Скай тауэр”-ын 4 давхарын 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д менежерээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагынхаа нэрийн өмнөөс “Ноён-Уул Эрдэнэ” ХХК-тай хамтран ажиллах санал тавьж, “Дижитал Инк” ХХК-ийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн охин компани” гэж төөрөгдөлд оруулж  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  “зар сурталчилгаа явуулах болон бусад төрлийн үйлчилгээ явуулна” хэмээн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэж “Ноён-Уул Эрдэнэ” ХХК-наас 14.520.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-“Сан Хэлт Каре” ХХК-д байгууллагынхаа нэрийн өмнөөс хамтран ажиллах санал тавьж “Дижитал Инк” ХХК-ийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн охин компани гэж төөрөгдөлд оруулж  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “зар сурталчилгаа явуулах болон бусад төрлийн үйлчилгээ явуулна” хэмээн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэж “Сан Хэлт Каре” ХХК-аас  9.167.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Дижитал Инк” ХХК-ийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн охин компани гэж төөрөгдөлд оруулж “зар сурталчилгаа явуулах болон бусад төрлийн үйлчилгээ явуулна” хэмээн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэж “Лэнд.мн” ХХК-иас 11.000.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Ариг банк” ХХК-ийн үйл ажиллагааг сурталчлах мэдээ бэлтгэж өгнө, нэг удаагийн нэвтрүүлэг хийсэн тохиолдолд гэрээ байгуулах шаардлагагүй” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Ариг банк” ХХК-иас 2.200.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, бусдад нийт 36.887.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Жайка Край” /JICA KRI/ байгууллагаас “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн “Bloomberg Media Screen”-ээр нийт 60 удаагийн давтамжтай 3 өдөр цацах сурталчилгаа явуулах захиалгын хуудас баталгаажуулсны төлбөр 4.500.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

          -2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн АГГ-16/056 дугаартай “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллагын хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Мөнгөн урсгал” мэдээллийн хөтөлбөрийн цагуудад захиалагч талын зар сурталчилгаа, цацах ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Өргөн дэлгэц” ХХК-ийн нэрээр төлбөрийн нэхэмжлэх бичих байдлаар бэлнээр 5.000.000 төгрөг, “Өргөн дэлгэц” ХХК-ийн 453132376 дугаарын дансаар 8.440.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 13.440.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

          -2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Бид Энд Бид” ХХК-ний “Шинэ сонголт” тавилгын дэлгүүр, “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 12.000.000 төгрөгийн үнэ бүхий байгууллагын реклам, сурталчилгааг “Bloomberg Media Screen”-ээр нэвтрүүлүүлэхээр тохиролцсон ба 100 хувь бартераар төлөх төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ захиалгын хуудсан дээрх бартерыг байгууллагад шилжүүлэлгүй,  5.223.700 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хувьдаа авч завшсан,

          -2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Нейшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан бичгийг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн АГГ-17/007 дугаартай “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “М Си Эс Кока Кола” ХХК-ийн хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу байгууллагын танилцуулга, видео болон зар сурталчилгааг хийсэн ажлын үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас өөр байдлаар буюу “Дижитал Инк" ХХК-ний 453150707 тоот дансаар 22.000.000 төгрөгийг авч хувьдаа завшсан,

           -2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу мөн ажлын байрны тодорхойлолтод заасан харилцагчтай борлуулалтын уулзалт зохион байгуулж хэлцэл хийх явцдаа “Зоос Одон тэмдэг” ХХК-ийн сурталчилгааг ЛЕД дэлгэцээр явуулах тухай аман хэлцэл хийж “Bloomberg Media Screen”-ээр сурталчилгааг хийлгүүлж ажил үүрэг гүйцэтгүүлсний төлбөрийг байгууллагын дансанд хийхгүйгээр өөр байдлаар буюу 1.000.000 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлнээр 3.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг хувьдаа авч завшиж, нийт 49.163.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

               хохирогч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхцэцэгийн /1хх-ийн 11-12, 2хх-ийн 7-8, 38-39, 71-72, 3хх-ийн 133/: “... “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллагаас авах ёстой байсан 13440000 төгрөгийг албан бичгийг хуурамчаар үйлдэж гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч М.Баярцэцэгийн гарын үсгийг хуурамчаар зурж, тамгыг хуурамчаар үйлдэж “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллагад өгч 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр 5.000.000 төгрөгийг өөрөө, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Өргөн дэлгэц” ХХК-ний дансаар 8.440.000 төгрөгийг авч хувьдаа завшсан байсан. ...П.З нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ноён Уул Эрдэнэ” ХХК-тай “Дижитал Инк” ХХК-ний нэрээр манай захирал Э.Долгион болон ерөнхий нягтлан бодогч Д.Мөнхдэлгэр нарын нэрийг бичиж гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж “зар сурталчилгаа цацах болон бусад төрлийн үйлчилгээ явуулна” гэж гэрээ байгуулан урьдчилгаа 14520000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн дансаар авсан. ...П.З нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Сан Хэлт Каре” ХХК-тай “Дижитал Инк” ХХК-ийн нэрээр манай захирал Э.Долгион болон ерөнхий нягтлан бодогч Д.Мөнхдэлгэр нарын нэрийг бичиж гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж “зар сурталчилгаа цацах болон бусад төрлийн үйлчилгээ явуулна” гэж гэрээ байгуулан урьдчилгаа 9.167.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-н дансаар авсан. ...П.З нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “ЛэндМН” банк бус санхүүгийн байгууллагатай “Дижитал Инк” ХХК-н нэрээр манай гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч М.Баярцэцэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Мөнхдэлгэр нарын нэрийг бичиж гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж  “Мэйде ин Монголиа” нэвтрүүлгийг хийж өгнө” гэж гэрээ байгуулан төлбөрийг бүхэлд нь 11.000.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-н дансаар авсан. ... “Жайка Край” байгууллагаас манай телевизээр сурталчилгаа явуулахаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр захиалга өгч захиалгын хуудас баталгаажуулсан байсны төлбөр 4.500.000 төгрөгийг П.З нь очиж бэлнээр аваад хувьдаа зарцуулсан байсан. ...П.З нь “Ариг” банктай “мэдээ гаргаж өгнө” гэж тохиролцож 2.200.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-н дансаар авч манай төлөвлөгч редактор Анхбаярт “манай гэрээт байгууллага байгаа юм, очоод мэдээ аваад цацаад өг” гэж худлаа хэлээд манайхаар ажлыг нь хийчихээд хөлсийг нь өөрөө авч хувьдаа завшсан. ... “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагаас авах авлага нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын үлдэгдэл байсан. Манай байгууллага бусад байгууллагатай байгуулж буй ажил гүйцэтгэх гэрээн дээр төлбөрийг байгууллагын Худалдаа хөгжлийн банкны 404223100 дугаарын дансаар авахаар зааж өгдөг. Бүх төлбөрөө уг дансаар авдаг, өөр ямар ч нөхцөлөөр төлбөр авдаггүй.  ...Үлдэгдэл төлбөр орж ирээгүй тул П.Зт уг авлагыг авах талаар хэлж сануулж байсан. ...П.З “мөнгө өгөхгүй байна, өгөх боломжгүй гэж байна” гэх мэтээр хойшлуулдаг байсан. Гэтэл өөрөө авчихсан байсан. ...Компанийн зүгээс “Эко капитал” ББСБ-аас авах ёстой байсан 13440000 төгрөг, “Лэнд.Мн” ББСБ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар үйлдэн байгуулж төлбөрийн хувьдаа авсан 11000000 төгрөг, “Ноён-Уул Эрдэнэ” ХХК-й ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар үйлдэн байгуулж төлбөрийг хувьдаа авсан 4520000 төгрөг, “Сан Хэлт Кэре” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар үйлдэн байгуулж төлбөрийг хувьдаа авсан 9167000 төгрөг, редактор Анхбаярт гэрээт байгууллага тул мэдээ цацах ёстой гэж худал хэлж “Ариг” банкны мэдээг цацуулсан төлбөр болох 2200000 төгрөгийг, худал хэлж “Блумберг телевиз”-ийн ЛЕД дэлгэцээр 60 удаагийн давтамжтай 3 өдөр “LCA KRI” компанийн мэдээллийг гарган өгч авсан 4500000 төгрөгийг, “Шинэ сонголт” ХХК-ний сурталчилгааг ЛЕД дэлгэцээр 19 хоног цацуулсан ажлын дүн болох 18810000 төгрөгийг, “Зоос гоёл” ХХК-н сурталчилгааг ЛЕД дэлгэцээр 19 хоног ацуулсан ажлын төлбөр болох 18480000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай компани бусад компаниудад учирсан бүх хохирлыг болон ажлыг нь хийж гүйцэтгэж барагдуулсан. Энэ хохирлыг П.Заас нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Долгионы /1хх-ийн 15, 61, 2хх-ийн 105/: “...П.З нь дангаараа гэрээ байгуулах эрхгүй, авлага барагдуулах үүргийг борлуулалтын менежерүүд хүлээдэг.  ...Бэлнээр болон өөр дансаар мөнгө авах ёсгүй. Гэрээнд заасан манай байгууллагын дансанд мөнгө орох ёстой. Би “Ноён Уул Эрдэнэ” ХХК, “ЛэндМН” ХХК, “Сан Хэлт Каре”  ХХК-нуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураагүй. Дээрх компанитай хамтран
ажиллах гэрээ байгуулсан талаар мэдээгүй. Манай компани борлуулалтын
хэлтсээс бусад компаниудад санал өгч хоёр талаас саналыг хүлээн авч харилцан сонирхол үүссэн тохиолдолд гэрээ байгуулан хамтран ажилладаг. ...П.Зын хувьд харилцагч компаниудтай харилцаж, гэрээ байгуулах тохиолдолд гэрээ бэлтгэх үүрэгтэй. Харин харилцагч байгууллагуудтай санхүүгийн харилцаанд орох эрх байхгүй. ... “Сан Хэлт Каре” ХХК-тай хийгдсэн гэрээнд зурагдсан миний нэрний доор бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш. ... “М Си Эс Кока Кола” ХХК-д гэрээний үлдэгдэл 22 сая төгрөгийг авахаар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А-17/440 дугаартай албан бичигт гарын үсэг зурж тамга дарсан зүйл байхгүй. Манай байгууллагаас ийм албан бичиг гараагүй. ...П.З уг албан бичгийг хуурамчаар үйлдэн “Дижитал Инк” ХХК-н дансаар уг мөнгийг авсан байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Баярцэцэгийн /1хх-ийн 16/: “... “Ноён Уул Эрдэнэ” ХХК, “ЛэндМН” ХХК, “Сан Хэлт Каре” ХХК-ниудтай хамтран ажиллах гэрээ байгуулах үүрэг өгөөгүй. 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллага руу авлага барагдуулах талаарх албан бичигт би гарын үсэг зураагүй. Манай байгууллага “LCA KRI” байгууллагатай захиалгын хуудас баталгаажуулж үйлчилгээ үзүүлсэн байдаг. ...П.З дур мэдэж мөнгийг авч хувьдаа зарцуулсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Мөнхдэлгэрийн /1хх-ийн 17, 60/: “... “Эко   Капитал”  банк бус санхүүгийн байгууллагаас ажил гүйцэтгэсэн төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өгөх байсан. Хугацаа хэтэрсэн учраас тухайн харилцагчтай харилцдаг борлуулалтын менежер П.Зт энэ талаар удаа дараа хэлж авлагыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардаж байсан. ...П.З нь “би хэлье, “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллага нь мөнгө муутай байгаа гэнэ, мөн шинэ гэрээ байгуулах гэж байгаа учраас төлбөрийн үлдэгдлийг шийднэ” гэх мэтээр хариу хэлдэг байсан. Дээрх компаниудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээн дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш.  “Жайса Край” компанид үйлчилгээ үзүүлсэн байсан. Захиалгын хуудас дээрх мөнгийг П.З нь авч компанид өгөлгүй хувьдаа зарцуулсан байсан. “Ариг” банктай үйлчилгээ үзүүлчихсэн. Мөн адил мөнгийг П.З нь авч компанид өгөлгүй хувьдаа зарцуулсан. ... “Сан Хэлт Каре” ХХК-ийн холбогдох хүмүүс авч ирэхэд анх харсан. Манай байгууллагын гэрээ биш байсан” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Баатархүүгийн /1хх-ийн 23, 2хх-ийн 15-16/: “... ““Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө авах ёстой, компанийн данс хэрэгтэй байна, 8440000 төгрөгийг танай дансаар оруулаад авчихъя” гэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй. Тэгтэл “татварын чинь мөнгийг өгье” гэхээр нь би “бэлнээр гаргаж авахгүй шууд чиний данс руу шилжүүлье” гэж тохиролцсон. Тэгээд манай компанийн дансаар орж ирэхээр нь татварын мөнгө болох 500.000 төгрөг дансандаа үлдээгээд П.Зын Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Тэмүүлэнгийн /1хх-ийн 55, 56/: “...гэрээнд дарагдсан тамга манай тамга мөн байна. Би тухайн тамгыг дараагүй. ...П.З надтай уулзаад машинд сууж байгаад намайг түр гараад ирэх хугацаанд машины урд хайрцагт байсан тамгыг дарчихсан байсан. энэ талаар сүүлд “асуудал гарлаа, танай компанийн
тамгыг ашиглаад хуурамч гэрээ хийсэн шүү” гэж хэлж байсан. Компани оффис
байхгүй учраас би тамгаа гадуур явж гэрээ хийхдээ ашиглан машины урд
хайрцгандаа авч явдаг. Гэрээний 9.167.000 төгрөг манай дансаар орж ирсэн. ...П.З “ажлын мөнгө орж ирнэ, танай дансаар авч байгаа шүү” гэж хэлээд авсан. ... “Ноён Уул Эрдэнэ” ХХК, “ЛэндМн” ББСБ ХХК, “Сан Хэлт Каре” ХХК-нуудтай
хуурамч гэрээ байгуулж мөнгө авсан байсан. Мөн “Ариг” банк дээрх компаниудтай хамтарч ажилласан зүйл байхгүй. П.З нь “найз нь өөр компаниудаас танай дансаар мөнгө авчихъя, надад ашигтай байгаа юм тэгэх үү” гээд гуйгаад байхаар нь би  “тэг тэг” гээд зөвшөөрчихсөн. ...П.З нь “за мөнгө орсон шүү, маньдаа гаргаад өгчих юм уу, шилжүүлчих” гээд би П.З руу шилжүүлдэг байсан. ...1 удаа бэлнээр мөнгө өгч байсан. Гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлгээр,

 

          гэрч Э.Анхбаярын /2хх-ийн 17-18/: “...П.З нь манай мэдээний албаны өрөөнд орж ирээд ““Ариг” банкны зохион байгуулж байгаа үйл ажиллагааг сурвалжлах хэрэгтэй байна, манай компани гэрээтэй учраас сурвалжлах ёстой, баг явуулж өгөөч” гэж хэлсэн. ...Гэрээт сурвалжлах баг явуулахдаа захирлууд руу имейл бичиж баталгаажуулах ёстой байдаг. “Имэйл ирээгүй, баталгаажуулах ёстой” гэж хэлтэл ““Ариг” банкны хүн дөнгөж сая надад хэллээ, би удахгүй захирал руу имейл биччихнэ, чи сурвалжлах баг явуулаад өгөөч” гээд гуйгаад салахгүй байсан. Би П.Эрдэнэням сурвалжлагчаа томилоод явуулсан. Тэгээд сурвалжилга хийгээд ирсэн. Тэр сурвалжилгыг нь манай телевизээр цацсан. Удалгүй П.З нь захирлуудад мэдэгдэлгүйгээр уг ажлыг надаар худлаа ярьж хийлгэсэн нь тодорхой болсон...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Д.Чимэдрэгзэнгийн /2хх-ийн 19-20/: “... борлуулалтын менежер П.З 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр надад флашаар “Зоос Гоёл”ХХК-н рекламыг өгөөд “энэ рекламыг ЛЕД дэлгэцээр цацаад өгөөч, яаралтай юм, зөвшөөрлийг нь би
араас нь явуулчихна” гэж хэлсэн. ...Би П.Зт итгээд уг рекламыг ЛЕД
дэлгэцээр 32 хоног цацсан. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр П.Заас “Шинэ сонголт” тавилгын дэлгүүрийн реклам ирсэн. ...П.З мөн л адил “гэрээний дагуу 2 дугаар сарын 26-ныг дуустал ЛЕД дэлгэцээр доорх рекламыг явуулж өгнө үү” гэж ирүүлсэн. Би түүнийг ЛЕД дэлгэцээр 18 хоног цацсан. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр П.З нь “захиалгын хуудасны дагуу 5 дугаар сарын 13-ныг дуустал ЛЕД дэлгэцээр доорх рекламыг явуулж өгнө үү” гэж ирүүлсэн.  Би уг рекламыг 2 хоног цацсан...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Б.Энхболдын /3хх-ийн 140/: “...П.З нь 2016 оноос хойш борлуулалтын албаны менежер албан тушаалд ажиллаж байсан. ...Аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан зар сурталчилгааны гэрээ байгуулан борлуулалт хийх чиг үүрэгтэй ажилладаг байсан. Борлуулалтын гэрээ байгуулан хэлцэл хийх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох нь гүйцэтгэх захирал, борлуулалтын хэлтсийн захирал, ерөнхий нягтлан, хуульч гарын үсэг зурснаар баталгаажин гэрээ хэрэгжиж эхэлдэг. Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ч удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх, цаг тухайд нь гүйцэтгэх, байгуулсан гэрээний дагуу төлбөрөө нэхэх, гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэж дууссаны дараа гэрээний гүйцэтгэлтийн акт үйлдэх, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах боломжгүй ажлыг үүрэг чиглэл болгон өгдөг. ...төлбөр нэхэмжлэхэд санхүүгийн албанаас нэхэмжлэл гарган өгдөг. Уг нэхэмжлэлийг харилцагчдад хүргэн өгнө. Харин төлбөр бол байгууллагын дансанд хийгдэх ёстой. Төлбөрийн нэхэмжлэлд “байгууллагын данс руу шилжүүлнэ үү” гэж тайлбарлах бөгөөд байгууллагын данс бичээстэй байдаг. Төлбөрийн мөнгийг шилжүүлэх хүртэл борлуулалтын менежер гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьдаг. Борлуулалтын төлбөрийг менежер авах эрх байхгүй. ...П.З өөрөө дур мэдэн захиалга авч гэрээ байгуулан захиалгын мөнгийг авсан байсан. Байгууллага дээр захиалгын гэрээ ирээгүй...” гэх мэдүүлгээр,

 

          гэрч Х.Ганбаатарын /2хх-ийн 21/: “... “Jica” манай төсөл 2017 оны 05 дугаар сард хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт гэсэн өдөрлөгт тохиолдуулан 1 минут гаруй
хугацааны шторк хийлгүүлсэн. “Блумберг” телевизийн том ЛЕД дэлгэцээр
цацуулахаар болж “Блумберг” телевизийн утсаар холбогдоод П.З гэдэг
менежертэй холбогдон үнийн санал аваад захиалгын хуудас имэйлээр ирүүлж
түүнийг бөглөөд буцаж явуулаад төлбөр 4.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

          хохирогч “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сувдаагийн /1хх-ийн 36-37, 2хх-ийн 5-6, 3хх-ийн 130/: “...анх манай байгууллагатай хамтарч ажиллах саналыг “Блумберг” телевизийн менежер П.З тавьсан. Саналыг нь зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14.520.000 төгрөгийг гэрээнд зааснаар “Дижитал Инк” ХХК-н Худалдаа хөгжлийн банкны 453150707 дугаарын дансанд шилжүүлсэн. “Блумберг” телевизээс манайх руу холбогдож “танайхтай байгуулсан гэрээнд асуудал гарсан байна” гээд бид нар очиж уулзахад П.З ...компаний нэрийг ашиглаж өөр компанийн нэрээр хуурамч гэрээ хийсэн байна, уг гэрээний дагуу дахиж ажил гүйцэтгэх боломжгүй” гэсэн. П.З нь “Дижитал Инк” ХХК-ийг “Блумберг” телевизийн ажиллуулдаг компани гэж хэлсэн бөгөөд бид нар түүнд нь итгээд гэрээг байгуулсан, хуурамч гэрээ байгуулан хийж өгнө гэсэн ажлыг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК нь “Блумберг” телевизээр гүйцэтгэж өгсөн. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгээр,  

 

П.Зын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 38-39/: “... “Ноён Уул Эрдэнэ” ХХК нь “Блумберг” телевизээр реклам, бусад төрлийн ажлыг хийлгэе, цацуулъя” гэж хандсан. ...үнийн санал имэйлээр илгээгээд ...хүлээн зөвшөөрөөд “гэрээ хийе” гэхээр найз Б.Тэмүүлэнгийн “Дижитал Инк” ХХК-н нэрээр захирлыг нь захирал Э.Долгионы гаргаж, Э.Долгионы гарын үсгийг өөрөө дуурайж зураад “Дижитал Инк” ХХК-н тамгыг нууцаар дарж хуурамч гэрээ хийгээд “Ноён Уул Эрдэнэ” ХХК-тай байгуулж урьдчилгаа төлбөр болох 14.520.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-н дансаар авсан. ...найз Б.Тэмүүлэндээ “нэг компниас мөнгө орж ирнэ, дансаар чинь авчихъя” гэж хэлээд авсан. ... “Блумберг телевизээр 7 хоногийн 4 билүү 5 өдөр цацсан. 1.8.37.500 төгрөгийн рекламыг цацуулсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч “Сан Хэлт Каре” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадрангуйгийн /1хх-ийн 52/: “...захирал Энхболд, П.З нартай уулзаж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан компанийн сурталчилгааг цогцоор хийж өгөхөөр болсон. ...П.З “Дижитал Инк” ХХК-н тамга дарагдсан. Захирал Э.Долгион, нягтлан бодогч Д.Мөнхдэлгэр нарын гарын үсэгтэй гэрээг манай компани ажлын байранд хүргэн ирээд гэрээнд тусгасан Худалдаа Хөгжпийн банкны 453150707 дугаарын дансанд мөнгөө хийгээрэй гэсний дагуу 9.167.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Гэрээнд заасан сурталчилгаа гарахгүй байгааг мэдэх зорилгоор “Блумберг” телевизийн байранд Э.Долгион захирлын туслах залуутай уулзсан. ...гэрээгээ харуулахад манай компанийн хийсэн гэрээ биш байна гэж хэлсэн. П.Зтай гадаа уулзахад өөрөө хуурамч гэрээ хийснээ хүлээгээд хохирлыг чинь барагдуулна гэж гуйсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч “Сан Хэлт Каре” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Гүнбилэгийн /1хх-ийн 244-245, 3хх-ийн 138/: “...манайд ямар нэгэн реклам хийж өгсөн зүйл байхгүй. Ямар ч ажил гүйцэтгээгүй болохоор манай ажилтан Бадрангуй ажил дээр нь очиж уулзаад энэ бүх залилангийн үйлдлийг мэдсэн. Нэвтрүүлэг цацаад эргээд бидэнд видео хэлбэрээр өгсөн боловч бидэнд ямар ч видео өгөөгүй, учраас цацаагүй гэж ойлгож байна...” гэх мэдүүлгээр,

 

П.Зын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 63-64/: “... “Сан Хэлт Каре” ХХК нь “Блумберг” телевизээр “реклам хийлгэе, тэгээд цацуулъя” гэж хандаад уулзсан. ...найз Б.Тэмүүлэнгийн “Дижитал Инк” ХХК-н нэрээр захирлыг нь захирал Э.Долгионы нэрээр гаргаж, Э.Долгионы гарын үсгийг өөрөө дуурайж зураад “Дижитал Инк” ХХК-н тамгыг нууцаар дарж хуурамж гэрээ хийгээд “Сан Хэлт Каре” ХХК-тай байгуулсан. Урьдчилгаа төлбөр болох 9.167.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн дансаар авсан. ...Рекламыг нь би өөрөө хийсэн. Рекламаа “Блумберг” телевизээр 7 хоногийн 4 билүү 5 өдөр цацсан. 2.000.000 төгрөгийн рекламыг цацуулсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч “Ариг банк”-ны хууль ёсны төлөөлөгч Р.Нямцэрэнгийн /1хх-ийн 248-249/:“...“Блумберг”телевизийналбанёсныхаягруунэвтэрч “Ариг” банк утааг бууруулах төслийн үйл ажиллагааг мэдээгээр цацалт хийлгүүлэхээр менежер П.З гэх хүнтэй холбогдсон. ...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Цонжинболдогт амралтын газарт “утааг хамтдаа устгая” уриатай сурвалжлагыг бэлдүүлэхээр дуудаж П.З нь зураглаачтай “Бблумберг” гэсэн логотой автомашинтай ирж сурвалжлага бэлдсэн. Уг бэлдсэн сурвалжлагыг 12 удаагийн давтамжтай сувгаар цацахаар 1.000.000 төгрөг, уг видеог англи орчуулгатайгаар манайд өгөхөөр 1.000.000 төгрөгөөр тохиролцож “нэг удаагийн нэвтрүүлэг дээр гэрээ байгуулахгүй” гэж хэлээд мэйлээр нэхэмжлэл явуулж
“Дижитал Инк” гэсэн компанийн нэр дээр 2.200.000 төгрөг шилжүүлэн авсан. ...хэлэлцэж тохиролцсоноосоо хойш тус сувгаар сурвалжлага цацаагүй бөгөөд
утсаар холбоо барихад утсаа авахгүй алга болсон. “Блумберг” телевиз нэвтрүүлэг
цацаад эргээд бидэнд видео хэлбэрээр өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч “Лэнд.МН” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Түвшинжаргалын /3хх-ийн 54-55, 136/: “...Манай байгууллага “Bloomberg TV Mongolia”-ийн ажилтан П.Зын ирүүлсэн саналыг хүлээн авч “Made inMongolia” нэвтрүүлгийг хийлгэхээр болж гэрээ байгуулсан. Ажлын хөлс 11.000.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ний данс руу шилжүүлсэн. Нэвтрүүлгийг хийж ажил үйлчилгээгээ авсан. Манай компаниас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй болно...” гэх мэдүүлгээр,

гэрч Ш.Отгонцэцэгийн /2хх-ийн 73/: “... манай компани 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаатай ЛЕД дэлгэцээр реклам сурталчилгаа байрлуулах
ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.  Уг гэрээний үлдэгдэл төлбөрийг “Дижитал Инк”
нэртэй охин компанийн данс руу шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр П.З манайд өгсөн. Үүний дагуу манай
санхүүгээс 22.000.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-н данс руу 2017 оны 12 дугаар
сарын 13-ны өдөр шилжүүлсэн. ...П.З нь жилийн эцэс болж байгаа тул
үлдэгдэл төлбөрөө авах хэрэгтэй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Б.Амгалангийн /2хх-ийн 74/: “... П.З гэх хүн ирээд “би сая “Блумберг” телевизээс “шинэ жилээр сайн ажилласан гээд 5.000.000 төгрөгийн реклам хийлгэх эрхээр шагнагдсан, танайх реклам хийлгэхгүй юм уу” гэсэн санал тавьсан. Манай захирал зөвшөөрөөд 4.000.000 төгрөгөөр реклам хийлгээд “Блумберг” телевизийн ЛЕД дэлгэцээр цацуулахаар тохирсон. Гэрээ байгуулаагүй. ...П.З ...1.000.000 төгрөгт манай дэлгүүрээс бүтээгдэхүүн аваад 3.000.000 төгрөгийн бэлнээр авсан. ...манай реклам “Блумберг” телевизийн ЛЕД дэлгэцээр цагаан cap хүртэл цацагдсан. Манай байгууллагаас төлбөрөө өгөөд рекламаа цацуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Ч.Пүрэвхүүгийн /3хх-ийн 141/: “...П.З гэдэг хүн манай
байгууллагад зар сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах санал гаргаж ...үнийн санал өгч “хамтран ажиллая, ажлын хөлсийг бартераар хийж болно” гэж хэлсэн. П.З нь хамран ажиллах гэрээг тамгалуулан байгуулан ирсэн. Гэрээн дээр нь би байгууллагыг төлөөлөн гарын үсэг зурсан. Манай талаас захирал гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүний дагуу захиалга өгсөн. Захиалгын дагуу өгсөн сурталчилгаа эхлээд дутуу явсан. Дараа нь “нөхөж явуулна” гээд нөхөөд явуулсан. Гэрээний үүрэг биелсэн. Гэрээний төлбөрийг бартераар хийхийг П.З санаачилсан. Миний бие борлуулалт маркетингийн үйлажиллагаа хариуцдаг. Харин санхүү болон төлбөрийн үйл ажиллагаанд оролцдоггүй...” гэх мэдүүлгээр,

 

               “...2017.07.21-ний А-17/218 дугаартай албан бичгийн “Гүйцэтгэх захирлын

тэргүүн орлогч” гэсний ард зурагдсан гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-н гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч М.Баярцэцэгийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.

-2017.10.23-ны “Ноён Уул Эрдэнэ” ХХК, “Дижитал инк” ХХК-иудын хооронд байгуулагдсан №АГГ-17/046 дугаартай гэрээний “Дижитал инк” ХХК-н ерөнхий захирал гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-н гүйцэтгэх захирал Э.Долгионы гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.

         -113 гэж дугаарлагдсан хуудасны “Гүйцэтгэгч талыг төлөөлж Ерөнхий нягтлан бодогч” хэсэгт зурагдсан гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн ерөнхий нягтлан бодогч Д.Мөнхдэлгэрийн гэх гар бичвэр, гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.

-2017.12.28-ны “Сан Хэлт Каре” ХХК, “Дижитал инк” ХХК-иудын хооронд байгуулагдсан №АГГ-17/061 дугаартай гэрээний “Дижитал инк” ХХК-н Ерөнхий захирал гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-н гүйцэтгэх захирал Э.Долгионы гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, гарын үсэг, гар бичвэрийн туршилтын загваруудтай тохирохгүй байна.

-117 гэж дугаарлагдсан хуудасны ар талд “Гүйцэтгэгч талыг төлөөлж Ерөнхий нягтлан бодогч” хэсэгт зурагдсан гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн Ерөнхий нягтлан бодогч Д.Мөнхдэлгэрийн гэх гарын үсгийн харыдангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.

-2018.01,26-ны “Лэнд.мн ББСБ” ХХК, “Дижитал инк” ХХК-иудын хооронд байгуулагдсан №АГГ-18/2018/05 дугаартай гэрээний “Дижитал инк” ХХК-н гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч хэсэгт зурагдсан гарын үсэг харьцуулах агварт ирүүлсэн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-н гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч М.Баярцэцэгийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай гарын үсгийн бүтцийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна.

-121 гэж дугаарласан хуудасны Гүйцэтгэгч талыг төлөөлж “Ерөнхий нягтлан бодогч” хэсэгт зурагдсан гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн ерөнхий нягтлан бодогч Д.Мөнхдэлгэрийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.

-117 гэж дугаарлагдсан хуудасны ар талд Гүйцэтгэгч талыг төлөөлж “Ерөнхий нягтлан бодогч” 2018.01.26-ны “Лэнд.мн ББСБ” ХХК, “Дижитал Инк” ХХК-иудын хооронд байгуулагдсан №АГГ-18/2018/05 дугаартай гэрээний “Дижитал Инк” ХХК-н гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч хэсэгт байх гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2733 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 67-75/,

 

             П.Зын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 25-26, 2хх-ийн 3хх-ийн 67-68/: “...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн АГГ-16/056 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр “Эко Капитал” ББСБ-д ажил гүйцэтгээд үлдэгдэл төлбөр болох 13.440.000 төгрөгийг манай компанид “Эко Капитал” ББСБ нь төлөх дутуу байсан. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-17/218 дугаартай төлбөрийг гаргуулах тухай албан бичгийг хуурамчаар хийгээд гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч М.Баярцэцэгийн гарын үсгийг дуурайлгаж өөрөө зураад “Эко Капитал” ББСБ-д хүргэж өгөөд 5.000.000 төгрөгийг бэлнээр, 8.440.000 төгрөгийг танил ах   Л.Баатархүүгийн “Өргөн Дэлгэц” ХХК-н дансаар аваад өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. ...нэг хүн надруу залгаад танай ЛЕД дэлгэцээр “Jica” ХХК-н реклам явуулах гэсэн юм гээд захиалга өгсөн. Би Улаанбаатар зочид буудлын хажуу талд байрлах Засгийн газрын байрны 1 дүгээр давхарт очиж уулзсан. ...тэр хүн 7 хоног ЛЕД дэлгэцээр реклам цацуулъя гээд 4.500.000 төгрөгөөр тохироод захиалгын хуудсыг нь өгсөн. ...тэр хүнтэй компанид мөнгийг нь тушаалгүйгээр хоёулаа хувааж авахаар тохиролцсон байсан.  ... баримт хэрэгтэй гээд би өөрийн компанийн кассын орлогын ордер дээр “4.500.000 төгрөг “Jica” ХХК-иас авсан” гэж бичээд захирал, нягтлан бодогчийн гарын үсгийг дуурайлгаж зураад өгсөн. Тэгээд 4.500.000 төгрөгийг аваад компанид тушаалгүйгээр, 2.000.000 төгрөгийг нь өөрөө аваад, үлдсэн 2.500.000 төгрөгийг “Jica” ХХК-н реклам захиалсан хүнд нь өгсөн. ...”Jica” ХХК-н захиалсан рекламыг ЛЕД дэлгэцээр цацсан. ... “Ариг банк”-наас мэдээ сурвалжлуулна гэж захиалга аваад мэдээг нь “Блумберг” телевизээр гаргаж өгөөд 2.200.000 төгрөгийг найз Б.Тэмүүлэнгийн “Дижитал Инк” ХХК-н нэрээр хуурамч нэхэмжлэх бичээд машинд нь байсан компанийх нь тамгыг нууцаар дараад “Ариг банк”-нд аваачиж өгсөн. ...“Дижитал Инк” ХХК-н дансаар 2.200.000 төгрөгийг авсан. ...”Лэнд.Мн ББСБ” ХХК нь “Блумерг” телевизээр “Made in Mongolia”- гэдэг нэвтрүүлэг хийлгье” гэж хандсан. Би өөрөө очиж уулзаад наиз Б.Тэмүүлэнгийн “Дижитал Инк” ХХК-н нэрээр захирлыг нь гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч М.Баярцэцэгийн нэрээр гаргаж, М.Баярцэцэгийн гарын үсгийг өөрөө дуурайж зураад “Дижитал Инк” ХХК-н тамгыг нууцаар дарж хуурамч гэрээ хийгээд “Лэнд Мн ББСБ” ХХК-тай байгуулж төлбөр болох 11.000.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-н дансаар авсан. ...хохирлыг аль боломжоороо төлж барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг болон “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-тай холбоотой баримтууд /1хх-ийн 90-110, 125-127, 130, 132-133, 135-138, 206-219/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

               Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, П.Зыг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, энэ байдлуудыг ашиглаж шүүгдэгч нь бусдыг үг, үйлдлээрээ хуурч, төөрөгдүүлсэн, хуурамч гэрээ байгуулсан, байгууллагын дансанд орох ёстой мөнгө, эд хөрөнгийг өөртөө завшсан” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

               Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгчийн үйлдсэн хэргүүд зөвхөн залилах гэмт хэргийн шинжийг агуулж буй тул хөрөнгө завших гэмт хэргээр давхар ялласан нь буруу, энэ хэрэгт Л.Баатархүү, Ч.Пүрэвхүү нарыг холбогдуулан шалгах” гэх боловч хэрэгт цугларсан шүүгдэгчийг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, түүний үйлдлийн арга, сэдэлт зэргээс үзэхэд эдгээр нь албан тушаалын байдалтай нягт холбоотой өмчлөх эрхийн эсрэг тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжүүдийг агуулсан болох нь тогтоогдсон байна.

               Өөрөөр хэлбэл, П.З нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн борлуулалтын хэлтэст менежерээр ажиллахдаа албан тушаалын эрх, үүргийн дагуу харилцагч байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулах, төлбөр мөнгийг шаардаж авах, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих боломж гарч энэ байдлыг ашиглан хуурамч ажил гүйцэтгэх гэрээ байгуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар аж ахуйн нэгж байгууллагуудыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан, мөн аж ахуйн нэгж байгууллагуудаас зар сурталчилгаа хийлгүүлсний төлбөрт шилжүүлэн өгсөн мөнгө, эд хөрөнгийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн дансанд шилжүүлэлгүйгээр зувчуулан бэлнээр болон “Дижитал Инк” ХХК, “Өргөн дэлгэц” ХХК-нуудын дансаар өөртөө шилжүүлэн авч завшсан бөгөөд түүний энэ үйлдэлд Л.Баатархүү, Ч.Пүрэвхүү нар хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

               Ийнхүү П.З нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн борлуулалтын хэлтэст менежерээр ажиллахдаа албан тушаалын эрх, үүргийн дагуу харилцагч байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулах, төлбөр мөнгийг шаардаж авах, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих боломж гарч энэ байдлыг ашиглан хуурамч ажил гүйцэтгэх гэрээ байгуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар аж ахуйн нэгж байгууллагуудыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан, мөн аж ахуйн нэгж байгууллагуудаас зар сурталчилгаа хийлгүүлсний төлбөрт шилжүүлэн өгсөн мөнгө, эд хөрөнгийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн дансанд шилжүүлэлгүйгээр зувчуулан бэлнээр болон “Дижитал Инк” ХХК, “Өргөн дэлгэц” ХХК-нуудын дансаар өөртөө шилжүүлэн авч завшсан гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

 

               Иймд шүүгдэгч П.Зыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №69 дугаар тогтоолоор “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байх бөгөөд түүнийг бүх шатны шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсүгэй” гэжээ.

 

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т “..шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ...” гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч П.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдаж байна. 

  Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

 П.З хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдлээрээ “Ноён Уул Эрдэнэ” ХХК, “ЛэндМН” ХХК, “Сан Хэлт Каре” ХХК-д учруулсан гэм хорын хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК нь нөхөн төлсөн болно.

 

Иймд шүүгдэгчийг “Ноён Уул Эрдэнэ” ХХК, “ЛэндМН” ХХК, “Сан Хэлт Каре” ХХК-д төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 114.117.000 төгрөгийг (үүнд гэмт хэргийн улмаас нийт учирсан 86.050.700 төгрөг болон П.Зын буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын 28.066.300 төгрөг) шүүгдэгч П.Заас гаргуулж, үүнээс мөрдөн байцаалтын явцад “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д нөхөн төлсөн нийт 10.117.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 104.000.000 төгрөгийг шүүгдэгч П.Заас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан П.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Мөн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Зын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын төрөл хэмжээг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авч залилсан” гэм буруутайд,

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Зыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Зыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Зын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  оногдуулсан  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч П.Зын нийт эдлэх ялын төрөл хэмжээг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч П.Заас нийт 104.000.000 /нэг зуун дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Зт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ