Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 537

 

    2020        06         04                                    2020/ШЦТ/537

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Г.Сундуй;

шүүгдэгч: Г.Б/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, Г.Б

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Бнь үргэлжилсэн үйлдлээр “Yuki Chiba” гэх нэртэй фейсбүүк цахим хэрэгслийг ашиглан “мобикомын дугаараа 6 сараас удаан барьсан эхний 200 хүнд 3 хоногийн дата үнэгүй авах арга зааж өгье” гэсэн зарыг фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байрлуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар

-2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зарын дагуу холбогдсон иргэн Д.Энхжавхлангийн гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99101942450 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч 750 “кенди” цахим мөнгө буюу 750 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 14, 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд зарын дагуу холбогдсон иргэн Г.Зулын гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99104158593 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч, 3350 “кенди” цахим мөнгө буюу 3350 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн Б.Баярхишигийн гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99104348573 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч 200 “кенди” цахим мөнгө буюу 200 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн З.Ганзоригийн гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99105121137 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч 120 “кенди” цахим мөнгө буюу 120 төграгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зарын дагуу холбогдсон иргэн У.Гансүхээс гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99101207377 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим мэдээллийн сүлжээнд нэвтэрч 20.450 “кенди” цахим мөнгө буюу 20.450 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17, 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд зарын дагуу холбогдсон иргэн Б.Энхзоригийн гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99104849287 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч, 230 “кенди” цахим мөнгө буюу 230 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17, 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд зарын дагуу холбогдсон иргэн Т.Түвшинжаргалын гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99103984215 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч, 50.450 “кенди” цахим мөнгө буюу 50.450 төгрөгийг,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн Э.Алтанбаганы гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99105506239 дансны дугаар бүхий "Мобифинанс" Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч 162 “кенди” цахим мөнгө буюу 162 төгрөгийг,

-2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд зарын дагуу холбогдсон иргэн Ж.Лхамсүрэнгийн гар утасны дугаар, нзвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99101257855 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч 125 “кенди” цахим мөнге буюу 125 төгрөгийг,

-2020 оны 03 дугаар сарын 05, 08-ны өдрүүдэд зарын дагуу холбогдсон иргэн З.Занданшатараас гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99101028483 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч 367 “кенди” цахим мөнгө буюу 367 төгрөгийг,

-2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн Э.Эрдэнэцэцэгийн гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99105218566 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд нэвтэрч 109 “кенди” цахим мөнгө буюу 109 төгрөгийг,

-2020 оны 03 дугаар сарын 08-иы өдөр зарын дагуу холбогдсон иргэн Э.Очирбатаас гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч түүний ашигладаг 99101207377 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим хэрэгсэлд нэвтэрч өөрийн 9910582460 дугаарын данс руу 627 “кенди” цахим мөнгө буюу 627 төгрөгийг тус тус өөрийн 9910582460 дугаарын данс руу шилжүүлэн авч залилж, бусдад нийт 76.940 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад хандсан албан бичиг, хавсралт /1хх-ийн 4-7/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 8-10, 2хх-ийн 163/, фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 11-16/, 99101207377 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл  /1хх-ийн 17-18/, хохирогч Э.Очирбат /1хх-ийн 23-24/, гэрч М.Бүдбазар /1хх-ийн 25-27, 28-29/, гэрч Н.Марал /1хх-ийн 34/, гэрч Г.Ариунзаяа /1хх-ийн 35/, хохирогч У.Гансүх /1хх-ийн 117-118/, хохирогч Э.Алтанбагана /1хх-ийн 144-146/, хохирогч З.Занданшатар /1хх-ийн 168-169/, хохирогч Т.Түвшинжаргал /1хх-ийн 192-193/, хохирогч Г.Зул /1хх-ийн 218-219/, хохирогч Б.Энхзориг /2хх-ийн 4-6/, хохирогч Э.Лхамсүрэн /2хх-ийн 31-33/, хохирогч Э.Эрдэнэцэцэг /2хх-ийн 61-63/, хохирогч Д.Энхжавхлан /2хх-ийн 88-90/, хохирогч Б.Баярхишиг /2хх-ийн 120-121/, хохирогч З.Ганзориг /2хх-ийн 145-146/ нарын мэдүүлэг, Мобиком корпораци ХХК-иас ирүүлсэн албан бичиг, хавсралт /1хх-ийн 53-58/, “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагаас ирүүлсэн баримтууд /1хх-ийн 63-69, 71-81, 95, 112, 135, 163, 187, 201-205, 227-231, 2хх-ийн 14, 41-45, 56, 71-72, 83, 99-103, 113, 140, 154-156/, цахим мөнгөний дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 109-111, 132-134, 160-162, 184-186, 211-213, 238-240, 2хх-ийн 21-23, 53-55, 80-82, 110-112, 137-139/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-ийн 127-128, 155-156, 179-180, 206-207, 233-234, 2хх-ийн 16-17, 47-48, 74-75, 105-106, 132-133, 158-159/, “Candy pay app”-д үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 160-162/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 164-166/, Г.Б-няллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 49-50, 124-125, 152-153, 175-176, 199-200, 225-226, 2хх-ийн 12-15, 39-40, 69-70, 97-98, 129-130, 152-153, 167-168/, хохирогч нарын санал хүсэлт /2хх-ийн 169-170/, Г.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 89-94, 97-101, 104-105/  зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Бнь үргэлжилсэн үйлдлээр “Yuki Chiba” гэх нэртэй фейсбүүк цахим хэрэгслийг ашиглан олон нийтийн цахим сүлжээнд “мобикомын дугаараа 6 сараас удаан барьсан эхний 200 хүнд 3 хоногийн дата үнэгүй авах арга зааж өгье” гэсэн зарыг байрлуулж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж гар утасны дугаар, нэвтрэх нууц дугаарыг авч

-2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Энхжавхлангийн 99101942450 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 750 “кенди” цахим мөнгө буюу 750 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 14, 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд иргэн Г.Зулын 99104158593 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 3350 “кенди” цахим мөнгө буюу 3350 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Баярхишигийн 99104348573 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 200 “кенди” цахим мөнгө буюу 200 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн З.Ганзоригийн 99105121137 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 120 “кенди” цахим мөнгө буюу 120 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд иргэн У.Гансүхээс 99101207377 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 20.450 “кенди” цахим мөнгө буюу 20.450 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17, 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд иргэн Б.Энхзоригийн 99104849287 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч, 230 “кенди” цахим мөнгө буюу 230 төгрөгийг,

-2020 оны 02 дугаар сарын 17, 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд иргэн Т.Түвшинжаргалын 99103984215 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч, 50.450 “кенди” цахим мөнгө буюу 50.450 төгрөгийг,

-2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн Э.Алтанбаганы 99105506239 дансны дугаар бүхий "Мобифинанс" Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 162 “кенди” цахим мөнгө буюу 162 төгрөгийг,

-2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд иргэн Ж.Лхамсүрэнгийн 99101257855 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 125 “кенди” цахим мөнге буюу 125 төгрөгийг,

-2020 оны 03 дугаар сарын 05, 08-ны өдрүүдэд иргэн З.Занданшатараас 99101028483 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 367 “кенди” цахим мөнгө буюу 367 төгрөгийг,

-2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр иргэн Э.Эрдэнэцэцэгийн 99105218566 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 109 “кенди” цахим мөнгө буюу 109 төгрөгийг,

-2020 оны 03 дугаар сарын 08-иы өдөр иргэн Э. 99101207377 дансны дугаар бүхий “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ болох Кенди /Candy/ цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч 627 “кенди” цахим мөнгө буюу 627 төгрөгийг тус тус өөрийн 9910582460 дугаарын данс руу шилжүүлэн авч бусдад нийт 76.940 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Э.Очирбатын /1хх-ийн 23-24/: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр фейсбүүкт “Yuki Chiba” гэх хаягтай хүн “500 кэндигээр 3 хоногийн дата солино” гэсэн утгатай пост оруулсан байгааг харсан. Тухайн хүн рүү дата авах гээд чат бичтэл намайг өөрийн барьж байгаа дугаараа өг гэхээр нь өөрийн 99730569 дугаараа чатаар явуулсан. Тэгтэл “чиний утсанд 4 оронтой код ирнэ, тэрийг над руу явуул” гэж хэлсэн. Удалгүй мессэж ирээд 4 оронтой кодыг тухайн хүн рүү явуултал миний утсанд таны дансанд байсан 500 кэнди хасагдсан гэсэн мессэж ирсэн. ...нөгөө хүнээс “дата яасан бэ” гэж асуутал хариу бичихгүй байж байгаад миний фэйсбүүк хаягийг блоклочихсон. ..2018 онд анх гэрээ байгуулж, уг байгууллагын үйлчилгээг ашигладаг болсон. 2 жил болоод гэрээгээ шинэчлэх ёстой байдаг тул 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дахин гэрээгээ шинэчилсэн. Миний “ХААН” банкны 5070310173 тоот данс “Мобифинанс” ББСБ ХХК-тай гэрээгээр холбосон байдаг. Данснаасаа “Мобифинанс” ББСБ ХХК-ий данс руу мөнгө шилжүүлж кэнди худалдаж аваад кэндигээ нэгж болгодог...” гэх мэдүүлгээр,

 

         хохирогч У.Гансүхийн /1хх-ийн 117-118/: “...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 40 минутад фейсбүүкт гар утас зарын группт “Yuki Chibа” гэх нэртэй хүн “3 хоногийн дата үнэгүй авах нь чатаар дугаараа” гэх утгатай пост оруулсан байсан. Би тухайн “Yuki Chiba” гэх фейсбүүк хаяг руу чатаар өөрийн 99535397 гэх дугаараа явуулсан. Ажил гараад чатаа шалгаж амжихгүй явж байгаад 1 цаг орчмын дараа дахин чатаа шалгатал “байна уу, 4 оронтой тоо мессежээр очсон байгаа тэрийг явуул” гэсэн байхаар нь ...4 оронтой кодыг чатаар явуулсан. Тэгтэл “тэр даруй  4 оронтой кодыг явуулах ёстой байдаг, дахиад 4 оронтой код явуулна, тэрийг нь хурдан явуулаарай” гэхээр нь дахин ирсэн 4 оронтой кодыг түүн рүү явуулсан. “Yuki Chiba” гэх хаягтай хүн намайг шууд блоклоод миний кенди дансанд байсан 20.000 кендиг 8513-тай дугаар руу миний зөвшөөрөлгүйгээр шилжүүлээд авчихсан. ...үлдсэн 450 кендиг мөн 8513-тай дугаар руу шилжүүлж,  нийт 20.450 кендиг залилж авсан...” гэх мадүулгээр,

 

хохирогч Э.Алтанбаганы /1хх-ийн 144-146/: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өглөөний 08 цагийн үед “таны данснаас 162 кенди хасагдлаа” гэсэн мессеж ирсэн. Би лавлах утаснаас асуухад манай кенди хамгаалалт өндөртэй, алдагдах үндэслэл байхгүй, та өөрөө хэрэглээ хийсэн юм биш үү” гэхээр нь хэрэглээгүй гэдгээ хэлсэн. Намайг “Мобикомын салбар дээр очиж кенди дансны хуулгаа авч үзээрэй” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

           хохирогч З.Занданшатарын 1хх-ийн168-169/: “...2020 оны 02 дугаар сарын эхээр фейсбүүкт байхад гар утас зарын группт “Yuki Chiba” хаягтай хүн “3 хоногийн дата үнэгүй авах нь чатаар дугаараа” гэх утгатай пост оруулсан байсан. Би “Yuki Chiba” гэх фейсбүүк хаяг руу чатаар өөрийн 941043 гэх дугаараа явуулсан. Тэр хүн надад 4 оронтой код мессежээр очсон байгаа тэрийг явуул” гэсэн. ...4 оронтой кодыг чатаар явуулсан. Үүний дараа “Yuki Chiba” гэх хаягтай хүн намайг шууд блоклоод миний кенди дансанд байсан 700 гаран кендиг 8513-тай дугаар луу 2-3 удаагийн үйлдлээр миний зөвшөөрөлгүйгээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлгээр,

 

           хохирогч Т.Түвшинжаргалын /1хх-ийн 192-193/: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүкт байж байтал гар утас зарын группт “Yuki Chiba” гэх хаягтай хүн “3 хоногийн дата үнэгүй авах нь чатаар дугаараа” гэх утгатай пост оруулсан байсан. Би тухайн “Yuki Chiba” гэх фейсбүүк хаяг руу чатаар өөрийн 85970528 гэх дугаараа явуулсан. Тэр хүн надад “4 оронтой код мессежээр очсон байгаа, тэрийг явуул” гэж хэлсэн. ...4 оронтой кодыг чатаар явуулсан. Үүний дараа “Yuki Chiba” гэх хаягтай хүн намайг шууд блок хийчихсэн байсан. ...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр утсаа хартал миний утсанд “таны дансанд 50000 төгрөгийн зээл олгогдлоо” гэх мессэж ирчихсэн байсан. ... “Мобифинанс” ББСБ ХХК-руу залгаж асуутал таны 50450 кендиг 8513-тай дугаар руу шилжүүлж авсан байна, та 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор буцаан төлнө үү” гэж оператор хэлсэн. Би “аваагүй” гэж хэлтэл “танд ирсэн 4 оронтой кодыг та бусдад дамжуулсан уу, хэрвээ өгсөн бол таны эрхээр нэвтэрч таны кендиг авсан байна” гэж хэлсэн. Өмнөх өдөр нь миний утсанд ирсэн 4 оронтой кодыг авсан этгээд миний кенди данснаас кендинүүдийг өөрийн 8513-тай дугаар руу шилжүүлж авсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлгээр,

 

        хохирогч Г.Зулын /1хх-ийн 218-219/: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк олон нийтийн сүлжээнд “Зарын зар” нэртэй группт “Yuki Chiba” гэх хаягтай хүн “мобикомын дугаараа 6 сараас удаан барьсан эхний 200 хүнд 3 хоногийн дата үнэгүй авах арга зааж өгье авах нь адд, чат” гэж зар оруулсан байсан. Би тухайн “Yuki Chiba” гэх фейсбүүк хаяг руу чатаар “дата яаж авах уу” гэж асуухад “дугаараа явуулаарай” гэхээр нь өөрийн 99068058 дугаараа явуулсан. Тэр хүн “нэгдүгээр алхам 4 оронтой код мессежээр очно, тэрийг нь над руу хурдан явуулаарай, хоёрдугаарт тэр кодоор танд урилга явуулна, тэр урилгаар та дата авах юм, кодоо явуулаарай” гэж хэлсэн. Миний утасны дугаарт +555 дугаараас кенди пэй OTP 3558 гэсэн мессеж ирэхээр нь уг 4 оронтой кодыг чатаар явуулсан. Удалгүй миний утасны дугаарт “кенди шилжүүлгийн 10 оноо хасагдлаа, таны илгээсэн 3000 кенди 8513-тай дугаарт амжилттай орж таны данснаас гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн мессеж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

          хохирогч Б.Энхзоригийн /2хх-ийн 4-6/: “...2020 оны 03 дугаар сарын дундуур фейсбүүк орж байсан чинь “Yuki Chiba” гэх фейсбүүк аккаунтаас “утасныхаа дугаарыг үлдээгээд дата аваарай” гэсэн пост мэдээлэл байсан. Би тэр пост мэдээллийн сэтгэгдэл хэсэгт өөрийн 99390029 дугаараа бичээд үлдээсэн. ...удалгүй пост оруулсан “Yuki Chiba” гэх аккаунтаас “код очно шүү тэрийг наашаа өгөөрэй” гэсэн чат мессеж ирсэн. ...ирсэн кодыг нь явуулсан. Удалгүй миний кенди пэй-ээс 100 орчим кенди хасагдлаа гэсэн мессеж ирсэн. ...дахиад 90 кенди хасагдлаа гэсэн мессеж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

         хохирогч Ж.Лхамсүрэнгийн /2хх-ийн 31-33/: “...2020 оны 02 дугаар сарын дундуур өдрийн 16 цагийн үед фейсбүүкээс мэдээлэл үзэж байтал “Yuki Chiba” хаягтай хүн “дата өгье, чатаар холбогдоно уу” гэсэн утга бүхий пост ...оруулсан байсан. Би уг постын дагуу чатаар нь “байна уу” гэж явуултал “байна, байна” гэсэн. Уг датаг хэрхэн яаж авах талаар асуухад “утасныхаа дугаарыг үлдээ, таны утсанд 4 оронтой код очно, тэрийг надад явуулаарай” гэж хариу ирсэн. Удалгүй ...миний утсанд 4 оронтой код ирсэн. Уг кодыг зааврын дагуу “Yuki Chiba” гэх хаяг руу явуулсан. ...дата орохгүй болохоор нь орой 22 цагийн үед нөгөө хаяг руугаа “дата орсонгүй, чи миний дугаарыг өөр зүйлд ашиглаад байгаа юм уу” гэж асуухад “үгүй, үгүй” гэж бичээд дахиж чат бичээгүй. ...өглөө нь 07 цагт “85-тай дугаар луу 125 кенди шилжигдлээ” гэж мэдээлэл ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

        хохирогч Э.Эрдэнэцэцэгийн /2хх-ийн 61-63/: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр миний гар утсанд байсан 119 кенди мөнгө өөр данс руу шилжээд алга болчихсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Д.Энхжавхлангийн /2хх-ийн 88-90/: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний гар утсанд байсан 750 кенди мөнгө өөр данс руу шилжээд алга болчихсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

         хохирогч Б.Баярхишигийн /2хх-ийн 120-121/: “...фейсбүүкээр “дата бэлэглэнэ, дугаараа үлдээнэ үү” гэсэн цахим зар тавигдаад байхаар нь 95115286 гэдэг дугаараа бичсэн. ...над руу чат ирсэн. ... “4 оронтой код ирнэ, тэрийг над руу явуул, тэгээд утсанд чинь дата орно” гэхээр нь кодоо явуулсан. ...миний 200 кенди хасагдсан боловч дата ороогүй. Би чат бичсэн боловч миний чатыг хүлээж авахгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч А.Ганзоригийн /2хх-ийн 145-146/: “...утасны дугаараа үлдээ гэсэн байсан учраас дугаараа үлдээсэн. ....миний утсанд ирсэн 4 оронтой кодыг мессежээр явуулсан...” гэх мэдүүлгээр,

 

        гэрч М.Бүдбазарын /1хх-ийн 25-27/: “...1 кэнди нь 1 төгрөгтэй тэнцэнэ. ...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Мсбикомын лавлах 2222 дугаарт 99068058 дугаартай хэрэглэгч холбогдоод фэйсбүүкт “Yuki Chiba” гэх хаягтай этгээд “Мобикомын 3 хоногийн дата авах арга зааж өгье” гэх постыг оруулж заалгах гэсэн хүмүүсийн хувийн мэдээллийг фэйсбүүк чатаар авч дансанд нь байрлах кэндиг нь залилж авч байна гэх мэдээллийг өгсөн. ...Манай байгууллагаас гаргасан ухаалаг гар утсанд зориулсан Кэнди аппликэйшнг ашиглан 3 хоногийн дата авах аргыг заалгах гэсэн хүмүүсийн дугаарыг авдаг. Улмаар тухайн хүний явуулсан дугаарыг ашиглан шинээр нууц үг үүсгэх үйлдэл хийж хэрэглэгч нууц үгээ сэргээх үед ирдэг хэрэглэгчийг өөрийгөө таних мөн эсэхийг баталгаажуулахад ашиглагддаг 4 оронтой кодыг дугаар илгээсэн хүнээс авснаар дээрх хүний мэдээлэлд нэвтрэх боломжтой болж байгаа. Дугаараа өгч, 4 оронтой кодыг хэлсэн хүмүүсийн хувийн мэдээлэлд нэвтэрч дансанд нь байгаа кэндиг өөрийн кэнди дансандаа шилжүүлж авсан тохиолдлууд гарсан...” гэх мэдүүлгээр,

 

             Г.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 167-168/: “...Би “Yuki Chiba” гэх нэртэй фейсбүүк хаяг ашигладаг. Тус хаягнаасаа 2020 оны 02 дугаар сард фейсбүүк группт “үнэгүй дата авах арга зааж өгнө, заалгах нь чат бичээрэй” гэх зарыг байршуулсан. Зарын дагуу миний фейсбүүк хаяг руу чатаар маш олон хүн хандаж харилцсан. Тухайн хүмүүст хандаж “өөрийнхөө утасны дугаарыг чатаар явуул, дараа нь таны утсанд ирсэн 4 оронтой кодыг явуулаарай” гэж чат илгээсэн. Миний хаягт тус мэдээллүүд ирэхээр нь дугааруудаар нь “Мобифинанс” ББСБ-ын кенди аппликейшнд нэвтэрч шинээр бүртгүүлээд эзэмшигчдээс нь 80 төгрөгнөөс 50.000 төгрөг хүртэлх кендиг өөрийн эзэмшдэг 85139704 дугаарт шилжүүлэн авсан. ... 85139704 дугаар нь Г.Батбаяр гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би ашигладаг. Г.Батбаяр нь тус дугаарыг барьдаггүй. “ХААН” банкны 5175026750 дугаарын данс миний өөрийн нэр дээр бүртгэлтэй данс юм...” гэх мэдүүлэг болон “Мобифинанс” Банк бус санхүүгийн байгууллагаас ирүүлсэн баримтууд /1хх-ийн 63-69, 71-81, 95, 112, 135, 163, 187, 201-205, 227-231, 2хх-ийн 14, 41-45, 56, 71-72, 83, 99-103, 113, 140, 154-156/, цахим мөнгөний дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 109-111, 132-134, 160-162, 184-186, 211-213, 238-240, 2хх-ийн 21-23, 53-55, 80-82, 110-112, 137-139/, фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 11-16/, “Candy pay app”-д үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 160-162/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд Г.Б-н“мобикомын дугаараа 6 сараас удаан барьсан эхний 200 хүнд 3 хоногийн дата үнэгүй авах арга зааж өгье” гэсэн үг, үйлдэлд хууртагдан гар утасны дугаар болон гар утсандаа ирсэн 4 оронтой кодыг явуулсныг шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, Г.Бхохирогч нарын гар утасны дугаар, 4 оронтой кодоор кенди аппликэйшн буюу цахим мэдээллийн сүлжээнд  хууль бусаар нэвтэрч хохирогч нарын кендиг шилжүүлж авсан, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү дээрх байдлаар бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, цахим мэдээллийн системд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буй шүүгдэгч Г.Б-нгэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрсэн ”гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыгдараах байдлаар шийдвэрлэв.

            Хохирогч Э.Очирбат, У.Гансүх, Э.Алтанбагана, З.Занданшатар, Т.Түвшинжаргал, Г.Зул, Б.Энхзориг, Ж.Лхамсүрэн, Э.Эрдэнэцэцэг, Д.Энхжавхлан, Б.Баярхишиг, А.Ганзориг нарын “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт 2 дугаар хавтаст хэргийн 169-170 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Г.Батмагнайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Б-г “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”, “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрсэн” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-н үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан дээрх торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын төрөл хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоов. 

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн,

   мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн системд нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-н үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Б-н нийт эдлэх ялын төрөл хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу                               /1 нэгж=1000 төгрөг/ 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ