Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 139/2017/00029/И |
Дугаар | 29 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 29
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М овогт Вын Б //-ийн Дундговь аймгийн Усны аж ахуйн удирдах газрын уурхайн худгийн бригадад мастераар 1983 оны 01 сарын 01-нээс 1983 оны 05 сарын 23-н хүртэл, Дундговь аймгийн Усны аж ахуйн удирдах газрын уурхайн худгийн засварын бригадад даргаар 1983 оны 05 сарын 23-наас 1985 оны 03 сарын 10-н хүртэл, Дундговь аймгийн Усны аж ахуйн удирдах газрын уурхайн худагт мастер, бригадын даргаар 1985 оны 03 сарын 10-наас 1991 оны 04 сарын 24-н хүртэл, Дундговь аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын конторт бригадын даргаар 1991 оны 04 сарын 24-нөөс 1993 оны 12 сарын 25-н хүртэл, Дундговь аймгийн Чандмань-Дундговь ББХК-нд уурхайн худгийн мастер, бригадын даргаар 1993 оны 12 сарын 25-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ