Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 76

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн 3-31 тоотод оршин суух, ПВ63061807 регистрийн дугаартай, Тариачин овогт Чирчинжавын Баярлахын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.Баярлах, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Баярлах нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981-1982 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын захиргаанд номын санчаар, 1983 онд Буянт сумын Соёл нэгдэлд бичээчээр, 1983-1995 он хүртэл Буянт сумын сургуульд лаборант, бичээч номын санчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон, ажил албан тушаал өөрчилсөн тушаал байхгүй учраас хохироход хүрээд байна. Иймд миний 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын захиргаанд номын санчаар, 1983 оны 7 дугаар сараас 08 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд бичээчээр, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Буянт сумын 8 жилийн сургуульд номын санчаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Баярлах нь 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын захиргаанд номын санчаар, 1983 оны 7 дугаар сараас 08 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд бичээчээр, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Буянт сумын 8 жилийн сургуульд номын санчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай “ажилд авах ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаартай “цалин шинэчлэх тухай” тушаалын хуулбар, уг тушаалын 2 дугаар хавсралтын хуулбар,

-Ховд аймгийн Буянт сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай “комисс томилох тухай”  захирамжийн хуулбар, захирамжийн хавсралтын хуулбар,

-Ховд аймгийн Буянт сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай “комисс томилох тухай” захирамжийн хуулбар,

-Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/04 дүгээр албан бичиг,

-Ч.Баярлахын Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Ч.Баярлахын Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/29 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаартай “ажилд авах тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Буянт сумын 11 жилийн дунд сургуулийн захирлын 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Ч.Баярлахын цалингийн картны хуулбар,

-Ч.Баярлахын 1997 оны цалингийн тооцооны хүснэгт,

-Гэрч Д.Төмөрхүүгийн “Ч.Баярлах нь 1981-1982 онд Ховд аймгийн Буянт сумын Захиргаанд номын санч, 1983-2006 онд сургуулийн лаборант, бичээч, номын санчаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Гэрч Ш.Загайгийн “Ч.Баярлах нь 1981-1982 онд Ховд аймгийн Буянт сумын Захиргаанд номын санч, 1983-2006 онд сургуулийн лаборант, бичээч, номын санчаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ч.Баярлахыг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын захиргаанд номын санчаар, 1983 оны 7 дугаар сараас 08 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд бичээчээр, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Буянт сумын 8 жилийн сургуульд номын санчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тариачин овогт Чирчинжавын Баярлахыг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын захиргаанд номын санчаар, 1983 оны 7 дугаар сараас 08 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд бичээчээр, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Буянт сумын 8 жилийн сургуульд номын санчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА