Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/96

 

2020 оны 06 дугаар сарын 12  өдөр                          Дугаар 2020/ШЦТ/96                                                Ханбогд сум

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овгийн Гэндэнжавын Ад холбогдох эрүүгийн 2029000920070  дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Азийн топ” ХХК-ийн хамгаалагч ажилтай иргэн Ц.Төмөр-Очирын данснаас хууль бусаар буюу данс эзэмшигчид мэдэгдэлгүйгээр нууцаар дансны нууц үг ашиглан 1 000 000 төгрөг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Ц.Төмөр-Очирын өгсөн: “Өдөр 13 цагийн үед миний утсанд мессэжээр данснаас 1.000.000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл ирсэн. Тухайн үед ажилтай байсан болохоор банк явж чадаагүй. Маргааш нь Хаан банкан дээр ирээд шалгуулахад миний данснаас 1.000.000 төгргөийн зарлагын гүйлгээ хийгдсэн нь баталгаажсан, тэгээд банкны ажилтан цагдаад мэдэгдэж шалгуул гэсэн. Тухайн үед би ажилтай байсан цагдаад мэдэгдэж чадаагүй. Өнөөдөр ирж шалгуулах өргөдөл өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч Г.Бат-Эрдэний өгсөн: “...Тухайн үед Г.А гэдэг залуу өөрийнхөө ашигладаг “Amartuvshin Gendenjav” нэртэй фэйсбүүкнээс надруу “хаана байгаа юм бэ, чи ашиглаад байдаггүй данс байгаа юу, тийшээ чинв мөнгө хийгээд авчих уу” гэсэн тэгэхээр нь “ямар мөнгө юм бэ” гэсэн чинь “хүнээс мөнгө авсан юм тэр мөнгийг авах гэсэн чинь дансгүй болчихлоо хоёулаа 10-р хороололд уулзъя” гэх мэт чат ирүүлсэн юм. Тэгээд би Одсүрэн найзтайгаа хамт 10-р хороололд очоод Атэй уулзсан. Тэгээд А “хүнээс мөнгө авна” гээд байхаар нь би Одсүрэнг гуйгаад Хас банкны 5002594806 тоот дансыг нь ашиглуулаад картыг нь Ад өгсөн. Тэгээд 10-р хороололд байх Хаан банкны АТМ руу А ганцаараа ороод 1.000.000 төгрөгийг АТМ-аас аваад гарч ирсэн. Тухайн үед Одсүрэн бид 2 АМТ-ны гадаа зогсож байсан .” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Б.Одсүрэнгийн өгсөн: “...Явж байхад Бат-Эрдэнийн утас руу нэг найз нв залгаад Бат-Эрдэнэ ярьж дуусаад намайг “намайг 10-р хороолол руу явъя, найзтайгаа уулзаадхъя” гэхээр нь 10-р хороолол руу явсан. 10-р хороололд 3-р эмнэлгийн ойролцоо зогсоход Бат-Эрдэнийн найз машинд орж ирж суугаад Бат-Эрдэнийг “дансны дугаараа өгчих хүнээс мөнгө авах гэсэн юм” гэхэд Бат-Эрдэнэ “данс байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би “надад нэг виза карт байгаа” гээд өөрийн Хас банкны 5002594806 тоот дансыг өгсөн. Нөгөө хүн мэссежээр дансны дугаар өөр хүнд өгч байх шиг байсан. Тэгээд нэг их удалгүй миний дансанд 1.000.000 төгрөг орсон байсан. Бат-Эрдэнийн найз миний Хас банкны виза картыг надаас аваад Бат-Эрдэнэ бид хоёр хамт Хаан банкны АТМ ороод мөнгөө авчихаад миний виза картыг өгчихөөд “баярлалаа” гэж хэлээд ганцаараа явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

Яллагдагч Г.Агийн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

Шүүгдэгч Г.Агийн хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Г.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/,

Шүүгдэгч Г.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Г.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Агийн  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Ц.Төмөр-Очирын өгсөн: “... Надад санал хүсэлт байхгүй. А надаас авсан 1.000.000 төгрөгөө өгч миний хохирлыг барагдуулсан болохоор нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/ байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчилсэн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэв.

-Улсын яллагчаас Г.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ авахуулах саналыг,

Шүүх шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.