Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/99

 

2020 оны 06 дугаар сарын 26 өдөр                          Дугаар 2020/ШЦТ/99                                                Ханбогд сум

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч: Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Авга овогт Төмөрхуягийн Эт холбогдох 1929002420151 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 23-75 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-82 УНН улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг завшиж, бусдад их хэмжээний буюу 58 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/

Тээврийн хэрэгсэл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 39-р хуудас/

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /хх-ийн 40-р хуудас/

Хохирогч Э.Хатанбаатарын өгсөн: “Манай компанийн машин болох 46-82 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл алга болоод нэлээд хугацаа өнгөрлөө гэсэн мэдээлэл машины эзнээс ирсэн тэгээд барьж явсан жолоочийн дугаарыг аваад жолоочтой холбогдоод асуухад Э гэх жолооч “хөтөч нь хүн явуулаад надаас авхуулсан би хотод эмчилгээ хийлгээд байж байна. Би ачилт хийсэн мөнгөө авах ёстой тэрийгээ нэхэхээр надаас машинаа нэхээд байгаа” гэж хэлсэн. Тэгээд би хөтөч Бахбилгэ гэх хүнрүү ярихад “би хүн явуулсан юм байхгүй. Машинаа аваагүй.” гэж хэлсэн. Тэгээд Гашуун сухайт авто замаас тухайн тээврийн хэрэгсэл хэзээ шалган нэвтрүүлэх цэгээр гарсан талаар асуухад 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шалган нэвтрүүлэх 1-р цэгээр гарсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг  /хх-ийн 51-52-р хуудас/

Гэрч Э.Баатарын өгсөн: “...2019 оны 06 сарын дундуур Э надруу залгаад “энэ машиныг хямдхан зарчихмаар байна” гэсэн. Тэгээд би Этай очиж уулзахад “миний энэ унаж яваа машины эзэн нь огт холбогдохгүй, миний цалин мөнгийг өгөхгүй байгаа, би 2019 оны 02 сараас хойш цалин мөнгө аваагүй байгаа, энэ машиныг хямдхан зарчмаар байна, би зээл төлөх гээд мөнгөний хэрэг гараад байна.” гэсэн. Тэгэхээр нь би “чи яг хэдэд өгөхийн” гэж асуухад 10 000 000 төгрөгт өгчихнө өө” гэсэн. Тэгээд би 10 000 000 төгрөг өгөөд авсан. Дараа нь Э надруу залгаад “би машины эзэнтэй холбогдоод цалин мөнгөө авахаар бол машинаа буцааж авна” гэсэн “эсвэл би бичиг баримтыг нь зохицуулж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би машинаа авахаар бол миний мөнгийг өгөөд авч болно гэж хэлсэн. Тэгээд би тухайн машиныг орбитод найзынхаа хашаанд авчирч тавиад тухайн машины дунд мост, кроп, тирмомувт, клапан сольж тохиргоо хийсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл тухайн машин тэр хашаанд байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/127 дугаартай дүгнэлт  /хх-ийн 72-р хуудас/

Яллагдагч Т.Эын мэдүүлэг  /хх-ийн 78-р хуудас/

 Шүүгдэгч Т.Эын хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Т.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95-р хуудас/,

Шүүгдэгч Т.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хх-ийн 84-88-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Т.Э  нь 23-75 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-82 УНН улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хэлэх тул хохирогч Б.Амарсанаад  үүссэн хохиролыг их хэмжээний хохиролд тооцно.

 Шүүгдэгч Т.Эын бусдын хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, бусдад хохирол учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Т.Эыг  “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Амарсанаа “Манай компаний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 196-р хуудас/-нд байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Т.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 төгрөгөөр тооцож, түүний 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 134 хоногийг 2010 нэгж буюу 2 010 000 төгрөгөөр торгох ялд шилжүүлж, уг торгуулыг нийт төлөх торгуулийн ялаас хасаж биечлэн төлөх торгуулын ялын хэмжээг 7 990 нэгж буюу 7 990 000 төгрөгөөр тогтоолгон төлүүлэх дүгнэлтийг,

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Т.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч Б.Амарсанаагийн хүсэлтийг харгалзсанаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд оруулан тооцож  ,10 000 000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялаас 2 010 000 /хоёр сая арван мянга/-н төгрөгийг хасч 7 990 000 /долоон сая есөн зуун ерэн есөн мянга/-н төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.