Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/101

 

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр                        Дугаар 2020/ШЦТ/101                                          Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Хохирогч: Х.Батжаргал,

Шүүгдэгч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр /үнэмлэхийн №2585/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бид холбогдох эрүүгийн 2029001090081 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3-р багт байрлах өрхийн эмнэлэгийн ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...жирэмсэн болохыг мэдсээр байж” хүндрүүлэх шинжтэйгээр Х.Батжаргалын зүүн нүд рүү цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас шү

 

 

үгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2029001090081 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ гараад танидаг 2 ахтайгаа уулзаад тэндээсээ найз Дүүрэнбилэгийн гэрт очоод Дүүрэнбилэг бид хоёр нэг шил архи хувааж уусан тэгээд тэндээсээ гэртээ харьсан. Хариад гэртээ эхнэртэйгээ маргалдаад байж байхад Х.Батжаргал гэрт найзтайгаа орж ирээд намайг элдвээр хэлсэн тэгэхээр нь би жирэмсэн янханаар амьдралаа заалгахгүй гэж хэлэхэд миний толгой руу хувингаар цохиод дээрээс дарсан тэгээд би босох гэж байхдаа Х.Батжаргалын нүд рүү цохьсон. Цохьсон үйлдэлдээ уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохиролд 600.000 төгрөг өгсөн, цаашид баримтаар нотлогдох хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйчлэлийн хувьд маргах зүйл байхгүй.

Шүүгдэгч Б.Б нь анхаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөөр ирсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.

Хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 600.000 төгрөг өгсөн, цаашид баримтаар нотлогдох хохирлын төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа”, “урьд ял шийтгүүлж байгаагүй” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Хохирогчид цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг шүүхээс нээлттэй үлдээж өгөхөд татгалзах зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Батжаргал мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлынхантайгаа салхинд гарч нэг нэг пиво уугаад найзуудаа дагуулаад гэртээ ороход Б.Б зогсож байсан. Манай нөгөө өрөөнд унтаж байсан эмчийн өрөөнд Б.Б орчихсон зогсож байхаар нь Мөнхчимэг ороод айлын гэрт юу хийж байгаа юм гэр рүүгээ орж унтаач гэж хэлээд гэр рүү оруулахад Б Мөнхчимэгийг хэл амаар доромжлоод эхнэрээ дээрэлхээд байна гэхээр нь би ороод эгч хүний хувьд Бид архи уухаараа эхнэр хүүхдээ зовоож байхын унт гэж хэлэхэд Б.Б жирэмсэн янханаар амьдралаа заалгахгүй гэж хэл амаар доромжилоод миний гэдэс рүү өшиглөсөн, тэгээд нүд рүү цохьчихсон. Нүд рүү цохьсоноос болж нүдний булчингийн тасралт үүсч, хараа муудаж, нүдний эмчийн байнгын хяналтад орсон. Би мөрдөн байцаалтын шатанд Б.Боос 3 сая нэхэмжилж өргөдөл гаргасан боловч хэрэгт бүх баримтаа өгч чадаагүй. Иймд хэрэгт авагдсан баримтаар хохирлоо гаргуулахыг хүсч байна, мөн цаашид нүдний эмчийн байнгын хяналтад орсон ба үзүүлэхэд зардал гарна. Нэг удаа очиж үзүүлэхэд ойролцоогоор 200 гаран мянган төгрөгийн зардал гарч байгаа. Энэ гарах зардлаа Б.Боос авахыг хүсч байна. Б.Боос хохиролд 600.000 төгрөгийг авсан” гэв.

 

  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.Батжаргалын мэдүүлэг  /хх-31-32/
  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Амартүвшингийн мэдүүлэг /хх-38-39/
  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Энхзулын мэдүүлэг /хх-40-43/

 

  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Мөнхчимэгийн мэдүүлэг /хх-45-46/

 

-Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №305 тоот дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-51-52/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Б.Пүрэвжавын мэдүүлэг /хх-64/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Б.Бийн мэдүүлэг /хх-100-103/

 

-Шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/,

 

-Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-12/,

 

-Шүүгдэгч Б.Бийн нийгмийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-13/,

 

-Шүүгдэгч Б.Бийн В,С ангилалын жолоодох эрхийн лавлагаа /хх-14/

 

-Хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-22-28,125-142/

 

-Шүүгдэгч Б.Боос хохирол төлсөн баримт /хх-19, 107, 108/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар багт байрлах өрхийн эмнэлгийн ажилчдын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жирэмсэн болохыг мэдсээр байж Х.Батжаргалын зүүн нүд рүү цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Х.Батжаргалын мөрдөн байцаалтад: “...Мөнхчимэг бид хоёр Бийн гэрт нь ороод би Бид чи унтаа ч архи уусан үедээ эхнэр хүүхдээ зовоож байх юм гэж хэлсэн тэгсэн чинь Б та 2 шиг жирэмсэн янханаар амьдралаа заалгахгүй гэж хэлсэн тэгэхээр нь Мөнхчимэг бид хоёр Бийг гараараа цохих гээд далайгаад Б руу дөхөж очтол Б газар хөлөө жийгээд сууж байхдаа хоёр хөлөөрөө бид хоёрын гэдэс рүү жийсэн тэгэхээр нь би гэдэс рүү жийчлээ гэдсэн дэх хүүхэд гэхэд Мөнхчимэг газар байсан хувцанцар юм угаадаг хувин шүүрч аваад Бийг цохих шиг болсон тэгсэн чинь Б босч ирээд гараараа миний нүд рүү нэг удаа хүчтэй цохисон би хажуу тийшээ Бийн хүүхэд газар унтаж байсан хүүхэд дээр унасан. Би хэсэг сууж байгаад юм ярих гэсэн дуугарч чадахгүй толгой их дүүрээд явган суусан” гэх  мэдүүлэг /хх-31-32/

 

Гэрч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтад: “...Бийн гэрт нь орсон чинь Батжаргал газар нүүрээ дарчихсан доош хараад дөрвөн хөллөөд хэвтэж байхаар нь би яасан бэ гэж асуусан чинь миний нүд рүү цохичихлоо гэж хэлсэн хажууд Мөнхчимэг, Б хоёр нэг нэгнийгээ зуурчихсан зогсож байсан...Батжаргалын зүүн нүд нь хавдаад улайчихсан өвдөөд байна гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг /хх-38-39/

 

Гэрч Л.Энхзулын мөрдөн байцаалтад: “...Б гэх залуу эхнэртээ агсам тавиад Батжаргал, Мөнхчимэг хоёрыг жирэмсэн янхан гэсэн тэгсэн Мөнхчимэг эгч уурлаад хувингаар цохисон тэгсэн Б Батжаргал эгчийн зүүн нүд рүү нь гараараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Мөн Мөнхчимэг эгчийн гэдэс рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-40-43/

 

Гэрч Ө.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтад: “...Бийг гэрт оруулах гээд хаалгыг нь онгойлгоод Бийн эхнэрт нь энэ нөхрөө ав гэж хэлээд Бийг гэрт нь оруулж өгөөд газар суулгаад Батжаргал бид 2 гарах гэж байх үедээ Батжаргал бид 2 Бид одоо болно унтаж амар гэж хэлсэн тэгсэн чинь Б Батжаргал бид хоёрыг хоёр муу жирэмсэн янханаар амьдралаа заалгахгүй гар зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 уур хүрээд Бийг гараараа цохих санаатай дөхөөд очтол өөдөөс хоёр хөлөөрөө сууж байгаад бид хоёрын гэдэс рүү нэг удаа жийсэн. Тэгээд Батжаргал бид 2 чи яаж байгаа юм бэ бид хоёрын гэдэс рүү өшиглөчихлөө ш дээ гэсэн тэгээд миний уур хүрээд хажууд газар байсан хуванцар хувин аваад Бийн толгой билүү мөр орчимд нь хувингийн ерөөл хэсгээр цохиод авсан...Б босч ирээд Батжаргалыг гараараа цохиод авах шиг болсон тэгээд гаднаас Амартүвшин орж ирээд Бийг барьж авсан...Батжаргал гэртээ орж ирээд миний нүд рүү цохичихлоо гээд тэгээд гэрт нь хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-45-46/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №305 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...А. Х.Батжаргалын биед зүүн нүдний хүүхэн харааны хаагч, хөдөлгөгч цацраг 2 булчингийн тасралт, хүүхэн харааны үйл ажиллагааны алдагдал, зүүн нүдний дээд, доод зовхи хавдалт, хөхрөлт зэрэг гэмтэл учирсан байна. Б. Х.Батжаргалын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. В.Учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг 15%-иар тогтмол алдагдуулах гэмтэл болно. Д.Х.Батжаргалын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.7.22.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 15%-иар тогтонги алдагдуулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-51-52/

 

Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас  шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Х.Батжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №305 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-51-52/-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч Х.Батжаргал нь хавтас хэрэгт авагдсан баримтаар болон цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Б.Боос гаргуулна гэж нэхэмжилсэн.

 

Хавтас хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн баримтаас: “Суварган цэций эмийн сангаас 2020.05.11-ний өдөр эм тариа авсан 93.000 төгрөгийн баримт /хх-22/, 2020.05.05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас-Улаанбаатар хот явсан зам тээврийн зардал 25.800 төгрөгийн баримт /хх-23/, Люкс мед эмнэлэгийн 2020.05.06-ны өдөр нүдний компьютер томография /ухархай дайвар/ хийлгэсэн 120.000 төгрөгийн баримт /хх-24/, Тунгалаг хос хараа нүдний эмнэлэгээс рам авч шил тааруулсан 100.000 төгрөгийн баримт /хх-26/, шүүх шинжилгээний албанд 2020.05.12-ны өдөр тушаасан 8.500 төгрөгийн баримт /хх-27/,  Суварган цэций ХХК-иас эм тариа авсан 175.850 төгрөгийн баримт /хх-28/, 2020.06.28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас-Улаанбаатар хот явсан зам тээврийн зардал 25.000 төгрөг /хх-127/, 2020.06.29-ны өдөр Улаанбаатар хотоос-Өмнөговь Цогтцэций явсан зам тээврийн зардал 25.000 төгрөг /хх-128/, эмнэлэгт үзүүлэх, шүүх, цагдаа дээр ирж мэдүүлэг өгөх зэрэгт явсан замын зардал 70.000 төгрөг /хх-125-126/, Орбита нүдний эмнэлэгт үзлэг хийлгэсэн 125.000 төгрөг /хх-129-132/, ажлаас чөлөө авч эмнэлэгт үзүүлсэн 8 цагийн болон 16 цагийн цалин нийт 142.185 төгрөг /хх-141/ баримтуудыг үнэлж, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохиролд 910.335 төгрөгийн бодит зардал гарсан болох нь тогтоогдож байна.

 

Хавтаст хэргийн 25 дугаар хуудаст авагдсан “Люкс мед” эмнэлгийн 120.000 төгрөгийн санхүүгийн баримт, 133 дугаар хуудаст авагдсан Орбита эмнэлэгийн үзлэгийн баримтууд нь и баримт олгосон баримтуудтай давхацсан тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Дээрх хохирлын төлбөрөөс шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 300.000 төгрөг нийт 600.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар /хх-19/ нотлогдож байгаа ба хохирогч үүнийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Иймд хохирогчид учирсан гэм хорын хохирол 910.335 төгрөгийн хохирлоос шүүгдэгчээс хохирогчид төлсөн 600.000 төгрөгийг хасч, үлдэх 310.335 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос гаргуулж хохирогч Х.Батжаргалд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Х.Батжаргал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Батжаргал нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо гарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон хэмжээ гэж үзэж Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.