Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар Дугаар 2020/ШЦТ/102

 

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр                        Дугаар 2020/ШЦТ/102                                                 Ханбогд сум

 

                                                                                                                         

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

          Улсын яллагч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Б.Амармөрөн,

          Насанд хүрээгүй хохирогч Б.Батжаргалын хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал,

Б.Батжаргал болон Д.Баянжаргал нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг /үнэмлэхийн №2091/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр /үнэмлэхийн №2585/,

          Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2029000000066 дугаартай  хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баянхөөвөр 4 дүгээр багт Тоёота Гранд марк-2 загварын 38-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 12.5-д заасан “Хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр сургууль орчмын бүс дотор цагт 20 км/ц хурдаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ердийн хөсөг морь унаж явсан Б.Баяржаргалыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй Б.Баяржаргалын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2029000000066 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний санамсар болгоомжгүйгээс осол гарч бага насны хүүхэд гэмтсэн. Би хохирогчоос уучлалт гуйж байна. Хүн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг ойлгож байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан тайлбартаа:

“...Морьтой явсан Б.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.2-т “Ердийн хөсгийг 14-өөс дээш насны хүн унаж, хөтөлж (жолоодож) замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарах шалтгаан нөхцөл болсон гэдгийг хэлмээр байна.

Хэргийн зүйлчлэлийн хувьд бол маргахгүй. Хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас 313.148 төгрөгийн хохирол учирсан гэх боловч шүүгдэгчээс 700.000 төгрөгийг хохирогч Б.Батжаргалд, морины үнэ болох 1.500.000 төгрөгийг Д.Баянжаргалд тус тус төлж хохирогч нарын хохирлыг барагдуулсан”, “урьд ял шийтгүүлж байгаагүй” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Батжаргалын хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал мэдүүлэхдээ:

“...Хүү Б.Батжаргал маань 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр осолд орж, зүүн эгэм хугарсан гэмтэл авсан. Эгэм нь зөрсөн гадагшаагаа арьсаа цоолж гарч ирж болзошгүй байгаа учир дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. 7 сард эмчилгээ хийлгэх гэсэн боловч мөнгөгүйгээс явж чадаагүй. Ирэх 8 дугаар сард хүүгээ эмчлүүлэх бодолтой байна.

Шүүгдэгч Д.Бөөс хохиролд 700.000 төгрөг авсан. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баянжаргал болон Б.Батжаргалын нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гаргасан тайлбартаа:

“...Хохирогч Д.Баянжаргалын хувьд үхсэн морины төлбөрт 1.500.000 төгрөг авсан. Шүүгдэгчээс хохиролд нэхэмжлэх зүйлгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн “Морьтой явсан Б.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.2-т “Ердийн хөсгийг 14-өөс дээш насны хүн унаж, хөтөлж (жолоодож) замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарах шалтгаан нөхцөл болсон” гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч нь “Тоёота марк-2” маркийн 38-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.5 /Д/-д “хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км/ц хурдтай явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан.

Шүүгдэгч Д.Б нь хүний балчир хүүхдийг машинаараа мөргөж гэмтээчихээд өнөөдрийг хүртэл хохирогчоос уучлалт гуйгаагүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал нь харагдахгүй байна.

Хохирогчийн хувьд балчир насны хүүхэд зүүн эгэм нь хугарч зөрсөнөөс болж гадагшаагаа арьсаа цоолж гарч ирж болзошгүй байгаа болох нь хавтас хэргийн 76-р хуудаст авагдсан рентген зургаас маш тод харагдаж байна. Цаашид дахин эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага байгаа.

Иймд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж шүүхээс хүсч байна...” гэв.

 

  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 23/,

 

  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Баянжаргалын мэдүүлэг /хх-26-27, 28/

 

  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Буянбатын мэдүүлэг /хх-29-30/,

 

  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Хүүхэндүүгийн мэдүүлэг /хх-35-37/,

 

  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Х.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-38/

 

  • Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №253 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,

 

- Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №05 тоот Шинжээчийн дүгнэлт /хх-42/

 

- “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №17233056 тоот Авто машин техникийн үнэлгээний тайлан, хавсралтын хамт /хх-45-46/,

 

  • “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №01/43 тоот шинжээчийн дүгнэлт /хх-48/,

 

  • Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Бийн өгсөн мэдүүлэг /хх-53-54/,

 

  • Шүүгдэгч Д.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/,

 

  • Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолооны №1197925 дугаар үнэмлэх, мэргэжлийн боловсролын №201604237 дугаар үнэмлэх, хавсралтын хамт /хх-58-61, 100, 104-106/,

 

  • Шүүгдэгчээс хохирогч Б.Батжаргал болон Д.Баянжаргал нарт хохирол төлсөн баримт /хх-119/

 

  • Насанд хүрээгүй хохирогч Б.Батжаргалын төрсний гэрчилгээний хуулбар, Гэмтэл, согог судалын үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Компьютер Томографи”-ийн дүгнэлт, амбулаторийн карт, рентген зураг /хх-69-74, 76/

 

  • “Саппорт Сервисес Монголиа” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн HP2/6-106 тоот Б.Мөнхжаргалыг ажилладаг болон эмчийн магадлагаатай байсан болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-75/,

 

  • Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-77-93/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баянхөөвөр 4 дүгээр багт “Тоёота Гранд марк-2” загварын 38-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Мөн дүрмийн 12.5 /Д/-д заасан “Хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр сургууль орчмын бүс дотор цагт 20 км/ц хурдаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ердийн хөсөг морь унаж явсан Б.Батжаргалыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй Б.Батжаргалын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад: “...Б.Батжаргал миний том хүү байгаа юм. Хүү маань 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн 7 настай. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед би ажлаа тараад гэр рүүгээ ирж явтал нөхөр маань над руу залгаад хүү Батжаргалыг морьтой явж байгаад машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ очиход хүү маань дуугарч хөдөлж чадахгүй шоконд орсон байдалтай байхаар нь шууд эмнэлэг рүү аваачиж үзүүлэхэд зүүн эгэм хугарсан байна. Хүү маань Баянаа гэх хүний хонгор зүсмийн шүдлэн насны морьтой явж байсан юм. Хүүхдийн эмчилгээнд зарцуулсан мөнгө болон цаашид эмчилгээнд зарцуулах мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-23-р хуудас/

 

 - Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баянжаргалын мөрдөн байцаалтад: “...Уг осолд орсны дараа намайг очиход унаач хүү Батжаргалын уруул амнаас цус гарсан байсан...уг адуу нь мал тооллогын А дансаараа манай баз Х.Эрдэнэбаатар гэдэг хүний нэр дээр тоологддог боловч миний эзэмшлийн адуу байсан юм...Би 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим Өгөөмөр төв дээр явж байсан чинь манай хажуу айлын хүн сумын зүүн байранд машинтай хүн морьтой хүүхэдтэй мөргөлдчихлөө гэж хэлэхээр нь тухайн газар дээр очиход Гранд марк-2 загварын 38-51 ӨМЭ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл морьтой хүүхдийг мөргөсөн байдалтай байхаар нь хүүхдийг эмнэлэгт хүргэж өгсөн. Тээврийн хэрэгсэлд мөргүүлж үхсэн адуу миний эзэмшлийн адуу байсан...Би 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Баянтүмэн сумын Баяржаргал гэх хүнээс 2 сая төгрөгөөр 2 настай даага худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хх-26-28, 33-34-р хуудас/

 

- Гэрч Т.Буянбатын мөрдөн байцаалтад: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 17-18 цагийн орчимд зүчээнээс зүүн урагш хүү Батжаргалтай хамт морь хөлөргөөд буцаад зүчээ рүүгээ орох гээд хашааны булангаар эргэтэл цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гарч ирэхэд миний хүүгийн унаж явсан морь цаашаа эргэтэл машинтай мөргөлдөж газар дээрээ үхсэн. Тэгээд би хүү Батжаргалыг аваад цаашаа эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хотод очиж бас эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Миний хүү Батжаргал 7 настай. Зүүн гар талын эгэм хугарсан. Нүүр ам шалбарч, шүд нь хөдөлж хөл гар нь хөхөрсөн байсан. Миний хүүтэй мөргөлдсөн гэх тээврийн хэрэгсэл Марк-2 загварын цагаан өнгийн 38-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Миний хүүгийн унаж явсан шүдлэн үрээ Баянжаргал гэх хүнийх байсан” гэх мэдүүлэг /хх-29-30-р хуудас/

 

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №253 дугаартай” шинжээчийн дүгнэлтээр “...а. Б.Баянжаргалын биед нүүрний хэсэг нийтдээ хавдсан, дух, хамар, баруун хацар, дээд уруулд олон жижиг зулгаралт, шалбаралт, зүүн эгэмийн дунд хэсгээр зөрөөгүй хугарал, 2 гарын сарвуу хавдсан, арын хэсэгт жижиг зулгаралтууд 2 өвдөг хавдсан гэмтлүүдтэй байна. б.учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, в. Учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. г. Б.Батжаргалын нүүр дух, хамар, баруун хацар дээд уруул, 2 гарын сарвуу, 2 өвдгөнд учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”, Зүүн эгэм хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Д. Асуултанд дурьдаагүй өөр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-40-р хуудас/

 

- Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн  2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээчийн №5 дугаартай дүгнэлт  “...А. Нотлох баримттай танилцахад Тоёота марк-2 маркийн 38-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Далантай овогтой Б Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 12.5 /Д/-д заасан “Хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км/цаг гэсэн заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гаргасан байна. Б. Жолооч Далатайн овогтой Б /КЙ99081515/ нь 1197925 дугаарын ВС ангилалын жолооны /Хүчинтэй/ шнэмлэхтэй байна. В. Морьтой явсан Буянбат овогтой Батжаргал /СР13211431/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.2 ердийн хөсгийг 14-нөөс дээш насны хүн унаж, хөтөлж (жолоодож) замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт /хх-42-р хуудас/

 

- “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №01/43 дугаартай Шинжээчийн “...Хул зүсмийн 3 настай 1 тооны үрээ морь 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /хх-48-р хуудас/

 

- Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтад “...Би 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 17 цагийн үед Ханбогд сумын төвийн зүүн захад байдаг авто засварын газар очих гээд гудмаар явж байтал баруун гар талаас гэнэт морьтой хүүхэд гарч ирээд мөргөлдсөн. Морины толгой салхины шил савж хагалаад морьтойгоо хамт хүүхэд газарт унасан. Би машинаа зогсоогоод буугаад ирэхэд хүүхдийн хөл нь мориндоо дарагдсан байсныг салгасан чинь хүүхдийн аав нь араас нь морьтой гарч ирээд хүүхдийг гэр рүүгээ тэврээд орсон. Миний жолоодож явсан Марк-2 загварын 38-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Миний бодлоор баруун талын блокон хашаа байсан болохоор морьтой хүүхэд харагдаагүй, би өөрөө анхаарал болгоомжгүйгээс болж уг осол гарсан гэж бодож байна. Гэнэт орж ирээд мөргөлдсөн нь аль аль нь хурдан гарч ирсэн. Тормоз гишгэсэн боловч зогсож амжаагүй мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-53-54-р хуудас/

 

Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас  шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Батжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №253 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-40/-ээр тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал нь шүүгдэгч Д.Бөөс хохиролд 700.000 төгрөг авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй гэж хохирлыг нэхэмжилсэн.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Батжаргал /хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчээс гэм хорын хохиролд  700.000 төгрөг хохирогч Б.Батжаргалд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкаар шилжүүлж төлсөн, хохирогч үүнийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Хохирогч Д.Баянжаргалд өөрийн эзэмшлийн морь нь зам тээврийн ослын улмаас үхэж, эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №01/43 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Д.Баянжаргалд учирсан эд хөрөнгийн хохирол болох хул үрээний үнэ 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкаар шилжүүлсэн байх ба хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тухайгаа хохирогч нь мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-28/ болон түүний өмгөөлөгч Н.Мөнгөнцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар илэрхийлсэн болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, цаашид гарах гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон хэмжээ гэж үзэж, Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.