| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0088/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/105 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 147.2., 17.1.2.1., 17.1.2.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/105
| 2020 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 2020/ШЦТ/105 | Ханбогд сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Батмөнх, Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: В.Төгсбаяр, Б.Амармөрөн
Шүүгдэгч П.Г,
Шүүгдэгч Т.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд
Иргэдийн төлөөлөгч Т.Номин нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэлэг овогт Туяагийн Б, Шарайд овогт Пүрэвийн Г, Хардал Мэргэд овогт Дашдондогийн Мэндсайхан нарт холбогдох 21121201 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн 2011 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 166,091,300 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Т.Б нь яллагдагч П.Г, Д.Мэндсайхан нартай бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж зэвсэг хэрэглэн, дээрэмдэж 2,645,000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч П.Г нь үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 24,372,800 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч П.Г нь яллагдагч Т.Б, Д.Мэндсайхан нартай бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж зэвсэг хэрэглэн, дээрэмдэж 2,645,000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч П.Мэндсайхан нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 15,892,500 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Мэндсайхан нь яллагдагч Т.Б, Д.Г нартай бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж зэвсэг хэрэглэн, дээрэмдэж 2,645,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “Надад нийтдээ 61 үйлдэл байдаг. 61 үйлдлийн нэг үйлдэл нь тухай нутаг дэвсгэр дээр намайг хэрэг хийж байх үед үйлдэгдсэн хэрэг байдаг. Тэр ганц хэргийг би үгүйсгэдэг. Тэрнээс бусдыг нь хүлээн зөвшөөрч байгаа. Дорнод аймгийн 2 сум , Хэнтий аймгийн Батноров сумдад би Мэндсайхантай хамт хэрэг үйлдсэн. Талийгаач Мэндсайхан нь яагаад явсныг хохирогч нараас ирж Хэнтий аймаг дээр шинжлэн судлуулаад танилцуулсан байдаг. Би тухайн үед нуусан байдаг. Дорнод аймгийн нутгаар Г яваагүй. Би талийгаач Мэндсайхантай хамт явсан. Дорнод аймгийн нутгаар, Мөнх-Алдарын буу гэх мэт би бүгдийн тодорхой ярьж чадахгүй байна. Гэхдээ тэр хэргүүдийг би Мэндсайхантай хамт явж үйлдсэн. Гтой хамт Багануур дүүргээс мотоцикль авсан гэдэг. Тийм зүйл байхгүй. Дээрмийн хэрэг гэх тэр хэргийг хийхэд 1 хоногийн өмнө бид нар Нарантуул зах дээр уулзаад Гтой би энэ хүнийг чинь танихгүй Мэндсайханыг танидаг. Тухайн үед надад ганц л зүйл байсан. Урьд нь хэрэг хийхдээ азарга адуу хулгайлж аваад талийгаач Мэндсайханд өгөөд би 8 жилийн ял аваад явж байсан. Би бие муутай аавтай. Аавыг чинь эмчлүүлж өгье гэж байсан. Сүүлд хэргээс гарчаад явахгүй гэхэд 2,3-н удаа ирээд Оюу толгой, Таван толгойд ажилд оруулж өгье. Би өөрөө ажилд орсон. Ажилд ороод ахиухан хулгай хийгээд өгвөл аавыг чинь эмчлүүлээд өгье гэсэн. Мөн аавын минь хамгийн бага дүү өвдсөн учир эмчлүүлээд ах дүү нарт чинь харагдахаар арга хэмжээ аваад өгье гэсэн. Манай гэрийнхэн амьдралын төвшин дээгүүр хүмүүс биш доод түвшний хүмүүс байдаг. Тэгээд анх тийм үндэслэлээр хулгай хийж эхэлсэн. Гтой нийлснийхээ маргааш 3,4 хоногийн дотор Цэнхэр мандал сумын нутгаас Отгонбаяр гэдэг мөрдөн байцаагчид баригдсан. Тийм л үйлдэл Гд байдаг. Тэрнээс гадна дээрмийн гэх хэрэг дээр тайлбар өгөхдөө хохирогч нь өөрөө гэртэй согтуу агсам тавиад буугаа бариад босоод ирсэн. Би тухайн үед хурдан хөдлөөд буугийн булаагаад авсан. Энэ хоёр уяад скотчидсон. Тэнд хоёр эмэгтэй нэг хүүхэд байсан. Тэд нар айсан учир нүцгэн зогсож байсан. Иймээс би тэд нарт хөнжил өгөөд баруун талынх нь орон дээр суулгасан. Бурханыг дээрэмдээд борлуулахад Мэндсайхан санаачилга гаргасан. Түвшинжаргал гэдэг хүнийг би ч танина. Мэндсайхан ч таньдаг байсан. Мэндсайхан бид хоёр тодорхой хэмжээнд холбогдож очно гэж ярьж байсан. Бурханыг авна гэдгийг мэдээгүй. Анхны байцаалтад байхгүй байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “Миний үйлдсэн үйлдлүүд дотор хийгээгүй хэргүүд нийлээд их байна. Урьд нь ч бас удаа дараа хэлж байсан. Улсын мөрдөн байцаах газрын Дарханбаяр гэх байцаагчид хэлж байсан. Үүнийг авч хэлэлцэлгүйгээр хавтаст хэргийг прокурор луу шилжүүлсэн байсан. Мэндсайхан, Б, Г нар баруун аймгуудаар явж гэмт хэрэг үйлдсэн гэж байсан. Үүнийг Б ганцаараа явж үйлдсэн гэдгийг тогтоосон боловч яллах дүгнэлтэд цуг ороод ирсэн байдаг. Тэрнээс гадна Дорнодын хөлөн буйр, Батноров гэх газарт намайг явсан гэдэг. Уг нь гэрчийн мэдүүлгээр Б, Мэндсайхан хоёрыг байсан гэдгийг таньдаг. Шалтгаан нь хорих 461-р анги буюу Хэнтий аймгийн цагдан хорих байранд байж байхдаа цагдан хорих байрын дарга нь намайг өрөөндөө оруулж ирээд зодож дарамталж байгаад тэр хэргүүдийг надад хүчээр тулгасан. Гэрч хохирогч нарын мэдүүлгээр Мэндсайхан, Б нарыг байсан гэж хэлдэг. Энэ хоёр мөн гэдэг. Тийм байсаар байтал өнөөдөр яг энэ хэвээрээ л буцааж ирсэн. Энэ хэргүүдийг дахин авч хэлэлцвэл яадаг бол гэсэн бодолтой байна” гэв.
Хохирогч Ч.Гомбын: “...2011 оны 04 дүгээр сарын 03-ны орой манай гэрийн зүүн талын хамар дээр аргамжаатай байсан нар саран тамгатай хамар цагаан хээр морь байхгүй байсан, мөн манайтай айл Ганболдын хондон зээрд үрээ, загасан тамгатай морийг хулгайлаад аваад явчихсан байсан. Хүү Батмэнд, Ганболд 2 мөрийг нь дагаж араас нь явсаар байгаад Баянхайрхан уулнаас нэг морийг нь олоод, дахиж мөрөөр нь явсаар Есөн зүйл сумын гарман дээр мотоциклтой хүн байхаар нь асуусан чинь шуудайнд эмээлийг нь хийчихсэн явж байсан гэсэн. Тэгээд барьж аваад Өвөрхангайн цагдаад хүлээлгэж өгсөн байсан... жижиг гэрт байсан мөнгөн хэрэгсэлтэй эмээл 1 ширхэг, 6 ширхэг мөнгөн хэрэглэл, 123 алд сур, эмээлийн тохом, хромон гутал зэргийг алдсан” гэх мэдүүлэг /2-р хх-н 166-167-р хуудаст/,
Хохирогч Х.Чаминцэцэгийн: “...Өнөө өглөө өөрийн гэрт ороход хойморт модон дээр тохож тавьсан байсан ” завхай мөнгөн тоногтой эмээл, түүний дээр хананд өлгөөтэй байсан битүү ороолттой мөнгөн хазаар, мөлхөө тавилганы шүүгээнд байсан 3 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайч авсан байсан... хаалганы цоож зүүлттэй, цоожтой мэт байсан. цоожийг юмаар цохиж онгойлгосон бололтой ул мөр байсан... гөлөмний захаар хээ угалзтай, гуулин дөрөөтэй, муранганзагатай, урдаа дээсэн оломтой, ... одоо 2 сая төгрөгөөр үнэлнэ. Хазаар нь битүү ороосон товруутай мөнгөн хазаар, товруун дээрээ цэцгэн хээтэй, суран жолоотой, соёолон эр үхрээр худалдаж авсан. Жижиг, цайн аяга шиг хэмжээтэй, шинэ цагийн мөнгө аяга, ёроолд нь морины дүрстэй, дунд гарын мөнгөн аяга, энэ 2 аягаа 100,000 төгрөгөөр тус тус, айрагны шаазангийн хэмжээтэй мөнгөн аяга 400,000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /6-р хх-н 245-р хуудаст/,
Эд зүйлсийн үнэлгээ /6-р хх-н 248-р хуудаст/,
Гэрч Ж.Болормаагийн: “...2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 20 гаран насны бор залуу ганцаараа орж ирээд “...гэрэлгүй явна танай хашаанд юмаа хэсэг тавьчихъя гэсэн. Цагдаагийн гражид байгаа мотоцикл дээл гутал зэргийг харлаа. Мотоциклыг нь харанхуй байсан тул танихгүй юм. Дээл, гутал 2 нь бол манайд тэр орой орж ирсэн залуугийн өмсөж явсан гутал, дээл мөн байна. Би дээл хувцсыг нь бол сайн харсан учраас таньж байна. Үүнийг өмсөж явсан хүнийг ч харвал танина” гэх мэдүүлэг /7-р хх-н 1-4-р хуудаст/,
Хохирогч Д.Лхагважавын: “...нөхөр түлхүүрээ гаргаж ирээд онгойлгох гэтэл онгорхой, цоожийг зүүгээд орхисон байсан... нууц цоожийг эвдээд онгойлгоод хаясан байсан. Мотоциклио миний өмсдөг хүрэн өнгийн торон гадартай сэгсүүргэн дотортой дээлийн ар нураа хэсгийг хяргаж аваад бүтээсэн байсан...Орны толгой дээр хөндлөн тавьсан байсан 3х4 харьцаатай цагаан шаргал гэмээр өнгийн хүрэн бор хээтэй шинэ хивс алдагдсан байна...ХААН банкны лизингээр худалдаж авч байсан одоо 580,000 төгрөгөөр үнэлнэ. Үстэй дээлийг ашиглаж болохгүй болсон байх. Энэ дээлэнд 30 орчим хурганы арьс орж хийсэн дээл юм. Энэ дээлээ 600,000 төгрөгөөр үнэлнэ.... цоож 2000 төгрөг, эвдсэн хаалга, цоожоо нийлүүлээд 200,000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /7-р хх-н 30-31-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 34-р хуудаст/,
Хохирогч Ж.Цулбуурын: “...2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүүхдийн хичээл тарахаар хөдөө гарсан. Тэгээд манай гэрт хулгай орсон байна гэхээр нь өнөөдөр 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө хөдөөнөөс ирлээ... авдар дотор бутархай 50, 100-тийн дэвсгэртээр 3000 орчим төгрөг байсан түүнийг авсан байна.... Миний болоод талийгаачийн маань авсан одон медалиуд аваад байна. Алдарт эхийн 2-р одон, МАХН-ын зүтгэлтний тэмдэг, Нэгдлийн холбооны 5-р хурлын тэмдэг, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн баярын Хүндэт медаль, 80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, 5-р 5 жилийн гавшгайчийн тэмдэг, МАХН-ын ахмад зүтгэлтэн тэмдэг, Депутатын тэмдэг зэрэг одон медалиуд алдагдсан. Би үнэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /-7-р хх-н 54-55-р хуудаст/,
Гэрч Д.Мягмарсүрэнгийн: “2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр намайг Сайхан сумын 4-р баг хойд Номгон гэх газарт хониндоо явж байхад 800 бууг амыг нь дээш харуулж үүрсэн, хөх өнгийн хятад мотоцикл унасан бор хүрэн өнгийн даавуун хөвөнтэй дээл өмссөн, хар ноосон малгай өмссөн, 20 орчим насны жижгэвтэр биетэй залуу ганцаараа надтай уулзаж хэсэг зогсоод явсан... Мотоцикл нь шинэвтэр хөх мотоцикл... мотоцикл дээрээ том цүнхтэй зүйл даруулсан явсан. Их яриа хөөрөөтэй бололтой залуу байсан... харуулсан гутал, дээл, цүнх нь надтай уулзсан хүний өмсөж явсан хувцас, ...мотоцикл дээрээ даруулсан байсан цүнх мөн байна” гэх мэдүүлэг /7-р хх-н 80-р хуудаст/,
Хохирогч С.Батцэцэгийн: “...Байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэн орж.. хүрэн өнгийн торгог гадартай хөвөн дээл... саарал өнгийн эсгий түрүүтэй, бакалан хар толгойтой, эрэгтэй хүний гутал... хүүхдийн шар дурдан бүс, эрэгтэй хүний тэмээний ноосон цамц, хазаарын мөнгөн ороолт, 5 товрууны зэргийг хулгайлан авсан байна. ...мөн газраар мөнгөн тоногтой суран хазаар байсан байх сурны тасархай үлдээсэн байсан. Мөнгөн тоногтой хазаарын мөнгийгнь салгаж авсан бололтой, сур нь ороосон мөнгөний бал болчихсон сурны тасархай байна лээ. ...тэр хүн нилээн тухалж хоол унд идсэн байна лээ” гэх мэдүүлэг /7-р хх-н 103-104-р хуудаст/,
Гэрч Ц.Гүндсамын: “...Манай төрсөн дүүгийнх манай хашаанд байдаг юмаа. 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Ц.Батчулууны хүү Батзориг хичээл тарж ирэхдээ манай цонх онгорхой байна, та хэд орсон юм уу гэж асууж орж ирээд л мэдсэн. Зүүн талын вакум цонхны порчиг нь дотогшоо дэлгэгдээд орхисон байсан. ...хүрэн өнгийн саарал дотортой даавуун дээл, шар дурдан бүс, 1 нүдний хар өнгийн дуран, гар утасны зүүлт, улаан шаргал өнгийн монгол гутал зэргийг үлдээгээд явсан байсан. ...тэмээний ноосон цамц, хазаарын мөнгөн ороолт, 5 товрууны хамт байсныг аваад явсан байна гэсэн. Өөрсдөө ирж байцаалт өгөхдөө энэ мөнгөн хазаарын тоноглол, ноосон цамц хоёрыг мэдээгүй байж байгаад сүүлд үгүйлж надаар хэлүүлсэн” гэх мэдүүлэг /7-р хх-н 121-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 106-р хуудаст/,
Хохирогч О.Шүрэнчулууны: “...2013 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө манай Дөлгөөн, Ананд 2 угаадас асгаад орж ирэхдээ гаднаас орж ирдэг бүргэд хаалгыг дутуу татаад орж ирсэн юм шиг байна лээ өглөө манай нөхөр хамгийн түрүүнд босоод тэгээд би босоод түрийвчнээсээ мөнгө авах болоод цүнхээ үзтэл түрийвчийг маань нээгээд хаячихсан, ...365,800 төгрөг байсан нь тэр чигээрээ алга болсон. Охины түрийвчнээс 4000 төгрөг байсныг мөн авсан, буйдангийн хажуугийн жижиг ширээн дээр байсан 3 ширхэг гар утас байсныг авсан байна лээ. Ээн гар утаснууд нь Жи мобайлын хар өнгийн, Мобигийн гар утас... хашаан дотор гарсан... жолоочийн гутал гээд түрий нь саарал өнгийн эсгий, толгой нь базалан толгойтай гутлын л мөр байх шиг байна лээ. Батчулуун гэж айлд мөн тэр шөнө хулгай орсон гэсэн ба дүү Бат-Оргил гэж банди манайд ирээд ахын байшинд орсон хулгайчийн мөртэй ижилхэн мөр байна гэж хэлнэ лээ” гэх мэдүүлэг /7-р хх-н 121-122-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 123-р хуудаст/,
Хохирогч О.Мөнхсайханы: “...2013 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө гэрийн цоожийг цүүгээр нь татаж ороод “Мустанг-5” мотоциклийг маань хулгайлсан байсан... “Мустанг-5” маркийн хөх өнгийн хятад мотоцикл байсан. 1,300,000 төгрөгөөр авч байсан... дугуй хийлдэг орос насос, 10 ширхэг сольдог дорцов, амтай түлхүүр 6 ширхэг, 1 бахь зэрэг зүйлүүд байсан” гэх мэдүүлэг /7-р хх-н 133-р хуудаст/,
Гэрч Д.Хишигжаргалын: “...2013 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө ... хөх өнгийн “Мустанг” мотоциклтой хүрэн хөвөнтэй дээлтэй, жолоочийн гэж нэрлэдэг түрий нь саарал өнгийн эсгий, толгой нь бакалан хар гутал өмссөн, чих нь буудаг үстэй малгай өмссөн, нүүрээ битүү ороосон 20 орчим насны 165 см орчим өндөр нуруутай, бор царайтай залуу ганцаараа ирж, 10,000 төгөргөнд 6 литр бензин аваад явсан” гэх мэдүүлэг /7-р хх-н 152-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 137-р хуудаст/,
Хохирогч М.Гоёцэцэгийн: “...2012 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө өөрийн өвлийн дүнзэн байшингаасаа ...12 завхай мөнгөн тоногтой эмээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмэгтэй хүний савхин бээлий зэрэг эд зүйл алдсан... эмээлийн онцлог гэхээр мөнгө нь их д зузаан мөнгө байсан” гэх мэдүүлэг /7-р хх-н 167-170-р хуудаст/,
Гэрч С.Эрдэнэчимэгийн: “...2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим хар өнгийн гадартай үстэй дээлтэй, ...эсгий түрийтэй эсгий дотортой, бакалан гуталтай цэвэрхэн царайтай, 23-24 орчим насны болов уу гэмээр, дээлийнх ьн өнгө нь хээгүй, минчүү, нударгаа эргүүлсэн, нударга нь үнэгэн дотортой байсан, ... залуу мотоциклоо манайд орхиод найз охинтойгоо уулзана өглөө авъя гэж хэлээд гарсан... өглөө 04 цагийн орчим ... гэрийн араас мотоциклоо түрж аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /7-р хх-н 175-178-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 179-р хуудаст/,
Хохирогч И.Тунгалагсүрэнгийн: “...2012 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт байрлах иргэн И.Тунгалагсүрэнгийн ажиллуулдаг “Чамин” дэлгүүр хаалганы 2 цоожийг хөшөөд ...орж эмэгтэй, эрэгтэй хүний арьсан өвлийн гутал, дотоод хромон гутал, солонгос 2 сим карт ордог гар утас, LG-гийн гар утас, Самсунг маркийн гар утас, хар хөх өнгийн цахилгаантай цүнх зэрэг зүйлүүдийг хулгайлсан” гэх мэдүүлэг /7-р хх-н 191-193-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 194-р хуудаст/,
Хохирогч Ж.Оюунбаатарын: “...2013 оны 02 дугаар сарын 23-нд... урд талын гудамжинд байдаг хадам ээжийндээ орж хонохоор хаалгаа түгжээд гарсан. ...өглөө 8 цагийн үед ганцаараа гэртээ ирэхэд ...хуучин халтар манан, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай, удам дамжиж өвлөгдсөн хөөрөг, даалингийн хамт, сүүлийн үеийн хиймэл чулуун хөөрөг, шар өнгийн торгон даалинтай хөөрөг мөн байхгүй байсан” гэх мэдүүлэг /7-р хх-н 200-202-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 203-р хуудаст/,
Хохирогч Л.Нарантунгалагийн: “...Би нөхөр Цэрэнбат, охины хамт Булган аймгийн Тэшиг сумын 5-р баг, Жаргалант тосгонд оршин суудаг юм. 2013 оны 02 дугаар сарын 23, 24-ний үед манайд хулгай орж, манан хөөрөг, цэнхэр өнгийн нэхий дотортой дээл, шар өнгийн дурдан бүс зэрэг эд зүйлийг авсан байна ромбо бүс зэргээ үнэлэхгүй” гэх мэдүүлэг /8-р хх-н 183-184-р хуудаст/,
Яллагдагч Т.Баттулгын биеэс түүний бусдаас хулгайлсан /хохирогч Л.Нарантунгалагийн гэрээс хулгайлсан цэнхэр торгон нэхий дотортой дээл, МУБИС-ийн ромбо/ зэрэг зарим эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл /8-р хх-н 185-р хуудаст/,
Хохирогч Д.Байгальмаагийн: ”...2013 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө манай “Гурван эрдэнэ” хүнс барааны дэлгүүрт хулгай орж 2 симтэй Нокиа ммаркийн 3, Восот маркийн 2 гар утас, Парламент тамхи 6 хайрцаг, гинж, бөгж, спикер буюу жижиг хөгжим, эрэгтэй бугуйн цаг, хиам, бохь, кофе, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлсан” гэх мэдүүлэг /8-р хх-н 226-229-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 232-р хуудаст/,
Хохирогч Б.Мөнхтөрийн: ”...2013 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Энхжаргалыг унтаж байхад гаднаас хүн орж ирсэн байх... том өрөөний хананд өлгөөтэй байсан ... 2008 онд үйлдвэрлэгдсэн Веперь маркийн буу, СВДбууны орос дуран, жижиг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлсан байна.” гэх мэдүүлэг /7-р хх-н 240-241-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 242-р хуудаст/,
Хохирогч Н.Мянганбаатарын: “...2013 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн төвд байх гэрт хулгай орсон байна. ...монетон болон мөнгөн ээмэг, бөгж, хүзүүний боон бугуйн гинж, цагаан чулуун хөөрөг, дробик бууны 10 ширхэг сум зэрэг эд зүйл хулгайлагдсан байна.” гэх мэдүүлэг /8-р хх-н 4-6-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /8-р хх-н 7-р хуудаст/,
Хохирогч Д.Хасарваагийн: “...2013 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ... байшингийн цоожийг авч нэвтрэн орж 5000, 10000-тийн дэвсгэртээр бүрдсэн нийт 200,000 төгрөг л алдсан” гэх мэдүүлэг /8-р хх-н 185-р хуудаст/,
Хохирогч С.Мөнхбатын: ”...2012 оны 04 сард өөрийн баз болох Бадамсүрэнд өөрийн мотоциклио өгч унуулж байсан. Тэгтэл Бадамсүрэн миний мотоциклыг хашаанаасаа алдсан” гэх мэдүүлэг /8-р хх-н 189-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /8-р хх-н 190-р хуудаст/,
Яллагдагч Т.Баттулгын авч явсан хар хөх өнгийн цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл: “...1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 6 ширхэг мотоциклийн түлхүүр, жижиг саарал өнгийн цүнхэнд мотоциклийн түлхүүр багажууд, насос зэрэг зүйл байв. ... мөн төмөр хутга, АКМ бууны жад, хар өнгийн даавуун материалтай хурган дотортой цэнхэр эмжээртэй, нударгатай дээл, ...эсгийн түрийтэй хар өнгийн хос гутал зэрэг зүйл байв” гэх тэмдэглэл /9-р хх-н 37-р хуудаст/,
Хохирогч Э.Банзрагчийн: “...Би өөрийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн ...замагны дугаар нь 404 буугаа Сайхан сумын 5-р багийн нутагт байх Цохионы өвөлжөөнд байдаг айлд өгсөн юм. Алтанхүү надаас миний бууг авахдаа чоно үргээе гэж 2012 оны 10 сарын 4, 5-ны үед авсан юм. тэгсэн Алтанхүү сая таны бууг хулгайд алдсан байна гэж хэлсэн. ...700,000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /8-р хх-н 193-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /8-р хх-н 194-р хуудаст/,
Хохирогч Г.Адъяагийн: “...2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 13 цагийн үед ...хонин дээрээ байж байхад манай хойгуур явдаг замаар мотоциклтой хүн явж байгаа харагдсан. Би хариад охиноосоо ...манайд мотоциклтой хүн ирэв үү гэхэд ирсэн гэсэн. Тэгээд цайгаа уух гээд аягаа авах гэтэл ширээний нүдэнд байсан мөнгөн аяга алдагдсан байсан” гэх мэдүүлэг /9-р хх-н 21-р хуудаст/,
Хохирогч Б.Адъяагийн 11 см диаметртэй 1 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9-р хх-н 47-р хуудаст/,
Хохирогч Ч.Зоригтбаатарын: ”...2013 оны 01 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл гал тогооны өрөөний цонх онгорхой ... хувцасны шкафнаас хувцаснууд гаргаж хаясан байсан... бор өнгийн цэргийн савхин дээл, шаргал өнгийн түрийтэй өвлийн гутал, хоолны шүүгээнд байсан цагаан саарал ясан иштэй хутга зэрэг зүйл алдагдсан байсан. ... алдагдсан зүйлээ авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /9-р хх-н 25-р хуудаст/,
Хохирогч Ч.Зоригтбаатарт түүний гэрээсээ алдсан гэх бор өнгийн, цэргийн урт савхин дээлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9-р хх-н 3-р хуудаст/,
Хохирогч Ш.Энхболдын: “...Манайх аймгийн төвд Боржигоны 20-09 тоотод оршин суудаг. ...2013 оны 01 дүгээр сарын 03-ны орой гадуур ажилтай явж байгаад ирж ...хашаандаа гэрийнхээ гадна мотоциклоо тавиад орхисон. ...өглөө 05 цагт эхнэр гэрээс гарч орж ирээд мотоцикл алга гэсэн. ...алдсан зүйлээ олсон тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /9-р хх-н 23-р хуудаст/,
Хохирогч Ч.Гантуяагийн: “...2013 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө гэрийн хаалга нээлттэй цоожны толь төмрийг хөшиж мурийлгасан байсан. ...миний ногоон нэхий дээл алдагдсан байсан. ... нэхийгээ авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /9-р хх-н 26-27-р хуудаст/,
Хохирогч Ч.Гантуяад түүний гэрээс алдсан гэх ногоон өнгийн эмэгтэй хүний нэхий дээлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9-р хх-н 2-р хуудаст/,
Хохирогч А.Төмөрхуягийн: “...Би эхнэртэйгээ Хятад руу яваад 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагт ирэхэд манай байшингийн баруун талын вакум цонх нээлттэй, гадна хаалга түлхүүрээр нээгдэхгүй дотроосоо түгжигдсэн, зарим эд зүйлийг оролдсон байсан. ...хувцасны шкафанд байсан миний хурган дотортой үйтэнхуаран дээл, дурдан бүс, зөөврийн компьютерийн цүнх, төмөр хутга зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /9-р хх-н 29-р хуудаст/,
Хохирогч Х.Ганболдын: “...2013 оны 01 дүгээр сарын 02-ны өөдр Хулд сумын иргэн Г.Адъяагаас эд зүйлээ хулгайд алдлаа гэсэн дуудлагын дагуу явж шалган сэжигтэй этгээдийг олж шалгах явцад уг этгээд нь Туяагийн Б гэх этгээд болохыг тогтоосон. Уг этгээд олон гэмт хэрэг үйлдсэн, оргон зугтаж яваагаа мэдүүлсэн. ...уг этгээдийг өрөөнд парнаас гавлаад орхиод 10 орчим минут болоод ирэхэд гаваа тайлаад зугтсан байсан” гэх мэдүүлэг /9-р хх-н 84-85-р хуудаст/,
Хохирогч Ч.Тогтоххурцын: “...2013 оны 01 дүгээр сарын 10-12-ны орчим... байшингийн цонхны шилийг хагалан орж 1970 оны Чех карбин буу 1 ширхэг, скезийн сумаар бууддаг болгосон буу 1 ширхэг, шинэ хөвөнтэй дээл, дурдан бүс, дуран, дайзтай сум 10-аад, сумын гап, дарь, перданы сумын хэв хийдэг багаж, булигаар, бэлэн 850,000 төгрөг эд зүйл хулгайлсан” гэх мэдүүлэг /9-р хх-н 99-101-р хуудаст/,
Ч.Тогтоххурцын алдсан эд зүйлийг 2,460,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ гэх мэдүүлэг /9-р хх-н 141-р хуудаст/,
Хохирогч С.Очирбатын: “...2013 оны 01 дүгээр сарын 10-12-ны орчим ... байшингийн урд тавьсан байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх өнгийн супер Венни марзийн улсын дугааргүй, 1,300,000 төгрөгийн мотоциклыг хулгайлсан” гэх мэдүүлэг /9-р хх-н 125-126-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /9-р хх-н 141-р хуудаст/,
Хохирогч Д.Баттөрийн: “...2012 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө спорт зааланд тоглолт үзээд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд үүдний пингэний зүүн хойд талд миний өөрийн ...ява мотоцикл байсан... тэгээд өглөө 08 цагийн үед босоод гарсан чинь мотоцикл алга болсон байсан... мотоциклоо хайгаад явж байтал Б гэдэг хүн бас мотоциклоо алдсан гээд хайгаад явж байсан. тэгсэн Алтан говь буудлын хойд талд айлын хашаа түшүүлээд Баттулгын мотоциклыг тавьсан байсан. ... хар өнгийн зөв талын кармай байхгүй, 2 гаранд нь хар бор өнгийн элдсэн ишигний арьсан ханцуйвчтай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл байсан” гэх мэдүүлэг /9-р хх-н 149-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /9-р хх-н 161-р хуудаст/,
Хохирогч Р.Түмэнжаргалын: “...Би 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт Улаанбаатар хот руу явсан. Гэрээ цоожлоод эзгүй үлдээгээд явсан. Тэгээд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны орой ...17 цагийн орчим гэртээ ирсэн хулгай орчихсон байсан. Үзлэг хийгээд эд зүйлээ бүртгэхэд ...авдар дотор байсан том мөнгөн аяга маань байхгүй болчихсон байсан. хуучны цлгуй мөнгөн аяга байсан ба бүр дээр үеийн модны үндсээр хийсэн тагштай аяга юм. Айрагны аяганаас арай том 1,5 литр орчим шингэн зүйл ордог 6 сая төгрөгөөр үнэлнэ. Цагаан сараар л гаргаж чихэр идээгээр дүүргэдэг” гэх мэдүүлэг /7-р хх-н 18-19-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 20-р хуудаст/,
Хохирогч Р.Ганбатын: “...2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ иртэл хулгай орсон байсан юм. Тэгэхээр би 2012 оны 12 дугаар сарын 13-нд юм уу 14-нд хулгай орсон байх гэж бодож байгаа. Цоож эвдрээгүй боловч цоожны цүү нь наашаа татагдаад бараг гараад ирсэн байсан. Ороход авдар онгорхой ...үстэй дээл гадар нь хар өнгийн пүүсүү ...мөнгөн товчтой үүнийгээ 250,000 төгрөгөөр үнэлнэ. Хярсны үсэн нударгатай юм. Дээд хэсэг түрий нь эсгийн шиг үстэй доод хэсэг нь бакал шиг материалаар хийгдсэн 90,000 төгрөгөөр авсан гутал. Морины толгойн дүрс бүхий мөнгөн эрэгтэй хүний бөгж дуураймал монетон бөгж зэргийг алдсан” гэх мэдүүлэг /7-р хх-н 150-152-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 157-р хуудаст/,
Хохирогч Д.Нямсүрэнгийн: “...Би 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөөгүүр Хөвсгөл аймгаас гэртээ ирэхэд цоожны тав нь нугаларсан байдалтай байсан... үүдний гутлын тавиур дээр байсан манай нөхөр Жаргалсайханы 2 жилийн өмнө Нарантуул захаас 450,000 төгрөгөөр худалдаж авсан хромон гутал алга болсон байсан” гэх мэдүүлэг /7-р хх-н 215-216-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 218-р хуудаст/,
Хохирогч У.Сэндэнсүрэнгийн: “...2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр намайг эмнэлэгт хэвтэж байхад Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж байсан хүү Ганбаатар утсаар яриад ээжээ гэрийн үүдний таамбарын цонх онгорхой байна гэнэ гэж хэлсэн. Үүний дагуу би гэртээ очоод үзэхэд манай гэрийн үүдний таамбарын цонх онгорхой байсан. Цонхоор шагайгаад харахад гэрийн үүд онгорхой байсан. тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан... манай гэрт хулгайч ороод сейфин дотор байсан шүрэн толгойтой, зэс нуухтай, төмөр халбагатай дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн цөгц том жижиг тус бүр 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг, алтан гольцоо 2 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг, өрөөсөн монетон ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний цаг 1 ширхэг, бугуйвч 1 ширхэг, 2 грамм алт, алтан гинж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд зүйл алга болсон” гэх мэдүүлэг /18-р хх-н 40-р хуудаст/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэх мэдүүлэг /18-р хх-н 19-23, 24-31-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /18-р хх-н 46-49-р хуудаст/,
Хохирогч Ц.Шүрэнцэцэгийн: “...2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөдөөнөөс ах маань гэрт идэш авчирч өгсөн юм. ингээд ярьж сууж байгаад 01 цаг өнгөрөөгөөд унтацгаасан, манай нөхөр Даваадорж шөнө дунд гэртээ ирсэн. Өглөө нь ах босоод миний гар утас алга болсон байна гэхээр нь гайхаад эд зүйлээ бүртгэж үзэхэд манай хаусны доод давхарын цонхоор гэр лүү хулгай орсон байсан. Гэрээс айрагны хулны хэмжээтэй мөнгөн аяга, их гарын ёроол хэсгээрээ алттай, хажуугаараа 12 жилийг дүрсэлсэн мөнгөн аяга, их гарын 4 ширхэг аяга дээрээ Даваадорж гэсэн бичигтэй. Үүнээс гадна дунд гарын сүүлийн үеийн хийцийн 8 ширхэг аяга алдагдсан байна” гэх мэдүүлэг /19-р хх-н 95-р хуудаст/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /19-р хх-н 86-88, 89-90-р хуудаст/,
Эд зүйлийн үнэлгээ /19-р хх-н 98-р хуудаст/,
Хохирогч Х.Нэргүйгийн: “...Миний мотоцикл 2015 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө алдагдсан. Манай хүүхэд Хосбаяр үхэртээ унаж яваад орой үхрийн ферм оруулж тавьж байсан юм. ...Би хамгийн түрүүнд босоод мотоциклио унах гэтэл алга болсон байсан юм ...нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /19-р хх-н 19-20-р хуудаст/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /19-р хх-н 5, 6-8-р хуудаст/,
Хохирогч Э.Жадамбын: “...2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би 2 настай аүү Алтанбаганын хамт хадам аав Паваагийн гэрт 23 цагийн үед унтсан юм. манай гэр адам аавын хашаанд байдаг юм. Би орой 20 цагийн үед гэрийнхээ хаалгыг цоожилсон ... өглөө 09 цаг гэж босоод гэрлүүгээ орж гал түлье гээд гэрийнхээ үүдэнд очтол хаалганы даруулга төмөр хөшигдсөн байхаар нь би буцаж хадам аав, эхнэртээ хэлээд бид гурав гэрлүү орж эд зүйлээ бүртгэж мөнгөн аяга байдаг шургуулгыг татаж үзэхэд байхгүй болохоор нь хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдсэн юм. Нөүтбүүк хийдэг байсан хуучин хар өнгийн цүнх хувцасны шкафнаас зүүлттэй байсан. Тэр тольтой шүүгээний дээд талын шургуулганд хийсэн байсан дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, эхнэрийн хуримын бөгж 1 ширхэг, мөн монетон бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /19-р хх-ийн 56-57-р хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19-р хх-ийн 49-50, 51-54-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /19-р хх-ийн 60-р хуудас/
Хохирогч Т.Тамирын: “...Би 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Т.Сансар, Я.Магсар, Ц.Баатарцэнд, А.Тамир нарын хамт Сансарын 77-15 УБД улсын дугаартай автомашинтай Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг руу амрах зорилгоор Улаанбаатар хотоос гарсан. ...Хэнтий аймгийн Биндэр сум руу ирж байхдаа Хурхын голын мөсөн дээгүүр явж байхад голын мөс цөмрөөд машинаа усанд живүүлсэн. ...Бид машинаа янзалж байгаад ан хийж амжаагүй. Манай машинд Ц.Баатарцэндийн эзэмшлийн МР-18МН маркийн буу, миний эзэмшлийн САЙГА-МК буу хоосон магизинтай, Магсарын эзэмшлийн САЙГА-МЗ буу магизинтай 16 сумтай байсан. Бид нарын авч явсан буунууд гэрчилгээтэй байсан. Биндэр сумын төвд бид нар Буурлын хороо 7-7 тоотод байх Амгалан гэх айлд байрлаж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Амгалан гэх айлд унтахдаа буунуудаа бүгдийг нь машиндаа үлдээгээд унтсан. Манай машин усанд живсэн, усанд норсон байдалтай байсан тул хатаах зорилгоор машины хаалганы цонхнуудыг хагас онгойлгосон байдалтай хоносон. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө Магсар орж ирээд буунууд оруулсан юм уу? гэж асуу буу алга байна гэж хэлэхээр нь буу хулгайд алдсан талаар мэдсэн.77-15 УБД улсын дугаартай автомашинаас САЙГА-МЗ, САЙГА-МК, МР-18МН гэсэн буу, 2 магазин, 16 ширхэг сум , Магсарын түрүүвч бичиг баримт усанд норсон Samsung S3 маркийн гар утас Сансарын түрийвч бичиг баримт SamsungS-1 маркын гар утас миний өөрийн Samsung note-2 маркын гар утас, nokia 100 маркын гар утас нэг ширхэг гербер маркын жижиг америк сүх /иш нь дотроо хөрөөтэй/ зэрэг эд зүйл хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /18-р хх-ийн 200-р хавтас/
Хохирогч Ц.Баатарцэндийн “...2015 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө Магсар орж ирж буунуудаа оруулсан юм уу? гэж асууж буу алга байна гэж хэлэхээр буу хулгайд алдагдсан талаар мэдсэн. ...МР-18МН буу нь миний эд зүйл Би буугаа 2013 оны 02 дугаар сард Улаанбаатар хотод байдаг”Их ав дэлгүүрээс 900.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /18-р хх-ийн 203-р хуудас/
Хохирогч Т.Сансарын мэдүүлэг “ Би хулгайд алдсан Samsung S1 маркын гар утсаа 3 жилийн өмнө 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлнэ. Харин бор өнгийн арьсан түрийвчээ 120.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг 18-р хх-ийн 131-р хуудас/
Хохирогч Ч.Магсарын мэдүүлэг “...2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би эхэлж машинаас ахиун хэрэглээний оо сойз авах санаатай очсон чинь машин дотор байсан цүнхтэй хувцас болон бусад эд зүйлийг тараагаад ундуй сундуй болгосон байсан. ..Миний САЙГА-МЗ маркын буу бичиг баримттай. Би буугаа 2013 онд Улаанбаатар хотод байдаг Их ав дэлгүүрээс 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг/18-р хх-ийн 209-р хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хх-ийн 174, 175-176-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /18-р хх-ийн 211-р хуудас/
Гэрч Л.Амгалангийн “...2015 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө Манай Биндэр сумын төвд байх гэрт Улаанбаатар хотоос хэдэн хүмүүс ирсэн. Биндэр сум руу ирж байхдаа машинаа усанд живүүлсэн гээд машинаа чирээд ирсэн. ...Тэгээд тэд нар 2 шил архи хувааж уугаад кино үзээд үлдсэн. Маргааш өглөө нь Магсар гэх залуу түрүүлж босоод машин дээрээ очоод машинаа буу алдсан талаар хэлэхээр нь хулгай орсон талаар мэдсэн. ...” гэх мэдүүлэг /18-р хх-ийн 221-р хуудас/
Хохирогч Х.Содбаярын “...Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу яваад 12 дугаар сарын 11-ны орой 23-н цагийн үед гэртээ иртэл байшингийн урд талын цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ортол үүдний шкаф онгорхой том өрөөний 2 цонх онгорхой байсан. Тэнд байсан мөнгөн аяга, мөнгөн бүс, хөөрөг, алтан бөгж, монетон гинж, мөнгөн гинж, бөгж зэрэг эд зүйл алга байхаар нь цагдаад мэдэгдсэн юм. Мөн хойд талын өрөөнд байдаг 2 авдрыг онгойлгоод доторх эд зүйлийг нь онгичоод орхисон байсан гар цүнх алдагдсан байсан. ...Алдагдсан зүйлсээ бүгдийг нь тоогоор нь хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /18-р хх-ийн 107-р хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хх-ийн 75-76, 77-79 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /18-р хх-ийн 108-109-р хуудас/
Хохирогч Б.Отгонжаргалын “...Бид 2 2015 оны 12 дугаар сарын 11-ний өглөө үүдний амбаараа цоожлоод гэрийн хаалгаа цоожлоогүй гарсан. Тэгээд өдөр гэртэй очиж амжихгүй ажил дээрээ байж байтал орой 21 цагийн үед хэсгийн төлөөлөгч Ууганбаяр танай гэрт хулгай орсон байна. Та гэртэй хүрээд ир гэсэн. Тэгээд би гэртэй очтол манай гэрийн үүдний амбаарыг гадна талаас цоожилсон байсан. Цоожны цүүг нь эвдсэн байсан. Тэгээд гэртэй ороход сервантанд ил байсан 3 ширхэг мөнгөн аяга байхгүй болсон. Гэрийн хойд талын авдарны тагийг нь аваад дотор нь байх зүйлийг онгичсон байсан... Би хулгайд алдсан эд зүйлсээ бүгдийг нь тоогоор нь хүлээн авсан. Миний зүгээс санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /18-р хх-ийн 113-р хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хх-ийн 80-84-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /18-р хх-ийн 114-115-р хуудас/
Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн“...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа гадаа хаалгаа цоожлоод явсан. Цэцэрлэг орж хүүхдээ аваад айлд өгчихөөд өөрөө жолооны сургалтандаа суучихаад орой хүүхдээ айлаас аваад гэртэй иртэл гэрийн хаалга онгорхой байсан. Би юм бодоогүй гэртэй ортол манай байшингийн хойд талын өрөөнд байдаг модон авдарны цоож нь эвдэрчихсэн дотор зүйлийг нь онгичоод гаргаад хаячихсан байхаар нь би хулгайч гэрт орсон байна гээд цагдаад мэдэгдсэн юм. Чулуун хөөрөг 1 ширхэг 30.000 төгрөг, хуванцар хөөрөг 1 ширхэг 10.000 төгрөг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, 260.000 төгрөг, мөнгөн бөгж ээмэг кулоны хамт 100.000 төгрөг, хөөрөгний даалин 2 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг 20.000 төгрөг монетон ээмэг 1 ширхэг, эрэгтэй үнэртэй ус 30.000 төгрөг, халуун цайны сав 1 ширхэг, 20.000 төгрөг, эмэгтэй хүзүүний зүүлтний цуглуулга бүгд 5000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байна. ...Би алдсан эд зүйлээ бүгдийг нь тоогоор нь хүлээн авсан. Миний зүгээс гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /18-р хх-ийн 119-р хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хх-ийн 85-86, 87-89-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /18-р хх-ийн 120-121-р хуудас/
Хохирогч Н.Пунцагболдын “...2015 оны 12 дугаар сарын 11-ний 19 цаг 20 минутын үед гэр бүлээрээ хөдөө идшээ авахаар явцгаасан юм. Бид нар явахдаа байшингийн гадна таамбарын хаалгыг цоожлоод дотор талын хаалгаа цоожлоогүй явсан юм. Тэгээд хөдөө айлд байж байтал сумын төлөөлөгч манай гэрт хулгай орсон талаар өнөөдөр хэлсэн юм. Тэгээд би ирээд байж байна. намайг гэртэй ирэхэд гэрийн гадна таамбарын цонх онгорхой байсан., тэгээд гэрт ороход гэрийн дотор тавилга хэвэндээ алга болсон зүйл гэвэл серваантан дотор тавиур дээр том жижиг 6 ширхэг мөнгөн аяга байхгүй болсон. Бусад зүйл бүрэн байсан. ..Хулгайд алдсан эд зүйлийг бүгдийг нь тоогоор нь хүлээн авсан. Миний зүгээс гомдол санал байхгүй..гэх мэдүүлэг /18-р хх-ийн 135-р хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хх-ийн 126, 129-133-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /18-р хх-ийн 136-137-р хуудас/
Хохирогч Д.Отгончимэгийн “...Би өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр сургуулийн хүүхэд хичээлээсээ тараад ирэхээр нь хүүхдээ аваад Манлай сумын төвөөс гэрээ цоожилж орхиод хөдөө явсан юм. Тэгээд өнөөдөр миний утас руу сумын цагдаа залгаад танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлэхээр нь сумын төвд ирж гэртэй орж үзчихээд цагдаа дээр ирсэн. ...намайг гэртээ ирэхэд гэрийн гадна үүдний амбаарын хаалга онгорхой цоож эвдэрсэн байсан. гэрт ороход гэрийн дотор тавилга хэвэндээ алга болсон зүйл гэвэл ширээн дээр тавиатай байсан. гар утас алга болсон өөр алдагдсан зүйл байхгүй, миний зүгээс гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /18-р хх-ийн 142-р хуудас/
Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хх-ийн 127, 129-133-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /18-р хх-ийн 144-р хуудас/
Хохирогч Л.Ганболдын “...манай гадна байдаг зээрд морь, Гомбо гуайн хамар цагаан морийг хулгайлаад аваад явсан байсан. Мөрөөр нь Батмэнд бид 2 хөөж яваад хүнээс сурж явсаар Есөнзүйл сумын гарцан дээр мотоцикльтой залуу...байсан, алга болсон эмээл, эмээлийн хэрэгслүүдийг авсан явж байсан, морь хаана байна гэхэд Есөнзүйл сумын Түмэнжаргал гэдэг айлд үлдээсэн байсан...20 гаран насны 1м 60см орчим өндөртэй, туранхай шар залуу байсан...”/2-р хх-ийн 169-170-р хуудас/
Гэрч Г.Батмэндийн “...хүмүүсээс хээр морио сурахад Есөнзүйл сумын чигтээ явсан гэхээр нь явж байтал гарцан дээр сэжигтэй шуудайтай юм барьсан хүн зогсож байхаар нь барьж аваад шуудайтай юмыг нь үзэхэд манай эмээл мөн байсан. ...барьж аваад юмыг нь гаргаж үзэхэд Хэнтий аймгийн Жаргалантхаан сумын Чулуут багийн иргэн Туяагийн Б гэдэг 1988 оны залуу байсан. Ойролцоогоор 160 см өндөртэй, туранхай, баруун нүдний ухархайгаас хамар руугаа зурагдсан хүрэн сорвитой байсан. Багануурын хорих ангид 4 жил ял эдэлж байгаад 2009 онд гарсан, тэгээд Хэнтий аймгаас оргож яваа юм, Говь руу явна гээд байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172-р хуудас/
Гэрч Т.Түмэнжаргалын “...2011 оны 4 дүгээр сард манайд морь хөтөлсөн явган хүн орж ирээд...Хэнтийгээс 2 морьтой гараад 8 хонож байна. 4 согоо алсан хэрэгтэй зугтааж яваа гэсэн. Намайг төв зам хүргээд өг гээд засмал зам хүргээд байж байтал...машинтай хүмүүс ирээд тэр залууг хулгай хийсэн гараад ир гээд, тэгсэн дээлийнх нь өврөөс 6 ширхэг завхай гарч ирсэн. ...Эмээл, хазаар, ногтоо аваад явсан юм. Тэгсэн бүгд хулгайн юм байсан. Алтан гарт гэж өөрийгөө танилцуулж байсан, 20 гаран насны, шар царайтай, намхан туранхай залуу байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 173-174-р хуудас/
Хохирогч Д.Лхагвасүрэнгийн “...2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр адуугаа Дугант гэх газарт модны захад байхаар нь дурангаар дурандаж хартал манай адууны захад танихгүй морь харагдсан. 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай адуу гэрийн доод талаар ороод ирэхээр нь морь солих гээд адуун дээрээ очтол манай адуунаас зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай том хүрэн морь маань алга болчихсон байсан. Би алдсан морио 700.000 төгрөгөөр үнэлж байна. Алдсан морио хилийн цэргийн Хонин уулын заставын малчин Батбаяраас хүлээн авсан учраас надад гомдол санал байхгүй /13-р хх-ийн 124-р хуудас/
Хохирогч Д.Лхагвасүрэнгийн алдсан морины үнэлгээ /14-р хх-ийн 124-р хуудас/
Хохирогч П.Амарын “...2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 66-96 УБИ улсын дугаартай машинтай Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Харуул толгой гэх газар Батбаатарын гадаа очоод машинаа онгорхой орхиод 21 цагийн үед унтсан. Өглөө 07 цагийн үед сэрээд ...үзэхэд ...ТОЗ-8 маркын замаггүй буу, ТОЗ-8 маркын замагтай буу, байгаль орчны байцаагчийн хийн гар буу, 2 нүдний гэрчгүй, орос дуран, жижиг, том цүнх, байгаль орчны хяналтын байцаагч гэсэн 75-22 гэсэн тоо бүхий гуулин тэмдэг зэрэг зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 203-204-р хуудас/
Гэрч Д.Батбаатарын “...2011.05.11-ний өглөө босоод гадагшаа гараад буцаж орж ирэхдээ машинаа түгжээгүй орисон чинь кабинд байсан ТОЗ-8 маркын 2 ширхэг буу, цүнхтэй бусад зүйлээ алдсан гэсэн. Амар ахын машин манайхаас 14-16 метр зүйатйа байсан...”. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 207-208-р хуудас/
Хохирогч Л.Агваандугарын “...2011.05.07-ны хагас сайн өдрийн үдээш хойш 14-15 цагийн үед /цагаан галуутын худгийн баруун дээр хаваржиж байсан/ гэрээс хойш 1 км орчим газарт хонио хариулж явтал хойд талаас мотоцикльтой сундалсан 2 хүн манай гэрийн гадаа очоод 10-аад минут болоод урагшаа хөдлөөд явсан. 16 цаг өнгөрөөгөөд цай уух гэсэн чинь аяга байхгүй болсон байсан. Тэгээд цааш нь харахад жижиг мөнгөн аяга, хромон гутал, хөвөнтэй дээл, дурдан бүс, 2 өмд, хутга, борц 3 кг орчим алга болсон байсан. ...нийт 557.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-146-р хуудас/
Гэрч Ц.Алтан-Одын “...Баян-Адарга сумын Цан-Эрхэт дэлгүүрийн гадаа байж байхад Чансаа гэдэг улаан өнгийн мотоцикль унасан хүн бензин асууж ирсэн, ...30 орчим насны, ард нь сууж яваа нь 20 орчим насны жижиг биетэй залуу байсан. ...мотоциклийнх нь зөв талын гарны гэрэл дохидог дохиур нь хугарсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-р хуудас/
Хохирогч Ц.Бямбасүрэнгийн “...2011.05.06-наас 07-нд шилжих шөнө Цэнхэрмандал сумын Баянмод баг, аав Цэрэн-Ойдовын хашаанаас хар өнгийн Яажина маркын мотоциклоо алдсан. Өвдөгний хамгаалалт зөв тал нь хугархай урд крелоны урд хугарсан, цагаан төмөр бариад нуруувчилсан байгаа. ...шөнө 02-08 цагийн хооронд алдсан. 1.2 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-228-р хуудас/
Хохирогч Э.Мөнх-Эрдэнийн “...2011.05.08-ны өдөр Батноров сумын 1-р багийн нутаг Хар-Өндөрийн өвөлжөөнд гэрийнхээ гадаа орхисон, худалдаж аваад 1 сар гариу л болсон 200 км явсан Чансаа нэртэй Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгөтэй, 1.250.000 төгрөгийн үнэтэй мотоциклоо алдсан. ...гэрийн Хятад цоожийг сүхээр эвдэж ороод бурханы гүнгэрвааны доод шургуулганаас манай аавын иргэний үнэмлэх, 50.000 төгрөгтэй хар түрийвч, зүүн хойд авдарны дээд 2 жаазны доод талын жаазны араас 1 шил 0.5 граммын ерөөл архи хамт алга болсон байсан. ...Мөрдөхөд Баян-Адарга суманд улаан Чансаа нэртэй мотоцикль унасан 2 залуу мотоцикль барьж өндөр махлаг, хар бор царайтай, 30 гаран насны, ард яваа нь опо цувтай...зөв талын гэрэл дохиулдаг дохиур нь хугархай дугай байсан гэсэн, манай дугуйны яг тэр нь хугархай байсан юм. /явсан байсан/...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-121-р хуудас/
Хохирогч Д.Мөнх-Алдарын “...2011.05.11-ний шөнө Норовлин сумын Шивэр гэх газар гэрээсээ Орос улсад үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркын буу, винтов буу, жижиг шармал металлаар хийсэн бурхан, жижиг бурхан, зурагтай целлойд эд байсан алдсан, гэрийн цоож эвдэрсэн байдалтай босгоны хажууд 24 см урттай, 2 үзүүр нь тахийсан төмөр байсан... сони маркын дижитал зургийн аппарат, хар өнгийн скайталын гар утас алга болсныг сүүлд мэдсэн....”гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13-17-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ 2-р хх-ийн 19-р хуудас/
Хохирогч Л.Шижирийн “...Би 2011.04.08-нд Хятад улсад үйлдвэрлэсэн, Хансум маркын мотоцикль худалдаж авсан юм. Гэтэл Цэнхэрмандал сумын төвд байх хашаанаас 2011.04.30-нд алдсан. ...арын болон урд хамгаалалт зэрэг нь бүгд никель, урд керелон нь хар өнгийн арынх нь никель...1.080.000 төгрөгөөр авсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-р хуудас/
Хохирогч Б.Батбаярын “...2011 оны 04 дүгээр сарын 19-ний үүрээр бие засах гээд гарахад 05 цагийн үед миний мотоцикль алга болсон байсан. ...Хятад улсад үйлдвэрлэсэн Хурд нэртэй, ...түлшний сав нь ногоон, гал асаж байгаа зурагтай арлын бусад хэсэг нь цагаан өнгөтэй, суудлыг нь хивсээр бүрсэн, никль өвдөгний хамгаалттай, 2 тольтой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-16-р хуудас/
/Хохирогч Г.Хүрэлбаатарын “...2011.04.14-нд ...унтаж байхад манай хүүхэд хаалга онгойхгүй байна, хаалга гаднаас нь түгжсэн байна гэж ярихаар нь сэрэхэд 05 цаг болж байсан. ...Эхнэр тотгоор гараа гаргаж хаалганы цүүг барьж үзээд мяндсаар уячихсан байна гээд хайч аваад тасалсан. Мотоцикль алга болсон байна гэсэн. 2010 оны намар Да хүрээ захаас 1.3 сая төгрөгөөр худалдаж авсан Солонгос улсад үйлдвэрлэсэн, улаан хүрэн өнгөтэй, конс болон тормосны атгуур хугархай, 4 дохиогүй. РАМЕИМ маркынх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106-109-р хуудас/
Хохирогч А.Цогт-Эрдэнийн “...Бид 2 мотоцикльтой 4-үүл Говьсүмбэр аймгаас ...18 цаг өнгөрч байхад ирсэн. ...Эхнэрийн эгч Нараа шөнө 02 цаг өнгөрч байхад бие засчихаад орж ирэхдээ мотоцикль чинь алга байна гэсэн. ...Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн хойд талын дугуй нь Планете-5 мотоциклийн шинэ дугуй, ...урд крело өндөр, урдаа ачаатай, дохионуудынх нь гялгар уут наалттайгаа байгаа, Дундговь аймгийн Өндөршил сумаас 1.150.000 төгрөгөөр 2011.04.05-ны үед авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-63-р хуудас/
Хохирогч З.Чулуунбаатарын “...2011.04.28-ны орой мотоциклоо гэрийнхээ зүүн урд талд ...тавьсан...өглөө нь 07 цаг 50 минутын үед гарахад алга болсон байсан, 01 цаг 30 минутын үед...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-130-р хуудас/
Хохирогч Ш.Тожилсүрэнгийн”...2011.05.06-ны өдөр Цэнхэрмандал сумын замын дагуу байх гуанзны дэргэдээс “Хэнсим” маркын хар өнгөтэй, Хятад, эвдрэлгүй, шинэвтэр мотоциклоо алдсан юм. 27-ны өглөө мотоцикль байсан газраасаа мөрдөхөд 3 хүн өргөж аваад сумын төв рүү түрээд явсан байсан. Нэг нь мөргүй, 2 нь пүүз байсан. ...Б гэх залуугийн гутлын мөрийг хартал мотоцикль түрж явсан гутлын мөртэй адил байсан. Ариун-Эрдэнэ гэх цагдаа бэхжүүлж авсан. Энэ хүнийг сэжиглэж байна. ...Би хүнээс 1.280.000 төгрөгөөр авсан байсан. ...хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р хуудас/
Хохирогч О.Өсөхнарангийн “...Би Цэнхэрмандал сумын 5-р багийн уурхайн байранд хашаан дотор байдаг саравчин дотроосоо 2011.05.28-29-нд шилжих шөнө улаан өнгийн супер Венни маркын, шинэ, хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклоо алдсан. ...., 1.150.000 төгрөгөөр авсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-104-р хуудас/
Хохирогч Н.Даваасүрэнгийн “...2011.05.27-28-нд шөнө хашаанд байдаг байшингаасаа цонхоор нь хар үйтэн хуаран дээл, мөнгөн бүс, хүрэн пүүсүү дээл, хөх саарал даавун хөвөнтэй дээл, ногоон хүрэн торгон дээл, улаан хүрэн хөвөнтэй дээл, тогоо, шуудайтай борц, сүү зэргийг алдсан. 5 дээл алдсан. 2 эмэгтэй, 3 эрэгтэй дээл, эмэгтэй 2 дээл нь шинэ дээл юм. Дээл бүрийг 50.000 төгрөгөөр үнэлнэ. Борц 6 кг, мөнгөн бүс 350.000 төгрөг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-94-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийж, хохирогч Даваасүрэнд 4 дээл, 1 монгол цамц, чулуун хагарал гэмтэлгүй хөөрөг зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 99-р хуудас/
Хохирогч П.Баасандоржийн “...Жаргалантхаан сумын төвд Даваадагва гэдэг айлын гадна 2011.05.28-нд 23 цагийн үед мотоциклоо тавьж хоносон. Өглөө бостол алдсан байсан. ...Цагдаагийнхан Цэнхэрмандалын урдаас 3 хүн унаж явсныг нь илрүүлж, 2011.05.31-нд хүлээн авсан. ...1 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-111-р хуудас/
Т.Бас 2011.05.29-нд хурааж авсан мотоциклыг 2011.05.21-нд хохирогч Баасандоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 113-р хуудас/
Хохирогч Н.Доржсүрэнгийн “...Би 2010 оны 8 сард Хаан банкнаас худалдаж авсан хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклоо 2011.05.25-26-нд ...хашаан дотор байшингийн цонхон дор байсныг алдсан. 1.2 сая төгрөгийн үнэтэй. ...өвдөгний хамгаалалтгүй, банк нь улаан хар өнгөтэй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-186-р хуудас/
Хохирогч Г.Гүндэгмаагийн “...Манайд Пүрэвдагвын ТОЗ-8 калибрь буу байсан... Тэдний 05.28-29-нд шилжих шөнө айлгаж орсон хүмүүс барьчихсан орсон гэсэн...Манай гэрээс сандуйн жүд судар, мөнгөн бугуйвч, мөнгөн соёо, бурханы жижиг гуу алдсан. Судар гуугаа эргүүлж авсан гомдолгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-57-р хуудас/
Г.Гүндэгмаагийн сандуйн жүд судар, бурханы жижиг гуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 59-р хуудас/
Хохирогч П.Түвшинжаргалын “...2011.05.29-ний 02 цагийн үед дүү Мөнгөнзагас орж ирж ...Манайд хүн орж ирээд аавыг зодож нүдээд, аманд нь даавуу чихээд, гарыг нь скочидсон гэхээр гартал гэрийн хавтсанд налуулан тавьсан байсан Хүлэг-200 маркын улаан өнгийн 05-61 ХЭЗ улсын дугаартай хар суудалтай, шинэ хятад мотоцикль маань алга болсон байсан. ...Аавынх руу ортол аргалын авдарыг унагасан, аавын ар далан дээр нь зүсэгдсэн цус гарсан ул мөртэй, хамаг бие нь хөндүүр байсан. Шөнө 01-02 цагийн хооронд үл таних 3 хүн хаалгыг мотоциклоор даруулж орхисон байсныг өглөө аав зодуулсныхаа дараа холдуулж манай хаалгыг онгойлгосон. ...Алдсан мотоцикло 1.200.000 төгрөгөөр авсан. Банкны хүүгийн хамт 1.8 саяар үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27-р хуудас/
2011.05.31-нд сэжигтэн Бас хурааж авсан Хүлэг-200 мотоциклийг хохирогч П.Түвшинжаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 32-р хуудас/
Хохирогч Ж.Отгонбатын “...манайх 2011 оны 04 дүгээр сард Төв аймгийн Баянжаргалант сумын төвд байсан юм. Тэр үедээ цоо шинээр нь Мустанг-200 нэртэй улаан өнгийн банктай БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль өгөөмөр захаас 1.250.000 төгрөгөөр худалдаж авсан. 2011 оны 4 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хашаан дотроо монгол гэрээ түшүүлээд тавьсан байсныг хулгайч орж ирээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /17-р хх-ийн 63-64-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /17-р хх-ийн 67-р хуудас/ гэрэл зураг/ хх-ийн 17-66/
Хохирогч Г.Пүрэвдагвын ”...2011.05.28-ны орой 23 цаг өнгөрч байхад амарсан. Шөнө 01 цаг болж байхад ...хаалга түгжээгүй байсан, гэнэт л хүн ороод ирсэн. Эхнэр юун хүмүүс вэ? гэсэн. Над руу жижигэвтэр гар чийдэн тусгахаар нь би өөдөөс нь асаагуурын гэрэл тусгахад “Буудна шүү гээд нэг эрэгтэй хүн, хар хувцастай нүүрэндээ улаан алчуур боож, нүд нь дөнгөж ил харагдсан хүмүүс байсан. Тэр хүмүүс дуугарвал ална шүү буудна шүү, гэхээр нь манайхан байна уу? гэтэл эхнэр хүүхэд дуугарахгүй айчихсан байсан. Тэгээд би хувцасаа ч өмсөлгүй шууд л буу барьсан хүнтэй ноцолдчихсон. Тэр хүн ТОЗ-8 маркын манай бууг барьсан байсан. Баруун гэрт Гүндэгмээ эгчийнд байсан юм... Тэгээд намайг 2- нь элбэж гэрт байсан мяндсан уяагаар эхлээд 2 хөлийг хүлж, 2 гарыг ард мяндсан уяагаар хүлж, давхар скочоор өөрснөө гаргаж хүлсэн. Миний аманд түлш үнэртсэн даавуу чихсэн. ...нэг мэдэхэд эхнэр Цэцгээ би байна гээд миний дээрх хөгжлүүдийг авч хүлээг тайлсан. Гэрлээ асааж хартал гэрийн хойморт байсан авдарны таг онгойлгож, хамаг юм онгичсон, ...гэрийн зүүн хойморт байдаг бурхны тавиур дээрээс 8 см орчим өндөр гуулин шармал суугаа хэлбэртэй зууван суурьтай, гартаа урдаа хонх барьсан. Мөн гартаа очир барьсан Гомбо нэртэй бурхан алга болсон байсан. ТОЗ-8 маркийн 930808 дугаартай гол төмөртэй, сумгүй замагтай буу, ...хүүгийн гэрийн гаднаа хүлэг-200 дугуйг түрээд алга болсон байсан. Миний хажууд Цэцгээ, охин Мөнгөнзагас, хүү Эрдэнэжаргал нарыг зодоогүй. Харин хөдөлбөл буудна шүү гэж айлгаад буугаа тулгасан. ...нэг нь унаад байсан. ...10 см орчим өндөртэй, 7 ст диаметртэй дээр үеийн хийцийн мөнгөн цөгц, ...дээр үеийн эдлэл байсан юм . алга болсон. Эднээс мотоцикль буугаа буцааж авсан. ...бурхан 2 цөгцөө нэхэмжилнэ. Хүнтэй ноцолдоход ар нуруун дээр зүсэгдсэн баруун чихнээс цус гараад хөндүүр байсан. Одоо бие сайн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-21-р хуудас/
Хохирогч Б.Цэцгээгийн “...2011.05.29-ний шөнө ...нүүрэндээ алчуур боосон 3 хүн орж ирээд ...ална шүү цаашаа бай гэхээр нь хүү Эрдэнэжаргалыг аваад баруун орон дээр охин Мөнгөнзагасын хажуугаар хэвтсэн. “наадуулыгаа буудчихгүй юу гэж намхан нь хэлсэн” буу барьсан нь зогсож байсан. Харин хажуудах нь Пүрэвдагватай ноцолдож байсан. ...миний дээрээс хөнжил хаясан. Пүрэвдагвын аманд алчуур чихээд, гарыг нь ард нь хүлчих гээд байсан. ...Хүлчихээд хойморын авдарыг онгичсон удалгүй гараад нэлээд хэсэг болсноо гэрээс зүүн тийш мотоцикль дуугараад ...дуу нь сонсогдохоо болихоор нь би очтол Пүрэвдагвыг зүүн орон дээр 2 хөлийг нь холбож ногоон мяндсаар хүлээд 2 гарыг нь ард нь зөрүүлж хүлээд дээгүүр нь өөрсдөө скочоор ороосон байсан. ...Гомбо бурхан...Хүлэг-200 мотоцикль алга болсон байсан. ...Пүрэвдагвын дал орчимд зүсэгдсэн, чихнээс нь цус гоожсон байсан. Алдсан цул мөнгөн цөгц зэрэг нь хуучны чанартай эд зүйл байсан. ...зүүн орон дээр тэр 3 хүний нэгнийх нь нүдний шил хаягдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-40-р хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 275 тоот акт /1-р хх-ийн 51-р хуудас/
Т.Б, П.Г нараас ТОЗ-8 калибрь, хятад мотоцикль 2 ширхэгийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 22-р хуудас/
Бууг хохирогч Пүрэвдагвад хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1-р хх-ийн 23-р хуудас/
Эл зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 24-р хуудас зэрэг нотлох баримтууд болно/
Хохирогч Я.Бадамцэцэгийн “...Манайх Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хавцалын ам гэх газарт өвөлжиж байсан юм. 2009 оны 02 сарын 20-ны өдөр үхрээ хураахад ягаан дөнжин, шар гунжин, хар гунжин, улаан эр шүдлэн, саарал алга гунжин үхрүүд алга болсон байсан. Одоо бүгд төлөгдсөн. Г манай алдсан үхэрүүдийг өгсөн...”гэх мэдүүлэг /2-р хх-ийн 239-р хуудас/
Хохирогч Б.Эрдэнэбатын “...Би 2013 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Цэнхэрмандал сумын Согоот багийн Улаан-Өндөр гэдэг газраас өөрийн адуунаас сартай улаан буурал морь, чандмань тамгатай, ахар богино засмал дэлтэй, духан дээрээ сартай, хүрэн зээрд үрээ нь зөв талын хаа гуян дээрээ сартай зүрх, нар сар ч гэдэг дээ, тийм тамгатай, содон шинжгүй 7 настай болж байгаа адуу юм...буурал морио 10 сая, нөгөөг нь 5 саяар үнэлж байна...” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 106-р хуудас/
Хохирогч Г.Өсөхжаргалын “...Би 2013 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 2 адуу алдсан. ...алдахаасаа 2 хоногийн өмнө адуугаа хураахад адуу маань бүрэн байсан. ...халтар хээр, зээрд зүсмийн морь 2 алга болсон. ...халтар хээр морь 11 настай, бүдүүн морь, зүүн талын гуяндаа саран дэвсгэртай тамгатай, ахар дэлтэй, өөр содон тэмдэггүй, зээрд морь 10 настай, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй, тамгатай, богино дэлтэй морь байсан. ...2 адуугаа нэгийг нь 2 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн хуудас/
Хохирогч Б.Саранчимэгийн ”...2011.05.08-ны өдөр тоглолт үзээд 24 цаг хүргэсэн. Гэртээ харихад гэрийн хаалгыг эвдсэн...нөүтбүүк, манан хөөрөг, хөнгөн цагаан хүрд зэрэг алга болсон байсан ба яг тэр үед манай сумын Ариунболдын мотоцикль алга болсон байсан. ...хаалга хятад цагаан цоожтой байсан...АСЕР маркын хар өнгийн нөүтбүүк, хүрэн өнгийн манан хөөрөг, хүрд нь цагаан өнгийн жижиг хүрд...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 105-106-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ эрүүгийн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Мэндсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ял сонсгож ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Мэндсайханы нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан байна. /23 дугаар хх-ийн 7-р хуудас/
Шүүгдэгч Гэлэг овогт Туяагийн Баттулгыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн 2011 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оы 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Шарайд овогт Пүрэвийн Г, Хардал мэргэд овогт Дашдондогийн Мэндсайхан нартай бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 28-наас 29-д шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,
Шүүгдэгч Шарайд овогт Пүрэвийн Гг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Т.Б, Д.Мэндсайхан нартай бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 28-наас 29-д шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуудлан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Т.Баттулгыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн 2011 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргийг ,
Шарайд овогт Пүрэвийн Г, Хардал мэргэд овогт Дашдондогийн Мэндсайхан нартай бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 28-наас 29-д шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг ,
Шүүгдэгч Шарайд овогт Пүрэвийн Гг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Т.Баттулгыг 2015 оны 12 сарын 11-12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт иргэн Х.Содбаяр, Б.Отгонжаргал, Б.Мөнх-Эрдэнэ, Н.Пунцагболд, Д.Отгончимэг нарт нийт 14.752.500 төгрөгийн хохирол учруулж хүн байнга амьдрах, орон байр, гэрт нэвтрэн орж нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохиролтой холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлаж, дараах байдлаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Бас360.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гомбод, 3.600.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Чаминцэцэгт, 6.000.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Түмэнжаргалд, 1.180.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Лхагважавд, 109.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Цулбуурт, 2.126.000 төгрөг гаргуулж хохирогч С.Батцэцэгт, 509.800 төгрөг гаргуулж хохирогч О.Шүрэнчулуунд, 1.383.000 төгрөг гаргуулж хохирогч О.Мөнхсайханд, 400.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Ганбатад, 8.708.000 төгрөг гаргуулж хохирогч М.Гоёцэцэгт, 346.000 төгрөг гаргуулж хохирогч И.Тунгалагсүрэнд, 275.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Оюунбаатарт, 274.200 төгрөг гаргуулж хохирогч Д.Байгальмаад, 713.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Мянганбаатарт, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Хасарваад, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч С.Мөнхбатад, 1.270.000 төгрөг гаргуулж хохирогч А.Төмөрхуягт, 720.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Хүрэлбаатарт, 3.543.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Тогоххурцад, 1.300.000 төгрөг гаргуулж хохирогч С.Очирбатад, 60.258.000 төгрөг гаргуулж хохирогч У.Сэндэнсүрэнд, 480.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Тамирт, 156.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Магсарт, 1.435.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Жадамбад, 4.900.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Шүрэнцэцэгт, 540.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Шижирбаатарт, 390.000 төгрөг гаргуулж хохирогч А.Цогт-Эрдэнэд, 225.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батбаярт, 340.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Хүрэлбаатарт, 375.000 төгрөг гаргуулж хохирогч З.Чулуунбатарт, 501.900 төгрөг гаргуулж хохирогч П.Амарт, 584.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Д.Мөнх-Алдарт, 661.250 төгрөг гаргуулж хохирогч Э.Мөнх-Эрдэнэд, 243.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Агваандугарт, 426.666 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэвэгдоржид, 400.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Доржсүрэнд, 33.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Гүндэгмаад, 429.166 төгрөг гаргуулж хохирогч Ж.Отгонбатад тус тус олгох нь зүйтэй.
Мөн Шүүгдэгч П.Ггоос 501.900 төгрөг гаргуулж хохирогч П.Амарт, 584.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мөнх-Алдарт, 661.250 төгрөг гаргуулж хохирогч Э.Мөнх-Эрдэнэд, 243.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Агваандугарт, 426.666 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэвэгдоржид, 400.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Доржсүрэнд, 33.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Гүндэгмаад, 429.166 төгрөг гаргуулж Ж.Отгонбатад тус тус олгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Гомбод 2.150.000 төгрөг, хохирогч Л.Ганболдод 500.000 төгрөг, хохирогч Ж.Оюунбаатарт 6.080.000 төгрөг, хохирогч П.Нарантунгалагт 2.000.000 төгрөг, хохирогч Д.Нямсүрэнд 400.000 төгрөг, хохирогч Байгальмаад 195.000 төгрөг, хохирогч Б.Мөнхтөрт 3.000.000 төгрөг, хохирогч Э.Банзрагчид 700.000 төгрөг, хохирогч Г.Адъяад 600.000 төгрөг, хохирогч Ш.Энхболдод 1.250.000 төгрөг, хохирогч Ч.Зоригтбаатарт 408.000 төгрөг, хохирогч Ч.Гантуяад 380.000 төгрөг, хохирогч Б.Баттөрт 1.200.000 төгрөг, хохирогч Д.Лхагвасүрэнд 700.000 төгрөг, хохирогч Х.Содбаярт 10.277.500 төгрөг, хохирогч Б.Отгонжаргалд 480.000 төгрөг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэ 835.000 төгрөг, хохирогч Н.Пунцагболдод 3.130.000 төгрөг, хохирогч Д.Отгончимэгт 30.000 төгрөг, хохирогч Т.Тамирт 3.500.000 төгрөг, хохирогч Ц.Баатарцэндэд 2.450.000 төгрөг, хохирогч Т.Сансарт 212.000 төгрөг, хохирогч Ч.Магсарт 2.610.000 төгрөг, хохирогч Х.Нэргүйд 1.450.000 төгрөг, хохирогч П.Амарт 200.000 төгрөг, хохирогч Ш.Тожилсүрэнд 300.000 төгрөг, хохирогч О.Өсөхнаранд 383.333 төгрөг, хохирогч Н.Даваасүрэнд 246.666 төгрөг, хохирогч П.Баасандоржид 40.000 төгрөг, хохирогч Г.Гүндэгмаад 336.666 төгрөг, хохирогч П.Түвшинжаргалд 465.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгч П.Г нь хохирогч П.Амарт 200.000 төгрөг, хохирогч Ш.Тожилсүрэнд 300.000 төгрөг, хохирогч О.Өсөхнаранд 383.333 төгрөг, хохирогч Н.Даваасүрэнд 246.666 төгрөг, П.Баасандоржид 40.000 төгрөг, хохирогч Г.Гүндэгмаад 336.666 төгрөг, хохирогч П.Түвшинжаргалд 465.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Т.Баттулгын үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь шууд шалтгаант холбоотой байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаархи улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид 5 жилийн жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өнгийн нүх гаргаж цоолсон малгай 2 ширхэг, мотоциклийн кропны таг, мотоциклийн тоормозны наклад барбантай 2 ширхэг, мотоциклийн перда диск 1 ком, мотоциклийн данхрад хөлийн гишгүүрийн хамт, мотоциклийн улаан өнгийн хаалт, мотоциклийн хар өнгийн хаалт 2 ширхэг, мотоциклийн дохионы гэрэл, мотоциклийн гадуураа бүрээстэй 60 см цахилгааны утас, гинж 1 ширхэг, мотоциклийн толь 2 ширхэг, бахь, свечены утас, свечений хамт, мотоциклийн реле, мотоциклийн урд хойд дугуйны гол 1 хос, түлхүүр 4 ширхэг, дроцовны иш ширхэг, мотоциклийн сигнал, насос, хазаар толгой, улаан иштэй бахь, хар өнгийн цахилгаантай үүрдэг цүнх, гар утасны батерей 2 ширхэг, хар өнгийн тонгорог, хүрэн иштэй тонгорог, цэнхэр өнгийн бариултай бахь, машины МР тоглуулагч, радо бугуйн цаг, хар өнгийн гадаргатай жижиг гар чийдэн, цэнхэр өнгийн гадаргатай жижиг гар чийдэн, сони нэртэй МР тоглуулагч, мотоциклийн 6 ширхэг түлхүүр, мотоциклийн түлхүүр багаж /саарал даавуун цүнхтэй/, хутга, заазуур, ногоон өнгийн хөөрөгны даалин 1 ширхэг, машины 3 ширхэг түлхүүр, шаргал өнгийн модтой бор ширэн гөлөмтэй хос дөрөөтэй эмээл, улаан өнгийн модон эмээл бор ширэн, гөлөмний хамт, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, ягаан өнгийн корпустай нокиа маркийн гар утас, нокиа 6016 маркийн гар утас, нокиа 2112 гар утас, НТС гар утас, Апуcall нэртэй хар өнгийн гар утас 1 ширхэг, Jugate нэртэй гар утас, 1 ширхэг, нокиа 3310 маркийн гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр гав 1 ширхэгийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт олгож, цагаан жижиг хөөрөг 1 ширхэг, навчин хэлбэртэй ээмэг 1 хос, цэцгэн хэлбэртэй ээмэг бөгж гинжний хослол, цагаан өнгийн шигтгээтэй ээмэг бөгж гинжний хослол зэргийг хохирогч Н.Мянганбаатарт олгож, хүрэн өнгийн модон хайрцаг, таган дээрээ метал зааны зурагтай, улаан өнгийн угалзтай монгол гутал /давхар оймстой/, шилтэй үнэртэй усыг шүүгдэгч Т.Бд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан халтар саарал өнгийн хөөрөг, улаан өнгийн толгойтой, шаргал өнгийн том бөгж, загасан хэлбэртэй ээмэг, шаргал өнгийн гинж, улаан өнгийн гадаргатай бууны сум 9 ширхэг, шаргал өнгийн гадаргатай 9 ширхэг сум, цагаан өнгийн хуванцар гадаргатай сум 3 ширхэг, суран гэртэй шаргал метал толгойтой 8 ширхэг бууны сум, цагаан савтай 47 ширхэг тоз бууны сум, АКМ бууны хутган жад, нэг нүдний дуран, гол төмөр №11100 дугаартай замаг № 1594 дугаартай Тоз 8 буу, 21 ширхэг 7,62x39 маркийн сум, гар хийцийн дайзны хамт, шаргал өнгийн метал гадаргатай 3 ширхэг сум зэргийг улсын орлогод оруулахыг Цагдаагийн байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Б нь нийт 1409 /нэг мянга дөрвөн зуун ес/ хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг шүүгдэгч Т.Баттулгын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах тус тус дурдвал зохино.