Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0816

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д.....н, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2703)

шүүгдэгч Т.М...........р, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1866) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Гангуу овогт Т...........гийн М...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 0008 20104 дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Гангуу овогт Т...........гийн М...........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ......................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Т.М...........р нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ..................... тоот хашааны урд талын замд ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” мөн дүрмийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явга зорчигч Б.Н....................үйг мөргөн, улмаар Ц.Г.......маагийн өмчлөлийн 48 дугаар гудамжны 12б тоот хашаа, байшинг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас Б.Н....................үйгийн амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Т.М...........р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д.....н мэдүүлэхдээ “...Амь хохирогч ганцаараа амьдардаг. Миний ах өндөр настны тэтгэвэрт гараад 4 сар болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тайван дөлгөөн хүн байсан. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнд маш их харамсаж байна. Би мэргэжлийнхээ дагуу хөдөө явж ажилладаг учраас,  миний ах миний хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлж байсан. Тиймээс миний охин амь хохирогчтой дотно байсан. Миний охины надад хэлэхдээ “миний зүүдэнд  Н....................үй ах зүүдлэгдээд байна, та асуудлыг эвээр шийдвэрлээрэй” гэж хэлсэн тул шүүгдэгчийг би уучилж байна. Оршуулгын зардал буюу 11.000.000 төгрөгийг авсан учраас гомдол саналгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4-12),

2. Гэрч Г.О......гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 10 минутын үед ...Нарангийн голоос Толгойт ордог замаар явж байхад манай машины өмнө нэг хөр өнгийн том жийп маркийн машин явж байснаа гэнэт эсрэг урсгал руу ороод буцаж өөрийнхөө урсгал руу орохдоо замын урд талын хашлага дагаад замын урд талаар явж байсан нэг эрэгтэй хүнийг мөргөнгүүтээ айлын хашаа мөргөж зогсож байгаа харагдсан.  ...Тэр машин зам дээр явж байснаа эсрэг урсгал руу орж шарваснаа буцаж өөрийнхөө урсгал руу хашлага давж ороод явган хүний зам дээр тэр хүнийг мөргөсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 102-103),

3. Гэрч Б.Д........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...Нарангийн голын замаас миний машины урдуур нэг хар өнгийн Мерседес бенз G маркийн машин орж ирэнгүүтээ баруунаасаа зүүн тийш чигтэй явж байснаа эсрэг урсгал руу ороод буцаж өөрийнхөө урсгал руу орохдоо замын урд талын хашлага дагаад явган хүний замаар явж байсан нэг эрэгтэй хүнийг мөргөнгүүтээ зам дээр шарвангуутаа замын урд талын айлын хашаа цөм мөргөж зогссон. Харин мөргүүлсэн хүн тэр машины баруун талд нь газар хэвтэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 105-106),

4. Гэрч С.Ц.....дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-н өдөр 10 цаг 00 минутын үед...хоол хийж идэх юм болоод хоолны хэрчсэн гурил хэрэгтэй байна гээд Т.М...........р дэлгүүрээс гурил авахаар машинтай ...явахаар нь би хань болж хажууд нь сууж явсан. Тэгээд манай машин Нарангийн голд байдаг хашаанаас хөдлөөд зүүн тийш  Толгойтын эцэст байдаг хүнсний дэлгүүр орж гурил авахаар явсан. Тэгээд Толгойтын гэр хороолол дундах засмал замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа баруун гар талыг бариад явж байхад замын урд талын явган хүний замаар нэг хүн өгсөж яваа харагдсан. Тэгээд тэр хүнд дөхөж иртэл нөгөө хүн гэнэт хажуу тийшээ зам руу оронгуут Т.М...........р тоормосоо гишгэсэн. Энэ үед манай машин зам дээр гулгаад нөгөө хүнийг машиныхаа баруун урд талаар мөргөтөл тэр хүн зам дээр унах шиг болтол машин зам дээр гулгаж хөндөлдөөд замаас гарч замын урд талын хашааг мөргөж зогссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 108-109),

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д.....нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орой 19 цаг 00 минутын орчим гадуур явж байхад замын цагдаагаас утасдаж манай ахыг осолд орсон байна гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа очиж уулз гэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг дээр очиход ах эрчимд эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байсан. ...манай талийгаач ах маань биеийн эрүүл мэндийн хувьд эрүүл саруул ямар нэгэн хууч өвчингүй, өөрөө эрүүл мэндийнхээ төлөө маш их анхаарч эрүүл зөв хооллолтын хичээллэж явдаг хүн байсан. ...манай хашаанд манай ээжийнх мөн манай талийгаач ахынх мөн манайх бас хамт байдаг юм би талийгаач ахтайгаа хамгийн сүүлд осолд ордог өдрийн урд өдөр нь л уулзсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

6. Иргэний нэхэмжлэгч Ц.Г.......маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 10 минутын үед...гэртээ байж байтал арын хаалгыг хүн цохиод байхаар нь манай том охин гараад хаалгаа онгойлготол цагдаа нар том хүн байвал дуудаач гэхээр нь манай охин намайг дуудсан. Тэгээд би арын хаалган дээрээ очоод хартал дөрвөлжин хар өнгийн жийп маркийн машин манай хашааны хойд талыг мөргөж цөмлөөд хашаан доторх өвлийн байшинг араас нь мөргөсөн байдалтай зогсож байгаа харагдсан. ...Дараа нь би хүнээс сонсоход тэр хар өнгийн жийп маркийн машин эхлээд замаар явж байсан нэг настай хүнийг мөргөөд дараад нь манай хашаа байшинг мөргөсөн гэж сонссон. ...Тэр машин манай хашааг мөргөснөөс болж манай хашааны хойд хэсэгт 6-8 метр орчим газар хашаа нурж цөмөрсөн, мөн өвлийн байшингийн хойд тал дотогшоо цүлхийсэн байгаа би нурсан хашаа байшиндаа үнэлгээ хийлгэсэн байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 80-82),

 

7. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “...Benz маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Т...........г овогтой М...........рыг драйгер багаж ашиглан шалгахад 2.13% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 14, 13 дахь талын ар),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 340 дугаар дүгнэлт

Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт:... Хуухнаг нилээд хавдаж томорсон хүрэн улаан цус хуралттай... Умдаг хэвлийн зүүн доод хэсэг, зүүн цавь, өгзөг, зүүн гуяны урд хэсэг, зүүн тахимд нэлэнхийдээ гүн хүрэн ягаан, хүрэн улаан цус хуралттай, зүүн гуя бага зэрэг хавдартай, гуяны дотор хажуу дунд хэсэгт 1х7.5см улаан хүрэн ташуу зулгаралттай, зүүн өвдөг хавдартай, өвдөгний урд ба хажуу хэсэгт их хэмжээний хүрэн ягаан цус хуралттай, өвдөгний нүдэнд 0.5х1.5см, 1х2см 0.5х1см, 0.5х3см улаан хүрэн зулгаралттай, өвдөгний гадна хажуу доод хэсэгт 2.5х4см хүрэн улаан гурвалжин хэлбэрийн шарх, зулгаралттай, зүүн шилбэний урд ба гадна хажуу дээд хэсэгт 5х8см, 1х3см улаан хүрэн гүн зулгаралттай, зулгаралт орчимд хөх ягаан цус хуралттай, шилбэний дотор хажуу дээд ба урд дунд, доод хэсэгт олон тооны хөх ягаан цус хуралтуудтай 2х2 см хүртэл хэмжээтэй зүүн тавхайн дээд хэсэгт урд гадаргууд 2х2см, 1.5х1.5 см, 1х1см улаан хүрэн гүн зулгаралттай, тавхайн дээд хэсэг болон 2 талын шагай орчимд бага зэрэг хавдартай, хүрэн улаан хөх ягаан цус хуралттай.

Дотор эрхтнүүдийн шинжилгээнд: ...бага тархины суурь хэсгийн аалзан хальсан дор 2х2.5 см хэмжээтэй цус харвалттай.

...2 бөөрний өөхөн эдэд их хэмжээний цус хуралттай /ялангуяа баруунд/, баруун бөөрний ар гадаргуун доод хэсэгт хальсан доор 3х3см цус хуралттай, зүүн бөөр ар гадаргууд дунд ба доод хэсэгт 0.2х2см, 0.3х2.5см хөндлөн ба босоо өнгөц язралтай, хальсан доор цус хуралттай, 2 бөөрний гадаргуу биржгэрдүү болсон. ...Төмсөг хуухнагт, тэмтрэхэд 2 төмсөг бага зэрэг хавдсан. 

Их биеийн ясны өөрчлөлт: баруун талын 4,5-р хавирга эгэмний шугамаар шууд хугаралтай, хугарал орчим булчинд цус хурсан, өвчүү, бусад хавирга, нугалам /нугас/ хугарал, гэмтэлгүй, баруун, зүүн талд сээрний нугалмын орчим хавирга хоорондын булчин, гялтанд цус хуралттай. ...хэвлийн урд доод ханын булчинд /ялангуяа зүүнд/ их хэмжээний цус хуралт, няцралтай, ...зүүн шилбэний гадна хавчаар яс хугаралтай, орчмын булчинд цус хурсан.

... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Авто осол:  Хавсарсан гэмтэл: Хэвлийн битүү гэмтэл: хэвлийн урд доод ханын булчингийн их хэмжээний цус хуралт, няцрал, 2 бөөрний өөхөн эд дэх их хэмжээний цус хуралт, баруун бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн бөөрний язрал ба хальсан доорхи цус хуралт. 2 уушгины голомтлог няцрал, цус хуралт, баруун талын 4,5-р хавирганы шууд хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, сээрний нугалмын орчим 2 талын хавирга хоорондын булчин, гялтангийн цус хуралт. Бага тархины аалзан хальсан дооорхи голомтлог цус харвалт. Зүүн шилбэний гадна хавчаар ясны далд хугарал, умдаг, хэвлий, зүүн цавь, өгзөг, зүүн тахимны цус хуралт, хуухнаг, төмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгний үений мултрал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, шарх,

2. Үндсэн гэмтэл, эмгэг өвчний хүндрэл: Уушгины судасны өөхөн бөглөөдөс, тархи, уушгины хаван

3. Дагалдах ба хавсарсан гэмтэл, эмгэг өвчин: Ерөнхий судас хатуурах өвчин....ДҮГНЭЛТ

1. Талийгаач Гомбожав овогтой Н....................үйн цогцост дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто машинд мөргөгдөх үед үүссэн байх боломжтой, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй.

4. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас уушгины судас өөхөн бөглөөдсөөр бөглөрснөөс амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

5. ГССҮТ-ийн 18238 дугаартай өвчний түүхэнд талийгаач 2020 оны 01-р сарын 19-ний өдрийн 12 цаг 30 минутад нас барсан гэж тэмдэглэсэн байна.

6. Талийгаач OI бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 127-140), 

 

9. Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Мерседес-Бенз G-320 маркийн ............ улсын дугаартай автомашины жолооч Т.М...........р нь МУ-ын ЗХД-ийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.Н....................үй нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 184-185),

 

10. Шүүгдэгч Т.М...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 20 минутын үед би Мерседес Бенз-G-320 маркийн ............ улсын дугаартай автомашинаа бариад Нарангийн голд байдаг ахынхаа хашаанаас...Толгойт руу хүнсний дэлгүүр орж гурил авахаар явж байсан. Тэгээд Толгойтын гэр хороолол дундах засмал замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа баруун гар талыг бариад 15-20 км цагийн хурдтай явж байхад замын урд талын явган хүний замаар нэг настай эрэгтэй хүн цаашаа хараад алхаж яваа харагдсан. Тэгээд тэр хүн лүү дөхөж очтол нөгөө хүн гэнэт хажуу тийшээ машин зам руу оронгуут нь би тоормосоо гишгэтэл миний машин зам дээр гулгаад машиныхаа баруун урд талынхаа дугуйгаар замын хашлага эхэлж мөргөөд буцаад зам дээр машин тэгшрэх үед би тоормос нь дээрээсээ хөлөө авсан. Энэ үед нөгөө хүн явган хүний замаар цаашаа ахиад ганц нэг алхаж байснаа гэнэт машин зам руу зам хөндлөн орж ирэнгүүт нь би ахиад тоормосоо гишгэтэл миний машин зам дээр гулгангуутаа машиныхаа баруун урд талын крылогоор тэр хүнийг мөргөөд машин маань зам дээр хөндөлсөж гулгаад зогсолгүй замын хашлага даваад замын урд талын айлын хашаа мөргөж зогссон...Би тэр үед Нарангийн голд байдаг ахынхаа хашаанд хүний том машин засаж байсан тэгээд надаар машинаа засуулж байсан хүн бид хоёр 1 шил 0.5 грамм “Хараа” архи хувааж уусан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 195-197),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 251 дүгээр дүгнэлтэд: “...3. Т.М...........р нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.М...........р нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна...” гэх баримт (1 хавтаст хэргийн 167-168),

 

11. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаанд: “............... улсын дугаартай MERCEDES BENZ маркийн G320 загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч Уд......ын Б...........х...” гэх баримт (1 хавтаст хэргийн 209), 

12. У.Б...........хийн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 96-97, 99),

13. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 16-21), “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техник хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 1 дугаар дүгнэлт (1 хавтаст хэргийн 175-180), ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын дуудлагын PCLA10924062 хуудас (хавтаст хэргийн 2), Түргэн тусламжийн дуудлагын MCLA10142457,

- Хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 13), хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 26), хохирогчийн өвчний түүхийн хуулбар (1 хавтаст хэргийн 144-165), нас барсан бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 27),  амь хохирогч нь урьд өмнө гэрлэж байгаагүй талаарх Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (1 хавтаст хэргийн 28), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, хор уршиг нэхэмжилсэн 10.308.660 төгрөгийн баримт (1 хавтаст хэргийн 36-78), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Т.М...........роос 11.000.000 төгрөг хүлээж авсан талаарх тодорхойлолт (1 хавтаст хэргийн 34), хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт (2 хавтаст хэргийн 30)

- Иргэний нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 83), үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 84, 85), “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ДХҮ-2020-29 дугаартай 397.700 төгрөгийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 87-92), иргэний нэхэмжлэлийн 47.000 төгрөгийн баримт (1 хавтаст хэргийн 93), иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг төлж барагдуулсан талаарх тодорхойлолт (1 хавтаст хэргийн 94),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 213, 210, 215), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 206), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 208, 209, 217), хувийн байдлын талаарх баримтууд (1 хавтаст хэргийн 216, 218, 2 хавтаст хэргийн 31-36), иргэний нэхэмжлэгч Ц.Г.......маагийн нэхэмжлэл болох 444.700 төгрөг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д.....нд 11.000.000 төгрөг төлсөн талаарх баримт (1 хавтаст хэргийн 122, 123) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.М...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.М...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Т.М...........р нь 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 35 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарангийн гол, Орбит орох замын уулзвараас ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй асфальтан, шулуун тэгш, өгсүүр, мөстэй, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй хоёр эгнээтэй суурингын доторх замаар Толгойтын эцэс орохоор ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан байна. Улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг замын болон цаг агаарын нөхцөлд тохируулан яваагүйгээс зам дээр гулгаж явган зорчигч Г.Н....................үйг ..................... тоот хашааны урд тээврийн хэрэгслийн баруун урд талаар мөргөж амь насыг нь хохироосон болох нь

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4-12),

- Гэрч Г.О......гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 10 минутын үед ...Нарангийн голоос Толгойт ордог замаар явж байхад манай машины өмнө нэг хөр өнгийн том жийп маркийн машин явж байснаа гэнэт эсрэг урсгал руу ороод буцаж өөрийнхөө урсгал руу орохдоо замын урд талын хашлага дагаад замын урд талаар явж байсан нэг эрэгтэй хүнийг мөргөнгүүтээ айлын хашаа мөргөж зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 102-103),

- Гэрч Б.Д........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нарангийн голын замаас миний машины урдуур нэг хар өнгийн Мерседес бенз G маркийн машин орж ирэнгүүтээ баруунаасаа зүүн тийш чигтэй явж байснаа эсрэг урсгал руу ороод буцаж өөрийнхөө урсгал руу орохдоо замын урд талын хашлага дагаад явган хүний замаар явж байсан нэг эрэгтэй хүнийг мөргөнгүүтээ зам дээр шарвангуутаа замын урд талын айлын хашаа цөм мөргөж зогссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 105-106),

- Гэрч С.Ц.....дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.М...........р дэлгүүрээс гурил авахаар машинтай ...явахаар нь би хань болж хажууд нь сууж явсан. Тэгээд манай машин Нарангийн голд байдаг хашаанаас хөдлөөд зүүн тийш  Толгойтын эцэст байдаг хүнсний дэлгүүр орж гурил авахаар явсан. Тэгээд Толгойтын гэр хороолол дундах засмал замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа баруун гар талыг бариад явж байхад замын урд талын явган хүний замаар нэг хүн өгсөж яваа харагдсан. Тэгээд тэр хүнд дөхөж иртэл нөгөө хүн гэнэт хажуу тийшээ зам руу оронгуут Т.М...........р тоормосоо гишгэсэн. Энэ үед манай машин зам дээр гулгаад нөгөө хүнийг машиныхаа баруун урд талаар мөргөсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 108-109),

 

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “...Benz маркийн ............ улмын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Т...........г овогтой М...........рыг драйгер багаж ашиглан шалгахад 2.13% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 14, 13 дахь талын ар),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 340 дугаар дүгнэлт

... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Авто осол:  Хавсарсан гэмтэл: Хэвлийн битүү гэмтэл: хэвлийн урд доод ханын булчингийн их хэмжээний цус хуралт, няцрал, 2 бөөрний өөхөн эд дэх их хэмжээний цус хуралт, баруун бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн бөөрний язрал ба хальсан доорхи цус хуралт. 2 уушгины голомтлог няцрал, цус хуралт, баруун талын 4,5-р хавирганы шууд хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, сээрний нугалмын орчим 2 талын хавирга хоорондын булчин, гялтангийн цус хуралт. Бага тархины аалзан хальсан дооорхи голомтлог цус харвалт. Зүүн шилбэний гадна хавчаар ясны далд хугарал, умдаг, хэвлий, зүүн цавь, өгзөг, зүүн тахимны цус хуралт, хуухнаг, төмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгний үений мултрал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, шарх,

2. Үндсэн гэмтэл, эмгэг өвчний хүндрэл: Уушгины судасны өөхөн бөглөөдөс, тархи, уушгины хаван....ДҮГНЭЛТ

1. Талийгаач Гомбожав овогтой Н....................үйн цогцост дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто машинд мөргөгдөх үед үүссэн байх боломжтой, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

...4. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас уушгины судас өөхөн бөглөөдсөөр бөглөрснөөс амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 127-140), 

- Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Мерседес-Бенз G-320 маркийн ............ улсын дугаартай автомашины жолооч Т.М...........р нь МУ-ын ЗХД-ийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 184-185) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.М...........р нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дугаар хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч....замын болон цаг агаарын нөхцөл,...тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас, болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Т.М...........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлсөн (1 хавтаст хэргийн 122, 123) болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Т.М...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М...........р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарсны дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлж барагдуулсан, мөн түүний биеийн байдлын хувьд элгэний хатууралтай, В С вериустай, саахарын шижин өвчтэй, тэрээр гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Т.М...........рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.М...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн (хавтаст хэргийн 65, 116) зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Т.М...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С D E” ангиллын 006797 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1903 0051 30281 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.