Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 23

 

 

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч Н.Э нь хайр халамжтай, хүйтэн хөндий харьцахгүй байна гэдгээ баталж байна гэснийг нэхэмжлэгч Л.Ч зөвшөөрч талууд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын орлогод төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35100 төгрөгийг, хариуцагч Н.Эээс 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.Чд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                         ШҮҮГЧ