Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 491

 

    2020       06          19                                   2020/ШЦТ/491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч П.Итгэл,

            шүүгдэгч Д.С , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.С ад холбогдох эрүүгийн 2011000000458 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.С , 1974 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28-358 тоотод бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж 1 жил тэнссэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.С  нь бусдаас хөлсөлсөн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 30-13 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “миний байр, хөлслүүлнэ” гэж Д.Отгонбатыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирлыг хэсэгчлэн төлөх болно...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Иргэн Д.Отгонбатаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх 7/,

Хохирогч Д.Отгонбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сард Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод орж ирээд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Сауд Гейт ХХК-нд Хүнд машин механизмын операторын ажилд орсон түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна, манай ажил 17-25 хоногийн хугацаанд ажиллаад үлдсэн 6-13 хоногийн хугацаанд амардаг юм. Ингээд амрах хугацаандаа ажил дээрээ байж болохгүй ба миний хувьд Өвөрхангай аймаг руу ирж очих гэхээр зардал их гарах мөн цаг хугацааны хувьд ч гэсэн боломжгүй нөхцөл байдалд байсан тул 2019 оны 11 дүгээр сард Үнэгүй.мн сайтын зар мэдээг авч байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 98167278 дугаарын утсаар холбогдож Д.С  гэж хүнтэй уулзахад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30 дугаар байрыг үзүүлээд энэ бол эгчийнх нь байр хажуугийн өрөөг нь бас хүмүүст түрээслүүлсэн байгаа төлбөр мөнгөө 1 жилээр нь бөөндөж авна гэсний дагуу би тус байрыг түрээслэхээр болж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.С  эгчийн Хаан банкны 5024562706 дугаартай данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн тухайн үед би энэ байрны сарын төлбөр 300.000 гэхээр нь их хямдхан юм байна гэж бодоод түрээслэхээр болоод мөнгөө шилжүүлэн өгсөн. Тэгээд би 2020 оны 1 дүгээр сарын эхээр түрээсэлсэн байрандаа сууж байсан мөн Д.С  эгч ч гэсэн надтай хамт амьдраад байсан тэгтэл гэрийн хаалга цохисон Сувд эгч хаалганы гадаа нэг эрэгтэй хүнтэй уулзаад зогсож байсан ба яриаг нь нууцаар сонссон чинь нөгөө залуу Сувд эгчээс байрны түрээсийн мөнгөө өгөөч гэж нэхээд байхаар нь гайхаад Сувд эгчийг эргэж орж ирэхээр нь энэ танай байр биш юм уу гэсэн чинь манай байр бишээ дүүгийн байр байгаа юм би сар болгон түрээсийн мөнгийг нь төлөөд явдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь та яагаад надад анхнаасаа манай байр гэж хэлээд түрээсийн мөнгө авсан юм бэ гэхээр манай дүүгийн байр юмаа гэж хэлээд л яваад байсан. Сүүлдээ бид хоёр маргалдаад болохоо байгаад би тэр байранд 2 сарын хугацаанд тиймэрхүү байдалтай амьдраад сүүлдээ би Сувд эгчийг та байраа суллаад өгөөч би энэ байранд ганцаараа амьдармаар байна гэхэд үгүй би гарахгүй гэхээр нь аргагүйн эрхэнд тус байрнаас гарсан тэгээд үлдсэн мөнгөө авъя гэхээр өгнө шүү дээ чи одоо юун сүртэй юм гэх зэргээр уурлаад байдаг тэгээд одоо 2 сарын төлбөр болох 600.000 төгрөгөө хасаад 2.900.000 төгрөг нэхэмжилж байна. Мөнгөө авъя гэхээр сүртэй юм бэ чи гээд уурлаад байдаг юм хуулийн байгууллагаар явсан ч юу ч олж долоохгүй шүү дээ чи гэж хэлдэг... Надад анх түрээслүүлэхдээ өөрийн миний өөрийн байр гэж хэлж байсан би өөр хүний байр гэсэн бол анхнаасаа юу гэж түрээслэх юм бэ... Би анх Сувд эгчтэй уулзаад 1 жил амьдрахаар болж 3.500.000 төгрөг шилжүүлсэн, гэхдээ 5 сарын төлбөр буюу 1.500.000 төгрөгийг өгчихье 1 жил амьдрахаар бол 2.000.000 төгрөгтөө амьдарна, харин амьдрахааргүй бол 2.000.000 төгрөгөө эргүүлээд авчихна гэж тохиролцсон. Гэхдээ Сувд эгчид байж байг гэсэн ерөнхийдөө 1 жилийн төлбөр л гэж хийсэн. Дээрх 2.000.000 төгрөгөө өгч чадахгүй бол байранд нь амьдрахаар тохиролцсон байсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Гэрч Г.Батсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30-13 тоотод байрлах 1 өрөө байр нь миний эзэмшлийн байр байгаа юм. Одоогоос 3 жилийн өмнө би Баянзүрх дүүрэгт шинэ байр худалдаж авахдаа 30-13 тоот байрыг Голомт банканд барьцаалан зээл авч байсан юм. Түүнээс хойш тухайн байрыг түрээслүүлж байгаад Д.С  гэх хүн манай дүүгээр яриулж байгаад түрээслэхээр болж 2018 оны 8 дугаар сард санагдаж байна Д.С ад сарын 350.000 төгрөгөөр түрээсэлж байсан. Д.С  нь түүнээс хойш 2019 оны 6 дугаар сар хүртэл түрээсийн мөнгөө сар болгон хэвийн төлж явж байгаад түүнээс хойш удааширч заримдаа өгөхгүй болж удааширч түүнээс хойш мөнгө өгөхгүй байгаа. Би Отгонбат гэх хүнд түрээслүүлж байгаа талаар мэдээгүй би ч гэсэн тийм хүнд түрээслүүлээгүй. Энэ байр нь миний байр би ганцхан Д.С  гэх хүнд түрээслүүлж мөнгөө авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 21/,

Гэрч Т.Даваахүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...1 өрөө байрыг 2018 оны 8 дугаар сараас эхлэн Д.С  гэх хүнд түрээслүүлж байсан юм. Сувд гэдэг хүн нь эхэндээ байрны түрээсийн төлбөрийг сар бүр тогтмол төлж байсан 2019 оны 7 дугаар сараас хойш сар дамнаад 2-3 сарын дараа ч юм уу тиймэрхүү байдлаар төлдөг байж байгаад 2019 оны 12 дугаар сар хүртэл төлбөрөө алданги ононги төлж байгаад 2020 оны 4 дүгээр сард байрнаас гарсан сүүлийн 3 сарын төлбөр буюу 1.050.000 төгрөгийг төлөөгүй байгаа... 2019 оны 12 дугаар сараас эхлэн төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх 23/,

Хохирогч Д.Отгонбатын Хаан банкны депозит дансны хуулга /хх 11/,

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 30 дугаар байр 13 тоот байрны гэрчилгээний хуулбар /хх 13/,

Шүүгдэгч Д.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгнө гэсэн бодолтой 2.000.000 төгрөгийг зээж авч байсан тэгээд сургалтын төлбөрийг өгч чадаагүй 2.000.000 төгрөгийг бүгдийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх 27/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 29/,  шүүгдэгч Д.С ад холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 38-45/, хохирогч Д.Отгонбатын үлдэгдэл 2.750.000 төгрөг нэхэмжилж байгаа тухай хүсэлт, хохирлын мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.С  нь бусдаас хөлсөлсөн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 30-13 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “миний байр, хөлслүүлнэ” гэж Д.Отгонбатыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн Д.Отгонбатаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх 7/, хохирогч Д.Отгонбатын “...Би 2018 оны 4 дүгээр сард Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод орж ирээд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Сауд Гейт ХХК-нд Хүнд машин механизмын операторын ажилд орсон түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна, манай ажил 17-25 хоногийн хугацаанд ажиллаад үлдсэн 6-13 хоногийн хугацаанд амардаг юм. Ингээд амрах хугацаандаа ажил дээрээ байж болохгүй ба миний хувьд Өвөрхангай аймаг руу ирж очих гэхээр зардал их гарах мөн цаг хугацааны хувьд ч гэсэн боломжгүй нөхцөл байдалд байсан тул 2019 оны 11 дүгээр сард Үнэгүй.мн сайтын зар мэдээг авч байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 98167278 дугаарын утсаар холбогдож Д.С  гэж хүнтэй уулзахад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30 дугаар байрыг үзүүлээд энэ бол эгчийнх нь байр хажуугийн өрөөг нь бас хүмүүст түрээслүүлсэн байгаа төлбөр мөнгөө 1 жилээр нь бөөндөж авна гэсний дагуу би тус байрыг түрээслэхээр болж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.С  эгчийн Хаан банкны 5024562706 дугаартай данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн тухайн үед би энэ байрны сарын төлбөр 300.000 гэхээр нь их хямдхан юм байна гэж бодоод түрээслэхээр болоод мөнгөө шилжүүлэн өгсөн. Тэгээд би 2020 оны 1 дүгээр сарын эхээр түрээсэлсэн байрандаа сууж байсан мөн Д.С  эгч ч гэсэн надтай хамт амьдраад байсан тэгтэл гэрийн хаалга цохисон Сувд эгч хаалганы гадаа нэг эрэгтэй хүнтэй уулзаад зогсож байсан ба яриаг нь нууцаар сонссон чинь нөгөө залуу Сувд эгчээс байрны түрээсийн мөнгөө өгөөч гэж нэхээд байхаар нь гайхаад Сувд эгчийг эргэж орж ирэхээр нь энэ танай байр биш юм уу гэсэн чинь манай байр бишээ дүүгийн байр байгаа юм би сар болгон түрээсийн мөнгийг нь төлөөд явдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь та яагаад надад анхнаасаа манай байр гэж хэлээд түрээсийн мөнгө авсан юм бэ гэхээр манай дүүгийн байр юмаа гэж хэлээд л яваад байсан. Сүүлдээ бид хоёр маргалдаад болохоо байгаад би тэр байранд 2 сарын хугацаанд тиймэрхүү байдалтай амьдраад сүүлдээ би Сувд эгчийг та байраа суллаад өгөөч би энэ байранд ганцаараа амьдармаар байна гэхэд үгүй би гарахгүй гэхээр нь аргагүйн эрхэнд тус байрнаас гарсан тэгээд үлдсэн мөнгөө авъя гэхээр өгнө шүү дээ чи одоо юун сүртэй юм гэх зэргээр уурлаад байдаг тэгээд одоо 2 сарын төлбөр болох 600.000 төгрөгөө хасаад 2.900.000 төгрөг нэхэмжилж байна. Мөнгөө авъя гэхээр сүртэй юм бэ чи гээд уурлаад байдаг юм хуулийн байгууллагаар явсан ч юу ч олж долоохгүй шүү дээ чи гэж хэлдэг... Надад анх түрээслүүлэхдээ өөрийн миний өөрийн байр гэж хэлж байсан би өөр хүний байр гэсэн бол анхнаасаа юу гэж түрээслэх юм бэ... Би анх Сувд эгчтэй уулзаад 1 жил амьдрахаар болж 3.500.000 төгрөг шилжүүлсэн, гэхдээ 5 сарын төлбөр буюу 1.500.000 төгрөгийг өгчихье 1 жил амьдрахаар бол 2.000.000 төгрөгтөө амьдарна, харин амьдрахааргүй бол 2.000.000 төгрөгөө эргүүлээд авчихна гэж тохиролцсон. Гэхдээ Сувд эгчид байж байг гэсэн ерөнхийдөө 1 жилийн төлбөр л гэж хийсэн. Дээрх 2.000.000 төгрөгөө өгч чадахгүй бол байранд нь амьдрахаар тохиролцсон байсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/, гэрч Г.Батсайханы “...Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30-13 тоотод байрлах 1 өрөө байр нь миний эзэмшлийн байр байгаа юм. Одоогоос 3 жилийн өмнө би Баянзүрх дүүрэгт шинэ байр худалдаж авахдаа 30-13 тоот байрыг Голомт банканд барьцаалан зээл авч байсан юм. Түүнээс хойш тухайн байрыг түрээслүүлж байгаад Д.С  гэх хүн манай дүүгээр яриулж байгаад түрээслэхээр болж 2018 оны 8 дугаар сард санагдаж байна Д.С ад сарын 350.000 төгрөгөөр түрээсэлж байсан. Д.С  нь түүнээс хойш 2019 оны 6 дугаар сар хүртэл түрээсийн мөнгөө сар болгон хэвийн төлж явж байгаад түүнээс хойш удааширч заримдаа өгөхгүй болж удааширч түүнээс хойш мөнгө өгөхгүй байгаа. Би Отгонбат гэх хүнд түрээслүүлж байгаа талаар мэдээгүй би ч гэсэн тийм хүнд түрээслүүлээгүй. Энэ байр нь миний байр би ганцхан Д.С  гэх хүнд түрээслүүлж мөнгөө авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 21/, гэрч Т.Даваахүүгийн “...1 өрөө байрыг 2018 оны 8 дугаар сараас эхлэн Д.С  гэх хүнд түрээслүүлж байсан юм. Сувд гэдэг хүн нь эхэндээ байрны түрээсийн төлбөрийг сар бүр тогтмол төлж байсан 2019 оны 7 дугаар сараас хойш сар дамнаад 2-3 сарын дараа ч юм уу тиймэрхүү байдлаар төлдөг байж байгаад 2019 оны 12 дугаар сар хүртэл төлбөрөө алданги ононги төлж байгаад 2020 оны 4 дүгээр сард байрнаас гарсан сүүлийн 3 сарын төлбөр буюу 1.050.000 төгрөгийг төлөөгүй байгаа... 2019 оны 12 дугаар сараас эхлэн төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх 23/, хохирогч Д.Отгонбатын Хаан банкны депозит дансны хуулга /хх 11/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Д.С ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.С  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Хохирогч Д.Отгонбат нь “...2.750.000 төгрөгийг шүүгдэгч Д.С аас нэхэмжилж байна...”, мөн шүүгдэгч Д.С  600.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын дансанд байршуулсан байх тул үлдэх 2.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Д.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болох Д.Отгонбатаас 2.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан гэх боловч энэ талаар хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй болно.

Мөн шүүхээс шүүгдэгч Д.С ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.С ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С аас 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, малчны 1-10 тоотод оршин суух Шатар овгийн Дашзэвэгийн Отгонбат /РД: ЙЮ93120510/-д олгосугай. 

5. Шүүгдэгч Д.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН