Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 504

 

    2020       06          23                                   2020/ШЦТ/504

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Г.Ууганбаатар,

            шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.М т холбогдох эрүүгийн 2011006510358 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ц.М , 1980 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Марч ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 29-03 тоотод оршин суух,

Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 189 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сар хорих ялаар, 241 дүгээр зүйлд зааснаар 6 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоож, 1986 оны Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 5 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялын зарим буюу 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 19 жил хорих ялаар тогтоосон,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан баривчлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой тэнцүүлж, хоёр сарын баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 19 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 4 сар 10 хоногийн ялыг бүгдийг нэмж нэгтгэн эдлэх ялыг 11 жил 6 сар 10 хоног хорих ялаар тогтоож, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж, 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж уг ялаа биелүүлэлгүй Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5 дугаар шүүгчийн захирамжаар 61 хоног хорих ялаар солиулсан, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.М  нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний орой 23 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Одбаяр, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Адъяабазар нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “би шоронд сууж байсан хүн, та нарыг ална” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж, энгэрийн камерыг булааж аван газарт шидэн эвдэж, цагдаагийн хантааз, төмөр шүгэл, мөрдөс зэргийг урж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.                

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

Энгэрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-15/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16/,

Хохирогч М.Одбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 21 цагаас үүрэг авч цагдаа ахлах ахлагч С.Адъяабазарын хамт үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Наран эгшиг” дэлгүүрийн гадна согтуу жолооч машин барьж байгаад машин шүргэсэн гэх дуудлага авч очиж шалгасан юм. Тухайн үед 25-69 УНА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл машин шүргүүлсэн гэх бөгөөд шүргэсэн машин нь байгаагүй, жолооч нь гэх 40 орчим насны туранхай эрэгтэй шүргүүлсэн машины жолоочтой бие бие ээ согтуу байна гээд маргалдаад зогсч байсан. Тэгээд би машин шүргэсэн гэх машин нь хаана байгаа талаар асууж байгаад машины жолоочоор машиныг нь заалгаж нэг айлын хашаанд очсон. Тэр айлын хашаанд машин шүргэсэн гэх 77-25 УАЕ улсын дугаартай приус-20 автомашин байсан ба шүргэсэн гэх машины жолоочийн бичиг баримт байгаа эсэх талаар нь шалгаж согтуу юм шиг байхаар нь тандагч багажаар шалгаж үзсэн чинь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдрэгч нь дуугарсан. Бас нөгөө жолоочийг шалгаж үзсэн чинь хэвийн байсан. Тэр үед 77-25 УАЕ улсын дугаартай улаан өнгийн приус-20 авто машиныг ачиж журамлах арга хэмжээ авч жолоочийх нь согтолтын зэргийг тогтоох гэж багаж руу үлээлгэх гэсэн чинь үлээхгүй машинд суулгах гэсэн чинь суухгүй, Нямдоржийн шээс пиздаа нар “Би хүн амины хэрэгтэй” та нарыг ална, би шийдсэн хүн гэж орилоод манай цагдаа бид хоёр руу салаавч гаргаад өөр янз бүрээр дуудаад байсан. Тэгээд бичлэг хийж байхад энгэрийн камер булааж авч газарт шидэж эвдсэн мөн хантаазыг урж толгойн зүүн хэсэгт 1-2 удаа өшиглөж эргээд харсан чинь араас миний зүүн талын мөр рүү өшиглөж мөр мулталсан. Урьд нь миний энэ мөр бол мултарч байсан болохоор хурдан мултраад байдаг юм. Тэгээд тэр залуу бас миний энгэрийн камер, төмөр шүгэл, мөрдөс гээд бүх зүүлттэй байсан зүйлийг тасдаж хаясан. Одоо энгэрийн камер ямар нэгэн ажиллагаагүй болсон байна лээ. Мөн тухайн үед манай цагдааг энгэрийн камер дээр бичлэг хийж байхад манай цагдаа руу дайрч бас л хантаазыг нь урж биед нь халдсан. Тэгээд манай цагдаа бид хоёр нийлж байгаад нөгөө хүнийг хүчээр машинд суулгаж эрүүлжүүлэх байранд аваачиж өгч маргааш нь цагдаад хандсан. Харин түүний дараа Ц.М  гэх хүн манай цагдаа бид хоёртой ирж уулзаж уучлалт гуйсан мөн дээрээс нь Адъяабазар бид хоёрт хохирол мөнгө гэж 600.000 төгрөг өгсөн байгаа. Уг мөнгийг Адъяабазар бид хоёр 300.000 төгрөгөөр хувааж авсан. Миний энгэрийн камер 200.000 төгрөг гэж тооцож авсан. Яг шинэ нь бол 300.000 төгрөг байдаг юм шиг байна лээ. Мөн хантааз шүгэл, мөрдөс зэргийг бол засч авсан байгаа. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 22/,

Хохирогч С.Адъяабазар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 3 дугаар сарын 4-ний 20 цаг 30 минутаас үүрэг авч зохицуулагч, цагдаагийн ахмад М.Одбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан чинь 23 цагийн үед Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 утаснаас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Сарандаваагийн сүмийн ойролцоо цэнхэр дэлгүүрийн зам дээр “Согтуу хүн тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад машин шүргэсэн” гэсэн мэдээлэл хүлээн авч тухайн дуудлаган дээр очиход тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх жолооч Мягмаржав нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тээврийн хэрэгсэл нь байхгүй байхаар нь жолооч Мягмаржаваас тухайн тээврийн хэрэгсэл хаана байгааг заалган дуудлага өгсөн газрын ойролцоо хашаанд байх өөрийн найзындаа аваачсан байсныг тогтоон Мягмаржавын барьж явсан 77-25 УБЕ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийг ачлагын машин дуудан ачуулсан. Тэгээд Мягмаржавын согтолтын зэргийг хэмжих зорилгоор драгер багаж үлгээлгэнэ гэхэд Мягмаржав эсэргүүцсэн. Тиймээс түүнийг саатуулах байранд аваачих зорилгоор машинд суулгах гэхэд суухгүй гээд миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй “Нямдоржийн шээснүүд минь” гээд салаавч гаргаад хөлөөрөө жийгээд машинд суухгүй эсэргүүцэл үзүүлсэн. Мөн “Чамайг Чингэлтэйд явж байхад чинь ална” гэх зэргээр эсэргүүцэж байсан. Тэгээд миний мөрдөсийг авч шидсэн ба миний бичлэг хийж байсан энгэрийн камерыг татаад газар унагаасан. Тэгээд газраас чулуу авах гэхээр нь би очиж зогсооход Мягмаржав нь манай офицер болох цагдаагийн ахмад М.Одбаяр руу дайран очиж өшиглөсөн. Үүнээс болж М.Одбаярын мөр нь мултарсан. Энэ үед би Мягмаржавыг барьж авч гавлан машиндаа суулган авч явсан. Тухайн үед Мягмаржав “Би 12 жил шоронд суусан, чаддаг юм бол намайг 20 жил суулгаарай” гэх зэргээр ярьж байсан. Тухайн өдөр Ц.М  миний гэрэлтдэг хантаазыг загалтуулсан, мөн шүгэл, камер, мөрдөс зэргийг газарт унагаасан байгаа. Би өөрөө хантааз, мөрдөс, шүгэл зэрэг эд зүйлээ янзалж авсан. Харин Камерын тогтоогч хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 26/,

Гэрч Г.Ням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...замын хоёр цагдаа Мягмаржавыг авч явах гэхэд тэд нар хоорондоо маргалдаж ноцолдоод бараг зодоон болоод байсан. Цагдаа нар Мягмаржавыг гавлах гэсэн чинь гав нь эвдэрсэн болохгүй байгаад байх шиг байсан. Харин тухайн үед би болсон зүйлийг сайн мэдэхгүй болохоор яагаад цагдаа нар ирсэн болон болсон зүйлийн талаар тэнд байсан нэг ахаас асуусан чинь нөгөө ах Мягмаржавыг “миний машиныг шүргээд яваад өгсөн араас нь ирээд аятайхан хэл амаа олох гэсэн чинь намайг янз бүрээд доромжлоод байхаар нь цагдаагийн газарт хандсан” гэж хэлсэн юм. Тэгээд тэд нар чанга чанга дуугарч маргалдаад байхаар нь би гэртээ орсон юм. Гэтэл удаагүй цагдаа нар Мягмаржавыг аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 36/,

Гэрч Д.Цогтсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Тухайн үед Мягмардорж ойрхон явах гэж байгаа юм чинь гэж бодоод бид хоёр машинаараа явсан бөгөөд дэлгүүр орж хүнсний зүйл пиво аваад буцаж гарч байгаад дэлгүүрийн үүдний зогсоол дээр байсан машиныг ухарч байгаад шүргэсэн юм. Гэтэл тэр машины жолооч бууж ирээд Мягмардоржтой маргалдаад байсан. Тэгээд удаагүй Мягмардорж машинд сууж машинаа унаад хашаанд оруулж тавиад Мягмардорж буцаад яваад өгсөн. Удаагүй араас нь замын цагдаа нартай хамт Мягмардорж хүрч ирсэн. Тэгээд цагдаа нартай Мягмардоржийн машиныг ачиж явуулаад Мягмардоржийг өөрийг нь машинд суу гэж хэлсэн чинь Мягмардорж машинд суухгүй гэж хэлээд цагдаа нар нь суулгах гээд тэд нар маргалдаж байгаа харагдсан. Тэгээд Мягмардоржийг цагдаа нар гавлах гэж Мягмардорж гавлуулахгүй гэж ноцолдоод байсан. Гэтэл нэг цагдаа нь мөр муларчихлаа гэж хэлж байгаа сонсогдсон чинь нөгөө шүргүүйсэн машины жолооч очиж мөрийн нь оруулж өгч байгаа харагдсан. Тухайн үед Мягмардорж цагдаа нартай нэлээд маргалдаж байгаад цагдаа нар Мягмардоржийг машинд суулгаад аваад яваад өгсөн. Харин би Нямыг таксинд суулгаж өгөөд өөрөө гэртээ орж унтсан юм...” гэх мэдүүлэг /хх 38/,

Гэрч Д.Болормаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ц.М  2 цагдааг янз бүрийн муухай хараал хэлээд хэл амаар доромжлоод байсан. Би тэр үед юу болоод байгаа юм гэж дүү Цогтсайханаас асуусан чинь Мягмаржавыг согтуу машин жолоодож байгаад машин шүргээд тэгээд цагдаа нар ирсэн гэж хэлсэн. Тэр үед бол маш муухай хэлэх хэлэхгүй үгээр цагдаа нарыг хараагаад байсан...” гэх мэдүүлэг /хх 40/,

Гэрч Б.Сугарсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Удаагүй замын 2 цагдаа ирж юу болсон талаар надаас асуугаад болсон зүйлсийг хэлсэн чинь миний согтолтын зэргийг шалгаж үзэхэд эрүүл гарсан. Харин нөгөө хүнийг шалгасан чинь согтуу байсан. Тэгээд тэр машиныг нь ачих гэсэн чинь машиныг ачуулахгүй энэ тэр гэж маргалдаад байсан бөгөөд ачилтын машин ирж машиныг нь ачиж явсны дараа жолооч залуу нь хоёр цагдаатай маргалдаж янз бүрээр хэлээд гавлуулахгүй гэж ноцолдоод байсан. Тэр үед 2 цагдаагийн нэг нь мөр мултарсан гэж хэлээд би очиж оруулж өгсөн. Тухайн үед нилээн маргаан болж ноцолдож байгаад нөгөө жолоочийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх 41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн №3330 дугаар дүгнэлтэд: “...М.Одбаярын биед зүүн чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх 44/,

Цагдаагийн Ерөнхий Газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5г/2812 дугаар албан бичигт: “...Өвөл, зуны гэрэл ойлгогчтой хантааз нь Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны жагсаалтад бүртгэгдсэн болно...” гэх албан албан бичиг /хх 58/,

Цагдаагийн Ерөнхий Газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Н-Зв/200 дугаар /нууц/ албан бичигт “...Цагдаагийн алба хаагчийн албаны үйл ажиллагаанд ашиглаж байгаа энгэрийн камер, шүгэл зэрэг нь ЦЕГ-ын даргын 2017 оны Н/83 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн хэрэглэх тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг, сумны жагсаалт”-д тусгагдсан байна...” гэх албан бичиг /хх 60/,

Цагдаагийн албанд ашиглагдаж байгаа энгэрийн камер, гэрэлтдэг хантааз, төмөр шүгэл зэргийн үнэлгээ /хх 62/,

Шүүгдэгч Ц.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдер 77-25 УАЕ улсын дугаартай приус-20 авто машинтай таксинд явж байгаад найз Цогтсайхантай 3, 4 дүгээр хороололд явж байгаад дайралдсан юм. Тухайн үед Цогтсайхач Ням гэх эмэгтэйтэй хамт явж байсан бөгөөд бид гурав хамт Цогтсайханы гэр болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх хаяг мэдэхгүй, гэрт нь ирсэн юм. Тэгээд бид гурав тэдний гэрт 4-5 лаазтай пиво уугаад 23 цагийн үед дэлгүүр орж дахин пиво авах гарсан юм. Тухайн үед дэлгүүр ойрхон болохоор машинтайгаа гарсан юм. Тэгээд дэлгүүр орж пиво аваад буцаад гарч машинаа ухрааж гарах гэж байгаад хажууд байсан машиныг шүргэсэн байна лээ. Тэр үед бол би мэдээгүй шууд машинаа Цогтсайханы хашаанд оруулж тавьсан чинь араас нэг приус-20 авто машинтай хүн хүрээд ирсэн. Би тухайн жолоочийн машиныг шүргээгүй гэж хэлсэн чинь нөгөө хүн чи шүргэсэн гэж хэлээд бид хоёрын дунд бага зэрэг маргаан болсон бөгөөд нөгөө жолооч цагдаа дуудсан удаагүй замын хоёр цагдаа ирсэн. Замын цагдаа нар намайг болон нөгөө машины, жолоочийн согтолтыг тандагч багаж ашиглан шалгаж үзэхэд нөгөө жолооч уугаагүй намайг уусан байна гэж тандагч нь гэрэл ассан юм. Тэгээд цагдаа нар миний машиныг ачиж явуулаад машины бичиг баримт аваад намайг машинд суу гэж хэлсэн. Тэр үед нь би цагдаа нарт машинаа аваад яв гэж хэлсэн чинь цагдаа нар намайг заавал авч явна машинд суу гэж хэлээд байсан. Харин тухайн үед би машинд суухгүй гэж хэлээд цагдаа авч явна гэж хэлээд бид нарын дунд үл ойлголцол болж маргалдсан. Гэтэл тэр хоёр цагдаа намайг гавлах гэж дайраад харин би гавлуулахгүй гэж бид нар нэлээд ноцолдсон. Тухайн үед ноцолдож байх, үед цагдаа нарын хантааз урагдаж, энгэрийн камер эвдэрсэн, шүгэл нь тасарч алга солсон байна лээ. Би яг санаатай эд зүйлийн нь эвдсэн зүйл байхгүй. Бид нар ноцолдож байх үед л ийм асуудал болсон байна лээ. Гэхдээ цагдаагийн шаардлага эсэргүүцсэн нь миний буруу тухайн үед архи уүсан байсан болохоор ийм асуудал гаргасан байна. Харин маргааш нь нөгөө хоёр цагдаатай уулзаж уучлалт гуйж эд зүйл нь засч өгөх мөнгө гэж 600.000 төгрөг өгсөн байгаа. Одоо тэр хоёр цагдаа бид нарын дунд ямар нэгэн санал гомдол байхгүй. Би хийсэн хэрэггээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 53-54/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65/, шүүгдэгч Ц.М д холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 76-80, 83-86, 88-91, 100-108/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.М  нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний орой 23 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Одбаяр, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Адъяабазар нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “би шоронд сууж байсан хүн, та нарыг ална” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж, энгэрийн камерыг булааж аван газарт шидэн эвдэж, цагдаагийн хантааз, төмөр шүгэл, мөрдөс зэргийг урж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16/, хохирогч М.Одбаярын  “...Би 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 21 цагаас үүрэг авч цагдаа ахлах ахлагч С.Адъяабазарын хамт үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Наран эгшиг” дэлгүүрийн гадна согтуу жолооч машин барьж байгаад машин шүргэсэн гэх дуудлага авч очиж шалгасан юм. Тухайн үед 25-69 УНА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл машин шүргүүлсэн гэх бөгөөд шүргэсэн машин нь байгаагүй, жолооч нь гэх 40 орчим насны туранхай эрэгтэй шүргүүлсэн машины жолоочтой бие бие ээ согтуу байна гээд маргалдаад зогсож байсан. Тэгээд би машин шүргэсэн гэх машин нь хаана байгаа талаар асууж байгаад машины жолоочоор машиныг нь заалгаж нэг айлын хашаанд очсон. Тэр айлын хашаанд машин шүргэсэн гэх 77-25 УАЕ улсын дугаартай приус-20 автомашин байсан ба шүргэсэн гэх машины жолоочийн бичиг баримт байгаа эсэх талаар нь шалгаж согтуу юм шиг байхаар нь тандагч багажаар шалгаж үзсэн чинь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдрэгч нь дуугарсан. Бас нөгөө жолоочийг шалгаж үзсэн чинь хэвийн байсан. Тэр үед 77-25 УАЕ улсын дугаартай улаан өнгийн приус-20 авто машиныг ачиж журамлах арга хэмжээ авч жолоочийнх нь согтолтын зэргийг тогтоох гэж багаж руу үлээлгэх гэсэн чинь үлээхгүй машинд суулгах гэсэн чинь суухгүй, Нямдоржийн шээс пизда нар “Би хүн амины хэрэгтэй” та нарыг ална, би шийдсэн хүн гэж орилоод манай цагдаа бид хоёр руу салаавч гаргаад өөр янз бүрээр дуудаад байсан. Тэгээд бичлэг хийж байхад энгэрийн камер булааж авч газарт шидэж эвдсэн мөн хантаазыг урж толгойн зүүн хэсэгт 1-2 удаа өшиглөж эргээд харсан чинь араас миний зүүн талын мөр рүү өшиглөж мөр мулталсан. Урьд нь миний энэ мөр бол мултарч байсан болохоор хурдан мултраад байдаг юм. Тэгээд тэр залуу бас миний энгэрийн камер, төмөр шүгэл, мөрдөс гээд бүх зүүлттэй байсан зүйлийг тасдаж хаясан. Одоо энгэрийн камер ямар нэгэн ажиллагаагүй болсон байна лээ. Мөн тухайн үед манай цагдааг энгэрийн камер дээр бичлэг хийж байхад манай цагдаа руу дайрч бас л хантаазыг нь урж биед нь халдсан. Тэгээд манай цагдаа бид хоёр нийлж байгаад нөгөө хүнийг хүчээр машинд суулгаж эрүүлжүүлэх байранд аваачиж өгч маргааш нь цагдаад хандсан. Харин түүний дараа Ц.М  гэх хүн манай цагдаа бид хоёртой ирж уулзаж уучлалт гуйсан мөн дээрээс нь Адъяабазар бид хоёрт хохирол мөнгө гэж 600.000 төгрөг өгсөн байгаа. Уг мөнгийг Адъяабазар бид хоёр 300.000 төгрөгөөр хувааж авсан. Миний энгэрийн камер 200.000 төгрөг гэж тооцож авсан. Яг шинэ нь бол 300.000 төгрөг байдаг юм шиг байна лээ. Мөн хантааз шүгэл, мөрдөс зэргийг бол засаж авсан байгаа. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 22/, хохирогч С.Адъяабазарын “...Би 2020 оны 3 дугаар сарын 4-ний 20 цаг 30 минутаас үүрэг авч зохицуулагч, цагдаагийн ахмад М.Одбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан чинь 23 цагийн үед Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 утаснаас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Сарандаваагийн сүмийн ойролцоо цэнхэр дэлгүүрийн зам дээр “Согтуу хүн тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад машин шүргэсэн” гэсэн мэдээлэл хүлээн авч тухайн дуудлаган дээр очиход тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх жолооч Мягмаржав нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тээврийн хэрэгсэл нь байхгүй байхаар нь жолооч Мягмаржаваас тухайн тээврийн хэрэгсэл хаана байгааг заалган дуудлага өгсөн газрын ойролцоо хашаанд байх өөрийн найзындаа аваачсан байсныг тогтоон Мягмаржавын барьж явсан 77-25 УБЕ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийг ачлагын машин дуудан ачуулсан. Тэгээд Мягмаржавын согтолтын зэргийг хэмжих зорилгоор драгер багаж үлгээлгэнэ гэхэд Мягмаржав эсэргүүцсэн. Тиймээс түүнийг саатуулах байранд аваачих зорилгоор машинд суулгах гэхэд суухгүй гээд миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй “Нямдоржийн шээснүүд минь” гээд салаавч гаргаад хөлөөрөө жийгээд машинд суухгүй эсэргүүцэл үзүүлсэн. Мөн “Чамайг Чингэлтэйд явж байхад чинь ална” гэх зэргээр эсэргүүцэж байсан. Тэгээд миний мөрдсийг авч шидсэн ба миний бичлэг хийж байсан энгэрийн камерыг татаад газар унагаасан. Тэгээд газраас чулуу авах гэхээр нь би очиж зогсооход Мягмаржав нь манай офицер болох цагдаагийн ахмад М.Одбаяр руу дайран очиж өшиглөсөн. Үүнээс болж М.Одбаярын мөр нь мултарсан. Энэ үед би Мягмаржавыг барьж авч гавлан машиндаа суулган авч явсан. Тухайн үед Мягмаржав “Би 12 жил шоронд суусан, чаддаг юм бол намайг 20 жил суулгаарай” гэх зэргээр ярьж байсан. Тухайн өдөр Ц.М  миний гэрэлтдэг хантаазыг загалтуулсан, мөн шүгэл, камер, мөрдөс зэргийг газарт унагаасан байгаа. Би өөрөө хантааз, мөрдөс, шүгэл зэрэг эд зүйлээ янзалж авсан. Харин Камерын тогтоогч хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 26/, гэрч Г.Нямын “...замын хоёр цагдаа Мягмаржавыг авч явах гэхэд тэд нар хоорондоо маргалдаж ноцолдоод бараг зодоон болоод байсан. Цагдаа нар Мягмаржавыг гавлах гэсэн чинь гав нь эвдэрсэн болохгүй байгаад байх шиг байсан. Харин тухайн үед би болсон зүйлийг сайн мэдэхгүй болохоор яагаад цагдаа нар ирсэн болон болсон зүйлийн талаар тэнд байсан нэг ахаас асуусан чинь нөгөө ах Мягмаржавыг “миний машиныг шүргээд яваад өгсөн араас нь ирээд аятайхан хэл амаа олох гэсэн чинь намайг янз бүрээд доромжлоод байхаар нь цагдаагийн газарт хандсан” гэж хэлсэн юм. Тэгээд тэд нар чанга чанга дуугарч маргалдаад байхаар нь би гэртээ орсон юм. Гэтэл удаагүй цагдаа нар Мягмаржавыг аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 36/, гэрч Д.Цогтсайханы “...Тухайн үед Мягмардорж ойрхон явах гэж байгаа юм чинь гэж бодоод бид хоёр машинаараа явсан бөгөөд дэлгүүр орж хүнсний зүйл пиво аваад буцаж гарч байгаад дэлгүүрийн үүдний зогсоол дээр байсан машиныг ухарч байгаад шүргэсэн юм. Гэтэл тэр машины жолооч бууж ирээд Мягмардоржтой маргалдаад байсан. Тэгээд удаагүй Мягмардорж машинд сууж машинаа унаад хашаанд оруулж тавиад Мягмардорж буцаад яваад өгсөн. Удаагүй араас нь замын цагдаа нартай хамт Мягмардорж хүрч ирсэн. Тэгээд цагдаа нартай Мягмардоржийн машиныг ачиж явуулаад Мягмардоржийг өөрийг нь машинд суу гэж хэлсэн чинь Мягмардорж машинд суухгүй гэж хэлээд цагдаа нар нь суулгах гээд тэд нар маргалдаж байгаа харагдсан. Тэгээд Мягмардоржийг цагдаа нар гавлах гэж Мягмардорж гавлуулахгүй гэж ноцолдоод байсан. Гэтэл нэг цагдаа нь мөр мултарчихлаа гэж хэлж байгаа сонсогдсон чинь нөгөө шүргүүлсэн машины жолооч очиж мөрийн нь оруулж өгч байгаа харагдсан. Тухайн үед Мягмардорж цагдаа нартай нэлээд маргалдаж байгаад цагдаа нар Мягмардоржийг машинд суулгаад аваад яваад өгсөн. Харин би Нямыг таксинд суулгаж өгөөд өөрөө гэртээ орж унтсан юм...” гэх мэдүүлэг /хх 38/, гэрч Д.Болормаагийн “...Ц.М  2 цагдааг янз бүрийн муухай хараал хэлээд хэл амаар доромжлоод байсан. Би тэр үед юу болоод байгаа юм гэж дүү Цогтсайханаас асуусан чинь Мягмаржавыг согтуу машин жолоодож байгаад машин шүргээд тэгээд цагдаа нар ирсэн гэж хэлсэн. Тэр үед бол маш муухай хэлэх хэлэхгүй үгээр цагдаа нарыг хараагаад байсан...” гэх мэдүүлэг /хх 40/, гэрч Б.Сугарсүхийн “...Удаагүй замын 2 цагдаа ирж юу болсон талаар надаас асуугаад болсон зүйлсийг хэлсэн чинь миний согтолтын зэргийг шалгаж үзэхэд эрүүл гарсан. Харин нөгөө хүнийг шалгасан чинь согтуу байсан. Тэгээд тэр машиныг нь ачих гэсэн чинь машиныг ачуулахгүй энэ тэр гэж маргалдаад байсан бөгөөд ачилтын машин ирж машиныг нь ачиж явсны дараа жолооч залуу нь хоёр цагдаатай маргалдаж янз бүрээр хэлээд гавлуулахгүй гэж ноцолдоод байсан. Тэр үед 2 цагдаагийн нэг нь мөр мултарсан гэж хэлээд би очиж оруулж өгсөн. Тухайн үед нэлээн маргаан болж ноцолдож байгаад нөгөө жолоочийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх 41/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн №3330 дугаар “...М.Одбаярын биед зүүн чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх 44/, Цагдаагийн Ерөнхий Газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5г/2812 дугаар “...Өвөл, зуны гэрэл ойлгогчтой хантааз нь Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны жагсаалтад бүртгэгдсэн болно...” гэх албан албан бичиг /хх 58/, Цагдаагийн Ерөнхий Газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Н-Зв/200 дугаар /нууц/ “...Цагдаагийн алба хаагчийн албаны үйл ажиллагаанд ашиглаж байгаа энгэрийн камер, шүгэл зэрэг нь ЦЕГ-ын даргын 2017 оны Н/83 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн хэрэглэх тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг, сумны жагсаалт”-д тусгагдсан байна...” гэх албан бичиг /хх 60/, Цагдаагийн албанд ашиглагдаж байгаа энгэрийн камер, гэрэлтдэг хантааз, төмөр шүгэл зэргийн үнэлгээ /хх 62/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ц.М  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Ц.М ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.М  нь хохирлын мөнгө болох 600.000 төгрөгийг хохирогчид төлж хохирлыг барагдуулсан бөгөөд хохирогч М.Одбаяр, С.Адъяабазар нар нь “...гомдол, санал байхгүй...” гэх тул шүүгдэгч Ц.М ыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх, шүүгдэгч Ц.М т ял шийтгэхдээ түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ц.М ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Ц.М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг цагдаагийн албаны энгэрийн камерыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд  мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ц.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.М т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

6. Шүүгдэгч Ц.М  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг цагдаагийн албаны энгэрийн камерыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд  мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН