| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0500/Э |
| Дугаар | 512 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 512
2020 06 26 2020/ШЦТ/512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Ц.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Цагааннуур овгийн Ц.Б т холбогдох эрүүгийн 2011000000590 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цагааннуур овгийн Ц.Б , 1977 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-18-434 тоотод оршин суух,
Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 99 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-18-434 тоотод Б.Эрдэнэбулганы дух хэсэгт лоомоор цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/,
Хохирогч Б.Эрдэнэбулган нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өглөө эрт Ц.Б ах 3 хүүхдийн хамт манайд ирсэн. Тэр өдөр би хуучин хашаагаа буулгаад шинээр хашаа барих гэж байсан тэгээд надад туслахаар ирсэн. Өмнөх өдөр нь би найзуудын хамт архи уучихсан байсан. Тэгээд Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхэг, 1 шил архи уусан нэрийг нь санахгүй байна. Юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд Ц.Б ах миний толгой хэсэгт төмөр лоомоор нэг удаа цохисон. Нэг харсан цагдаа нар ирээд Ц.Б ахыг аваад явсан. Бид хоёр архи ууж сууж байгаад л маргалдсан. Миний толгой хэсэгт 4 оёдол тавиулсан. Намайг хадам Ц.Б ах төмөр лоомоор нэг удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх 10-11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5910 дугаар дүгнэлтэд: “...Б.Эрдэнэбулганы биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 16-17/,
Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дунд ах Батсайханы гэр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-18-434 тоотод очтол хүргэн Эрдэнэбулган ажлаасаа ирээд архи пиво авчраад бид 2 хувааж уусан. Тэгээд бид архи ууж сууж байгаад миний том ах Баярсайхан бол Эрдэнэбулганы хадам аав юм. Тэгтэл миний ах Баярсайхан, Батсайхан бид гурвын аманд салаавч хийнэ гэж томроод доромжлоод байхаар нь би уурандаа босоод Эрдэнэбулганы хашааг барилцаж өгөх санаатай хажуу талын танихгүй айлаас төмөр лоом аваад бэлдчихсэн байсан лоомоор Эрдэнэбулганы толгой хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 37/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/, шүүгдэгч Ц.Б т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 23-24/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 156 дугаар тогтоол /хх 45/, шүүгдэгч Ц.Б гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 41/, хохирогч Б.Эрдэнэбулган гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 40/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-18-434 тоотод Б.Эрдэнэбулганы дух хэсэгт лоомоор цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Эрдэнэбулганы “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өглөө эрт Ц.Б ах 3 хүүхдийн хамт манайд ирсэн. Тэр өдөр би хуучин хашаагаа буулгаад шинээр хашаа барих гэж байсан тэгээд надад туслахаар ирсэн. Өмнөх өдөр нь би найзуудын хамт архи уучихсан байсан. Тэгээд Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхэг, 1 шил архи уусан нэрийг нь санахгүй байна. Юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд Ц.Б ах миний толгой хэсэгт төмөр лоомоор нэг удаа цохисон. Нэг харсан цагдаа нар ирээд Ц.Б ахыг аваад явсан. Бид хоёр архи ууж сууж байгаад л маргалдсан. Миний толгой хэсэгт 4 оёдол тавиулсан. Намайг хадам Ц.Б ах төмөр лоомоор нэг удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх 10-11/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5910 дугаар “...Б.Эрдэнэбулганы биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 16-17/, шүүгдэгч Ц.Б ын “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дунд ах Батсайханы гэр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-18-434 тоотод очтол хүргэн Эрдэнэбулган ажлаасаа ирээд архи пиво авчраад бид 2 хувааж уусан. Тэгээд бид архи ууж сууж байгаад миний том ах Баярсайхан бол Эрдэнэбулганы хадам аав юм. Тэгтэл миний ах Баярсайхан, Батсайхан бид гурвын аманд салаавч хийнэ гэж томроод доромжлоод байхаар нь би уурандаа босоод Эрдэнэбулганы хашааг барилцаж өгөх санаатай хажуу талын танихгүй айлаас төмөр лоом аваад бэлдчихсэн байсан лоомоор Эрдэнэбулганы толгой хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 37/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Эрдэнэбулган нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ц.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Ц.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 110 см урт, үзүүр нь салаа хуваагдсан хадаасны төмөр лоом 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагааннуур овгийн Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 110 см урт, үзүүр нь салаа хуваагдсан хадаасны төмөр лоом 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН