| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0494/Э |
| Дугаар | 526 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 526
2020 07 01 2020/ШЦТ/526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр ,
улсын яллагч Г.Анармөнх,
хохирогч Г.Ариунсувдын өмгөөлөгч Б.Уранцэцэг, Ц.Цэцэгсүрэн,
шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Г.А т холбогдох эрүүгийн 1811007990423 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 3-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Г.А , 1958 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 50 мянгат гудамж 28-р байр 26 тоотод түр оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 220 мянгатын 1 дүгээр байрны 15 тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.А нь Чингэлтэй дүүргийн 4 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө гэж” хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Ариунсувдаас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4.200.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн хүү Д.Халиуны нэр дээрх Хаан банкны 5003549564 дугаарын дансаар шилжүүлэн авч, мөн бэлнээр 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сард 500.000 төгрөгийг тус тус залилан авч нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сард хохирогчтой уулзсан. Ажил үйлчилгээ явуулах гэж байгаагаа хэлээд 3 удаа нийт 7.200.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Г.Ариунсувдад Төрийн орон сууцны корпорацын санхүү эрхэлсэн захирал гэж хэлсэн зүйл байхгүй. Харин Төрийн орон сууцны корпорацаас ажил авч байгаа гэж хэлж байсан. Хэрэв ажил бүтвэл 50.000.000 төгрөг зээлдүүлээрэй гэсэн тохиролцоо бидний дунд яригдсан. Би хохирогчоос мөнгө зээлж авахаас өмнө хүнд 100.000.000 төгрөг зээлүүлчхээд авч чадахгүй өнөөдрийг хүртэл хохироод явж байгаа. Хүнээс мөнгөө авчихвал Г.Ариунсувдын мөнгийг өгөх боломжтой гэж бодож байсан. Хохирогчийн мөнгийг төлж барагдуулна. Залилсан асуудал байхгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 17/,
Хохирогч Г.Ариунсувд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Алтанцэцэг нь өөрийгөө Төрийн орон сууц корпорац төрийн өмчит компанийн санхүүгийн албаны дарга гэж танилцуулсан бөгөөд манай салоноор 2015 оноос эхлэн үйлчлүүлж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд орж ирдэг учраас мэддэг болсон байсан. Манайд үйлчилгээнд орохдоо үнийн дүн өндөртэй үйлчилгээнд ордог байсан. Алтанцэцэг эгч нь “байгууллагад улсаас мөнгө орж ирдэг, манай захирал эмнэлэгт хэвтсэн байгаа, захирал байхгүй учраас гарын үсэг зуруулж чадахгүй, тендерийн мөнгийг дансанд оруулах гэсэн болохгүй байна, түр хугацаанд өгөөч” гэсэн. Тэгэхээр нь итгээд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өөрийн Хас банкны 5001352427 тоот данснаас Алтанцэцэгийн охин Халиуны данс руу нь нийт 5.9 сая төгрөгийг шилжүүлсэн. Энэ бүх хугацаанд авахдаа удаа дараа худлаа яриад, захирлын олгой нь дотроо хагарсан байна, удахгүй мөнгө орж ирэх болно, хүмүүст мөнгө авч өгөхгүй бол болохгүй байна гэж хэлээд бага багаар авсаар байсан. Үүнээс гадна 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” төв дотор байрлах “Санрэй” салон дээрээс ирээд бэлнээр аваад явсан. Ингээд 7-8 хоногийн дараа байх Алтанцэцэг эгч манай салон дээр ирээд “одоо өнөөдөр дансанд мөнгө орох гээд байна, хүмүүс хоолонд оруулах гэсэн чинь захирал бид хоёрт мөнгө байдаггүй, одоо энэ хүмүүсийг хоолонд оруулаад гараад мөнгө шилжүүлэх гээд байна, 1.5 сая төгрөг өгөөч” гэж гуйсан. Энэ үед надад бэлэн 500.000 төгрөг байсан учраас нүдэн дээр нь тоолоод ямар нэгэн баримтгүйгээр өгсөн. ...Мөн надаас мөнгө авахаас өмнө болон мөнгө авсны дараа байх 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд манай салоноор охины хамт 2.410.000 төгрөгийн гоо сайхны үйлчилгээ хийлгэсэн. Алтанцэцэг нь надаас авсан мөнгийг юунд зарцуулсан талаар хэлээгүй. Өөрийгөө Төрийн орон сууцны корпорацад ажилладаг, ажилчдын цалин өгнө, хоолонд оруулна гэх мэтчилэн худлаа хэлээд дээрх мөнгийг надаас авсан. ...Түүнээс биш Харгайт Уул ХХК-ийн талаар надад нэг ч удаа ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 126-127/,
Шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Далайцэрэн мөнгө авсан асуудал байхгүй. ...Ер нь бол Ариунсувд нь ажил гүйцэтгээд ашиг орохоор нь 50 сая төгрөг зээлж авна гэж байсан. ...би зээлсэн мөнгөө албан ёсоор байгууллагадаа зарцуулаагүй. ...уг мөнгийг ажил авахын тулд хүнтэй уулзаад дайлж явж байгаад мөнгөө дуусгасан. Далайцэрэн нь уг мөнгийг олж ир гэж хэлээгүй. ...Тухайн үед би тогтсон ажил байгаагүй. ...Манай байгууллага нь барилгын дотоод засал чимэглэл гэсэн зориулалттай байгуулсан боловч том ажил авч байгаагүй. ...Манай байгууллага нь ажил авч чадаагүй учраас тайлан гаргахдаа X тайлан л гаргасан...” гэх мэдүүлэг /хх 32-33/,
Хохирогч Г.Ариунсувдын Хас банкны дансны хуулга /хх 37-38/,
Гэрч С.Далайцэрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай компанийн төсөв хүрэлцээгүй. Ингээд Г.А өөрийн танил болох Г.Ариунсувдаас 7.200.000 төгрөгийг зээлж бид ажилдаа зарцуулсан юм. Гэвч тухайн тендерийн үр дүн нь гараагүй байгаа болохоор одоог хүртэл мөнгийг нь буцаан өгч чадахгүй байна. Тухайн ажил эхлээд санхүүжилт нь ороогүй ирэхээр нь зээлсэн мөнгийг хүүгийн хамт өгнө гэж тохиролцсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх 23/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/, шүүгдэгч Г.А ийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 98-104/, шүүгдэгч Г.А ийн хохирлын мөнгө барагдуулах талаар гаргасан хүсэлт /хх 114/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.А нь Чингэлтэй дүүргийн 4 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө гэж” хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Ариунсувдаас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4.200.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн хүү Д.Халиуны нэр дээрх Хаан банкны 5003549564 дугаарын дансаар шилжүүлэн авч, мөн бэлнээр 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сард 500.000 төгрөгийг тус тус залилан авч нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Ариунсувдын “...Алтанцэцэг нь өөрийгөө Төрийн орон сууц корпорац төрийн өмчит компанийн санхүүгийн албаны дарга гэж танилцуулсан бөгөөд манай салоноор 2015 оноос эхлэн үйлчлүүлж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд орж ирдэг учраас мэддэг болсон байсан. Манайд үйлчилгээнд орохдоо үнийн дүн өндөртэй үйлчилгээнд ордог байсан. Алтанцэцэг эгч нь “байгууллагад улсаас мөнгө орж ирдэг, манай захирал эмнэлэгт хэвтсэн байгаа, захирал байхгүй учраас гарын үсэг зуруулж чадахгүй, тендерийн мөнгийг дансанд оруулах гэсэн болохгүй байна, түр хугацаанд өгөөч” гэсэн. Тэгэхээр нь итгээд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өөрийн Хас банкны 5001352427 тоот данснаас Алтанцэцэгийн охин Халиуны данс руу нь нийт 5.9 сая төгрөгийг шилжүүлсэн. Энэ бүх хугацаанд авахдаа удаа дараа худлаа яриад, захирлын олгой нь дотроо хагарсан байна, удахгүй мөнгө орж ирэх болно, хүмүүст мөнгө авч өгөхгүй бол болохгүй байна гэж хэлээд бага багаар авсаар байсан. Үүнээс гадна 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” төв дотор байрлах “Санрэй” салон дээрээс ирээд бэлнээр аваад явсан. Ингээд 7-8 хоногийн дараа байх Алтанцэцэг эгч манай салон дээр ирээд “одоо өнөөдөр дансанд мөнгө орох гээд байна, хүмүүс хоолонд оруулах гэсэн чинь захирал бид хоёрт мөнгө байдаггүй, одоо энэ хүмүүсийг хоолонд оруулаад гараад мөнгө шилжүүлэх гээд байна, 1.5 сая төгрөг өгөөч” гэж гуйсан. Энэ үед надад бэлэн 500.000 төгрөг байсан учраас нүдэн дээр нь тоолоод ямар нэгэн баримтгүйгээр өгсөн. ...Мөн надаас мөнгө авахаас өмнө болон мөнгө авсны дараа байх 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд манай салоноор охины хамт 2.410.000 төгрөгийн гоо сайхны үйлчилгээ хийлгэсэн. Алтанцэцэг нь надаас авсан мөнгийг юунд зарцуулсан талаар хэлээгүй. Өөрийгөө Төрийн орон сууцны корпорацад ажилладаг, ажилчдын цалин өгнө, хоолонд оруулна гэх мэтчилэн худлаа хэлээд дээрх мөнгийг надаас авсан. ...Түүнээс биш Харгайт Уул ХХК-ийн талаар надад нэг ч удаа ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 126-127/, шүүгдэгч Г.А ийн гэрчээр өгсөн “...Далайцэрэн мөнгө авсан асуудал байхгүй. ...Ер нь бол Ариунсувд нь ажил гүйцэтгээд ашиг орохоор нь 50 сая төгрөг зээлж авна гэж байсан. ...би зээлсэн мөнгөө албан ёсоор байгууллагадаа зарцуулаагүй. ...уг мөнгийг ажил авахын тулд хүнтэй уулзаад дайлж явж байгаад мөнгөө дуусгасан. Далайцэрэн нь уг мөнгийг олж ир гэж хэлээгүй. ...Тухайн үед би тогтсон ажил байгаагүй. ...Манай байгууллага нь барилгын дотоод засал чимэглэл гэсэн зориулалттай байгуулсан боловч том ажил авч байгаагүй. ...Манай байгууллага нь ажил авч чадаагүй учраас тайлан гаргахдаа X тайлан л гаргасан...” гэх мэдүүлэг /хх 32-33/, хохирогч Г.Ариунсувдын Хас банкны дансны хуулга /хх 37-38/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.А нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Г.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан иргэн Г.Ариунсувдад нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ариунсувдад 7.200.000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгч Г.А ээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.А нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Г.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Г.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан иргэн Г.Ариунсувдад нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.А ээс 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсан 26 дугаар байр 13 тоотод оршин суух Боржигон овгийн Ганболдын Ариунсувд /РД: ТЗ83061264/-т олгосугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН