Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 218

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:  Д.У .

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: С.М . 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн иргэн С.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр С.М д 300 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01020******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж, гуравдагч этгээд С.М  Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 301 дүгээр захирамжийн Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , гуравдагч этгээд С.М , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Д.У  миний эцэг Б.Д******* болон манай гэр бүлийнхэн 1990 оноос Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2 дугаар гудамжны 4******* тоот хашаа байшинг худалдан авч гэр бүлийн хамт амьдарч ирсэн. Бид шаардлагатай материалаа бүрдүүлэн 2003 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга болон холбогдох байгууллагад хандаж 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргыг 301 дүгээр захирамжаар 410 м,кв талбай бүхий хашааны газраа эцэг Б.Д*******, ээж Н.С*******, ах Д.Н*******, дүү Д.У*******, Д.У******* болон миний нэр дээр гэр бүлийн хэрэгцээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлж уг газрыг өмчилж авсан билээ. 

Уг хашаандаа 1995 онд дахин өвлийн байшин барьж 1997 онд холын хамаатан С******* гэдэг хүнтэй аман гэрээ хийж нэг байшингаа 200,000 төгрөгөөр удаан хугацаагаар түрээслүүлсэн байдаг. С******* болон түүний эхнэр Б******* нар нь ойр ойрхон нас барж хүүхдүүд нь манай байшин амьдрах болсон. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр манай өмчлөлийн газрын 351 м.кв хэсгийн өмчлөх эрхийг С*******ийн хүү М д Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжаар олгосон байсныг Нийслэлийн Газрын албанд 2017 он 08 дугаар сарын 14-ний өдрийн 05/3025 тоот албан бичгээр мэдлээ. 

Гэтэл уг албан бичигт тухайн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4113 дугаар захирамжийн иргэн С******* овогтой М д холбогдох хэсгийг хүчингүй болгож миний газар өмчлөх эрхийг минь сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн иргэн С.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай байна. Үндэслэл нь нэхэмжлэгч Д.У ын эцэг н.Д******* нь 1990 оноос хойш Чингэлтэй дүүргийн 11 хороо, нуурын 2 дугаар гудамж, 4******* тоот хашаа, хувийн сууцыг худалдан авч, гэр бүлийн хамт амьдарсаар ирсэн. 2003 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга болон холбогдох байгууллагад хандан газар эзэмших хүсэлтээ гаргасан. 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 301 дугаар захирамжаар 410 м.кв талбайтай газрыг н.Д******* болон түүний эхнэр н.С*******, Д.Н*******, Д.У*******, Д.У******* Д.У  нарын гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлэх шийдвэр гарсан. 1995 онд тухайн хашаандаа өвлийн байшин нэгийг нэмж барьсан байдаг. 1997 оноос гуравдагч этгээдийн эцэг н.С*******тэй аман гэрээ байгуулан, хөлслүүлсэн байдаг. Гэтэл гэнэт тухайн газрыг өмчилсөн гэдэг маргаан үүссэн байдаг. Энэ нь 4******* тоот хашааны 410 м.кв талбайгаас 205 м.кв, зарим тохиолдолд 300 м.кв гэж дурдагддаг талбайг давхардуулан олгосон байдаг. Иймээс давхардуулан олгосон Нийслэлийн Засаг даргын 413 дугаар шийдвэрийн С.М д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн иргэн С.М д 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 300 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, 01060 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Учир нь маргаан бүхий газрыг С.М  эзэмших эрхийн гэрчилгээ хариуцагчийн гаргасан нотлох баримтаас гарч ирсэн. Гэтэл С.М д эзэмших эрх хуулийн дагуу огт үүсээгүй байсан. Энэхүү эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн 2003 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлүүлэх шийдвэр гарсан нь өөрөө хууль бус шийдвэрийг үндэслэн уг захирамж гарсан учраас мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 1994 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд ... иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь оршин суугаа газраа тухайн сум дүүрэгтэй эзэмших давуу эрхтэй..., мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2 дахь хэсэгт Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх гэж заасан байдаг. Хуульд заасан энэхүү давуу эрхийг үл хайхран эрхгүй этгээдэд эзэмших эрхийг олгосон гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Анх иргэн С.М д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нуурын 20 дугаар гудамжны 4******* тоотод оршин суугч нь холбогдох баримт бичиг материалаа бүрдүүлж өгсны дагуу 01060******* дугаартай газар эзэмших гэрчилгээг 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 300 м.кв талбай бүхий газрыг арван таван жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн Засаг дарга эзэмшүүлсэн байна.

2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр газар өмчлүүлэх өргөдөл гаргаж “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь  заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 351 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гарсан байна. 

Нэхэмжлэлд дурдсан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамж нь иргэн Д.У ын эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн С.М ын газар өмчлөлийн хувийн хэрэгт дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 20-4******* тоотод ам бүл 4 оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. 

2003 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэх үед нийслэлийн хэмжээнд газрын мэдээллийн сан үүсээгүй байснаас хэмжилтийн актаар 351 м.кв  гэж тогтоон захирамж гарсан байна. 

Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын шийдвэрийг улсын бүртгэлд бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгодог бөгөөд иргэний газар өмчлөх эрхийн болон газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг мөн тухайн байгууллага дээр хийгддэг тул бусдад эрх шилжүүлэх тухай асуудлыг харьяа дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандана уу.

Иргэн Б.Д*******гийн газар өмчлөлийн хувийн хэрэгт дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр олгосон 300 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 20-4******* тоотод ам бүл 6 оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хамгийн анх олгох байсан 2003 оны цэнхэр гэрчилгээ нь Монгол Улсын иргэн газар эзэмшиж, ашиглаж байх үед олгож байсан хүчин төгөлдөр баримт бичиг юм. Одоог хүртэл эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн газар өмчлөх эрхийн гэрчилгээг олгодог. Засаг даргын захирамжийг архиваас шүүн үзэхэд газрын албаны буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Хорооны тодорхойлолт нь тус хоёр айлыг хоёуланг нь тодорхойлсон байдаг. Гэтэл хашаа тоотод нэг айл бүртгэлтэй байдаг. Газрын албаны хувьд тухайн иргэн хүсэлтээ гаргасны дагуу гэрчилгээ олгосон байдаг. Талбайн хэмжээ давхардах асуудал тухайн үед гардаг байсан. Учир нь газрын кадастрын зураг тухайн үед байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: -С.М  нь 2003 онд эзэмших эрхийн гэрчилгээгээ авч, 2004 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг. Энэхүү эрхийг олгох гол үндэслэл болсон оршин суугаа хорооны тодорхойлолт нь мөн ижил байдаг. Энэхүү газрын эзэмших, өмчлөх эрхийг олгоход Газрын албаны хууль зөрчсөн үйлдэл байхгүй учир талууд хоорондоо эвлэрч, маргааны шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний ах С.М  өөрийн хадам ах н.Д*******тай харилцан тохиролцож 1997 онд манай эцэг, эх маргаан бүхий газарт байгаа байшинг 400 мянган төгрөгөөр худалдан авсан байдаг. 1998 онд Монгол даатгал ХХК-д даатгуулсан байдаг. Ингээд засвар хийн, өргөтгөл нэмж барин, нэг сая төгрөгөөр үнэлэн, үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Улмаар хувиараа жижиг хүнсний дэлгүүр ажиллуулан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар уламжлуулан Улаанбаатар хотын Хот тохижилтын газарт хандсан өргөдөлдөө хогны төлбөр, газрын төлбөр төлсөн тухай дурдсан байдаг. 1997 оноос хойш тус хаягт эцэг эх маань амьдарсаар байсан. Өрхийн бүртгэлд ч бүртгэгдсэн байдаг. 2000 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ газрын албанд 5,150 төгрөгийн төлбөрийг Чингэлтэй дүүргийн санхүүгийн албанд төлсөн баримт, оршин суугаа хаягын тодорхойлолт, бусад баримтыг хавсаргасан байдаг. Энэхүү баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байдаг. 2004 оны 01 дүгээр сарын 15-нд Нийслэлийн газрын албанаас газрын чанарын дүгнэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нуурын 20-4*******а тоот хаягтай 205 м.кв газрыг газрын мэдээллийн санд бүртгэсэн байдаг. Ийм байтал 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр н.Д*******гийн гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 301 дүгээр захирамжаар манай газрыг давхцуулан олгосон байдаг. н.Д******* нь С.М ыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэдгийг мэдэж байсан бөгөөд 2 хашаагаа нийлүүлэн зарах тухай хүртэл ярилцаж байсан. 2016 онд н.Д******* нас барах хүртлээ тус газартай ямар ч маргаан үүсгэж байгаагүй юм. Ингэсээр байтал нэхэмжлэгч Д.У  нь энэхүү үйл явдлыг мэдсээр байж хэргийн гол гэрч болсон н.Д*******г нас барсны дараа нэхэмжлэл гаргаж буй нь санаатай үйлдэл гэж үзэж байна. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ... өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн... гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Уг гомдлын дагуу Д.У , Г.Э  нар нь гомдлын дагуу шалгасан материалуудтай танилцаж байсан. Үүнд газар өмчлөх эрхийн гэрчилгээ байсан. Анхнаасаа уг газрыг өмчилсөн гэдгийг мэдэж байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлагыг гаргаж байна. 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанаас 15 жилийн хугацаатай 310 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг С.М д олгосон байдаг. 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр газар өмчлөх хүсэлт гарган, 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 413 дугаар захирамжаар газар өмчлөх эрх олгогдсон байдаг. 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 20-4*******а тоот хаягтай, 205 м.кв газрыг газрын мэдээллийн санд бүртгэсэн. Үүний дараа 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр н.Д*******гийн хүсэлт гаргасны дагуу 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 301 дүгээр захирамжаар 410 м.кв газрыг өмчлүүлэхдээ С.М ийн газартай давхцуулан олгосон байдаг. Иймээс Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн н.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. 413 дугаар захирамжийн хавсралт болон нэхэмжлэгчийн газрын кадастрын зураг нь газрын мэдээллийн санд огт байхгүй. Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн дугаараар н.Д******* 1864231316 нэгж талбарын дугаартай 205 м.кв талбайтай газар байдаг. Энэ нь маргаан бүхий С.М ын өмчлөлд байдаг газар юм.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Д.У  Нийслэлийн засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн иргэн С.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр С.М д 300 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01020******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж, гуравдагч этгээд С.М  Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 301 дүгээр захирамжийн Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. 

Нэхэмжлэгч Д.У  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн эцэг Б.Д******* болон гэр бүлийнхэн 1990 оноос энэ газарт байрлах хашаа байшинг худалдан авч 2003 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн газрын албанд хүсэлт гаргаж 2004 онд Нийслэлийн Засаг даргын 301 дүгээр захирамжаар 410.25 м кв газрыг өмчилж авсан байхад иргэн С*******ийн М т (С.М д) Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжаар 315 м кв газрыг өмчлүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд мөн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 300 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 01060******* дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон нь хууль бус гэж, харин гуравдагч этгээд С.М  Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сард өмчилж авсан манай газартай нэхэмжлэгчид давхцуулан 2004 оны 06 дугаар сард газар өмчлүүлсэн нь хууль бус гэж тус тус маргаж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд “...тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ  *******гүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахыг”, “...иргэдийг гэрчилгээжүүлж, баталгаажуулсан тухай бүртгэлийг хороо тус бүрээр нарийвчлан гаргаж,...танилцуулахыг” тус тус дүүргийн Газрын албанд даалгасны дагуу энэ ажлын хүрээнд иргэн Б.Д*******д тус дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 20-4******* тоотод 300 м кв газрыг амины хашааны зориулалтаар 2 жилийн  хугацаатай эзэмшүүлэхээр 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий 1 дугаартай гэрчилгээ олгожээ.

Улмаар эзэмшиж байгаа газраа өмчилж авахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 301 дүгээр захирамжаар иргэн Б.Д******* түүний дотор нэхэмжлэгч Д.У  болон нэр бүхий 6 иргэнд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20 дугаар гудамжны 4******* тоотод дээрх газрыг 410.27 м кв болгон нэмэгдүүлэн өмчлүүлжээ.

Харин энэ хэргийн гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20 дугаар гудамжны 4******* тоотод оршин суугч иргэн С.М  (С.М )-д  Монгол улсын Засгийн газрын 1998 оны 100 дугаар тогтоолын дагуу “Төрийн өмчийн газрыг Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлнэ” гэж зааснаар 300 м кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн огноо бүхий 01060******* дугаартай гэрчилгээ олгожээ. 

Улмаар С.М ын 2003 оны 09 дүгээр сард гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийг үндэслэн маргаан бүхий газарт 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн огноо бүхий “351 м кв, 4366000 төгрөгийн үнэлгээ бүхий” мөн “205.0 м кв, 2706000 төгрөгийн үнэлгээ бүхий” 2 өөр “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-ийг тус тус олгосон байна.

Дээрх шийдвэрийг үндэслэн С.М  2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр уг газар С.М аас С.М т шилжсэнээр 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр С.М  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20 дугаар гудамжны 4******* А тоот хаягаар улсын бүртгэлийн Г-220200 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авчээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдийн тайлбарыг үндэслэн маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийгээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдсан захиргааны актууд болон нэхэмжлэгчид газар өмчлүүлсэн шийдвэрийн үндэслэл болсон 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий 1 дугаартай гэрчилгээг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Чингэлтэй дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга түүний газрын алба “Газрын тухай хууль”(1994 он)-ийн 30 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “..дүүргийн Засаг дарга эзэмшилд авахаар хүсэлт ирсэн газрын тухай уг хүсэлтийг хүлээн авмагц нийтэд зарлан мэдээлж, тухайн газрыг эзэмших, ашиглах талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулна.”, “Газрын тухай хууль”(2002 он)-ийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг....нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй  бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.” гэж заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн захиргааны актууд зорилгодоо нийцээгүй, хэрэгжих боломжгүй гэж дүгнэхээр байна .

Тодруулбал хамгийн анх Чингэлтэй дүүргийн Засаг дарга 300 м кв газрыг 5 жилийн хугацаатай иргэн С.М д эзэмшүүлж гэрчилгээ олгосон бөгөөд үүний дараа 2003 онд нэхэмжлэгчид (Д*******д) тус дүүргийн Засаг даргын 52 дугаар захирамжийг үндэслэн 300 м кв газрыг мөн олгохдоо маргаан бүхий газрыг өмнө нь өөр этгээдэд эзэмшүүлсэн эсэх талаар судалж тодруулалгүй шийдвэр гаргасан нь холбогдох хуулийн зохицуулалттай нийцээгүй гэж дүгнэв.

Зүй нь захиргааны байгууллага дээрх иргэдийн оршин суух хаяг, хүсэлт гаргаж байгаа газрын байршил, давхцалтай эсэх талаар нягтлан хянах үүрэгтэй байжээ.

Энэ газар нь Нийслэлийн газрын кадастрийн мэдээллийн сангийн зурган мэдээлэлд нэгж талбарын 1864231316 дугаар бүхий 205.27 м кв талбайтайгаар С.М ын нэр дээр бүртгэгдсэн, харин Б.Д*******гийн (нэхэмжлэгчийн)2004 онд хийлгэсэн нэгж талбарын 1864231315 дугаар бүхий газар нь дээрх мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. 

Дээрх иргэдийн тус тусдаа хүсэлт гаргасан газар нь Нийслэлийн газрын кадастрийн мэдээллийн сангийн архивын зурган мэдээлэлд С.М (ЧК77)-ийн нэгж талбарын 1864231316 дугаартай газар нь иргэн Д*******гийн нэгж талбарын 1864231315 дугаар бүхий газартай байршлын хувьд давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/102 дугаар албан бичиг түүний хавсралт зурган мэдээллээр нотлогдсон байна.

Иргэн Газрын тухай хуулинд зааснаар газар эзэмших хүсэлт гаргах, эзэмшиж байгаа газраа өмчлөх эрхтэй хэдий ч захиргааны байгууллагаас хуулинд заасан нөхцөл, журмын дагуу эзэмшүүлж, өмчлүүлэх үүрэгтэй.

Иргэд нэг хаяг байршил бүхий газарт өөр өөр цаг хугацаанд газар эзэмших болон өмчилж авах хүсэлт гаргасныг захиргааны байгууллага хуулинд заасан нягтлан шалгах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй газар эзэмших гэрчилгээ олгож, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баритлана:”, 4.1.4-д “газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу......эзэмших...”: гэсэнтэй нийцээгүйн дээр захиргааны байгууллагын энэхүү алдааг шүүхийн журмаар зөвтгөх боломжгүй.

Шүүх нэгэнт хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын  2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн иргэн С.М д холбогдох хэсэг, С.М д 300 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01020******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 301 дүгээр захирамжийн Д*******д холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлж байгаа тул нэхэмжлэгчид газар өмчлүүлсэн шийдвэрийн үндэслэл болсон 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий 1 дугаартай гэрчилгээг мөн адил түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийн оролцогчдийн маргааны үйл баримтын хүрээнд дүгнэлт хийсэн гэж дүгнэв.

Харин 1 дугаар гэрчилгээг олгох үндэслэл болсон дүүргийн Засаг даргын 52 дугаар захирамж нь тухайн цаг хугацаанд газар эзэмших эрхийг гэрчилгээжүүлэхээр олон иргэдийг хамран нийтлэг байдлаар, тухайлсан иргэний нэр заасан хавсралтгүй гарсныг харгалзан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйн үүднээс уг захирамжийг түдгэлзүүлэх боломжгүй байна.

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай (1994 он) хуулийн  30 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Газрын тухай (2002 он) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг баримтлан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн иргэн С.М д холбогдох хэсэг, С.М д 300 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01020******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 301 дүгээр захирамжийн Д*******д холбогдох хэсэг, 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий 1 дугаартай гэрчилгээг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн иргэн С.М д холбогдох хэсэг, С.М д 300 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01020******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 301 дүгээр захирамжийн Д*******д холбогдох хэсэг, 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий 1 дугаартай гэрчилгээ тус тус хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР