Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 550

 

   2020        07          08                                   2020/ШЦТ/550

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

            улсын яллагч А.Нямсүрэн,

            хохирогч Ш.Амгаланбайгал,

            хохирогч Д.Энхтуяа,

            шүүгдэгч Н.Ш , түүний өмгөөлөгч Д.Наранбулаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шижир овгийн Н.Ш т холбогдох эрүүгийн 2011000000539 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шижир овгийн Н.Ш , 1961 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-133 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Ш  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ална, толгойг чинь таслана, гэрээ шатаана, гичий, нохой, пизда, ал гэх зэргээр гутаан доромжилж, заналхийлж, сэтгэл санааны шаналал үүсгэх, сэтгэл зүйн дарамтанд байлгах зэргээр байнга Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-133 тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин Ш.Амгаланбайгалыг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хутга барьж айлган сүрдүүлж, хэл амаар доромжилсон, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хоолойг нь боосон, 2020 оны 8 дугаар сарын 2, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр агсам тавьж, хэл амаар доромжилсон, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ шатаана гэж агсам тавьсан, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Д.Энхтуяаг хэл амаар доромжилж, зодох гэж айлган сүрдүүлж, гэрээсээ хөөж, төрсөн охин Ш.Байгалдэлгэрийг хутга барин толгойг чинь таслана гэж айлган сүрдүүлсэн, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Д.Энхтуяа, төрсөн охин Ш.Байгалдэлгэр нарыг хэл, амаар доромжилж та нар яв гэж гэрээсээ хөөж гаргаж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ш  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин зүйл гаргахгүй байж чадна, хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Хохирогч Ш.Амгаланбайгал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...миний аав урьд нь зөрчлөөр арга хэмжээ хэд хэд авагдсан боловч засраагүй, гэхдээ одоо ямар нэгэн санал байхгүй, байнга архи дарс ууж, хэл амаар доромжлох, агсан согтуу тавих нь үнэхээр хэцүү байдаг. Намайг ухаан орсон цагаас л хойш ийм байдалтай байсан. Миний гарыг гэмтээсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Д.Энхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... миний хувьд охидыг маань гэмтээсэнд гомдсон. Энэ хүнийг эмнэлэгт хэвсэн үед нь ч 7 хоногт 3 удаа эргэж, хоол унд болон хэрэгцээт зүйлийг нь байнга хүргэж өгдөг байсан. Одоо ямар нэгэн санал байхгүй ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/,

Хохирогч Ш.Амгаланбайгал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр гадуур явж байгаад 22 цагийн орчим гэртээ очоод эхэлж Цэцэгмаа эгчийнд орж цүнх хувцсаа тавьчхаад гарч ариун цэврийн өрөө ороод гэрээр ортол аав өрөөндөө хэвтэж байсан ба хаалгаар нь өнгийгөөд хартал аав өмнөөс гарч ирээд намайг хэл амаар доромжлох маягтай үг хэлсэн яг юу гэж хэлснийг санахгүй байна тэгэхээр нь өөдөөс нь хэрэлдээд та гарч ирээд 3-4 хоног дарамталлаа гэж уйлаад энэ зуураа баруун зүүн гараараа ээлжлэн аавын бие рүү цохисон тэгсэн аав ална шүү гэсэн бөгөөд тэгвэл алчхаач гэхэд уур нь хүрсэн үү яасан ширээн дээр байсан хутгыг барьж аваад над руу ойртуулах үйлдэл гаргахаар нь намайг хутгалах нь гэж бодоод баруун гараараа хутганаас нь бариад автал аав хутгаа татаж авсан энэ үед миний баруун гарын дунд хуруу зүсэгдэж цус гарч эхэлсэн бөгөөд би шууд гэрээс гарч гүйгээд гадаа гарч хашхиртал хажуу талаас ээж, эгч хоёр гарч ирэн цагдаа сэргийлэх дуудсан. Эрүүл үед нь зүгээр хэвийн харилцаатай байдаг харин согтчихсон үед нь хэн ч байсан түүнтэй харилцахад хэцүү зан ааштай болдог. Ер нь гэртээ архи уудаггүй харин гаднаас согтуу орж ирээд гэрт хэн ч байсан хараагаад эхэлдэг /гичий нохой, ал, пизда, ална шулна, шатаана/. Баруун гарын чигчий хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтлийг аавыг баруун зүүн гараараа ээлжлэн цохисон энэ үед учирсан байж магадгүй яг яаж миний биед учирсныг мэдэхгүй байна. Би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 9 удаагийн дуудлага өгсөн үүнээс 7 нь аавтай холбоотой дуудлага байна. 2020.03.11- ний өдөр намайг боож багалзуурдаад байсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд шүүхээр баривчлуулсан. Мөн 2018 онд билүү сайн санахгүй байна ямар ч байсан дулаахан байсан юм намайг нэг удаа алгадаад ээмгэндээ зүүн чихээ шалбалж байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байсан бөгөөд өглөө нь өөрөө очиж авч байсан юм. Харин бусад дуудлагуудыг нь сайн санахгүй байна. Гэхдээ агсам тавиад хутга, шөвөг бариад ална тална гээд байхаар нь цагдаа дуудсан байх. Намайг 10 жилийн сургуульд байхад үснээс зулгаагаад нүд хөхрүүлж байсан нэг удаагийн үйлдэл байна. Мөн буланд шахаад зодно барина гээд дарамтлаад байдаг байсан. Мөн одоогоос 10 гаран жилийн өмнө байх унтаж байхад согтуу орж ирээд хоолой дээр хутга тулгачихсан байсан. Тэгээд би аргадаж байгаад гарч байсан. Энэ үед гэрт надаас өөр хүн байгаагүй. ...гараад зугтаачихдаг байсан болохоор гаранд нь өртдөггүй байсан. Харгис хэрцгий харьцсан гэвэл архи уух болгондоо ална, тална, янхан гичий, ал, шатаана гэх маягаар хэлж дарамталдаг тарчлаасан зүйл байхгүй, дүү бид хоёрын үнэртэй ус, ээмэг болон жижиг сажиг юмнуудыг авч гараад архи уучихдаг харин сүүлийн 4-5 сарын хугацаанд тусдаа өөр өрөөнд амьдардаг болоод гайгүй болсон. Хутга бариад ална, дүрнэ, гэдсийг чинь хүүлнэ гээд хутга бариад авдаг байсан болохоор хутга шөвгөө цааш нь далд хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хх 18-20/,

Хохирогч Ш.Байгалдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...аав согтсон үедээ янз янзын хараал хэлээд, хэрүүл уруул хийгээд байдаг. Бүх юмыг нь бэлдэж өгөөд байхаар орж ирж хоол ундаа идчихээд л буцаж гарч архиа уугаад эргэж ирж агсам согтуу тавиад байсан болохоор бид нар хоорондоо ярилцаад бүх юм нь бэлэн байхаар өдөр бүр архи уугаад юм бодохгүй яваад байна жаахан юм ойлгуулъя ядаж архи ууж байгаа мөнгөөрөө идэх уух юмаа авчир гэдэг үүднээсээ хоолыг нь бага зэрэг багасгасан. 2016 онд байхаа миний үнэртэй усыг авч гараад алга болгочихсон байсан тэгэхээр нь би үнэртэй ус олж ир гэхэд инээж байснаа гэнэт уурлаад миний гарыг шугамаар цохиод хөхрүүлж үс гэзэгнээс зулгааж байсан, саяхан 2020 оны 3 сард байхаа эгчийн хоолойг боосон өөр санах зүйл алга байна. Ер нь согтохоороо хэрцгий зан авиртай болж орон гэрээ шатаана, ална тална толгойг чинь тасдана, янхан гичий гэх мэт олон янзын хүний амнаас гарахааргүй үгнүүдээр дайрч доромжлон айлган сүрдүүлдэг, эгч бид хоёрын үнэртэй ус болон ээжийн ээмэг зүүлтийг авч гараад зарчихсан байдаг мөн хоол ундны эд зүйлс хүртэл зөөгөөд байдаг. Цагдаагийн байгууллагын 102-т өгсөн хоёр дуудлага нь 2-лаа аавтай холбоотой дуудлага байна. Ер нь согтохоороо орон гэрээ шатаана, ална тална толгойг чинь тасдана гэх үгнүүдийг байнга хэлдэг тухайн үед энэ үгнүүдээ хэлээд айлган сүрдүүлж дарамталж байсан байх. Намайг жоохон байхын л хутга, шөвөг, заазуур, сүх зэрэг иртэй зүйл барьчхаад бид нарыг элдэж хөөгөөд байдаг байсан тийм болохоор хутга шөвөг, үзүүртэй зүйлүүдээ далд хийгээд нуудаг байсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/,

Хохирогч Д.Энхтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би байнга нөхрөөсөө зугтаадаг, зарим үед өрөөгөө цоожлоод суудаг. Гаднаас хаалга үүд эвдчих гээд цохиод байдаг...”, “...Манай нөхөр Н.Ш  өдөр бүр архи уудаг. Архи уусан үедээ давтир муутай болж догшин зан авиртай болдог. Намайг зодох гэхээр нь би гараад зугтаачихдаг юм харин Ширчинлхүндэв сая баривчилгаанаас гарч ирсний дараа том охин Амгаланбайгалын гарыг зүсэж гэмтээсэн, ер нь бид нартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирладаг энэ үйлдэл нь дараах зүйлээр илэрдэг “пизда, ал, гэдсийг чинь хүүлнэ, ална” гэж заналхийлдэг мөн архи уусан үед нь айгаад хамаг гэрэл энэ тэрээ унтраагаад нуугдсан нэг удаагийн үйлдэл байгаа. 2013.12.12-ны өдөр зодоон болоод байна, 2014.02.08-ны өдөр согтуу хүн агсам тавиад унтуулахгүй байна, 2015.01.13-ны өдөр нөхөр агсам тавиад байна, 2019.06.30-ны өдөр нөхөр агсам тавиад байна гэх дуудлагууд нь дандаа манай нөхөртэй холбоотой агсам согтуу тавиад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан асуудал байна. 2020.04.21-ний өдөр Амгаланбайгал гэмтсэн асуудалд би яг хажууд нь байгаагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Гэхдээ байнга ална гэдэг болохоор санаатай хутга аваад ална гэсэн байх тэгээд охин өөрийгөө хамгаалах гээд хутганаас нь барьсан байх. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 45-47/,

Гэрч Д.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн орой 22 цагийн орчим манай дүү Энхтуяа манайд телевиз үзээд сууж байтал гаднаас охин нь болох Амгаланбайгал орж ирээд хамт телевиз үзэж байгаад гарч бие засаад ирье гэж гараад хэсэг удсаны дараа хүн орилох чимээ гарахаар нь Энхтуяа бид хоёр зэрэг гараад Ширчинлхүндэвийнд ортол Амгаланбайгалын баруун гарын дунд хуруу билүү аль нэг хуруунаас нь цус гараад байж байхаар нь түргэн болон цагдаа дуудсан. Би Ширчинлхүндэвийнх гэх айлтай нэг хашаанд амьдраад 30 гаран жил болж байна. Эхний үед гайгүй байсан сүүлийн жилүүдэд Ширчинлхүндэв архи их уух болсонтой холбоотой хэрүүл маргаан тасрахаа больсон. Уг гэрт Ширчинлхүндэв л архи уудаг бусад нь уугаад байдаггүй. Байнга архи уугаад байхаар нь эхнэр, хүүхэд нь одоо боль, яасан их архи уудаг юм гэж хэлдэг байх тэрнээс болоод хэрүүл маргаан болдог. Ширчинлхүндэв архи уусан үедээ эхнэр, хүүхдээ ална тална, шатаана барина гэж их дарамталдаг мөн согтохоороо хутга барих дуртай, ер нь хэрүүл маргаан хийсэн үедээ ална тална гээд хутга бариад авдаг ийм тохиолдлыг 7-8 удаа харж байсан. Зодож цогьсон асуудал нь миний мэдэхийн 2019 онд бага охиныхоо хоолойг нь боосон гэж сонссон мөн 2020 онд том охин Амгаланбайгалынхаа хоолойг боосон гэсэн. Ер нь зодож гар хүрээд байдаггүй хэл амаараа ална шулна, шатаана гээд байнга дарамтлаад байдаг. Архи уусан үедээ муу сайн алнуудыг ална л гээд байдаг. Архинаас болж л ингэж байгаа байх шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Ширчинлхүндэвийг ар гэрийнхэн нь гадуурхдаг зүйл огт байхгүй. Харин байнга архи уугаад шээс шивэр нь дийлдэхгүй болохоор нь 2019 оны байшингаа өргөтгөөд тусад нь нэг өрөөнд амьдруулах болсон тэрийг буруу ойлгодог байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх 35-37/,

Гэрч А.Дөлгөөн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Н.Ш  Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Зүүн тасганы 9-133 тоотод эхнэр, 2 охины хамт амьдардаг. Ер нь архины хамааралтай гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтуудаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр удаа дараалан баривчлагдаж байсан. Н.Ш  гэр бүлийн хүчирхийллийн судалгаанд байдаг. Цагдаагийн байгууллагад гэр бүлээс нь дуудлага мэдээлэл ирж байсан...” гэх мэдүүлэг /хх 48/,

Гэрч Д.Шагдаржав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний харснаар нэг удаа автирк барьчихсан эхнэрээ ална гээд эхнэр нь манайд ороод ирсэн ер нь хутга шөвөг үзүүртэй юм барих гээд байдаг...” гэх мэдүүлэг /хх 50/,

Шүүгдэгч Н.Ш т холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 284 дүгээр шийтгэврээр “...архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Ш.Амгаланбайгалын хоолойг нь боож цохиж зодсон...” зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 50 цагийн сургалтад хамруулж, 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан шийтгэвэр,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 314 дүгээр шийтгэврээр “...гэр бүлийн хамаарал бүхий хамаарал бүхий харилцаатай Ш.Байгалдэлгэрийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийж хутга барин толгойг чинь тасална гэж хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан...” зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 40 цагийн сургалтад хамруулж, 20 хоног баривчлах шийтгэл оногдуулсан шийтгэвэр,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 25-ны өдрийн 514 дүгээр шийтгэврээр “...өөрийн гэрийн хашаанд гадны танихгүй хүмүүс авчран архидан согтуурч өөрийн охин Ш.Байгалдэлгэр болон эхнэр Д.Энхтуяаг гэрээсээ хөөж гарган, дарамталж та нар яв гэх зэргээр амгалан тайван байдлыг алдагдуулан хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан...” зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 50 цагийн сургалтад хамруулж, 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан шийтгэврүүдийн хуулбар /хх 80-85/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /64/, цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага, мэдээлэл өгсөн лавлагаа /хх 76-78/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ш  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ална, толгойг чинь тасална, гэрээ шатаана, гичий, нохой, пизда, ал гэх зэргээр гутаан доромжилж, заналхийлж, сэтгэл санааны шаналал үүсгэх, сэтгэл зүйн дарамтад байлгах зэргээр байнга Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-133 тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин Ш.Амгаланбайгалыг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хутга барьж айлган сүрдүүлж, хэл амаар доромжилсон, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хоолойг нь боосон, 2020 оны 8 дугаар сарын 2, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр агсам тавьж, хэл амаар доромжилсон, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ шатаана гэж агсам тавьсан, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Д.Энхтуяаг хэл амаар доромжилж, зодох гэж айлган сүрдүүлж, гэрээсээ хөөж, төрсөн охин Ш.Байгалдэлгэрийг хутга барин толгойг чинь тасална гэж айлган сүрдүүлсэн, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Д.Энхтуяа, төрсөн охин Ш.Байгалдэлгэр нарыг хэл, амаар доромжилж та нар яв гэж гэрээсээ хөөж гаргаж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ш.Амгаланбайгалын “...Би тухайн өдөр гадуур явж байгаад 22 цагийн орчим гэртээ очоод эхэлж Цэцэгмаа эгчийнд орж цүнх хувцсаа тавьчхаад гарч ариун цэврийн өрөө ороод гэрээр ортол аав өрөөндөө хэвтэж байсан ба хаалгаар нь өнгийгөөд хартал аав өмнөөс гарч ирээд намайг хэл амаар доромжлох маягтай үг хэлсэн яг юу гэж хэлснийг санахгүй байна тэгэхээр нь өөдөөс нь хэрэлдээд та гарч ирээд 3-4 хоног дарамталлаа гэж уйлаад энэ зуураа баруун зүүн гараараа ээлжлэн аавын бие рүү цохисон тэгсэн аав ална шүү гэсэн бөгөөд тэгвэл алчхаач гэхэд уур нь хүрсэн үү яасан ширээн дээр байсан хутгыг барьж аваад над руу ойртуулах үйлдэл гаргахаар нь намайг хутгалах нь гэж бодоод баруун гараараа хутганаас нь бариад автал аав хутгаа татаж авсан энэ үед миний баруун гарын дунд хуруу зүсэгдэж цус гарч эхэлсэн бөгөөд би шууд гэрээс гарч гүйгээд гадаа гарч хашхиртал хажуу талаас ээж, эгч хоёр гарч ирэн цагдаа сэргийлэх дуудсан. Эрүүл үед нь зүгээр хэвийн харилцаатай байдаг харин согтчихсон үед нь хэн ч байсан түүнтэй харилцахад хэцүү зан ааштай болдог. Ер нь гэртээ архи уудаггүй харин гаднаас согтуу орж ирээд гэрт хэн ч байсан хараагаад эхэлдэг /гичий нохой, ал, пизда, ална шулна, шатаана/. Баруун гарын чигчий хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтлийг аавыг баруун зүүн гараараа ээлжлэн цохисон энэ үед учирсан байж магадгүй яг яаж миний биед учирсныг мэдэхгүй байна. Би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 9 удаагийн дуудлага өгсөн үүнээс 7 нь аавтай холбоотой дуудлага байна. 2020.03.11-ний өдөр намайг боож багалзуурдаад байсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд шүүхээр баривчлуулсан. Мөн 2018 онд билүү сайн санахгүй байна ямар ч байсан дулаахан байсан юм намайг нэг удаа алгадаад ээмгэндээ зүүн чихээ шалбалж байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байсан бөгөөд өглөө нь өөрөө очиж авч байсан юм. Харин бусад дуудлагуудыг нь сайн санахгүй байна. Гэхдээ агсам тавиад хутга, шөвөг бариад ална тална гээд байхаар нь цагдаа дуудсан байх. Намайг 10 жилийн сургуульд байхад үснээс зулгаагаад нүд хөхрүүлж байсан нэг удаагийн үйлдэл байна. Мөн буланд шахаад зодно барина гээд дарамтлаад байдаг байсан. Мөн одоогоос 10 гаран жилийн өмнө байх унтаж байхад согтуу орж ирээд хоолой дээр хутга тулгачихсан байсан. Тэгээд би аргадаж байгаад гарч байсан. Энэ үед гэрт надаас өөр хүн байгаагүй. ...гараад зугтаачихдаг байсан болохоор гаранд нь өртдөггүй байсан. Харгис хэрцгий харьцсан гэвэл архи уух болгондоо ална, тална, янхан гичий, ал, шатаана гэх маягаар хэлж дарамталдаг тарчлаасан зүйл байхгүй, дүү бид хоёрын үнэртэй ус, ээмэг болон жижиг сажиг юмнуудыг авч гараад архи уучихдаг харин сүүлийн 4-5 сарын хугацаанд тусдаа өөр өрөөнд амьдардаг болоод гайгүй болсон. Хутга бариад ална, дүрнэ, гэдсийг чинь хүүлнэ гээд хутга бариад авдаг байсан болохоор хутга шөвгөө цааш нь далд хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хх 18-20/, хохирогч Ш.Байгалдэлгэрийн “...аав согтсон үедээ янз янзын хараал хэлээд, хэрүүл уруул хийгээд байдаг. Бүх юмыг нь бэлдэж өгөөд байхаар орж ирж хоол ундаа идчихээд л буцаж гарч архиа уугаад эргэж ирж агсам согтуу тавиад байсан болохоор бид нар хоорондоо ярилцаад бүх юм нь бэлэн байхаар өдөр бүр архи уугаад юм бодохгүй яваад байна жаахан юм ойлгуулъя ядаж архи ууж байгаа мөнгөөрөө идэх уух юмаа авчир гэдэг үүднээсээ хоолыг нь бага зэрэг багасгасан. 2016 онд байхаа миний үнэртэй усыг авч гараад алга болгочихсон байсан тэгэхээр нь би үнэртэй ус олж ир гэхэд инээж байснаа гэнэт уурлаад миний гарыг шугамаар цохиод хөхрүүлж үс гэзэгнээс зулгааж байсан, саяхан 2020 оны 3 сард байхаа эгчийн хоолойг боосон өөр санах зүйл алга байна. Ер нь согтохоороо хэрцгий зан авиртай болж орон гэрээ шатаана, ална тална толгойг чинь тасдана, янхан гичий гэх мэт олон янзын хүний амнаас гарахааргүй үгнүүдээр дайрч доромжлон айлган сүрдүүлдэг, эгч бид хоёрын үнэртэй ус болон ээжийн ээмэг зүүлтийг авч гараад зарчихсан байдаг мөн хоол ундны эд зүйлс хүртэл зөөгөөд байдаг. Цагдаагийн байгууллагын 102-т өгсөн хоёр дуудлага нь 2-лаа аавтай холбоотой дуудлага байна. Ер нь согтохоороо орон гэрээ шатаана, ална тална толгойг чинь тасдана гэх үгнүүдийг байнга хэлдэг тухайн үед энэ үгнүүдээ хэлээд айлган сүрдүүлж дарамталж байсан байх. Намайг жоохон байхын л хутга, шөвөг, заазуур, сүх зэрэг иртэй зүйл барьчхаад бид нарыг элдэж хөөгөөд байдаг байсан тийм болохоор хутга шөвөг, үзүүртэй зүйлүүдээ далд хийгээд нуудаг байсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/, хохирогч Д.Энхтуяагийн “...Би байнга нөхрөөсөө зугтаадаг, зарим үед өрөөгөө цоожлоод суудаг. Гаднаас хаалга үүд эвдчих гээд цохиод байдаг...”, “...Манай нөхөр Н.Ш  өдөр бүр архи уудаг. Архи уусан үедээ давтир муутай болж догшин зан авиртай болдог. Намайг зодох гэхээр нь би гараад зугтаачихдаг юм харин Ширчинлхүндэв сая баривчилгаанаас гарч ирсний дараа том охин Амгаланбайгалын гарыг зүсэж гэмтээсэн, ер нь бид нартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирладаг энэ үйлдэл нь дараах зүйлээр илэрдэг “пизда, ал, гэдсийг чинь хүүлнэ, ална” гэж заналхийлдэг мөн архи уусан үед нь айгаад хамаг гэрэл энэ тэрээ унтраагаад нуугдсан нэг удаагийн үйлдэл байгаа. 2013.12.12-ны өдөр зодоон болоод байна, 2014.02.08-ны өдөр согтуу хүн агсам тавиад унтуулахгүй байна, 2015.01.13-ны өдөр нөхөр агсам тавиад байна, 2019.06.30-ны өдөр нөхөр агсам тавиад байна гэх дуудлагууд нь дандаа манай нөхөртэй холбоотой агсам согтуу тавиад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан асуудал байна. 2020.04.21-ний өдөр Амгаланбайгал гэмтсэн асуудалд би яг хажууд нь байгаагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Гэхдээ байнга ална гэдэг болохоор санаатай хутга аваад ална гэсэн байх тэгээд охин өөрийгөө хамгаалах гээд хутганаас нь барьсан байх. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 45-47/, гэрч Д.Цэцэгмаагийн  “...Тухайн өдрийн орой 22 цагийн орчим манай дүү Энхтуяа манайд телевиз үзээд сууж байтал гаднаас охин нь болох Амгаланбайгал орж ирээд хамт телевиз үзэж байгаад гарч бие засаад ирье гэж гараад хэсэг удсаны дараа хүн орилох чимээ гарахаар нь Энхтуяа бид хоёр зэрэг гараад Ширчинлхүндэвийнд ортол Амгаланбайгалын баруун гарын дунд хуруу билүү аль нэг хуруунаас нь цус гараад байж байхаар нь түргэн болон цагдаа дуудсан. Би Ширчинлхүндэвийнх гэх айлтай нэг хашаанд амьдраад 30 гаран жил болж байна. Эхний үед гайгүй байсан сүүлийн жилүүдэд Ширчинлхүндэв архи их уух болсонтой холбоотой хэрүүл маргаан тасрахаа больсон. Уг гэрт Ширчинлхүндэв л архи уудаг бусад нь уугаад байдаггүй. Байнга архи уугаад байхаар нь эхнэр, хүүхэд нь одоо боль, яасан их архи уудаг юм гэж хэлдэг байх тэрнээс болоод хэрүүл маргаан болдог. Ширчинлхүндэв архи уусан үедээ эхнэр, хүүхдээ ална тална, шатаана барина гэж их дарамталдаг мөн согтохоороо хутга барих дуртай, ер нь хэрүүл маргаан хийсэн үедээ ална тална гээд хутга бариад авдаг ийм тохиолдлыг 7-8 удаа харж байсан. Зодож цохисон асуудал нь миний мэдэхийн 2019 онд бага охиныхоо хоолойг нь боосон гэж сонссон мөн 2020 онд том охин Амгаланбайгалынхаа хоолойг боосон гэсэн. Ер нь зодож гар хүрээд байдаггүй хэл амаараа ална шулна, шатаана гээд байнга дарамтлаад байдаг. Архи уусан үедээ муу сайн алнуудыг ална л гээд байдаг. Архинаас болж л ингэж байгаа байх шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Ширчинлхүндэвийг ар гэрийнхэн нь гадуурхдаг зүйл огт байхгүй. Харин байнга архи уугаад шээс шивэр нь дийлдэхгүй болохоор нь 2019 оны байшингаа өргөтгөөд тусад нь нэг өрөөнд амьдруулах болсон тэрийг буруу ойлгодог байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх 35-37/, гэрч А.Дөлгөөний “...Н.Ш  Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Зүүн тасганы 9-133 тоотод эхнэр, 2 охины хамт амьдардаг. Ер нь архины хамааралтай гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтуудаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр удаа дараалан баривчлагдаж байсан. Н.Ш  гэр бүлийн хүчирхийллийн судалгаанд байдаг. Цагдаагийн байгууллагад гэр бүлээс нь дуудлага мэдээлэл ирж байсан...” гэх мэдүүлэг /хх 48/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Н.Ш  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Н.Ш ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч  Д.Энхтуяа, Ш.Амгаланбайгал, Ш.Байгалдэлгэр нар нь нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Н.Ш ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Ш  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Мөн шүүхээс шүүгдэгч Н.Ш т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Н.Ш  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Н.Ш  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шижир овгийн Н.Ш ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож,  түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай..

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Н.Ш  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Шүүгдэгч Н.Ш т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН