Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/¬¬¬¬106

 

 

2020 оны 07 дугаар сарын 17                              Дугаар 2020/ШЦТ/­­­­106                                                Ханбогд сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овогт Бямбадүүгийн Эд холбогдох 2029000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Жамъянпүрэвтэй маргалдан нүүрэн тус газар нь чулуу авч шидэн 5 шүдийг гэмтээж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “2020 оны 05 дүгээр сарын 23 наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай суманд тавтай морил гэх самбар дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Жамъяанпүрэв бид хоёр адуунаас болж маргалдаад зодолдсон. Цааш явж байгаад чулуу шидсэн чинь Б.Жамъяанпүрэвийн нүүр болон уруулийг нь язлаад, шүдийг нь оносон байсан. Б.Жамъяанпүрэв 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүдээ янзлуулахаар Ханбогд сум руу явсан байсан гэв.” гэв.

Хохирогч Б.Жамъянпүрэвийн: “...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Манлай сумын урд зүгт тавтай морил гэх самбарын хажууд Гэгээт, Мөнхтулга, Э бид 4 “Сэнгүр” гэх нэртэй 2,5 литрийн 4 ширхэг пиво уусан. Би Мөнхтулгатай даага өгч авалцахаар наймаа хийгээд сууж байсан чинь хажуунаас Э надад хандаж чи миний авах гэж байсан даагыг авах гэлээ гээд би 1,500,000 төгрөгөөр авах гэж байсныг чи шүдлэн байцсаар авах гэлээ гээд хэлэхээр нь би чамд хамаагүй бид 2 хоорондоо ярьж байна гэсэн чинь би наймаан дундуур орохгүй гэсэн. Тэгээд би Мөнхтулгатай дахиад даага авах талаар ярьж байсан чинь Э дундуур орж ирээд бид 2 маргалдаад барилцаж аваад Эгийн зүүн шанаанд нь гараараа нэг удаа цохисон зөрүүлээд миний толгой руу 1-2 удаа цохихоор нь би бас зөрүүлээд толгой болон бие хэсэгт гараараа нэг удаа цохиод өшиглөсөн чинь хамт байсан Гэгээт, Мөнхтулга нар салгасан...Э над руу чулуу аваад шидсэн миний доод дээд уруул хэсэгт оноод 4 шүд, дээд 1 шүд хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-н 9-10-р хуудаст/

Гэрч Гэгээтийн: “...Мөнхтулга, Б.Жамъянпүрэв 2 дааганы наймаа хийх гээд хоорондоо яриад сууж байсан чинь Э голоор нь ороод та хоёрын хурдан адуутай гэж юу байдаг юм та хоёрын ачиж ирсэн шүдлэн байдас миний дааган байдастай тэнцэхгүй бол авахгүй гэж хэлээд Б.Жамъянпүрэв босч ирээд Э 2 хоорондоо муудалцаж барилцаад цохилцох шиг болсон. Мөнхтулга Б.Жамъянпүрэвийг аваад хойд зүгт, би Эг аваад урд зүгрүү салгасан чинь миний өөдөөс Э агсараад дайраад байхаар нь боль гээд баруун, зүүн хацар луу нь нэг нэг удаа алгадаад авахад тайвшираад газар суухаар нь тавьсан чинь гэнэт чулуу аваад Б.Жамъянпүрэвийн нүүр лүү цохих шиг болохоор нь Б.Жамъянпүрэвдээр очоод яасан бэ гэхэд миний шүд рүү чулуугаар цохичихлоо гэхээр нь мотоциклын гэрэлд Б.Жамъянпүрэвийн шүдийг харсан доод талын 3 шүд нь цаашаа цөмөрсөн, дээд талын 2 шүд цаашаа цөмрөөд ханарсан, дээд, доод уруулнаас нь цус гарсан байсан...Э Б.Жамъянпүрэв 2 хоорондоо бараг 1 метрийн зайтай зогсож байгаад чулуу аваад шидэж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 12-13-р хуудаст/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 359 дугаартай дүгнэлт “Б.Жамъянпүрэвийн биед гэмтлийн улмаас 2 шүд авахуулсан, 3 шүд хөдөлсөн, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Жамъянпүрэвийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 (4.52.2)-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р алдагдуулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 19-р хуудаст/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 360 дугаартай дүгнэлт Б.Эгийн биед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хх-н 21-р хуудаст/

Шүүгдэгч Б.Эгийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 34-35, 47-48, 49-51-р хуудаст/,

Б.Эгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 37-44-р хуудаст/,

Б.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 33-р хуудаст/

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №0241 дугаартай эвлэрлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-н 49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Жамъянпүрэвтэй маргалдан нүүрэн тус газар нь чулуу авч шидэн 5 шүдийг гэмтээж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Жамъянпүрэвийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Эгийн хохирогчийн нүүрэн тус газарт нь чулуугаар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Жамъянпүрэвийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №359 дугаартай дүгнэлт “Б.Жамъянпүрэвийн биед гэмтлийн улмаас 2 шүд авахуулсан, 3 шүд хөдөлсөн, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Жамъянпүрэвийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 (4.52.2)-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р алдагдуулах учир гэмтлийн хөнгөн зэрэг тус тус хамаарна....” /хх-н 19-р хуудас/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Жамъянпүрэвт эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг төлөхөөр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нотариатчаар гэрчлүүлж эвлэрэлийн гэрээ байгуулсан, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч Б.Жамъянпүрэвт эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж 4.000.000 төгрөг өгөхөөр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нотариатчаар гэрчлүүлж эвлэрэлийн гэрээ байгуулсан, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч Б.Жамъянпүрэвт эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг төлөхөөр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нотариатчаар гэрчлүүлж эвлэрэлийн гэрээ байгуулсан, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.  

Шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.