Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/107

 

2020 оны 07 сарын 20 өдөр                       Дугаар 2020/ШЦТ/107                                         Ханбогд сум

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,  шүүгч Г.Даваанаран, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,

Шүүгдэгч Ш.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар № 0854/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэвэлмаа,

Гэрч: Ө.Жамбаа, С.Ууганбаяр,

Иргэдийн төлөөлөгч: А.Төрхүү нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгон овогт Шаабаатарын Мд холбогдох эрүүгийн 2029000000054  дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/                   

Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс баруун тийш “Оюу толгой” ХХК орох хатуу хучилттай авто замын 17 дахь километрийн хойно 300 метр зайд М.Ууганбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хоолойн тус газар нь хутгаар хутгалж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгон овогт Шаабаатарын Мд холбогдох эрүүгийн 2029000000054  дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ гараад сүлжээн дээр очсон. Сүлжээн дээр байхад Ууганбаяр ирсэн. Ууганбаяртай хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум руу бензин түлш авахаар гарсан. Ханбогд сумын том хаалган дээр ирж машинаа тавьчхаад Ууганбаяр бензин авна гээд сав аваад явсан. Бензинээ аваад 2 найзтайгаа ирсэн. Жамбаа, Ууганбаяр хоёр машинд сууж байсан. Жамбааг гэрт буулгачхаад цааш явж байсан чинь араас мотоциклтой хүн давхиад байсан. Тэгээд зогссон чинь Жамбаа манайд оччихоод яв гэсэн. Тэгэхээр нь би маргааш өглөө ажилтай гэсэн чинь манайд очоод яв гээд бид нарыг дагуулаад явсан. Гэрт нь очиход насанд хүрээгүй 2 хүүхэд талийгаач байсан. Тэгээд очиж танилцчихаад явсан. Ууганбаяр засмал руу орох гэж байхад талийгаач Ууганбилэг бид хоёр араас нь явсан. Засмал руу орох гэж байхад талийгаач буруу талын хаалгаар орж ирээд шууд намайг заамдаад авсан. Хохирогчийнхоо ар гэрээс уучлалыг харамгүй гуйж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ө.Жамбаа мэдүүлэхдээ: “Ханбогд сумаас талийгаачийг эхнэртэй нь цуг мотоциклтой нь сундалж аваад явсан. Хөдөө гэрт очоод манай авгай жирэмсэн салхинд гарах гэсэн юм. Гэрт очоод нэг пиво нэг шил архитай уусан. Тэгээд төл малаа тавьчхаад байж байсан чинь над руу Эрка залгасан байсан. Эрка руу эргүүлээд залгасан чинь би явж байна. Чи засмал дээр гараад ирэх үү? гэсэн. Учир би засмал дээр гарч очоод Эрка руу залгасан. Тэгээд сум орсон. Сумын хаалган дээр байж байгаад Ууганбаяр сум руу хоёр шил архи захисан. Тэрийг аваад буцаад явах гэсэн чинь жоохон өлсөөд байна гэхээр нь би гэрт очиж хоол өгье гээд гэр лүү дагуулаад явсан. Гэрт очоод хаанахын муу писда вэ? гээд Эрка гарч очоод хаанахын муу лалар вэ? гээд байсан. Тэгээд шөнө зам мэдэхгүй шүү гээд Ууганбаяр замд оруулж өгнө шүү гэсэн. Ерөнхийдөө жоохон муудалцах гээд байсан. Эрка том том дуугараад байсан. Гэрээс яваад засмал дээр зогсоод нөгөө талаар Ууганбаяртай юм яриад зогсож байсан. Талийгаач Эрка хоёр машинд том том дуугараад байсан. Машины урдуур тойроод очиход ямар ч амьсгаа байхгүй хөхөрчихсөн байсан. Эрка хүн алчихлаа писда минь гэж хэлэхэд машинаасаа жийгээд бууж ирэхгүй байсан. Би Эркаг нэг цохисон. Тэгээд тэр хоёр зугтаад явсны дараа би цагдаа дуудсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Ууганбаяр мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр намайг гэртээ байж байсан чинь Эрдэнээ ах над руу мессеж бичсэн байсан. Би эргүүлээд залгасан чинь сүлжээ рүү хүрээд ир гэсэн. Би орох ажил байхгүй гэсэн чинь хүрээд ир гэж байна гээд байхаар нь би эргээд яръя гээд очихоор болсон. 2 морио чөдөрлөж тавьчаад орой 6,7 цагийн үед сүлжээн дээр очсон. Сүлжээн дээр очсон чинь Эрдэнээ ах машинтай баруун талд нь ирчихсэн зогсож байсан. Тэгээд очихоосоо өмнө яг явах гэж байсан чинь мотоциклын бензин дуусчихсан байж учир Эрдэнээ ахыг 10 литр бензин зээлчих гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Намайг хүрээд очсон чинь Эрдэнээ ах машиныхаа араас 2,5 литрийн пиво гаргаж ирсэн. Тэгээд би уухгүй гэсэн боловч уучих уучих гэж хэлэхээр нь би уусан. Тэгээд би ер нь сум явж бензин авлаа гэсэн чинь ах нь яваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд явж байсан чинь Эрдэнээ ахын машины араас шилтэй архи гарч ирсэн. Би Чойгын тохой дээр ирээд хаа хүрэх гэж байгаа юм би машиныг чинь бариад явъя гээд би машиныг нь бариад сум руу  явж байтал  Дэмчогийн салдаг зам дээр зогсож бай. Тэр дээр хүнтэй уулзана гэж хэлсэн. Тухайн үед би Дэмчогын зам салсныг ч анзаараагүй. Эрдэнээ ах нөгөө хүнтэй яриад ойлголцохгүй болохоор нь би яриад та сумын ар дээр хүрээд ир гэсэн чинь Жамбаа ах мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд зогсож уулзаад Жамбаа ахын мотоциклыг замын хажуу руу тавьчаад бид 3 сумын ард талд хаалган дээр ирсэн. Хаалганы ар дээр ирчхээд 3-н найзыгаа дуудсан. Бензин аваад ганц дэлгүүр ороод ирээч гэж хэлсэн учир тэр гурав ирсэн. Тэр 3 машинтай хүрээд ирсэн. Нэг нь үлдээд нөгөө хоёртой нь би бензин колонк орж бензин авчаад дэлгүүр орж 2 ундаа 3 шил архи авсан.Тэгээд буцаад машин дээрээ хүргүүлчхээд тэр 3 буцаад явсан. Буцаж явж Жамбаа ахыг мотоцикл дээр хүргэж өгсөн чинь Жамбаа ах би хоол хийж өгье манайд оч гэсэн. Тэгээд би Эрдэнээ ахаас яах юм гэсэн чинь очьё очьё гэж хэлсэн. Жамбаа ахынд очсон чинь талийгаач унтаж байсан. Эрдэнээ ахын зан юм болохоор орж очоод томорсон. Хаанахын муу хулгайч вэ? гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн нь чи яахнав гээд зөндөө удсан. Хоорондоо муудалцаад байхаар нь хориод байсан чинь Жамбаа ах хорихоор улам муудалцана зүгээр наад хоёрыгоо орхичих гэсэн. Муудалцаж байгаад тэр хоёр гараад явсан. Бид нар гэрт байсан чинь нөгөө хоёр буцаж орж ирээд эвтэй болоод ороод ирсэн. Төд удалгүй дахид муудалцаад за за явъя Жамбаа ах та засмал замд оруулаад өгчих гэсэн. Тэгээд засмал руу ороогүй шороон зам дээр зогссон. Энэ зам чинь хаана хүрэх юм бэ? гэсэн чинь хар зам руу орчихно гэсэн. За тэгвэл явцгаая гэсэн чинь талийгаачтай сайхан танилцлаа гээд гар барьчаад цаашаа шороон зам руу оруулж өгчхөөд зогсож байсан чинь Жамбаа ах над дээр ирж юм ярьсан. Бид хоёр хоорондоо юм ярьж байтал талийгаач Эрдэнээ ах хоёр хажууд муудалцаад байхаар нь би салгая гэсэн чинь Жамбаа ах хэрэггүй хэрэггүй наад хоёр чинь тэгж байгаад учраа олчихно гэсэн. Тэгээд бид хоёр морь хараад байж байсан чинь гэнэт том том дуу гарах шиг болсон. Талийгаачаас цус гарсан байсан. Жамбаа ахыг салгаачээ гээд  түлхээд Жамбаа ах машины урдуур тойроод хажуу талд нь гараад би буугаад машины араар тойроод гараад ирэхэд талийгаач машины хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд Жамбаа ах Эрдэнээ ахыг нэг цохиод чи яаж байгаа юм бэ? гэсэн. Би цаашаа эргэсэн чинь Эрдэнээ ах суу гэсэн. Тэгээд машинд суухад машин асаалттай байсан. Урагшаа хөдлөөд давхисан.  Би унаад тэр замаараа давхисаар байгаад сүлжээн дээр ирээд гэрлүүгээ харьсан. Тэр 3 шил архинаасаа уугаагүй. Эрдэнээ ах 2,3 удаа татсан. Талийгаач бас хоёр татсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэвэлмаа  мэдүүлэхдээ: М анх орж ирээд хаанаас ирсэн хачиг вэ? хачин юм гэж хэлсэн байсан. Ер нь бол тэр асуултад хэн ч хариулахгүй байж магадгүй би хариулъя. Манай хүүхэд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. Нээх тийм түргэн алхам хийгээд байхгүй. Нэгдүгээр алхмыг хийхээргүй л хүмүүжүүлсэн. Тухайн үед би байгаагүй учраас хэн нэгнийг буруутгах шаардлага байхгүй байна. Өнөөдөр ямар ч байсан жоохон юмнаас болж нэгнийхээ амь насанд хүрсэнд би маш их харамсаж байна. Манай хүүхэд хүнтэй буруу зөрүү харьцаад байх юм байхгүй. 24 жил энэ хүүхдийг хүмүүжүүлж хүн болгохын төлөө бүхэл ухаанаа зарцуулсан байсан. Энэ хоёр маргалдсан юм уу? яасан юм мэдэхгүй цэрэгт М  манай хүүгээс 1 жилийн дээр алба хаасан байсан. Тэрнээс болж жоохон маргалдаж том том ярьсан байж болзошгүй. Чамтай холбогдох үндэслэл нь ганцхан цэрэгт л чи хал цэрэг нь ч байгаагүй. Би хал цэрэгтэй нь уулзахад хал цэргийн дээд талын цэрэг байсан учраас чамайг танихгүй байсан. Ер нь бол жоохон харамсалтай л байна. Өнөөдөр миний хүү ямар удамтайг нь би чамд хэлэхэд аймгийн начин Зуумгайн ач хүү, аймгийн начин Лувсанцэрэнгийн ач хүү, монгол улсын волейболын спортын дэд мастер, Булган сумын начин хүүхэд байсан. Би тэр хүүхдийг хүмүүжүүлж бие бялдрыг бий болгохын төлөө ямар их тэмцэж ямар их алдаж оноход нь сайн сайхан болохын төлөө зүтгэсээр байгаад яг өнөөдөр гэрээсээ цүнхтэй хувцсаа аваад өнөөдөр манай ах руу энд ирж амьдарна би ээжээсээ юу ч гуйхгүй гэж өнөөдөр энэ нийгэмд тэгж амьдраад явах зоригтой явах эр хүн байгаагүй. Эхнэрээ шөл уулгах гээд тэр айлд очоод унтаж байхад нь татаж чангаасаар ийм байдалд хүргэсэнд би өнөөдөр хэлээд харамсах үг алга. Өнөөдөр тэр хүүхэд ааваасаа хойш аавынхаа төрсөн өдрөөр төрсөн хүүхэд байсан юм. Ааваасаа хойш намайг авч явсан миний бүх амьдралыг авч явсан дээд боловсролтой би тийм ухаан муутай хүн биш би хангалттай өөрөө боловсролтой эмэгтэй тэгэхэд тэр хүүхэд надаас илүү ухаантай би өмнө нь бөхийж амьдардаг байсан. Би үгнээс нь зөрдөггүй нэг ч маргаан гардаггүй байсан. Уурлахад надад нэг ч  үг амьдралдаа дуугарч үзээгүй. Би 18 нас хүртэл нь тэр хүүхдийг зодож байсан. Би гар өвдөөд байхаар нь чи 60 настай байна. Би 80 настай байхад ээж нь уур хүрээд зодох юм бол зодуулахгүй бол болохгүй шүү гэж хүмүүжүүлсэн. Би ах нарынх нь өмнөөс юм хэлүүлж сургаагүй. Би согтуу ах нараа хүргээд өг гэж хэлэхэд дуугүй хүргэж өгөөд дуугүй гэрт нь хүргэж өг яаж ч загнаж авирлаж байсан  хүргэж өг гэж би тэгж хүмүүжүүлж өсгөсөн хүүхэд байсан. Үнэхээр харамсалтай байна. Оюутан дүүгээ төгсгөж байсан. Нэгдүгээрт чи миний удам угсаа бүх юмыг тасалсан. Хоёрдугаарт эдийн засгийн хохирол гээд аймаар байгаа. Зээл хийсэн, оюутан дүүгээ төгсгөсөн дээр нь гэр барьсан. Сар болгон би гэртээ юм авнаа. Дүүгээ төгсөөд хонхны баяраар нь эхнэрээ гуйж ирнэ гээд бүх юмаа төлөвлөдөг байсан. Миний амьдрал чамаас болж орвонгоороо эргэж байна. Би нөхрөө нас барахад ингэж  байгаагүй. Би үр хүүхдийнхээ төлөө үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Хэний хачиг вэ? яасан том юм бэ? чи том байсан шигээ энэ дээр  том бай битгий өмгөөлөгч аваад ингээд зогсож бай. Зоригтой юм бол гэрчийн мэдүүлгүүд нь зөрөөтэй өгөөд зогсож бай. Зоригтой юм бол тэрэн шиг бай. Би чамд хэлсэн миний хүүхдийг зодсон, миний хүүхдийг өөр газар нь хутгалсан бол гомдол ч нэхэхгүй хэвтэх тийм хүүхэд байсан. Тэгэхэд өнөөдөр би яахын аавгүй, ээжгүй, нөхөргүй, хүүхэдгүй яаж амьдрах юм бэ? би ганц охинтой энэ хүүхэд чинь бас эхнэртэй байсан яаж амьдарч яаж байлгах гээд байгаа юм бэ? ийм байдал үүсгэчхээд ямар их тэвчээр гаргаж, ямар их тэвчээд сууж байгааг чи харж байгаа биз дээ? Тэгэхэд ер нь гэмшиж байгаа юм байгаа юм уу? энэ хүнд чинь. Тэгэж ч санахгүй байна. Ингэж ч санахгүй байна гээд байх юм. Эр хүний зориг, хүн чанар, мөс чанар гэж байдаг. Тийм сайхан хүүгээ би чамд алуулчхаад өнөөдөр чи амьд үлдээд энд сууж байна. Тэгэхэд миний хүүхэд босч ирэхгүй цустай хувцас нь энд байж байна. Ийм л хохирол учруулсан байна. Би цаашид амьдрахад маш их хэцүү болж байна. Намайг түшиж тулах бүх юмыг заадаг байсан. Би төрийн албанд олон жил ажилласан. Олон чам шиг хүүхэд төрүүлсэн. Монголын лигийн волейболын бүх шавь нар миний шавь нар байна. Чам шиг өдий төдий хүүхэдтэй харилцаж явсан. Өнөөдөр Ханбогд суманд хүртэл биеийн тамирын багш байна. Гэтэл чи муудалцсаны төлөө хутга бариад тэрнийг хутгалах ямар шаардлага байна. Цохиод унага, нэвширтэл нь зодсон байхад өнөөдөр гомдолгүй гээд суух тийм хүн чанартай хүүхэд байсан. Би харамсаад байна. Намайг тэгье ингэе гэхээр өөрөө мэд ээж битгий ядраарай гээд ийм л байдалтай байсан. Гэтэл өнөөдөр хэлж ярьж байгаа үгэнд нь үнэхээр гайхаад сууж байна. Өөр хэлэх юм алга. Иймэрхүү л байдал үүссэн гэдгийг чамд хэлэх гэсэн юм. Манай гэр бүлд иймэрхүү л хохирол учруулчихлаа” гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...шороон замын дагуу 300 метр зайд зорчих хэсгийн баруун гар талын хөвөө хэсэгт байх цогцсыг Б үсгээр тэмдэглэв. Цогцос нь гэдрэгээ харсан байрлалтай хоёр хөл өвдөг хэсгээр хойш нугаларсан хоёр гар хагас алдалсан, толгой нь хүзүүгээрээ зүүн тал руугаа хагас эргэж тогтсон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-37-р хуудаст/,

Ө.Жамбаагийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл: “...гэрийн баруун хатавчинд ногоон өнгийн гялгар уутанд хийж газарт байрлуулсан Экспорт архины хоосон шил, ... орон доогуур цагаан саарал өнгийн сагстай хувцас түүний хажууд ягаан өнгийн хуванцар түмпин түүний хажууд сэнгүр гэсэн бичигтэй пивоны сав байсныг..., Хараа гэсэн бичигтэй дээрээсээ дунд хүртэл хэмжээтэй архитай шил байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 52-56-р хуудаст/,

Bongo-3 маркийн 28-81 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэллд үзлэг хийсэн тэмдэглэл:  “...уг машин нь зүүн талдаа жолооны хүрдтэй байх бөгөөд баруун талын суудлын ард шар өнгийн дурдан бүс, саарал өнгийн бариул, гадуураа цаасан хайрцагтай багаж, TOPAIR гэсэн бичиглэлтэй хар өнгийн цүнх, ариун цэврийн цаас зэрэг зүйлүүд байх ба эдгээр зүйлүүдийн дунд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хүрэн өнгийн иштэй эвхдэг хутга байх бөгөөд уг хутга нь эвхээстэй байсан ба хутгыг шинжилгээнд явуулах зорилгоор хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 92-106-р хуудаст/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэвэлмаагийн: “...би нэгэнт хүүгээ алдсан маш их гомдолтой байна... нийт 12,993,288 төгрөг нэхэмжилж байна, цаашид өмгөөлөгч авсан зардал, талийгаачийн 49 хоногийг хураах гээд нэхэмжлэх зүйл байна. Би сэтгэл санаа болон эдийн засгийн их хохиролтой байна... 2020 оны 06 дугаар сарын 02-нд 3,000,000 төгрөг, 10-нд 7,000,000 төгрөг өгсөн, одоо 3,862,058 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 121-125-р хуудаст/,

Насанд хүрээгүй гэрч М.Нарантуяагийн: “...Эрка талийгаачийг чи хаанахын пизда вэ гэсэн чинь талийгаач юу гэнээ би бас хүнээр пизда гэж дуудуулдаг хүн биш шүү гээд тэгж байсан тэгэхээр нь Жамбаа ах Эрка ахыг болиоч чи яах гээд байгаа юм гээд уурлаад байсан тэр гурав ер нь согтуу ирсэн Эрка ах хамт явж байсан ахыг гараад машинаас архи аваад ир гэсэн чинь тэр ах гараад нэг шил архи аваад орж ирсэн, тэгээд тэр архийг задлаад талийгаач болон Эрка ах хоёр нэг нэг татсан. Тэгсэн чинь Эрка ах Жамбаа ах, талийгаач хочр луу агсраад байснаа Эрка ах нэг хүн рүү залгаад энд намайг 2 шалдан банди нар дээрэлхээд байна чи Чойгийн тохой дээр хүрээд ир эд нарыг газартай нь тэгшилий гэж яриад байсан тэгээд Эрка ахтай хамт явж байсан ах Эрка ахыг одоо явья гээд Жамбаа ахыг зам руу дөхүүлээд өг гээд Жамбаа ах талийгаач хоёр мотоциклтойгоо сундлаад Эрка ахыг найзтай нь зам руу оруулж өгнө гээд хөдөлцгөөсөн. Тэгээд нэлээн удаж байснаа Жамбаа ах ганцаараа их сандарсан ирээд Ууганааг хүн алчихлаа гээд уйлаад байсан. талийгаач унтаад сэрсэн байсан болохоор бараг эрүүл байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130-р хуудаст/,

Насанд хүрээгүй гэрч М.Мөнхсайхан: “...Эрдэнээ ах тэр Жамбаа ахын найзтай нь муудаад чи хаанахын пиздаа вэ гэсэн нөгөө Жамбаа ахын найз нь нээх юм хэлэхгүй чимээгүй л байгаад байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-р хуудаст/,

Гэрч Б.Лхамаагийн: “...Эрка гэх хүн нь Ууганбилэгийг хаанахын пиздаа вэ чи гэж хэлсэн тэгсэн чинь өмнөөс нь Ууганбилэг чи яасан том юм бэ хүн танилцая гэж хэлэхийн оронд гэж хэлсэн чинь Эрка нь би Баян-Овоогийн атман байна намайг хэн ч дийлэхгүй гэж хэлсэн тэгсэн чинь Ууганбилэг жаахан уурлаад би хэнээр ч дээрэлхүүлэхгүй гэсэн чинь Эрка нь чи хаанахын атман юм бэ гэж хэлсэн тэгсэн чинь Ууганбилэг би Булган сумынх би Жамбаатай багаасаа найзалсан найзындаа ирээд байж байна гэсэн... шөнийн 00 цаг өнгөрч байхад Жамбаа орж ирээд Ууганбилэг үхчихлээ гэж хэлсэн тэгэхээр нь би худлаа яриад байгаач гэж хэлээд тэгээд яасан юм бэ гэсэ нчинь Жамбаа өмнөөс Эрка алчихаад зугтаагаад явчихсан гэж хэлсэн... би Ууганбилэг дээр очсон чинь толгой хүзүүнээс нь цус гарч хүзүүнийх нь тэндээс цус олгойдоод гарч байсан. Намайг очиход Ууганбилэг нас барсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-136-р хуудаст/,

Гэрч М.Отгонбаатарын: “...цэнхэр өнгийн “Бонго” маркийн машинаас ганцаараа бууж ирсэн Ууганбаяраас архи үнэртэж байсан. Хоёр хүнтэй хамт явж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-141-р хуудаст/,

Гэрч С.Ууганбаярын: “...М тэр айлынханд агсам тавьж эхэлсэн. Тэнд байсан хохирогчийг босч ирээд надтай танилц Шаабаатарын М гэж таних уу гээд эхэлсэн... Ууганбилэг ах над дээр ирээд  миний талын хаалгыг онгойлгоод одоо 30 метр хүрэхгүй газар яваад засмалдаа орчихно гэж хэлсэн. тэгэхээр нь би за сайхан танилцлаа гэж хэлсэн. тэгсэн Ууганбилэг нөгөө талын хаалга руу явсан. Энэ үед Жамбаа ах миний талын хаалган дээр ирээд надад хурдан удмын 3 гүү байгаа юм танай адуунд аваачиж тавья гэж яриад байж байхад Ууганбилэг ах машины баруун талын хаалгаар машинд орж ирэнгүүтэй М ахад чи хүнтэй танилцаж чаддаггүй сонин залуу байна гэж хэлсэн. Тэгтэл М ах өдөөс нь би ийм хүнтэй танилцдаггүй гэж хэлээд маргалдаад хоорондоо ноцолдоод эхэлсэн. Ууганбилэг ах М ахын дээрээс хагас өндийсөн байдалтай дараад М ах жаахан хойшоо гэдийсэн тэгээд би хөөе гээд салгах гэсэн чинь Жамбаа ах намайг хэрэггүй наад хоёр чинь учраа олчих байх гэж хэлсэн. тэгээд Жамбаа ах бид хоёр нөгөө адууныхаа талаар ярьсан. Тэгтэл удаагүй М ахын дуу өндөрсөөд над руу налаад яасан овоо муу пиздаа вэ гэхээр нь харсан чинь Ууганбилэг ах М ахын дээрээс жаахан дарсан байдалтай хэвээрээ боловч гэхдээ амнаас нь юм уу хаанаас нь юм нээх их цус гоожсон байдалтай болчихсон харагдсан. Тэгээд би Жамбаа ахыг түлхээд хөөе салгаачээ гэж түлхсэн. Жамбаа ах машины урдуур тойрсон би араас нь буугаад машиныг араар нь тойроод гараад ирсэн чинь Ууганбилэг ах машины баруун талд дээшээ хараад хэвтчихсэн гэдэс нь түнтгэс түнтгэс гээд хоолой нь сонин дуугараад энгэр хавь нь нил цус болсон байдалтай болсон байсан. тэгээд би ахаа сэрээрэй гээд дээрээс нь татсан. Тэгсэн чи Ууганбилэг ахын гэдэс нь нэг их түнтийснээ амнаас нь болон хүзүү хавиас нь нээх их бүлхэрсэн цус гарсан. Тэгээд Ууганбилэг ах ямар ч амьсгалгүй болсон... М цохисон юугаар цохисон талаар бол мэдээгүй. Ямар ч байсан М ахын үйлдлээс л болоод л Ууганбилэг нас барсан... М ах явж байхдаа согтоод би машин барина гээд бас цонх шилээ цохиж аваад агсам тавих гээд байгаа юм уу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үйлдэл гаргаад л байсан. Жамбаа тэрийг нь харчихаад энэтэй уулзахаар ингээд байдаг юм шдээ гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-147-р хуудаст/,

Гэрч Ө.Жамбаагийн: “...тэгсэн чинь М Ууганбилэг хоёр хоорондоо маргалдаад л байгаа бололтой байсан. Би тэр хоёрын яриаг тэр хооронд сайн сонсоогүй. Тэгсэн чинь гэнэт машин дотор М, талийгаач хоёр зодолдоод пид пад гээд цохилцоод унах шиг болсон. Тэгээд талийгаач чи буугаад ир гэж хэлэх шиг болоод машинаас буусан. Тэгэхээр нь би тойроод очсон чинь талийгаач дээшээ харчихсан хоолой хавиас нь цус ихээр гарсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй ямар ч амьсгаагүй болсон байсан. тэгээд би хөөе хүн алчихлаа шдээ гээд Мэ буугаад ир пиздаа минь гэж хэлээд очоод буулгах гээд заамдаад татахад бууж ирэхгүй машины хоёр тал руу жийчихээд бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнийг тавьчихаад би сандраад талийгаач дээр эргээд очоод дахиад М буугаад ир хүн алчихлаа гэж хэлэхэд шууд хөдлөөд яваад өгсөн...талийгаачийг М л өөрөө анх уулзсанаас хойш өдөөд лалар, пизда чамайг мэдэхгүй юм байна гээд элдэвээр хэлээд байсан. Талийгаач ч бас өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй чам шиг юм тэгдэггүй юм шүү гээд л байсан. Тэгж байгаад тэр машин доор хоорондоо маргалдаж байгаад хоорондоо цохилцоод авсан. Тэгээд би машины урдуур тойроод очсон чинь талийгаач машинаас гараад машины яг хажуу талд цус гарчихсан хоолой хавьд нь онгойсон нүх гарчихсан тэрнээс их хэмжээний цус гарсан байдалтай ухаангүй болчихсон байсан. М л машин дотор нэг юмаар шаачихсан. Юугаар шаачихсан талаар мэдэхгүй байна. М л талийгаачийг алчихсан. Тэр танихгүй залуу бид хоёр бол тэр хоёртой ямар нэг байдлаар ойртоогүй. Нэг нэгнийхээ дээр гарах гэж хэрэлдэж байгаад эцэст нь ийм зүйл болчихлоо. Талийгаач Ууганбилэг, М хоёр  нэг нэгнийгээ машин дотор цохиод л байх шиг байсан. Чухам хэн хэн нь хаана хаана яаж цохисон талаар мэдэхгүй байна. Талийгаач унтаад боссон гайгүй сэргэсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-154-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 192-193-р хуудас/,

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Шүүх сэтгэцийн №16 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 198-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 2129 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 220-226-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2453 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 228-236-р хуудаст/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2452 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 239-241-р хуудаст/,

Яллагдагч Ш.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /2-р хх-ийн 1-9-р хуудас/,

Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбогдох баримт /2-р хх-н 12-22, 73-97, 123-126-р хуудаст/,

Ш.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2-р хх-н 98-р  хуудаст/,

Ш.Мөнх-Эрдэнийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /2-р хх-н 100-112-р хуудас/ зэрэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Шинжлэн судалсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж, уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж үзэж тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс баруун тийш “Оюу толгой” ХХК орох хатуу хучилттай авто замын 17 дахь километрийн хойно 300 метр зайд М.Ууганбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хоолойн тус газар нь хутгаар хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

-Гэрч Ө.Жамбаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ханбогд сумаас талийгаачийг эхнэртэй нь цуг мотоциклтой нь сундалж аваад явсан. Хөдөө гэрт очоод манай авгай жирэмсэн салхинд гарах гэсэн юм. Гэрт очоод нэг пиво нэг шил архи уусан. Тэгээд төл малаа тавьчхаад байж байсан чинь над руу Эрка залгасан байсан. Эрка руу эргүүлээд залгасан чинь би явж байна. Чи засмал дээр гараад ирэх үү? гэсэн. Учир би засмал дээр гарч очоод Эрка руу залгасан. Тэгээд сум орсон. Сумын хаалган дээр байж байгаад Ууганбаяр сум руу хоёр шил архи захисан. Тэрийг аваад буцаад явах гэсэн чинь жоохон өлсөөд байна гэхээр нь би гэрт очиж хоол өгье гээд гэр лүү дагуулаад явсан. Гэрт очоод хаанахын муу писда вэ? гээд Эрка гарч очоод хаанахын муу лалар вэ? гээд байсан. Тэгээд шөнө зам мэдэхгүй шүү гээд Ууганбаяр замд оруулж өгнө шүү гэсэн. Ерөнхийдөө жоохон муудалцах гээд байсан. Эрка том том дуугараад байсан. Гэрээс яваад засмал дээр зогсоод нөгөө талаар Ууганбаяртай юм яриад зогсож байсан. Талийгаач Эрка хоёр машинд том том дуугараад байсан. Машины урдуур тойроод очиход ямар ч амьсгаа байхгүй хөхөрчихсөн байсан. Эрка хүн алчихлаа писда минь гэж хэлэхэд машинаасаа жийгээд бууж ирэхгүй байсан. Би Эркаг нэг цохисон. Тэгээд тэр хоёр зугтаад явсны дараа би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

-Гэрч С.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр намайг гэртээ байж байсан чинь Эрдэнээ ах над руу мессеж бичсэн байсан. Би эргүүлээд залгасан чинь сүлжээ рүү хүрээд ир гэсэн. Би орох ажил байхгүй гэсэн чинь хүрээд ир гэж байна гээд байхаар нь би эргээд яръя гээд очихоор болсон. 2 морио чөдөрлөж тавьчаад орой 6,7 цагийн үед сүлжээн дээр очсон. Сүлжээн дээр очсон чинь Эрдэнээ ах машинтай баруун талд нь ирчихсэн зогсож байсан. Тэгээд очихоосоо өмнө яг явах гэж байсан чинь мотоциклын бензин дуусчихсан байж учир Эрдэнээ ахыг 10 литр бензин зээлчих гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Намайг хүрээд очсон чинь Эрдэнээ ах машиныхаа араас 2,5 литрийн пиво гаргаж ирсэн. Тэгээд би уухгүй гэсэн боловч уучих уучих гэж хэлэхээр нь би уусан. Тэгээд би ер нь сум явж бензин авлаа гэсэн чинь ах нь яваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд явж байсан чинь Эрдэнээ ахын машины араас шилтэй архи гарч ирсэн. Би Чойгын тохой дээр ирээд хаа хүрэх гэж байгаа юм би машиныг чинь бариад явъя гээд би машиныг нь бариад сум руу  явж байтал  Дэмчогийн салдаг зам дээр зогсож бай. Тэр дээр хүнтэй уулзана гэж хэлсэн. Тухайн үед би Дэмчогын зам салсныг ч анзаараагүй. Эрдэнээ ах нөгөө хүнтэй яриад ойлголцохгүй болохоор нь би яриад та сумын ар дээр хүрээд ир гэсэн чинь Жамбаа ах мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд зогсож уулзаад Жамбаа ахын мотоциклыг замын хажуу руу тавьчаад бид 3 сумын ард талд хаалган дээр ирсэн. Хаалганы ар дээр ирчхээд 3-н найзыгаа дуудсан. Бензин аваад ганц дэлгүүр ороод ирээч гэж хэлсэн учир тэр гурав ирсэн. Тэр 3 машинтай хүрээд ирсэн. Нэг нь үлдээд нөгөө хоёртой нь би бензин колонк орж бензин авчаад дэлгүүр орж 2 ундаа 3 шил архи авсан. Тэгээд буцаад машин дээрээ хүргүүлчхээд тэр 3 буцаад явсан. Буцаж явж Жамбаа ахыг мотоцикл дээр хүргэж өгсөн чинь Жамбаа ах би хоол хийж өгье манайд оч гэсэн. Тэгээд би Эрдэнээ ахаас яах юм гэсэн чинь очьё очьё гэж хэлсэн. Жамбаа ахынд очсон чинь талийгаач унтаж байсан. Эрдэнээ ахын зан юм болохоор орж очоод томорсон. Хаанахын муу хулгайч вэ? гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн нь чи яахнав гээд зөндөө удсан. Хоорондоо муудалцаад байхаар нь хориод байсан чинь Жамбаа ах хорихоор улам муудалцана зүгээр наад хоёрыгоо орхичих гэсэн. Муудалцаж байгаад тэр хоёр гараад явсан. Бид нар гэрт байсан чинь нөгөө хоёр буцаж орж ирээд эвтэй болоод ороод ирсэн. Төд удалгүй дахид муудалцаад за за явъя Жамбаа ах та засмал замд оруулаад өгчих гэсэн. Тэгээд засмал руу ороогүй шороон зам дээр зогссон. Энэ зам чинь хаана хүрэх юм бэ? гэсэн чинь хар зам руу орчихно гэсэн. За тэгвэл явцгаая гэсэн чинь талийгаачтай сайхан танилцлаа гээд гар барьчаад цаашаа шороон зам руу оруулж өгчихөөд зогсож байсан чинь Жамбаа ах над дээр ирж юм ярьсан. Бид хоёр хоорондоо юм ярьж байтал талийгаач Эрдэнээ ах хоёр хажууд муудалцаад байхаар нь би салгъя гэсэн чинь Жамбаа ах хэрэггүй хэрэггүй наад хоёр чинь тэгж байгаад учраа олчихно гэсэн. Тэгээд бид хоёр морь хараад байж байсан чинь гэнэт том том дуу гарах шиг болсон. Талийгаачаас цус гарсан байсан. Жамбаа ахыг салгаачээ гээд  түлхээд Жамбаа ах машины урдуур тойроод хажуу талд нь гараад би буугаад машины араар тойроод гараад ирэхэд талийгаач машины хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд Жамбаа ах Эрдэнээ ахыг нэг цохиод чи яаж байгаа юм бэ? гэсэн. Би цаашаа эргэсэн чинь Эрдэнээ ах суу гэсэн. Тэгээд машинд суухад машин асаалттай байсан. Урагшаа хөдлөөд давхисан.  Би унаад тэр замаараа давхисаар байгаад сүлжээн дээр ирээд гэрлүүгээ харьсан. Тэр 3 шил архинаасаа уугаагүй. Эрдэнээ ах 2,3 удаа татсан. Талийгаач бас хоёр татсан”  гэх мэдүүлэг,

-Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “М анх орж ирээд хаанаас ирсэн хачиг вэ? хачин юм гэж хэлсэн байсан. Ер нь бол тэр асуултад хэн ч хариулахгүй байж магадгүй би хариулъя. Манай хүүхэд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. Нээх тийм түргэн алхам хийгээд байхгүй. Нэгдүгээр алхмыг хийхээргүй л хүмүүжүүлсэн. Тухайн үед би байгаагүй учраас хэн нэгнийг буруутгах шаардлага байхгүй байна. Өнөөдөр ямар ч байсан жоохон юмнаас болж нэгнийхээ амь насанд хүрсэнд би маш их харамсаж байна. Манай хүүхэд хүнтэй буруу зөрүү харьцаад байх юм байхгүй. 24 жил энэ хүүхдийг хүмүүжүүлж хүн болгохын төлөө бүхэл ухаанаа зарцуулсан байсан. Энэ хоёр маргалдсан юм уу? яасан юм мэдэхгүй цэрэгт М  манай хүүгээс 1 жилийн дээр алба хаасан байсан. Тэрнээс болж жоохон маргалдаж том том ярьсан байж болзошгүй. Чамтай холбогдох үндэслэл нь ганцхан цэрэгт л чи хал цэрэг нь ч байгаагүй. Би хал цэрэгтэй нь уулзахад хал цэргийн дээд талын цэрэг байсан учраас чамайг танихгүй байсан. Ер нь бол жоохон харамсалтай л байна. Өнөөдөр миний хүү ямар удамтайг нь би чамд хэлэхэд аймгийн начин Зуумгайн ач хүү, аймгийн начин Лувсанцэрэнгийн ач хүү, монгол улсын волейболын спортын дэд мастер, Булган сумын начин хүүхэд байсан. Би тэр хүүхдийг хүмүүжүүлж бие бялдрыг бий болгохын төлөө ямар их тэмцэж ямар их алдаж оноход нь сайн сайхан болохын төлөө зүтгэсээр байгаад яг өнөөдөр гэрээсээ цүнхтэй хувцсаа аваад өнөөдөр манай ах руу энд ирж амьдарна би ээжээсээ юу ч гуйхгүй гэж өнөөдөр энэ нийгэмд тэгж амьдраад явах зоригтой явах эр хүн байгаагүй. Эхнэрээ шөл уулгах гээд тэр айлд очоод унтаж байхад нь татаж чангаасаар ийм байдалд хүргэсэнд би өнөөдөр хэлээд харамсах үг алга. Өнөөдөр тэр хүүхэд ааваасаа хойш аавынхаа төрсөн өдрөөр төрсөн хүүхэд байсан юм. Ааваасаа хойш намайг авч явсан миний бүх амьдралыг авч явсан дээд боловсролтой би тийм ухаан муутай хүн биш би хангалттай өөрөө боловсролтой эмэгтэй тэгэхэд тэр хүүхэд надаас илүү ухаантай би өмнө нь бөхийж амьдардаг байсан. Би үгнээс нь зөрдөггүй нэг ч маргаан гардаггүй байсан. Уурлахад надад нэг ч  үг амьдралдаа дуугарч үзээгүй. Би 18 нас хүртэл нь тэр хүүхдийг зодож байсан. Би гар өвдөөд байхаар нь чи 60 настай байна. Би 80 настай байхад ээж нь уур хүрээд зодох юм бол зодуулахгүй бол болохгүй шүү гэж хүмүүжүүлсэн. Би ах нарынх нь өмнөөс юм хэлүүлж сургаагүй. Би согтуу ах нараа хүргээд өг гэж хэлэхэд дуугүй хүргэж өгөөд дуугүй гэрт нь хүргэж өг яаж ч загнаж авирлаж байсан  хүргэж өг гэж би тэгж хүмүүжүүлж өсгөсөн хүүхэд байсан. Үнэхээр харамсалтай байна. Оюутан дүүгээ төгсгөж байсан. Нэгдүгээрт чи миний удам угсаа бүх юмыг тасалсан. Хоёрдугаарт эдийн засгийн хохирол гээд аймаар байгаа. Зээл хийсэн, оюутан дүүгээ төгсгөсөн дээр нь гэр барьсан. Сар болгон би гэртээ юм авнаа. Дүүгээ төгсөөд хонхны баяраар нь эхнэрээ гуйж ирнэ гээд бүх юмаа төлөвлөдөг байсан. Миний амьдрал чамаас болж орвонгоороо эргэж байна. Би нөхрөө нас барахад ингэж  байгаагүй. Би үр хүүхдийнхээ төлөө үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Хэний хачиг вэ? яасан том юм бэ? чи том байсан шигээ энэ дээр  том бай битгий өмгөөлөгч аваад ингээд зогсож бай. Зоригтой юм бол гэрчийн мэдүүлгүүд нь зөрөөтэй өгөөд зогсож бай. Зоригтой юм бол тэрэн шиг бай. Би чамд хэлсэн миний хүүхдийг зодсон, миний хүүхдийг өөр газар нь хутгалсан бол гомдол ч нэхэхгүй хэвтэх тийм хүүхэд байсан. Тэгэхэд өнөөдөр би яахын аавгүй, ээжгүй, нөхөргүй, хүүхэдгүй яаж амьдрах юм бэ? би ганц охинтой энэ хүүхэд чинь бас эхнэртэй байсан яаж амьдарч яаж байлгах гээд байгаа юм бэ? ийм байдал үүсгэчхээд ямар их тэвчээр гаргаж, ямар их тэвчээд сууж байгааг чи харж байгаа биз дээ? Тэгэхэд ер нь гэмшиж байгаа юм байгаа юм уу? энэ хүнд чинь. Тэгэж ч санахгүй байна. Ингэж ч санахгүй байна гээд байх юм. Эр хүний зориг, хүн чанар, мөс чанар гэж байдаг. Тийм сайхан хүүгээ би чамд алуулчхаад өнөөдөр чи амьд үлдээд энд сууж байна. Тэгэхэд миний хүүхэд босч ирэхгүй цустай хувцас нь энд байж байна. Ийм л хохирол учруулсан байна. Би цаашид амьдрахад маш их хэцүү болж байна. Намайг түшиж тулах бүх юмыг заадаг байсан. Би төрийн албанд олон жил ажилласан. Олон чам шиг хүүхэд төрүүлсэн. Монголын лигийн волейболын бүх шавь нар миний шавь нар байна. Чам шиг өдий төдий хүүхэдтэй харилцаж явсан. Өнөөдөр Ханбогд суманд хүртэл биеийн тамирын багш байна. Гэтэл чи муудалцсаны төлөө хутга бариад тэрнийг хутгалах ямар шаардлага байна. Цохиод унага, нэвширтэл нь зодсон байхад өнөөдөр гомдолгүй гээд суух тийм хүн чанартай хүүхэд байсан. Би харамсаад байна. Намайг тэгье ингэе гэхээр өөрөө мэд ээж битгий ядраарай гээд ийм л байдалтай байсан. Гэтэл өнөөдөр хэлж ярьж байгаа үгэнд нь үнэхээр гайхаад сууж байна. Өөр хэлэх юм алга. Иймэрхүү л байдал үүссэн гэдгийг чамд хэлэх гэсэн юм. Манай гэр бүлд иймэрхүү л хохирол учруулчихлаа” гэх мэдүүлэг,

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Цэвэлмаагийн өгсөн “...Би талийгаач М.Ууганбилэгийн төрүүлсэн ээж нь байгаа юм. Талийгаач нь би болон дүүгийнхээ хамт амьдардаг байсан... хүү маань гэнэн цагаахан гүндүүгүй, биеэ даасан, хүнд муу санадаггүй, найз нөхөд ойр дотныхоо хүмүүст их халамжтай, дуу цөөтэй, бид 2 их түшиг болдог хүн байсан... Би нэгэнт хүүгээ алдсан маш их гомдолтой байна. Би ажил явдалд зарцуулагдсан зардлын баримтаар буяны зэд 6.359.750 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 60.000 төгрөг, буяны зан үйлийн зардал 880.000 төгрөг, хүнс 3.413.538 төгрөг, бинзен шатахуун 2.280.000 төгрөг гээд нийт 12.993.288 төгрөгийг нэхэмжилж байна. ...Би маш их гомдолтой байна. Охин бид 2-т маш их харамсалтай байна. Талийгаачийн хойчийн буяны ажилд зориулан суварга босгох санаатай байгаа мөн 3.862.058 төгрөгний хохирлыг нөхөн төлүүлж авмаар байна.... 2020 оны 06 сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 ионы 06 дугаар сарын 10-ны өдөр 7.000.000 төгрөг өгсөн. Одоо 3.862.058 төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 121-125-р хуудаст/,

            -Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч М.Нарантуяагийн өгсөн “...Эрка талийгаачийг чи хаанахын пизда вэ гэсэн чинь талийгаач юу гэнээ би бас хүнээр пизда гэж дуудуулдаг хүн биш шүү гээд тэгж байсан тэгэхээр нь Жамбаа ах Эрка ахыг болиоч чи яах гээд байгаа юм гээд уурлаад байсан тэр гурав ер нь согтуу ирсэн Эрка ах хамт явж байсан ахыг гараад машинаас архи аваад ир гэсэн чинь тэр ах гараад нэг шил архи аваад орж ирсэн, тэгээд тэр архийг задлаад талийгаач болон Эрка ах хоёр нэг нэг татсан. Тэгсэн чинь Эрка ах Жамбаа ах, талийгаач хочр луу агсараад байснаа Эрка ах нэг хүн рүү залгаад энд намайг 2 шалдан банди нар дээрэлхээд байна чи Чойгийн тохой дээр хүрээд ир эд нарыг газартай нь тэгшилий гэж яриад байсан тэгээд Эрка ахтай хамт явж байсан ах Эрка ахыг одоо явья гээд Жамбаа ахыг зам руу дөхүүлээд өг гээд Жамбаа ах талийгаач хоёр мотоциклтойгоо сундлаад Эрка ахыг найзтай нь зам руу оруулж өгнө гээд хөдөлцгөөсөн. Тэгээд нэлээн удаж байснаа Жамбаа ах ганцаараа их сандарсан ирээд Ууганааг хүн алчихлаа гээд уйлаад байсан. талийгаач унтаад сэрсэн байсан болохоор бараг эрүүл байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130-р хуудаст/,

            -Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лхамаагийн өгсөн: “...Эрка гэх хүн нь Ууганбилэгийг хаанахын пиздаа вэ чи гэж хэлсэн тэгсэн чинь өмнөөс нь Ууганбилэг чи яасан том юм бэ хүн танилцая гэж хэлэхийн оронд гэж хэлсэн чинь Эрка нь би Баян-Овоогийн атман байна намайг хэн ч дийлэхгүй гэж хэлсэн тэгсэн чинь Ууганбилэг жаахан уурлаад би хэнээр ч дээрэлхүүлэхгүй гэсэн чинь Эрка нь чи хаанахын атаман юм бэ гэж хэлсэн тэгсэн чинь Ууганбилэг би Булган сумынх би Жамбаатай багаасаа найзалсан найзындаа ирээд байж байна гэсэн... шөнийн 00 цаг өнгөрч байхад Жамбаа орж ирээд Ууганбилэг үхчихлээ гэж хэлсэн тэгэхээр нь би худлаа яриад байгаач гэж хэлээд тэгээд яасан юм бэ гэсэ нчинь Жамбаа өмнөөс Эрка алчихаад зугтаагаад явчихсан гэж хэлсэн... би Ууганбилэг дээр очсон чинь толгой хүзүүнээс нь цус гарч хүзүүнийх нь тэндээс цус олгойдоод гарч байсан. Намайг очиход Ууганбилэг нас барсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-136-р хуудаст/,

            -Мөрдөн байцаалтын шатанд Гэрч С.Ууганбаярын өгсөн: “...М тэр айлынханд агсам тавьж эхэлсэн. Тэнд байсан хохирогчийг босч ирээд надтай танилц Шаабаатарын М гэж таних уу гээд эхэлсэн... Ууганбилэг ах над дээр ирээд  миний талын хаалгыг онгойлгоод одоо 30 метр хүрэхгүй газар яваад засмалдаа орчихно гэж хэлсэн. тэгэхээр нь би за сайхан танилцлаа гэж хэлсэн. тэгсэн Ууганбилэг нөгөө талын хаалга руу явсан. Энэ үед Жамбаа ах миний талын хаалган дээр ирээд надад хурдан удамын 3 гүү байгаа юм танай адуунд аваачиж тавья гэж яриад байж байхад Ууганбилэг ах машины баруун талын хаалгаар машинд орж ирэнгүүтэй М ахад чи хүнтэй танилцаж чаддаггүй сонин залуу байна гэж хэлсэн. Тэгтэл М ах өдөөс нь би ийм хүнтэй танилцдаггүй гэж хэлээд маргалдаад хоорондоо ноцолдоод эхэлсэн. Ууганбилэг ах М ахын дээрээс хагас өндийсөн байдалтай дараад М ах жаахан хойшоо гэдийсэн тэгээд би хөөе гээд салгах гэсэн чинь Жамбаа ах намайг хэрэггүй наад хоёр чинь учраа олчих байх гэж хэлсэн. тэгээд Жамбаа ах бид хоёр нөгөө адууныхаа талаар ярьсан. Тэгтэл удаагүй М ахын дуу өндөрсөөд над руу налаад яасан овоо муу пиздаа вэ гэхээр нь харсан чинь Ууганбилэг ах М ахын дээрээс жаахан дарсан байдалтай хэвээрээ боловч гэхдээ амнаас нь юм уу хаанаас нь юм нээх их цус гоожсон байдалтай болчихсон харагдсан. Тэгээд би Жамбаа ахыг түлхээд хөөе салгаачээ гэж түлхсэн. Жамбаа ах машины урдуур тойрсон би араас нь буугаад машиныг араар нь тойроод гараад ирсэн чинь Ууганбилэг ах машины баруун талд дээшээ хараад хэвтчихсэн гэдэс нь түнтгэс түнтгэс гээд хоолой нь сонин дуугараад энгэр хавь нь нил цус болсон байдалтай болсон байсан. тэгээд би ахаа сэрээрэй гээд дээрээс нь татсан. Тэгсэн чи Ууганбилэг ахын гэдэс нь нэг их түнтийснээ амнаас нь болон хүзүү хавиас нь нээх их бүлхэрсэн цус гарсан. Тэгээд Ууганбилэг ах ямар ч амьсгалгүй болсон... М цохисон юугаар цохисон талаар бол мэдээгүй. Ямар ч байсан М ахын үйлдлээс л болоод л Ууганбилэг нас барсан... М ах явж байхдаа согтоод би машин барина гээд бас цонх шилээ цохиж аваад агсам тавих гээд байгаа юм уу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үйлдэл гаргаад л байсан. Жамбаа тэрийг нь харчихаад энэтэй уулзахаар ингээд байдаг юм шдээ гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-147-р хуудаст/,

            -Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Жамбаагийн өгсөн: “...тэгсэн чинь М Ууганбилэг хоёр хоорондоо маргалдаад л байгаа бололтой байсан. Би тэр хоёрын яриаг тэр хооронд сайн сонсоогүй. Тэгсэн чинь гэнэт машин дотор М, талийгаач хоёр зодолдоод пид пад гээд цохилцоод унах шиг болсон. Тэгээд талийгаач чи буугаад ир гэж хэлэх шиг болооод машинаас буусан. Тэгэхээр нь би тойроод очсон чинь талийгаач дээшээ харчихсан хоолой хавиас нь цус ихээр гарсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй ямар ч амьсгаагүй болсон байсан. тэгээд би хөөе хүн алчихлаа шдээ гээд Мээ буугаад ир пиздаа минь гэж хэлээд очоод буулгах гээд заамдаад татахад бууж ирэхгүй машины хоёр тал руу жийчихээд бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнийг тавьчихаад би сандараад талийгаач дээр эргээд очоод дахиад М буугаад ир хүн алчихлаа гэж хэлэхэд шууд хөдлөөд яваад өгсөн...талийгаачийг М л өөрөө анх уулзсанаас хойш өдөөд лалар, пизда чамайг мэдэхгүй юм байна гээд элдэвээр хэлээд байсан. Талийгаач ч бас өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй чам шиг юм тэгдэггүй юм шүү гээд л байсан. Тэгж байгаад тэр машин доор хоорондоо маргалдаж байгаад хоорондоо цохилцоод авсан. Тэгээд би машины урдуур тойроод очсон чинь талийгаач машинаас гараад машины яг хажуу талд цус гарчихсан хоолой хавьд нь онгойсон нүх гарчихсан тэрнээс их хэмжээний цус гарсан байдалтай ухаангүй болчихсон байсан. М л машин дотор нэг юмаар шаачихсан. Юугаар шаачихсан талаар мэдэхгүй байна. М л талийгаачийг алчихсан. Тэр танихгүй залуу бид хоёр бол тэр хоёртой ямар нэг байдлаар ойртоогүй. Нэг нэгнийхээ дээр гарах гэж хэрэлдэж байгаад эцэст нь ийм зүйл болчихлоо. Талийгаач Ууганбилэг, М хоёр  нэг нэгнийгээ машин дотор цохиод л байх шиг байсан. Чухам хэн хэн нь хаана хаана яаж цохисон талаар мэдэхгүй байна. Талийгаач унтаад боссон гайгүй сэргэсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-154-р хуудаст/,

            -Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Ууганбилэг баруун талаар тойрч орж ирээд машинд суусан чинь Ууганбаяр машинаас буусан тэгсэн чинь талийгаач намайг шууд заамдаад авсан юм. Би хоолой боогдоод бачуураад юм тэмтрээд гарт нэг юм баригдахаар нь би шууд Ууганбилэг рүү шаасан юм. Тэгсэн чинь Жамбаа хүрч ирээд чи яаж байгаан бэ хүн алчихаж байгаа юм уу гэхээр нь тби машинаас буусан чинь Жамбаа миний нүдний орчим 2 удаа цохисон тэгэхээр нь би машинд орж суугаад Ууганбаярыг машинаа асаа явая гээд тэндээс хөдөлсөн ...миний хоолойг боогоод бачуурсандаа хутгалсан ... Би талийгаачийн цээж хэсэгрүү 1 удаа, толгой хэсэг нь нэг удаа хутгалсан ...  Би ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна ...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 8-9-р хуудаст/,

            -Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 44 дугаартай шинжээчийн “...а/ Талийгаач М.Ууганбилэгийн бие цогцсонд хоолойн доод (цээжний дээд) хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, эгэмийн доорхи том артери, том венийн судаснуудын тасралт, зүүн уушигны дээд дэлбэнгийн зүсэгдсэн шарх, хуйхан доорхи зөөлөн эдийн хэсгийн хуйх болон зүүн шанаан дахь зүсэгдсэн шарх, хуйхан доорхи зөөлөн эдийн няцралт, баруун гарын ар болон алганы хэсгийн зурагдалт, баруун гарын сарвууны арын 2 хэсэг шалбаралт, баруун өвдгөнд зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна. б/ Талийгаачийн хоолойн доод (цээжний дээд) хэсэгт үүссэн шарх, эгэмийн доорхи том артери, том венийн судаснууд тасарсан гэмтэл, зүүн уушигны дээд дэлбэнгийн зүсэгдсэн шарх, толгойн дагзны дээд хэсгийн хуйх болон зүүн шанаан дахь зүсэгдсэн шарх баруун гарын бр болон алганы хэсгийн зурагдалт зэрэг гэмтлүүд нь тр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хуйхан доорхи зөөлөн эдийн няцралт, баруун гарын сарвууны арын 2 хэсэг шалбаралт, баруун өвдөгний зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. в/ Талийгаачийн биед нас баралтад хүргэх болон нас баралтад нөлөөлөхөөр ямар нэгэн архаг хууч өвчингүй байна. г/ Талийгаач нь хоолойн доод, цээжний дээд хэсэгт үүссэн шархан дахь артери, венийн том судасны цус алдалт, амин чухал эрхтнүүдийн цусан хангамжийн хурц дутагдлын шалтгаанаар нас барсан байна. д/ Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь зүрхнээс шууд гарсан том артерийн судас тасрахад цус маш хүчтэй олгойдон гарч, тэр даруйдаа биеийн цус юүлэгдэн, амин чухал эрхтнүүдийн цусгүйдлийн шалтгаанаар нас барах учир эмнэлэгийн тусламж авах боломжгүй, амь аврагдах боломжгүй юм. Нас баралтад хүргээгүй гэмтлүүдийг гэмтэл тус бүрээр нь авч үзвэл: Талийгаачийн зүүн уушигны дээд дэлбэнгийн зүсэгдсэн шарх нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн толгойн дагзны дээд хэсгийн хуйх болон зүүн шанаан дахь зүсэгдсэн шарх, хуйхан доорхи зөөлөн эдийн няцралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн баруун гарын зурагдалт, шалбаралт, баруун өвдгөнд зулгаралт үүссэн гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 192-193-р хуудаст/,

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Шүүх сэтгэцийн №16 дугаартай “Шинжлүүлэгч Ш.М нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 196-198-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 2129 дугаартай ”Шинжилгээнд ирүүлсэн эвхэгддэг  хутганы бариул хэсгийн зүүн хажуу талаас ирүүлж бэхжүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр харьцуулах загвараар ирүүлсэн Шаабаатар овогтой Мөнх-Эрдэнийн баруун гарын ядам хурууны хээний дардастай тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 220-226-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2453 дугаартай “яллагдагч Мөнх-Эрдэнийн гэх юүдэнтэй урдаа цахилгаантай саарал өнгийн цамц, саарал өнгийн өмд, хөх өнгийн дотоож, ногоон хээтэй хөх өнгийн нэг хос пүүзэн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач М.Ууганбилэгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 228-236-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2452 дугаартай “модон оруулгатай 10 см иштэй, 17,6 см урттай эвхдэг хутган дээр хүний цус илэрсэн”  гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 239-241-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийг хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ш.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

  Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

Гэмт хэргийн улмаас М.Ууганбилэгийн амь нас хохирсон байна.

Шүүгдэгч Ш.М нь шүүх хуралдаанаас өмнө оршуулгын зардал, шашны зан үйл, бусад зардалд нийт 13.800.000 төгрөг төлсөн ба үүн дээр талууд маргаагүй байна. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэвэлмаа нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө хохирлын талаар шинээр нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Тодруулбал, 1. 49 хоногоор хийдэд зориулсан хүнсний зардалд 339.300 төгрөг 2. Мэдүүлэг, хэлэлцүүлэг, шүүх хуралд оролцоход ажлаас чөлөө авсан зардалд 315.000 төгрөг 3. Шүүх хуралд оролцох зардалд 211.600 төгрөг 4. Хүү М.Ууганбилэг нь зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч байсан ба 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар эцсийн үлдэгдэл 9.962.498 төгрөг, 5. Хийд, суварга, шашны зан үйлийн зардалд 25.000.000 төгрөг нийт 35.828.398 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн байна.

Үүнээс: Шүүхээс нотлох баримтын шаардлага хангаж байх тул дараах зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв. 1. 49 хоногийн хийдэд зориулсан хүнсний зардалд 339.300 төгрөг, 2. ажлын 5 хоногийн цалин бодохдоо ажлын 1 өдрийн цалингаас татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хасч, улмаар 1 өдрийн цалингийн хэмжээг 37.491 төгрөг гэж тооцож, ажлын 5 өдрийн цалин нийт 187.455 төгрөг, шүүх хуралд оролцох зардал буюу түлш, шатахууны үнэ 111.600 төгрөгийн зардлыг тус тус гаргуулж нийт хохирол төлбөрт 638.355 төгрөгийг шүүгдэгч Ш.Мэс гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд хандаж 30 минутын завсарлага авч, шүүгдэгчээс 640.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн банкны дансаар төлж барагдуулсныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болно.

Харин жолоочийн хөлсөнд 100.000 төгрөг, амь хохирогч М.Ууганбилэг нь  зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч байсан ба 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар эцсийн үлдэгдэл 9.962.498 төгрөг, хийд, суварга, шашны зан үйлийн зардалд 25.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнтэй холбоотой шүүхэд гаргасан дээрхи баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, холбогдох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, “Хаан банк” ХХК-ийн зээлтэй холбоотой, жолоочийн хөлс 100.000 төгрөг болон цаашид гарах бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэв.

  Мөн шүүгдэгч Ш.Мэс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэвэлмаад 14.440.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ш.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгч Ш.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи улсын яллагчийн “12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “8 жилийн хорих ялын гуравны хоёр буюу 5 жил 2 сар хорих ял оногдуулах санал”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “маш их гомдолтой байна, үр удмыг минь тасалсан, бүхэл бүтэн хүнийг насаар нь яллачхаад, ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оногдуулах саналтай байна” зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгчид 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Шүүгдэгч Ш.М урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /2 дугаар хх-н 98 хуудаст/,

Хавтаст хэрэгт хавсаргагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1-5 хүртэл дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон байгалийн чулуулаг шороо, латин үсгээр Punch гэсэн бичиглэлтэй ундааны сав, 28-81 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс илрүүлж бинтэнд шингээж бэхжүүлэн авсан 6-10 хүртэл дугаарласан цус мэт зүйл, эвхэгддэг хүрэн өнгийн хутга 1 ширхэг, иргэн Жамбаагийн гэрээс хураан авсан Хараа нэртэй архины шил 1 ширхэг, Сэнгүр гэсэн бичиглэлтэй, пивоны сав 1 ширхэг, талийгаач М.Ууганбилэгийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн Фудволк, латин үсгээр NIKE гэсэн бичиглэлтэй хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн оймс 1 хос, хар өнгийн пүүз 1 хос, цэнхэр өнгийн дотоож, Ш.Мөнх-Эрдэнийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон юүдэнтэй цагаан цамц, цагаан саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож, латин үсгээр ASICS гэсэн бичиглэлтэй пүүз хос, иргэн Жамбаагийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон бөөрөнхий хээтэй хөх өнгийн дээл 1 ширхэг, хар өнгийн шар аралтай бүс 1 ширхэг, цагаан өнгийн футволк 1 ширхэг, ул хэсэг нь цагаан улаантай хар өнгийн пүүз 1 хос, иргэн С.Ууганбаярын өмсөж явсан ногоон өнгийн Монгол хүрэм 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн футволк 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал /бакал/ 1 хосыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нараас эд мөрийн баримтаар хураагдсан хувцас хунарыг буцаан авах эсэхийг лавлахад бүгдээрээ авахгүй гэсэн болно.

Шүүгдэгч Ш.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.