Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 7-р хороо, Мон лаа 3 гудамж 13 тоотод оршин суух Тайжууд овогт Дашийн Пүрэв /ЗП57011519/-ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Пүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Пүрэв шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. Энэ жил 60 нас хүч байна. Улсад  27 жил  ажилласан. Миний бие 1976 оны 07 сарын 21-нээс 1979 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. 1983 оны 01 сарын 05-наас Дундговь аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад гуталчнаар ажиллаж байгаад 1984 оны 10 сарын 01-нээс 1984 оны 10 сарын 17-ний хооронд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд шилжиж 1984 оны 10 сарын 17-ны өдөр гуталчнаар ажилласан. Тус ахуй үйлчилгээний төв нь хувьчлагдаж 1991 оны 12 сарын 19-нөөс эхлэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Найдвар  хоршоонд ажилласан. Тус хоршоо нь 1994 оны 12 сарын 27-нд татан буугдсан. Энэ хугацаанд ажиллаж байсан тушаалууд архивт байхгүй, хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нйитийн ахуйн үйлчилгээний төвд 1984 оны 10 сарын 17-ны өдрөөс 1992 оны 01 сарын 23-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ‘’Найдвар’’ хоршоонд 1992 оны 01 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан жилийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Пүрэв нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1984 оны 10 сарын 17-ны өдрөөс 1992 оны 01 сарын 23-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ‘’Найдвар’’ хоршоонд 1992 оны 01 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 28 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд 1984 оны 10 сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 сарын 19-нийг хүртэл, мөн ‘’Найдвар’’ хоршоонд 1991 оны 12 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал гуталчнаар тус тус ажиллаж байсан тухай Даш овогтой Пүрэвэд холбогдох баримт архивт ирээгүй болно’’ гэжээ.
  2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 08/52 дугаартай лавлагаагаар: ‘’ Эрдэнэдалай сумын Нийтийн ахуйн үйлчилгээ нь 1992 оны 01 дүгээр сарын 23-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад ‘’Найдвар’’ ББХХоршоо болж өөрчлөгдсөн болно’’ гэжээ.
  3. Барилгын техник мэргэжлийн сургуулиас Дашийн Пүрэвт 1978 оны 09 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ’’Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 01 сарын 14-нйи өдрийн 05 тоот тушаалаар Хөнгөн ажлын группын гутлын тасагт дагалдан гуталчинаар авч ажиллуулав’’ гэж, ’’Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 10 сарын 01-ний өдрийн 278-р тушаалаар Шилжиж ажиллах хүсэлтийг  нь үндэслэн АҮКомбинатын гуталчнаас чөлөөлж, Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар ажиллуулав’’ гэж, ’’Ахуй үйлчилгээний төвийн даргын 1984 оны 10 сарын 17-ны өдрийн 46 тоот тушаалаар Аймгийн АҮК-аас шилжиж ирсэн тул гуталчинаар авч ажиллуулав’’ гэж, ’’АҮ-ий төвийн даргын 1991 оны 12 сарын 20-ны өдрийн 31 тоот тушаалаар Тус АҮ-ний төв нь хувчлагдсан тул Найдвар хоршооны мэдэлд шилжүүлэв’’ гэж, ‘’Найдвар хоршооны даргын 1991 оны 12 сарын 25-ны өдрийн 01 тоот тушаалаар Тус хоршооны гуталчнаар авч ажиллуулав’’ гэж, ’’Хоршооны даргын 1994 оны 12 сарын 27-ны өдрийн 16 тоот тушаалаар Найдвар хоршооны гуталчны ажлаас чөлөөлөв’’ гэсэн бичилт хийжээ.
  4. Гэрч Л.Тунгалаг, Т.Рэгзэдмаа, О.Оюун нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Д.Пүрэв нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1984 оны 10 сарын 17-ны өдрөөс 1992 оны 01 сарын 23-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ‘’Найдвар’’ хоршоонд 1992 оны 01 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 28 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Пүрэвийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Нийтийн    ахуй үйлчилгээний төвд 1984 оны 10 сарын 17-ны өдрөөс 1992 оны 01 сарын 23-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ‘’Найдвар’’ хоршоонд 1992 оны 01 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хугацаанд малчнаар ажиллаж байсныг хэргийн 5-7 хуудсанд хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжууд овогт Дашийн Пүрэвийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1984 оны 10 сарын 17-ны өдрөөс 1992 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ‘’Найдвар’’ хоршоонд 1992 оны 01 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР