Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2017/0655/З |
Дугаар | 198 |
Огноо | 2018-03-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 198
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ндэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М , Б.А.
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга.
Гуравдагч этгээд: Х.Э .
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Х.Э т холбогдох хэсэг, Х.Э ын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон 00052******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г , нэхэмжлэгч Б.М ын өмгөөлөгч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , Ц.О , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О , гэрч Л.Б , О.Б , Ц.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гарг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Иргэн Б.М миний бие нь Увс аймагт хаягтай, Улаанбаатар-Увсын хооронд ачаа зөөж амьдардаг тээврийн тэрэгний жолооч болно.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар хэсэгт байрлах, 0,06 га орчим газар дээр миний багын найз С.А******* нь 2007 оноос хойш дугуй засварын газар ажиллуулж байсныг нь би 2010 онд тэнд байсан модон амбаар, засварын тоног төхөөрөмж, газрын хамт зохих үнэ хөлсийг нь өгч худалдаж авсан.
Тухайн үед уг газар нь хашаа байхгүй, элдэв хог новшоор дүүрсэн байсныг нь цэвэрлэж янзлан, Улаанбаатар хотын орчмоос мод авч болохгүй гэхээр нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 30 ширхэг шонгийн шургааг, 2 м3 банк ачиж ирээд ах дүүгийнхээ хүүхдүүдийг дайчлан хашаа барьсан. Мөн иргэдийн нийтийн хурлын дарга н.Д*******, хорооны хэсгийн дарга н.Б******* нарын хэлсний дагуу газар шорооны ажил хийн ар талын айлуудад орц гарц гаргаж өгсөн.
2010 оны хавар 13 дугаар хорооны Засаг дарга н.Ц******* иргэдийн нийтийн хурлын дарга н.Д******* нарт хандан газар эзэмших хүсэлтээ хэлэхэд: бидний зүгээс татгалзах зүйл байхгүй, дүүргийн Газрын албандаа ханд гэж хэлсний дагуу бичиг баримтаа бүрдүүлэн очсон. Дүүргийн Газрын албаны мэргэжилтэн: та Улаанбаатар хотын харьяа биш учраас өөрийн нэрээр өргөдөл гаргаж болохгүй гэхээр нь өөрийн төрсөн дүү Б.Аийн нэрээр 2010 оны намар дахин өргөдөл гаргатал: тухайн газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарах тул дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг бичгээр өгсөн.
Б.М миний бие өнгөрсөн 6 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмших зөвшөөрөл авахын тулд 2012 оноос өмнө дүүргийн Газрын албаны дарга н.Э*******, мэргэжилтэн н.Д*******д 2012 оноос хойш дүүргийн Газрын албаны дарга н.Б*******эд удаа дараа хандаж байсан.
Газрын албаны дарга н.Б******* нь манайх одоогоор газар олголт хийхгүй байгаа гэж хэлэн 2 жил гаруй явуулчхаад иргэн Х.Э гэдэг хүний нэр дээр захирамж гарган ,гэрчилгээ олгосонд гомдолтой байна.
Х.Э нь тухайн газар дээр 2009 оноос оршин сууж байгаа гэж хэлэн өргөдөл гарг нь худал бөгөөд, хорооны Засаг дарга Д.Э******* гэх гарын үсэгтэй: 2009 оноос хойш Х.Э нь өнөөдрийг хүртэл бүртгэлтэй гэсэн тодорхойлолт нь хуурамч бичиг баримт юм.
Ер нь Баянзүрх дүүргийн Газрын албаны албан тушаалтнууд, дүүргийн Засаг даргыг Х.Э той үгсэн хуйвалдаж, миний газрыг хууль бусаар булаан авсан гэж үзэж байна.
Маргаж буй асуудлын талаар Нийслэлийн Засаг даргад хандан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гомдол гарг боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй болно.
Харин үүнээс хойш өмнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст маргаж буй асуудлаар өргөдөл гарг бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 11362 дугаар тогтоол гарсан.
Нэхэмжлэгч Б.М түүний өмгөөлөгчийн зүгээс шат шатны прокурорт гомдол гарг. Хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон 1/814 дүгээр албан бичгээр хариу мэдэгдэх хуудсыг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан .
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Х.Э т холбогдох хэсэг, Х.Э ын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр огноолсон 00052******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдааны үед гарг тайлбартаа: “Нэхэмжлэлийг Б.М , Б.А гэж хоёр хүн гарг. Нэхэмжлэгч Бгийн М Увс аймгийн Улаангом суманд оршин суух хаягтай. Улаанбаатар Увс аймгийн чиглэлд ачаа зөөдөг тээврийн машины жолооч юм. Өөрийн найз А******* нь 2007 оноос маргаж буй газарт дугуй засвар ажиллуулж байсан. Уг газрын байрлал нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. бөгөөд энэ газрыг жижиг амбаар, засварын тоног төхөөрөмж, материалын зохих үнэ төлбөрийг төлж найзаасаа худалдаж авсан.
Энэ үед хашаа байхгүй зам явдаг далантай газар байсан: Ингээд Завхан аймгийн Тосон цэнгэл сумаас хашааны шургааг, банз ачиж ирж ах дүү хамаатан садангийн хамт хашааг барьсан байдаг. Тухайн үед тухайн хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга байсан н.Д*******, хорооны хэсгийн дарга Б******* нар хашаа барихад нь байсан ба хойд талын гудамжны хүмүүсийн орц, гарц энэ газраар гарсан бөгөөд далан дээгүүр явахаар замыг нь янзалж өг гэсний дагуу замыг нь янзалсан асуудал байсан.
2011 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргад газраа эзэмшиж авахаар хандахад бидний зүгээс татгалзах зүйлгүй хуулийн дагуу холбогдох баримт материалаа бүрдүүлэн газрын албанд хандан уу гэсний дагуу Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд за иргэн газар эзэмших эрх авахдаа бүрдүүлэх ёстой бүх бичиг баримтыг бүрдүүлж Газрын албанд хүсэлт гарг. Б.М нь хөдөө орон нутагт оршин суух харъяалтай тул хуулиараа Улаанбаатар хотод газар өмчлөх, эзэмших боломжгүй учраас өөрийн төрсөн дүү Улаанбатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай Бгийн Аийн нэр дээр энэхүү хүсэлтээ гарг.
Баянзүрх дүүргийн Засаг дарга, Дүүргийн Газрын албанаас тухайн газар инженерийн суурьшлын шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа тул Баянзүрх дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй. Тиймээс таны гарг газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн албан ёсны хариу өгсөн.
Энэ хугацаанд Б.М нь нэхэмжлэгч өөрийн төрсөн дүү Б.Аийн нөхөр Л.Б гын компанид ажиллаж байсан О.Б г тус газрыг харуулахаар түр хашаандаа буулг.
2012 он Төр засгийн удирдлага солигдож 2-3 жилийн хугацаанд ямар ч иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гарахгүй гэж Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар Улаанбаатар хотод иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахгүй байсан.
Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга н.Б*******, мэргэжилтэн н.Нямдаваа нарт амаар энэ тухай асуудлаар хандаж байсан. Гэтэл гэнэт н.Э гэж хүнд газар эзэмшүүлэх захирамж, гэрчилгээ олгосон тухай мэдсэн.
Хавтаст хаэрэгт авагдсан материалаас харахад н.Э тухайн үед газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргахдаа уг газартаа 2009 оноос хойш амьдран сууж байсан гэж худал мэдүүлж хорооны Засаг дарга н.Э******* гэж гарын үсэгтэй хуурамч бичгийг авч бусад бичиг баримтуудаа бүрдүүлэн маргаан бүхий газрыг эзэмшиж авсан байна.
Энэ нь нэхэмжлэгч Б.М болон Б.А нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн.
Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгуулсан бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг биш байна. Харин иргэн болон захиргааны журмаар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн. Б.М Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаж хариугаа авснаар шүүхэд нэхэмжлэл гарг юм.
О.Б тус газрыг харахаар түр маргаан бүхий газарт амьдарч байгаад уг газрыг н.Э гэж хүнд 25 сая төгрөгөө зарсан. Үүнийг гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. О.Б д н.Э 25 сая төгрөг өгсний дараа бид Баянзүрх дүүргийн прокурорын газар очиж эрүүгийн хэргийн материалтай танилцсан. Түүнд О.Б гийн мэдүүлэг байгаа.
Б.М , Б.А нарын эзэмших ёстой байсан газрыг н.Э хууль бусаар эзэмшиж авсан гэж нэхэмжлэл гарг.
Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 17- өдрийн газар эзэмших эрх олгох тухай А/585 дугаартай захирамж байна.
Хамгийн гол нь олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа шиинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гарг иргэдэд газар олгож баталгаажуулахаар за.
Нэгдүгээрт тухайн газарт н.Э олон жил байтугай нэг ч хоног байгаагүй. О.Б өөрөө газар эзэмших эрх, гэрчилгээ аваагүй ч бусдад хууль бусаар та гэрчилгээг нь гаргуулан аваарай гэж мөнгийг нь авч үгсэн хуйвалдаж газар зарсан хууль бус үйлдлийн улмаас Б.М , Б.А нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 17- өдрийн газар эзэмших эрх олгох тухай А/585 дугаартай захирамжийн н.Э т холбогдох хэсэг, н.Э ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд гарг хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.М нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар хэсэгт байрлах 0,06га орчим газар дээр миний багын найз С.А******* нь 2007 оноос хойш дугуй засварын газар ажиллуулж байсныг би 2010 онд тэнд байсан модон амбаар, засварын тоног төхөөрөмж, газрын хамт зохих үнэ хөлсийг нь өгч худалдан авсан. Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 30ш шонгийн шургааг, 2м3 банз ачиж ирээд, хашааг барихдаа ар талын айлуудад орц гарц гаргаж барьсан гэж маргаж буй нь үндэслэлгүй нэхэмжлэгч Б.Аийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тодорхойгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд за зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасныг зөрчиж байна.
Иргэн Х.Э 2014 оны 05 дугаар хорооны 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар Алтан тэвш АОС 94а тоотод 612м2 газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна.
Мөн Х.Э нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Х.Э ын эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш АОС 94А тоот хаягт байрлах 612м.кв талбайтай 00052******* дугаар гэрчилгээтэй, 1864631067 тоот нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураглалыг газрын нэгдсэн санд бүртгэж, баталгаажуулахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд за үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж за тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдааны үед гарг тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөх боломжгүй.
н.Э нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17- өдрийн А/585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш амины орон сууцны 94А тоотод байрлах 612 метр квадрат газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэвч энэ эзэмшиж буй газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан тул тэрээр шүүхэд хандаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-нй өдрийн 477 дугаар шийдвэрээр уг газрын кадастрын зургийг мэдэээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэнийг хүчин төгөлдөр болгосон байдаг.
Нэхэмжлэгч Б.М багын найз н.А*******аас маргаан бүхий газрыг ажиллуулж байсан дугуй засвар, модон амбаар, тоног төхөөрөмжийн хамт худалдан авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан. Гэтэл н.А*******т тухайн газрыг эзэмших эрх үүсээгүй байхад нэхэмжлэгч газар худалдан авч эзэмшсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд за зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн.
Маргаан бүхий газрыг эзэмшихээр Газрын тухай хуульд за журмын дагуу албан ёсоор хүсэлт гаргаж байгаагүй. Энэ тухай хүсэлт хүлээн авсан бүртгэлд байхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан за бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гарг өргөдлийг хэлнэ гээд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 “энэ хуулийн 3.1.3-т за нэхэмжлэлийг гарг этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж заажээ.
Б.Аийн хувьд А*******аас худалдаж авсан гэх баримт байхгүй. Маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрх Б.Ат үүсээгүй учир н.Э т маргаан бүхий актаар газар эзэмшүүлсэн нь Б.Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй юм.
Б.А нь 2010 онд дугуй засвар худалдаж авсан газраа эзэмшихээр өргөдөл гарг бөгөөд уг газар нь н.Э т олгосон газартай давхцалгүй юм. Энэ нь хэрэгт авагдсан 2010 оны агаарын зурагтай харьцуулсан зургаас тодорхой харагдана. Хашаа байхад дугуй засвар нь хашааны гадна байдаг.
Газрын үзлэгийн үеэр Б.М худалдаж авсан гэх газар нь хашааны гаднаа байсан гэдгийг хэлдэг. Түүнчлэн Б.Аийн гарг өргөдөлд 2010 онд шугам сүлжээнд холбогдсон учир шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн. Харин яагаад н.Э т газар олгосон бэ гэж маргаж байгаа. н.Э нь 2016 онд Ус сувгийн удирдах газраас тухайн газарт тодорхой за заагт барилга барих боломжтой гэсэн албан ёсны тодорхойлолт, дүгнэлтийг газар эзэмших хүсэлттэй хамт хавсаргаж өгсөн байдаг. Тиймээс шугам сүлжээнд холбогдсон огт барилга барьж болохгүй гэж үзээгүй учир тухайн дүгнэлтэд за үндэслэлээр Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлж н.Э т газар эзэмшүүлэх шийдвэр гарг байдаг. Ийм учраас нэхэмжлэгч Б.М д худалдсан н.А******* нь хууль ёсоор газар эзэмшиж байгаагүй, нэхэмжлэгч нар газар эзэмэмших эрх үүсээгүй байхад Засаг даргын А/585 дугаар захирамжийн н.Э т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учир захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гарг хариу тайлбартаа: “Б.М , Б.А нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчөөгүй, нэхэмжлэл гаргах этгээд биш гэж үзэж байна.
Х.Э нь 2010 оноос нутгийн дүү О.Б г хашаандаа буулгаж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах хашаанд хаяг авч Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албанд 2 удаа хандаж улмаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраар хэмжилт хийлгэсний дагуу 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/1376 дугаар албан бичгээр БНбаД-р за зайнд барилга барих боломжтой гэсэн зөвшөөрөл авч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС 94А тоот хаягт байрлах 612 мкв талбайтай газрыг иргэний ахуйн зориулалтаар 00082******* дугаар гэрчилгээтэй 1864631067 дугаар нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураглалын нэгдсэн санд бүртгэгдсэн болно. Тухайн үеийн кадастрын мэргэжилтэн н.Огийн буруутай үйлдлээс болж кадастрын зургыг нэгдсэн санд бүртгэгдсэн болно.
Б.М , Б.А нар нь тэнд амьдарч байгаагүй харин манай нутгийн дүү О.Б д хэдүүлээ нийлж энэ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож 150,000,000 төгрөгөөр зарж чамд байр худалдаж авах мөнгө өгье гэж хэд хэдэн удаа гэрээс нь дуудаж машиндаа санал тавьсан тухай ярьж байсан.
Энэ газарт Х.Э 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Х.Э нь Б.М , Б.А нарын газрыг залилан мэхэлж ямар нэгэн худал хуурмаг байдлаар аваагүй Газрын тухай хуулийн холбогдох заалт, зохих зөвшөөрөл авсны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарч гэрчилгээ олгогдсон газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа болно.
Иймд Б.М , Б.А нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй энд амьдарч байгаагүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гарг байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдааны үед гарг тайлбартаа: “Хариуцагч хууль зүйн талаас нь сайн тайлбарлалаа. О.Б гийн эхнэр нь т.Э той хамаатан. Энэ утгаараа О.Б г Т.Э 2010 онд уг газар дээр ямарч айл байхгүй байхад тухайн газар дээр буулг. Тухайн газар хашааг манаж айл амьдарч байсан гэдэг утгаараа тухайн газарт оршин суудаг гэж 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж өргөдөл, хүсэлт гарг. Тухайн хороооны өрхийн бүртгэлд би өөрөө хамт явж өрхийн бүртгэлийн 3067 дугаарт бүртгүүлсэн байсан. Нэхэмжлэгч тал бичиг баримт устгуулж сурсан. 2014 онд 11 дүгээр сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж кадастрын зурагтайгаа хамт мэдээллийн санд орсон байх үед устгуулсан байсан. Энэ устгуулсан нөхцөл байдлыг Б.М , Б.А нартай холбож үздэг. Энэ утгаараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ газарт зөвшөөрөл гарсан гэдгийг мэдэж байсан. Кадастрт нь битгий оруулаарай гэж тухайн үед ажиллаж байсан газрын байцаагч Ц.Мд хандсан байдаг.
2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т.Э т олгогдсон газрын гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн өргөдөл өгч байсан бөгөөд Газрын албанаас хариу өгөгдсөн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. энэ хүсэлт гаргаж байсан нөхцөл байдлаас харахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Давж заалдах шатны шүүх Улсын ерөнхий прокурорын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1-814 дугаартай мэдэгдэх хуудсаар хариу өгсөн үйл баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Түүнээс өмнөхийг дурдаагүй. Тухайн үед гуравдагч этгээдээр татагдаагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй байна. Энэ нөхцөл байдлыг харахад захиргааны хэргийн шүүх 2017 оны 07 дугаар сарын 25-ны 05/35 дугаартай шүүхийн тогтоолд Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1-814 дугаартай мэдэгдэх хуудсыг үндэслэн хэрэг үүсгэхээс татгалзсан байсныг үндэслэн шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгсөн байдаг. Мөн гомдол гарг Нийслэлийн ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорт хандаж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1-814 дугаартай мэдэгдэх хуудсыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шалгах нь зүйтэй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.
Өмнөх үйл баримт Газрын албанд 06 дугаар сарын 02-ны өдөр хариу авч байсан нөхцөл байдлаар шүүх хөөн хэлэлцэх хугацааг дууссан байна гэж шүүх үзэх нь зүйтэй юм.
Б. М , Б.А нарын хууль ёсны эрх, ашиг хөндөгдөөгүй. Тухайн үед бидэнтэй ирж уулзаж байгаагүй. Мөн О.Б д 2014, 2015 оноос хойш энэ газраа хамтраад зарчихъя, байрны мөнгө өгье гэж удаа дараа санал тавьж байсан нөхцөл байдлыг харахад Х.Э ын нэр дээр захирамж гарсан гэдгийг мэдэж байсан. Мөн 2018 оны зургийг 2010 оны агаар сансрын зурагтай давхцуулсан зурагт тодорхой байгаа. Энэ зурагт Х.Э ын газар зурагдсан байна. н.А******* ньБ.М т зарсан гэдэг газар нь энэ Х.Э ын газрын гадна буланд байна. 2011 оны зурагт ямарч тэмдэглэл байхгүй. 2012 оны зурагт 2 айл буусан байна. О.Б 2011 оны 07 дугаар сард энэ газартаа бууж хашаа татсан нь О.Б гийн болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогддог.
2012 оноос 2015 он хүртэл агаар сансрын зурагтай давхцуулж харахад 3 айл буусан байна. Тухайн үед хашааны гадна байсан түцийг хашаан дотор оруулж тавьчих гэж хүссэний дагуу хашаанд оруулсан нь эндээс харагдаж байна.
Х.Э анх 05 дугаар сард хүсэлт өгөхөд доороо шугам сүлжээтэй гэж хариу өгсөнд Ус сувгийн удирдах газарт хандаж шугам хаанаа явж байгааг тодорхойлж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1376 тоот Баянзүрх дүүргийн Гаазрын албанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд иргэн Х.Э ын эзэмшихээр хүссэн газарт цэвэр усны 800, 400 шугам кадастрын зурагт тусг зай хэмжээнд байгаа учир эдгээр шугамын зай хэмжээнд барилга барих боломжтой гэсэн хариу өгсөн. Энэ хариуг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргаснаар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А/585 тоот Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарч газар эзэмшсэн байдаг. Үүнд олон жил тогтовор суурьшилтай амьдарсан иргэдэд хашааны газартаа болон шинээр газар эзэмшүүлэх гэрчилгээ авахыг хүссэний дагуу айлуудад газар олгосон.
Х.Э нь өөрийн хамаатны дүү О.Б , н.М нарыг хашааны газартаа буулг нь амьдраагүй гэж үзэх боломжгүй юм.
Мөн кадастрын зураг устгагдсан байсан. Тухайн үед Нийслэл дэх анхан шатны захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчаар Баянзүрх дүүргийн өмчийн харилцааны газар татагдсан. Энэ шүүхийн шийдвэрт маш тодорхой дурдаж өгсөн байдаг. Шийдвэрийн 5-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд за газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдүүгүй гэж дурдсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн а/585 дугаар захирамж хүчин төгөлдөр байна гэж тодорхойлж өгсөн. Мөн нэхэмжлэгч Х.Э ын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны, Алтан тэвш амины орон сууцны 94А тоотод байрлах 612 метр квадрат талбайтай 00052******* дугаар гэрчилгээтэй 186463600 тоот бүхий нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураглалыг кадастрын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэхийг даалг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Мөн 4 дүгээр хуудсанд тухайн газрыг тодорхой дүгнэж бичсэн байдаг. Шүүхийн энэ шийдвэрт Х.Э т тухайн газар хууль зөрчиж олгогдоогүй байна гэж кадастрын мэдээллийн санд оруулахыг даалг. Энэ шүүхийн шийдвэр 2016 онд 06 дугаар сарын 26-ны өдөр гарснаас хойш жил кадастрын мэдээллийн санд орохгүй байсан. Тиймээс тухайн үед Газрын албанд хандаж хүсэлтээ өгний дагуу Ус сувгийн удирдах газар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3-1042 дугаар шугамын тухай гэж ерөнхий инженер н.Даваасүрэн газар дээр нь хэмжилт хийж тодорхойололт гарг. Уг тодорхойлолтод Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах иргэн Х.Э ын эзэмшиж, ашиглаж байгаа газрын хашааны дундуур 12 метр цэвэр усны 400мм ган шугам байрл ба цэвэр усны 800,400 ган шугам нь хашааны гадна талаар байрлаж байгаа болно. Энд барилга барих боломжтой гэсэн тул 2017 оны 09 дүгээр сард кадастрын мэдээллийн санд оруулсан.
2016 оны 03 дугаар сард О.Б г бид нүүлгэж 4 дүгээр сараас үйл ажиллагаа явуулахаар 18 машин шороо зөөж агсгаж сендвичин барилгын суурийг тэгшилж барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг сонгон 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 40 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Тухайн газар ямар барилга баригдах тухай барилгын зураг төсөл болон газар дээр хийгдсэн ажлын фото зургийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Тухайн газарт байсан зурагтын 2 антеныг холбогдох байгууллагад нь хандаж нүүлгэн шилжүүлж өөр газар байрлуулсан.
Х.Э газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш кадастрын зураг мэдээллийн сангаас устгагдсан байсан тул энэ үед ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Харин кадастрын зураг мэдээллийн санд баталгаажиж орсноос хойш 40 гаруй сая төгрөгийн зардал гаргаж ажил үйлчилгээ хийсэн байна. Мөн О.Б г тухайн газар дээрээ 4 жил гаруй харуул, хамгаалалтаар ажиллуулж байсан тул амьдрал ахуйг дэмжих зорилгоор 25 сая төгрөгийг Х.Э О.Б д өгсөн. Үүнийг нэхэмжлэгч тал бусдад худалдсан байна гэж үздэг. Тухайн газарт О.Б г буулгаж байсан ч өөрөө хашаа татаж амьдарч байсан тул энэ газрыг өмчилж авна гэсэн итгэл үнэмшилтэй байсан тул бид амьдрал ахуйг нь дэмжиж мөнгөн тусламж үзүүлсэн.
Нэхэмжлэгч тал гэрчүүд асуулг ч мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байдаг. Одоо нүүрэлдүүлэн асуух гэрч нарыг хэлээгүй байна. Д******* Хорооний Иргэдийн Нийтийн Хурлын дарга хашаа барьсныг мэднэ гэсэн ч хашаанд хэн амьдарч байсныг мэдэхгүй гэсэн. Нэхэмжлэгч энэ хүнийг хашааны орц гарцыг гаргаж өгсөн гэж тайлбар дээрээ дурдсан байдаг ч н.Д******* мэдүүлэгтээ энэ газар орц гарц гаргах шаардлагагүй, 3 тал руугаа хаалга гаргаж гарах боломжтой байсан гэж мэдүүлэгтээ дурдсан байдаг.
Нэхэмжлэгч тал н.А*******аас Б.М дугуй засварыг газартай нь хамт худалдан авсан гэдэг. н.А*******ын дугуй засвар агаар сансрын зургаас харахад тухайн газрын гадна байсан нь харагдаж нотлогдож байгаа. Мөн н.А******* энэ хашааг би барилцсан гэдэг нь гэрчээр асуугдсан Б.М ын дүү Л.Б би дүүгийн хамт барьсан гэж мэдүүлэг өгсөн нь н.А******* энэ хашааг барилцаагүй нь нотлогдож байна. Үүний явцыг н.А******* өөрөө мэдэж байгаа бөгөөд эд хөрөнгө, өмчийн маргаан байгаа бол дугуй засвараа О.Б гийн хашаанаас очиж авах боломжтой. Манайх хашаагаа тэгшилж байхад О.Б Б.М руу утсаар ярихад холбогдохгүй байсан тул хашаа руугаа авч явсан гэж хүлээн зөвшөөрдөг.
Тиймээс бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргах байх. Б.А, Б.М нарын хууль ёсны эрх, ашиг хөндөгдөөгүй байна. Нэхэмжлэгч 2010 онд хүсэлт гарг байдаг бөгөөд уг хүсэлт нь газар дээрээ хүсэлт өгсөн эсэх нь батлагддаггүй. 2010 оноос тухайн газар айл амьдраад байхад өөрсдөө бууж амьдраагүй байж одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байдаг.
Б.А, Б.М нарын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хоёрт хууль ёсны эрх, ашиг хөндөгдөөгүй, хүний эзэмшлийн газрыг цагдаагийн байгууллагад хандаж хууль бусаар булааж авах гэж байгаа байдал нь хуульд нийцэхгүй байна.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.М , Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Х.Э т холбогдох хэсэг, Х.Э ын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон 00052******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт 2010 онд газар эзэмших хүсэлт гаргасныг “....хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад хамаарах тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасны дагуу дүүргийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй...” гэж татгалзсан атлаа гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.М анх 2010 оны 10 дугаар сард өөрийн төрсөн дүү Бгийн Аийн нэрээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд Нарны зам дагуу, далангийн зүүн өнцөгт 0.07 га газар эзэмших хүсэлт гарг бөгөөд хариуцагч тус дүүргийн Газрын албанаас 2010 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 1976 дугаар бүхий “Инженерийн шугам сүлжээ болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн байршилд шинээр газар эзэмшиж, ашиглахыг хүссэн тохиолдолд өгөх хариу”-г хүргүүлж байжээ.
Энэхүү нэхэмжлэгчийн хүсэлт гарг газар нь иргэн Х.Э т маргаан бүхий А/585 дугаар захирамжаар олгосон газартай давхцалтай нэг газар болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр бүрэн тогтоогдсон болно.
Баянзүрх дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Х.Э т холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д заасныг зөрчсөн хууль бус гэж дүгнэв.
Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.3-д “......хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.”, 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг иргэн...д эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж хуульчилснаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга энэхүү шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 7/1376 дугаар албан бичигт “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байршилтай иргэн Хасаановын Эын эзэмшихээр ашиглаж байгаа газарт цэвэр усны ф800 мм, ф400 мм-ийн шугамууд кадастрын зурагт тусгагдсан зай хэмжээнд байгаа болно.”, мөн газрын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/1042 дугаар албан бичигт “.......иргэн Х.Эын эзэмшихээр ашиглаж байгаа газарт бохир усны ф900 мм-ийн шугам хашаан дундуур 12 метр, цэвэр усны ф400 мм-ийн ган шугамууд байрл ба цэвэр усны ф800 мм, ф400 мм-ийн ган шугамууд хашааны гадна талаар байрлаж байгаа болно.”, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 09/733 дугаар албан бичигт “...Х.Эын эзэмшлийн гэх газар нь цэвэр бохир ус, холбооны шугамын хамгаалалтын бүсэд орсон байна.” гэж тус тус тодорхойлсноор нэхэмжлэгчийн хүсэлт гарг болон иргэн Х.Э т эзэмшүүлсэн энэ газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь тогтоогджээ.
Харин хариуцагчийн олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийг баталгаажуулсан А/585 дугаар захирамжийн Х.Э т холбогдох хэсэг хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.
Нөгөө талаар 2010 онд иргэн Б.А (Б.М )-ийн газар эзэмших хүсэлтийг хариуцагч инженерийн шугам сүлжээ бүхий газарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д зааснаар дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан атлаа 2014 онд дээрх татгалзсан шалтгаан арилаагүй байхад өөр этгээдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэсэнтэй нийцээгүй.
Тодруулбал хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар зөвхөн Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахаар хуульчилсан байхад дээрх газарт эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын А/585 дугаар захирамж хууль бус гэж дүгнэв.
Хэдийгээр нэхэмжлэгч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх үүсээгүй ч түүний хүсэлт гарг газарт хуулиар олгогдоогүй эрхийн хүрээнд өөр этгээдэд газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй.
Нөгөө талаар гуравдагч этгээд Х.Э анх 2014 онд газар эзэмших хүсэлтдээ дурдсанчлан 2009 оноос маргаан бүхий газарт амьдарч байсан гэх үйл баримт, тус дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 26/24 дүгээр албан бичигт “...бүртгэлгүй, өрхийн дэвтэр, шилжилт хөдөлгөөний тэмдэглэл гарахгүй болно.” гэж тодорхойлж ирүүлснээр няцаагдаж байна.
Энэ нь маргаан бүхий газарт олон жил тогтвор суурьшилтай амьдарсан үндэслэлээр иргэн Х.Э т газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргаан бүхий газарт хэн амьдарч байсан, хэн эхэлж тухайн газрыг хамгаалсан, хашаалсан талаар хэд хэдэн гэрчүүдээс мэдүүлэг авах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн хэдий ч гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, нотолгооны ач холбогдолгүй байх тул дүгнэх боломжгүй гэж үзэв.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 477 дугаар шийдвэрээр 186431067 тоот нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураглалыг газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэжээ.
Гэвч 477 дугаар шүүхийн шийдвэр Х.Э ын газар эзэмших эрхтэй эсэх талаар дүгнээгүй, харин эзэмшүүлсэн газрын кадастрын зургыг мэдээллийн санд оруулах талаар дүгнэсэн нь энэхүү газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Мөн нэхэмжлэгч газар эзэмших эрх зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-д за байгууллага, албан тушаалтны гарг шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаар энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, дүүргийн Прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт хандаж хариу авч байснаас үзэхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн энэ талаар дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШТ2017/0535 дугаар шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Х.Э т холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, Х.Э ын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон 00052******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР