Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 77

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, ПЛ66042806 регистрийн дугаартай, Харахас овогт Хуанышийн Жазирагийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Жазира, орчуулагч Х.Алтангүл, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Жазира нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1982-2000 он хүртэл хонь, ямаа маллаж, улсад нийт 25 жил ажилласан бөгөөд одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1982-1989 он дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1982-1989 он дуустал Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Жазира нь 1982-1989 он дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Х.Жазирагийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1909 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1985-1989, 4 дүгээр бригадын 1984 оны Х.Жазира, Х.Баха нарын нэр дээрх 70 дугаар дансны хуулбар,

-Гэрч Э.Кабетайн “Х.Жазира 1980 оноос Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад аав Хуанишийн хамт мал маллаж байгаад 1982 онд хүнтэй суугаад тус бригадад 1992 оныг дуустал малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Р.Махсутханы “Х.Жазира 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Би А.Жазиратай 5 ангиас эхэлж, хурга, ишиг хариулж нэг нутагт тасралтгүй мал маллаж байсан. Би А.Жазирагийн ахтай хадланд орж хамт ажилладаг байсан” гэх мэдүүлэг,

-Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын Э.Кабетайн нэр дээрх 1983-1984 оны 70 дугаар дансны хуулбар зэрэг болно.

         Хүсэлт гаргагч Х.Жазираг 1982-1989 он дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1909 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Х.Жазирагийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Жазираг 1982 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харахас овогт Хуанышийн Жазираг 1982 оноос эхлэн 1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА