Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020/шцт/125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

              улсын яллагч З.Алтансолонго,

             шүүгдэгч Д.Г*******,

             шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

  Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн Д*******гийн Г*******т холбогдох, эрүүгийн 2036000790141 дугаартай, 178/2020/0130/Э/ индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1971 оны 11 дүгээр сарын 07-ны Ула******* хотод төрсөн,  49 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт Д*******гийн Г*******. /РД:*******/,   

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Д.Г******* нь Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт 2020 оны 03 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02-07 цагийн орчимд архи сотгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Г*******ийн биеийн нүүрэн хэсэгт халдаж цохиж биед нь дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би Ч.Г*******ийг эхнэртэйгээ маргалдаад байхаар нь анхааруулах гэж цохисон. Надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй гэв.

Эрүүгийн 2036000790141 дугаартай хавтаст хэргээс:

1. Гэрч Э.А*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-55-р хуудас/,

2. Гэрч С.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48-р хуудас/,

3.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 155-156-р хуудас/

            4.Яллагдагч Д.Г*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 163-164-р хуудас/,

            5.Хохирогч Б.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,

            6. Яллагдагч Д.Г*******ын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 199-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Д.Г******* нь Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Г*******ийн эзэмшлийн хашаан дахь амбаарт 2020 оны 03 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Анхбаяр, Г******* нарын хамт архи ууж улмаар 02-07 цагийн орчимд архи сотгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж Ч.Г*******ийн биед нь халдаж нүүрэн хэсэгт гараараа цохиж биед нь дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх үүсгэсэн, иргэн Ч.Г******* нь эхнэр А*******тай муудалцан гэртээ байсан ТОЗ-8 маркын буугаар өөрийнхөө зүүн талын хэвлийн хэсэгт буудаж хүнд гэмтэл учруулжээ. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20360007901141 дугаартай прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Д.Г*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2-дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар Д.Г******* нь Г*******ийг буудсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/18 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Д.Г*******т эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Хохирогч Арал овгийн Чоймпогийн Г*******, яс үндэс захчин, 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдө төрсөн, 43 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* гол багт амьдардаг, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй,   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Г*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

Шүүгдэгч Д.Г******* нь Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Г*******ийн эзэмшлийн хашаан дахь амбаарт 2020 оны 03 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд архи сотгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж Ч.Г*******ийн биед  нь халдаж нүүрэн хэсэгт гараараа цохиж дээд уруулын дотор хэсэгт ялзарсан шарх үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   -С.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өглөө 07 цагийн үед ажилдаа явах гээд гэртээ байж байхад манайд Г*******ийн том хүү Нэргүй, Мөнхзаяа гэх хүүхдийн хамт манайд ирээд Нэргүй гэх хүүхэд аав буудуулчихлаа гэж хэлсэн тэгэхлээр би тэр хоёр хүүхдийн хамт гэрт ирсэн намайг ирэхэд гэрийнхэн хажууд байдаг амбаар дотор ороход Г******* дээшээ хараад хэвтэж байсан хажууд эхнэр болох Кула байна. ... Намайг очиход Г******* гэх хүний дээд уруулын урд хэсэгт нь язарч цус гарсан байсан. Тэгээд энэ хүний уруул нь яасан юм вэ гэж асуухад Г******* ах би наадах чинь цохисон юм аа гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 47-48-р хуудас/,

-Гэрч Э.А*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 03 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед манай танил ах болох Г******* манайд ирсэн. Тэгээд машинаасаа Соёрхол 0,5 л гэх тал архи 1 шилийг, дахиад 2 шил Хараа 0,75 л гэх архи оруулж ирээд “ах нь маргааш өглөө эрт малруугаа гарах болж байна. Гурвуулаа өнөө орой жоохон уугаад суучихья” гэж хэлээд авчирсан Соёрхол гэх нэртэй архинаасаа манай нөхөр болох Г*******т нэг хундага архи хийж өгтөл манай нөхөр шүүдээ эмчлүүлж байсан учир уухгүй гэж хэлээд талыг нь уугаад өгсөн. Тэгээд манай нөхөр унтахаар хэвтсэн. Г******* ах бид хоёр Соёрхол гэх архийг хувааж ууж дуусгаад үлдсэн 2 шил  Хараа гэх архийг нэгийг нь задлаад Г******* ах манай нөхрийг унтаж байхад нь татаж босгоод тухайн архинаас шахаж 3 хундага архи уулгасан. Тэгээд тухайн архийг бид 3 хувааж уугаад дуусаж байтал манай нөхөр намайг “муу янхан минь” гээд хэлтэл Г******* ах намайг өмөөрөөд “Чи яагаад эхнэрийгээ тэгж хэлж байгаа юм вэ” гээд маргалдаад эхлэхээр нь би орондоо ороод хөнжлөө нөмрөөд хэвтсэн. Тэгтэл Г******* ах манай нөхрийн нүүр хэсэгт 1 удаа цохисон бөгөөд манай нөхрийн хиймэл шүд нь унаад уруул нь язарч цус гарч байсан.  ” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 47-48-р хуудас/, 

-Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай “ Дүгнэлт: 3. Ч.Г*******ийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Ч.Г*******ийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна. 5. Ч.Г*******ийн биед учирсан дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны баруун хэсэгт цус хуралтууд, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд  нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 155-156-р хуудас/, 

-Яллагдагч Д.Г*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед Г*******, А******* нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэгээд архи уугаад сууж байхад Ч.Г******* эхнэртэйгээ маргалдаад байхлаар нь нэг нүүр хэсэгт нь алгадаж цохисон, өөр ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл байхгүй. ... 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлтээр гаргасан 10 дугаартай дүгнэлтэнд дотор хохирогч Ч.Г*******ийн биед учирсан дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх гэмтлийг би учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.”  Гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 163-164-р хуудас/,

-Хохирогч Ч.Г*******ийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ Миний бие Ч.Г******* нь 2036000790141 хэрэгт Д.Г*******д нэхэмжлэх ямар нэгэн зүйлгүй. Хохирол маргааны асуудалгүй. Гомдол байхгүй тул уг хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү” гэх хүсэлт  /хавтаст хэргийн 193-р хуудас/,

            -2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-22-р хуудас/,

- Яллагдагч Д.Г*******, түүний өмгөөлөгч Б.Г******* нарын прокурорт гаргасан “Яллагдагч Д*******гийн Г******* миний бие нь прокурорын сонсгож байгаа хуулийн зүйл ангийг болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч Г*******той эвлэрч учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, ямар нэгэн маргаантай асуудал байхгүй тул ЭХХШТХ-ийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна.” гэх /хавтаст хэргийн 139-р хуудас/ хүсэлт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч  Д.Г*******ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймээс шүүгдэгч Д.Г*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хүсэлтээр /хавтаст хэргийн 193-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч болон хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед “Г******* эхнэр Анхбаярыг доромжилсон тул эхнэрийг нь өмөөрч маргалдсан” гэх шалтгаанаар  хооронд маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж гэмтэл учруулсан гэм буруугийн шууд санаагаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Г******* урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн168-р хуудас/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Г*******ын хувийн байдлын талаар гэрч Ч.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Д.Г******* нь даруухан дуу цөөнтэй, хүнд их тусархаг, олон юм яриад байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, ааш зангийн хувьд бол өөрчлөгдөөд байдаггүй, уусан ч гэсэн гэм хоргүй л байдаг. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, шүүгдэгчид 460 нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял оногдуулан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр үлдээх саналтай гэв. 

Шүүхээс шүүгдэгч Д.Г*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгч Д.Г*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол нэхэмжлээгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******т 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд  төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,  шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн  2036000790141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Д*******гийн Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д*******ийг Г*******т дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Г*******т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ  хэрэглэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г******* оногдуулсан  дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгний торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлсүгэй. 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Г*******т сануулсугай.

6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Г*******т  тайлбарласугай.

 7.Эрүүгийн 2036000790141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.Г******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ө.БАХЫТБЕК