| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0129/Э |
| Дугаар | 2020/шцт/124 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ө |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/шцт/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,
Улсын яллагч Т.Өсөхболд,
Шүүгдэгч Х.А*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* казбек овогт *******ийн А*******д холбогдох эрүүгийн 2036000000159 дугаартай, 178/2020/0129/Э/ индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын Наран багийн 03 дугаар гудамжны 22 тоотод оршин суух хаягтай, /Ховд аймгийн ******* сумын Наран багийн 06 дугаар гудамжны 10 тоотод амьдардаг/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* казбек овгийн *******ийн А*******, регистрийн дугаар: РД:*******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч *******ийн А******* нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 05 дугаар гудамжны 15 тоотод хашаанд байх иргэн Х.С*******ийн гэр дотор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.С*******ийг “хүүхэд харсангүй” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь толгойн дагзны баруун доод хэсэгт шарх, дагзны баруун дээд хэсэгт шарх, дагзны баруун дунд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг:
1.Шүүгдэгч Х.А******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогчоос уучлал гуйсан.Надаас хохирол нэхэмжлээгүй гэв.
Эрүүгийн 2036000000159 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 5-р хуудас/,
2.Мөрдөгчийн хохирогчоор тогтоосон тогтоол /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,
3.Хохирогч Х.С*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,
4.Гэрч Т.Майрагүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
5.Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 470 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/,
6.Яллагдагч Х.А*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
7.Яллагдагч Х.А*******ы Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 39-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.А*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дээ “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Шүүгдэгч Х.А******* нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 05 дугаар гудамжны 15 тоотод хашаанд байх иргэн Х.С*******ийн гэр дотор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.С*******тэй “хүүхэд харсангүй” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь толгойн дагзны баруун доод хэсэгт шарх, дагзны баруун дээд хэсэгт шарх, дагзны баруун дунд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: -Хохирогч Х.С*******ийн /Ховд аймгийн ******* сумын ******* багийн 16-15 тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* овогт Хухайн С*******/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2020 оны 06 дугаар сарын 03-ны 23 цагийн үед манай эхнэрийн хамаатан болох Х.А*******ыд би эхнэр хүүхдийнхээ хамт очсон. Тэгээд хэсэг хугацааны дараа А******* эгч нөхөртэйгээ хамт гадагшаа гараад явсан бөгөөд эхнэр бид хоёрыг хүүхэд харж бай гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр хүүхдийг нь хараад 30-40 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь том охинд нь дүүгээ сайн хараарай гэж хэлж үлдээгээд гэртээ харьсан. Гэртээ ирээд унтаж байтал хэсэг хугацааны дараа А******* эгч нөхөртэйгээ хамт 1 сав Нийслэл пиво авчраад манайд нөхөртэйгээ хувааж ууж байгаад А******* эгч “та нар яагаад манай хүүхэд хаяад явчихдаг юм бэ, яасан сэтгэлгүй юм бэ” гэхээр нь би орноосоо бостол А******* эгч ууж байсан аягатай пивоо надруу цацсан. Тэгээд намайг хувцасаа өмсөж байтал миний толгойн баруун ард хэсэгт нөгөө пиво ууж байсан аягаараа 1 удаа цохисон. Тэгтэл аяга хагарч миний толгойноос цус гарахаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Х.А******* эгч миний толгойг цохисоноос өөр хэн нэгэн хэрүүл маргаан үүсгэсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас /,
-Шүүгдэгч Х.А*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уншиж бичиж чадна. Ховд аймгийн 2 дугаар сургуулийг төгссөн. Миний үйлдсэн гэмт хэрэгт сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Урд нь гэрчээр мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Би ууж байсан пивоны аягаараа толгой хэсэгт нь нэг удаа цохисон түүнээс дахиж цохиж зодсон зүйл байхгүй. Би эмнэлэг дээр хоёр удаа дагуулж очиж эм тариа авч өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-54-р хуудас/,
- Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 470 тоот “Х.С*******ийн биед толгойн дагзны баруун доод хэсэгт шарх, дагзны баруун дээд хэсэгт шарх, дагзны баруун дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Х.С*******ийн биед учирсан гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Х.С*******ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Х.С*******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/_
- Яллагдагч Х.А*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Хулбай овогтой А******* миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул учирсан хор хохирлыг барагдуулсан. Иймээс миний хэргийг хялбаршуулсан аргаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Х.А*******ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.А*******ы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.А*******ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.А*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь “хүүхэд харсангүй” гэх шалтгаанаар хохирогчтой хэрүүл маргаан үүсгэн, улмаар биед нь халдаж цохиж гэмтэл учруулсан, гэм буруугийн шууд санаагаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, энэ талаарх нотлох баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.А******* нь урьд нь гэмт хэрэгт холбогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 25-р хуудас/ тогтоогдож байгаа ба хохирогчтой маргалдаж улмаар түүний биед халдсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.А*******ы хувийн байдлын талаар гэрч Т.Майрагүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би А*******ыг багаас нь сайн мэднэ. Би 3 жилийн өмнөөс эхлэн манай хашаанд амьдарч байгаа. Даруу төлөв, зөөлөн зантай. Одоогоор манай хашаанд нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч Х.А*******ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин таван мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.А*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.А*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* казбек овогт *******ийн А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн А*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А*******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.А*******д тайлбарласугай
5.Эрүүгийн 2036000000159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК