| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0139/Э |
| Дугаар | 2020/шцт/134 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ө |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2020/шцт/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,
улсын яллагч Т.Өсөхболд,
шүүгдэгч М.Ичинноров нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д******* овогт М*******ийн И******* холбогдох эрүүгийн 2036000000164 дугаартай, 178/2020/0139/Э/ индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1971 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* *******ын 12 айлын орон сууцны тоотод амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д******* овогт М*******ийн Ичинноров /РД:*******/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч М.Ичинноров нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.Стай маргалдаж улмаар иргэн М.Сг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүд хэсгийн зүүн хэсэгт шарх, баруун нүдний зовхины дотор хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2036000000164 дугаартай хавтаст хэргээс:
1.Яллагдагч М.Ичинноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,
2.Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 44-р хуудас/,
3.Хохирогч М.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10-р хуудас/,
4.Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-р хуудас/,
5.Яллагдагч М.Ичинноровын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Цагдаагийн газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 47-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Ичинноров нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Ургамал” дэлгүүрт иргэн Д.Стай урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед халдаж, М.Ичинноров нь иргэн М.Сгийн үсийг зулгааж, нүүрэн хэсэгт гараараа самардаж цохиж зодон тархи доргилт, зүүн нүд хэсгийн зүүн хэсэгт шарх, баруун нүдний зовхины дотор хэсгийн цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл үүсгэсэн үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Ичинноровыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч М.Ичинноров нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Ургамал” дэлгүүрт иргэн М.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар М.Ичинноров нь иргэн М.Сгийн үсийг зулгааж, нүүрэн хэсэгт гараараа самардаж цохиж зодон тархи доргилт, зүүн нүд хэсгийн зүүн хэсэгт шарх, баруун нүдний зовхины дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч М.Сгийн / Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1971 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын Магсаржав баг, 62-н айлын 37 тоотод оршин суудаг, ПН710703 тоот регистртэй, Боржин овгийн Мөнхсүлдийн С/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* суманд байдаг Ургамал дэлгүүрийн дотор нь байдаг бие засах өрөөнөөс гарч ирэхэд М.Ичинноров нь автомат төгрөгийн машинаас мөнгө авч байсан. Тэгээд би М.Ичинноровыг “луйварчин минь мөнгөө өгөөч” гэтэл миний үснээс зулгаагаад нударгаа зангидаж байгаад нүдрүү цохисон.Тэгээд дэлгүүрт байсан худалдагч бид хоёрыг салгасны дараа би цагдаа дуудсан. ...М.Ичинноров нь миний үснээс зулгаан доошоо дараад нүд хэсэгрүү нударгаа зангидаж байгаад цохисон. М.Ичинноров нь надаас хэд хэдэн удаа мөнгө авч байсан. Одоо М.Ичинноров нь надад долоон сая төгрөгийн өртэй....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,
- Яллагдагч М.Ичинноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрийн гадна байдаг дэлгүүрийн хаалгаар гарч явахдаа надруу муухай хараад их муухай үг хэлсэн. Тэгэхээр нь юу гээд байгаа юм гээд бид хоёр хэсэг маргалдаж зогссон. Тэгтэл бүр янз бүрээр хэлээд байхаар нь тэсэлгүй үснээс нь зулгаагаад татчихсан юм. Тэгтэл М.С бас миний үснээс зулгаагаад татсан бөгөөд хажуугаас М.Сгийн бэр, хүү хоёр салгаж авсан. Тэгээд хэрүүл хийгээд орохгүй байсан ба хоёр хүүхэд нь хүчээр аваад явсан. Сүүлд хоёр хүүхэд нь аваад хаалгаар гарах үед М.Сгийн зүүн нүднийх нь орчмоос бага зэрэг цус гарсан харагдаж байсан. ... Би М.Сгаас 4 жилийн өмнө байр худалдаж авсан бөгөөд тухайн үед С надад байраа илүү метр квадратаар бодож өгсөн байсныг өнгөрсөн жил мэдсэн.... Бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй. Бид эв зүйгээ олчихсон байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,
Шүүгдэгч М.Ичинноровын шүүх хуралдаанд мэдүүлсэн “Хохирогч нь манай найз байгаа юм. Би найзаасаа байр худалдан авсан. Надаас 10000000 төгрөг илүү авсан гэдгийг нь мэдэхгүй явж байгаад 4 жилийн дараа манай гурван давхарын айл зарагдахад нь би мэдсэн. Бид хоёр 10 дугаар анги хамт төгссөн найзууд учир манай хүүхдүүд ээж та хэл ам битгий хий, цагдаад битгий хэл гэж хэлдэг байсан. Тухайн өдөр би дэлгүүрт нь зогсож байтал намайг хэл амаар доромжлоод байхаар нь би чи хүнийг ингэж доромжилдог хэн бэ гэж хэлээд үснээс нь татчихаад би дэлгүүрээс нь гарах гэтэл намайг гаргахгүй миний үснээс татсан” гэх мэдүүлэг,
-Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай “ Дүгнэлт: 1. М.Сгийн биед тархи доргилт, зүүн нүд хэсгийн зүүн хэсэгт шарх, баруун нүдний зовхины дотор хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. М. Сгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. М.Сгийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 3. М.Сгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. М.Сгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-р хуудас/,
-Яллагдагч М.Ичинноровын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ М******* овогтой Ичинноров миний бие 2020 оны 6 сарын 17-ны өдөр өөрийн найз болох М.Стай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. М.С бид хоёрын дунд хохирол мөнгө ямар нэгэн маргаан байхгүй тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 47-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч М.Ичинноровын М.Сгийн биед нь халдаж үсийг зулгааж, нүүрэн хэсэгт гараараа самардаж цохиж зодон тархи доргилт, зүүн нүд хэсгийн зүүн хэсэгт шарх, баруун нүдний зовхины дотор хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймээс шүүгдэгч М.Ичинноровын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Ичинноровыг хохирогч М.Сгийн биед нь халдаж үсийг зулгааж, нүүрэн хэсэгт гараараа самардаж цохиж зодон тархи доргилт, зүүн нүд хэсгийн зүүн хэсэгт шарх, баруун нүдний зовхины дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хохирогч нь хохирол нэхэмжилсэн баримтаа ирүүлээгүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Ичинноров нь хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хохирогч М.С нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж /хавтаст хэргийн 10-р хуудас/ мэдүүлсэн, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нь гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд тэмдэглэсэн /хавтаст хэргийн 44-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ичинноров нь хохирогч М.Стай “хувийн таарамжгүй харилцаанаас болж хооронд маргалдаж улмаар шүүгдэгч хохирогчийн биед нь халдаж үсийг нь зулгааж нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Ичинноров урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 26-р хуудас/ нотлогдож байгаа ба урдаас төлөвлөж хохирогч М.Сг цохиж зодох гэсэн санаа зорилго агуулсан нь тогтоогдохгүй байх тул тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Ичинноровы хувийн байдлын талаар гэрч С.Цэрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай эхнэр болох М.Ичинноров нь тайван дөлгөөн зантай, нийтэч, цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, нөмөр нөлөгтэй, сайн хань байгаа юм. Манай эхнэр согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
Гэрч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Багаасаа хамт өссөн, нэг ангид сурч төгсөж, одоог хүртэл найзалж нөхөрлөж байгаа юм. Манай найз болох М.Ичинноров нь хамт олонцог, хүн ялгаварладаггүй, найрсаг, хүн дайлж цайлах дуртай, хүмүүстэй их дотно харьцдаг, тайван дөлгөөн зантай, цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Шүүгдэгч М.Ичинноровыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид таван зуун нэгжээр буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулан, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжилсэн талаарх баримтаа ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай гэв.
Шүүхээс шүүгдэгч М.Ичинноровыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.И******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ичинноровыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлав.
Эрүүгийн 2036000000164 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д******* овогт М*******ийн Ичинноровыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д******* овогт М*******ийн И******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ичинноровд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.И******* тайлбарласугай.
5.Эрүүгийн 2036000000164 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Ичинноров нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.И******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК