Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00058/И |
Дугаар | 80 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 80
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, данзан гудамж, 19 дүгээр байрны 9 тоотод оршин суух, ПЮ61112011 регистрийн дугаартай, Шархүүхэн бэйс овогт Лхамжавын Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Долгормаагийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Долгормаа, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Долгормаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Батсуурь нь Зам барилга ашиглалтын конторт 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оныг дуустал авто гражийн дарга, механик инженер, дэд захирал зэрэг ажлуудыг хийсэн. Түүний ажилд орсон, тушаал дэвшсэн, албан тушаал өөрчлөгдсөн зэрэг тушаал байхгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд Л.Батсуурийг 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт авто гражийн даргаар, 1990-1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Авто зам ХК-д авто гражийн даргаар, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Авто зам ХХК-д механикаар, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал Авто зам ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Батсуурь нь 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт авто гражийн даргаар, 1990-1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Авто зам ХК-д авто гражийн даргаар, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Авто зам ХХК-д механикаар, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал Авто зам ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар албан бичиг,
-Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа Ховд аймаг дахь Авто зам компаний захирлын 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр тушаалын хуулбар,
-Авто замын ерөнхий газрын Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 75 дугаар тушаалын хуулбар,
-Л.Батсуурийн 1986-1994 оны цалингийн хүснэгтүүдийн хуулбар,
-Гэрч С.Дөнейн “Миний бие Л.Батсуурьтай 1973-2005 он хүртэл Зам, барилга ашиглалтын контороос Алтайн зам ХХК болтол хамт ажиллаж байсан. Энэ хугацаанд Л.Батсуурь гражийн дарга, дэд захирал, механик зэрэг ажлуудыг хийж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Гэрч Л.Чулуунбаатарын Миний бие Л.Батсуурьтай 1986 оны 09 дүгээр сараас 2007 он хүртэл хамт ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд Л.Батсуурь нь гражийн дарга, механик, дэд захирал зэрэг ажлуудыг хийж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Л.Батсуурийг 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт авто гражийн даргаар, 1990-1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Авто зам ХК-д авто гражийн даргаар, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Авто зам ХХК-д механикаар, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал Авто зам ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шархүүхэн бэйс овогт Лхамжавын Батсуурийг 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт авто гражийн даргаар, 1990-1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Авто зам ХК-д авто гражийн даргаар, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Авто зам ХХК-д механикаар, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал Авто зам ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА