Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00011/И |
Дугаар | 81 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 81
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын *******, тоот регистрийн дугаартай, овогт д холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь хариуцагч Т.эс 3,000,000 төгрөгийг бэлнээр 2-3 хоногийн дотор авч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,500,000 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Т. нь үүнийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнгөнцэцэг нь хариуцагч Т.д холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь хариуцагч Т.эс 3,000,000 төгрөгийг бэлнээр 2-3 хоногийн дотор авч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т. нь үүнийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Т.эс 3,000,000 төгрөгийг бэлнээр 2-3 хоногийн дотор авч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т. нь үүнийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк төрийн сан 110000321668 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 43,475 төгрөгийг хариуцагч Т.эс гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА