Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 81

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 02-41 тоотод оршин суух, ПЮ73082363 тоот регистрийн дугаартай, Цоохор адууч овогт Ганболдын Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 02-36 айлын орон сууцны 01 тоотод оршин суух, БЖ72011219 тоот регистрийн дугаартай, Телек Жолжахси овогт Телетханы Ардакелдид холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнд-Аюуш, хариуцагч Т.Ардакелди, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнд-Аюуш нь хариуцагч Т.Ардакелдиэс 3,000,000 төгрөгийг бэлнээр 2-3 хоногийн дотор авч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,500,000 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Т.Ардакелди нь үүнийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнгөнцэцэг нь хариуцагч Т.Ардакелдид холбогдуулан 4,500,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнд-Аюуш нь хариуцагч Т.Ардакелдиэс 3,000,000 төгрөгийг бэлнээр 2-3 хоногийн дотор авч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Ардакелди нь үүнийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ардакелдид холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Т.Ардакелдиэс 3,000,000 төгрөгийг бэлнээр 2-3 хоногийн дотор авч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Ардакелди нь үүнийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк төрийн сан 110000321668 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 43,475 төгрөгийг хариуцагч  Т.Ардакелдиэс гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхцэцэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАРИНА