| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00643/И |
| Дугаар | 82 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 82
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, овогт д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, газрын гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.тай 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсон. Улмаар 2007 онд хүү А., 2012 онд охин А. нар төрсөн бөгөөд Н. нь гэр бүлээс гадуур амьдралтай болсон тул гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 178/А дугаартай шийдвэрээр гэр бүл цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчдийн дундын өмчлөлийн Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3-8 тоотод байрлалтай 1248 мкв хашааны газраас 624 мкв хашааны газрыг охин А., эх Б.******* нарын өмчлөлд үлдээх шийдвэр гарсан. Хариуцагч Н.д дээрх газрын гэрчилгээ байдаг бөгөөд охин бид хоёрт өгөх ёстой 624 мкв газрыг бидний өмчлөлд шилжүүлэхгүй элдэв шалтаг тоочиж, сүүлдээ 624 мкв газрыг надаас худалдаж ав гэж хэлээд өгөхгүй 1 жил 5 сарын хугацаа өнгөрч байна. Иймд газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие Н.гаас газрын гэрчилгээгээ гаргуулж авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч д холбогдуулан газрын гэрчилгээ гаргуулах хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж, шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзалыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.д холбогдох газрын гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА