Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 86

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл суурь машинистаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний ажилд орсон тушаал болон 1981-1996 оныг хүртэл ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймд намайг 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр албан бичиг,

-Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1981 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар тушаалын хуулбар,

-Т.*******ийг хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Т.*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Ж.*******ын “Намайг 1982 онд Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд ажилд ороход Т.******* ажиллаж байсан. Би 1995 онд ажлаас гарахад Т.******* ажиллаад үлдсэн. Т.******* суурь машин дээр ажилладаг байсан. Би тухайн үед Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд няраваар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.гийн “Т.******* нь 1981-1996 оныг дуустал Ховд аймгийн мод боловсруулах үйлдвэрт суурь машинистаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн эдийн засагч, дарга зэрэг ажлыг хийж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Т.******* нь 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.*******ийг 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА