| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0178/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0178/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Г.Н-д холбогдох 2039.........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийт 1 дүгээр гудамжны 05 тоотод өөрийн гэртээ Б.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гараараа нүүр рүү нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийт 1 дүгээр гудамжны 05 тоотод өөрийн гэртээ Б.Б той маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Б ын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... хуучны танил найз Нгийн гэрээр ороод гаръя гэж бодоод Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийт 01-05 тоотод Нгийн гэрт очсон. Намайг очиход Нгийн гэр дотроосоо цоожтой байсан. Тэгээд би хаалгыг татаад Б найз нь байнаа хаалгаа гээд хаалгыг нь татаж байтал, тор гээд хаалганы түгжээ нь мултарсан, хаалганы бариулд мод хавчуулсан байх шиг байсан. Тэгээд намайг гэрт нь ороход гэрэл нь унтраалттай байсан. Намайг гэрт орсны дараа Н гэрлээ асаасан. Тэгээд хойд орон дээрээ хэвтэж байсан юм байна лээ. Тэгээд орноосоо босож ирээд гэрийнхээ баруун урд талд намайг зогсож байхад чи муу яахаараа манай гэрт орж ирдэг пязда вэ, хүн унтаж байхад гээд миний хамарт нэг удаа гараараа цохиж намайг унагаасан. Тэгэхээр нь би Б байна ш дээ танихгүй байгаа юм уу гэсэн чинь намайг чирээд гэрээсээ гаргасан. Тэгээд гэрийнхээ баруун урд гаргаад намайг газарт хэвтэж байхад миний толгой руу 2, 3 удаа гараараа цохиод, хөлөөрөө баруун хавирга орчим 2, 3 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би босоод зугтааж Хэрлэн сумын 2 дугаар багт хүргэн Дашдоржийн гэрт очиж, намайг Н зодчихлоо гэж хэлсэн. Н намайг зодох үед хажууд хүн байгаагүй... Бид хоёр маргалдаж муудсан асуудал огт байхгүй... намайг гэрийн хаалга онгойлгож орж ирлээ гэж уурлаж зодсон. Тухайн үе Н архи уучихсан согтуу бололтой байсан. Би ч гэсэн нилээн халамцуу байсан... Миний хамрын зүүн талд бага зэрэг зулгарч, хамар хавдсан, зүүн талын 2, 3, 4 дүгээр хавирга орчимд хөндүүрлэж байсан, зүүн хөмсөгний дотор талд, зүүн шанаанд зураас гарсан, баруун хацарт, зүүн чих, толгойны дагз хэсэгт бага зэрэг хөндүүр болсон, зүүн дээд нэгдүгээр шүд эмтэрсэн, уруулын дотор талд язарч, зүүн хөлийн гадна доод хэсгээр хөндүүр байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх үүсээгүй... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... Шүүх хуралд оролцохгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/
2. Гэрч Ж.Дашдоржийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Ингээд тэр хоёр гадуур гарч яваад орой 19 цагийн үед Б ах эхнэр Гэрэлмаагийн хамт ирчихээд орой 20 цагийн үед тэр хоёр гараад явсан юм. Ингээд орой 23 цагийн үед Б ах ганцаараа архи уучихсан согтуу манай гэрт орж ирэхдээ хамраас нь, зүүн чихнээс нь цус гарсан байдалтай, энэ хойно Нд зодуулчихлаа гээд орж ирсэн. Ахыг зодсон хүнийг Н гэдэг юм байна лээ. Б ах Н гэдэг айлынд очиход нь гэрээ дотроос нь түгжээд унтаж байхад нь хаалгыг нь татахад түгжээ нь мултраад унахаар нь гэрт нь орсон гэсэн. Тэгтэл Н гэдэг хүн чи манай гэрт хаалга онгойлгож орж ирдэг хэн бэ гээд гэрийнхээ баруун урд нүүрэнд нь цохиж унагаагаад гэрээсээ чирч гаргаад гэрийнхээ баруун урд талд, газар хэвтэж байхад нь гараараа толгой руу нь цохиж, хөлөөрөө цээж рүү нь өшиглөж зодсон гэсэн. Б ах орж ирээд Нд зодуулсан цагдаа дууд гэхэд нь би цагдаад дуудлага өгсөн юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 тал/
3.Гэрч Б.Батцэнгэлийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Манай ах Б нилээн согтуу Нд зодуулчихлаа гээд хамар, зүүн чихнээс нь цус гарчихсан цус нь хатаагүй орж ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өг гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Манай ах Б Н гэдэг хүний гэрт нь ганцаара очоод хаалгыг нь татсан чинь онгойчихоор нь гэрт нь орсон чинь хаалга онгойлгож орж ирлээ, чи муу манай гэрт хаалга онгойлгож орж ирдэг хэн бэ гээд зодсон гэсэн. Н гэдэг хүн нь бас согтуу байсан гэсэн. Тэр хоёроос өөр хүн байгаагүй гэсэн. Тэрнээс хойш ах БатБс юу болсон талаар дахиж тодруулж асуугаагүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 тал/
4. Гэрч Д.Гэрэлмаагийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн Мөрөн сумаас нөхөр Бын хамт Хэрлэн сумын төвд ирж Бын хүргэн Дашдоржийнд очсон. Тэгээд бид хоёр тэднийхээс гарч орой 20 цаг болж байхад дахин Дашдоржийн гэрт очоод дахин гэрээс нь гарч Бын найз Нэргүй дээр очсон. Нэргүй Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 1-3 тоотод байдаг Б гэдэг айлынд байсан. Ингээд бид хоёрыг очихоор Нэргүй нэг шил 0.75 литрийн архи гаргаж өгсөнийг бид гурав уусан. Гэрийн эзэн Б архи уугаагүй. Тэгээд Нэргүй, Б бид гурав Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 21 дүгээр эгнээнд Даваажав гэдэг айлынд очсон. Тэгээд тэнд бас нэг шил 0.75 литрийн архи задалсан. Тэр архинаас манай нөхөр бид хоёр нээх их уугаагүй. Бид найз Саакийн Бгийнд очиж хононо гэсэн чинь нөхөр Би хүргэн Дашдоржийнд очиж хононо гээд гараад явсан. Тэгээд би удалгүй араас нь гарч найз Саакийн Бгийнд очиж хоносон. Ингээд маргааш өглөө нь Дашдоржийн гэрт ирэхэд Б Н гэдэг хүнд зодуулсан гээд хавирга хөндүүр байна гэж байсан. Нөхөр маань надаас салаад Хэрлэн сумын 2 дугаар багийн Өлзийтийн нүүрний эгнээнд Н гэдэг хүн дээр очоод гэрийнх хаалгыг дотроос нь түгжээтэй байхаар нь татсан чинь түгжээ нь унаад өгөхөөр нь гэрт нь ороход хаалга үүдний түгжээ тайлж орж ирлээ гэж уурлаж манай нөхрийн нүүрэнд нэг удаа цохиод унахаар нь гэрээсээ чирч гаргаад гэрийн баруун урд талд цээж рүү нь өшиглөж толгой руу нь цохисон гэсэн. Тэгээд зугтаагаад хүргэн Дашдоржийн гэрт ирсэн байсан. Тухайн үед тэр хоёроос өөр хүн байгаагүй, Н нь гэртээ унтаж байсан гэсэн. Манай нөхөр уг нь Нтэй найз гэсэн. Тэр орой Н архи уучихсан согтуу байсан гэсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/
5. Шүүгдэгч Г.Нгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ”... Би 2020 оны 05 дугаар сарын 14-ны орой гэртээ ганцаараа унтаж байтал түр тар хийгээд хаалга онгойсон. Тэгэхээр нь гэрлээ асаасан чинь Мөрөн сумын Б согтуу манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би чи яагаад түгжээтэй гэрийн хаалга онгойлгож орж ирдэг юм бэ гээд орноосоо босоод гэрээс гаргахаар Быг гэрийн баруун урд зогсож байхад нь нүүрэнд нь нэг удаа цохиод гэрээс түлхээд гаргасан. Би Быг зодож биед нь гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 тал/
6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 239 дугаартай: ”...
1.2 Б.Б ын биед уруулын дотор салстын шарх, зүүн дээд 1-р шүдний эмтрэл. хамар, зүүн хөмсөгний дотор хэсэг, зүүн шанаа, чих, баруун хацар, дагзанд зулгаралт, хамар, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх змнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/
7. Шүүгдэгч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 14-ний орой Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 1-5 тоотод байдаг гэртээ ганцаараа унтаж байсан юм. Гэтэл нилээн орой 22 цаг өнгөрч байхад гэнэт манай гэрийн түгжээтэй хаалгыг гаднаас нь татаж онгойлгож хүн ороод ирэхээр нь би гэрлээ асаасан. Тэгээд гэрт орж ирсэн хүнийг харсан чинь Мөрөн сумын Б гэдэг танил маань байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ хаалга үүд шууд татаж орж ирээд хүн дотроос нь түгжсэн байхад яаж байгаан бэ гээд уурласан. Тэгээд би уурандаа Бын нүүрэнд нь нэг удаа гараараа цохиод доошоо унаад өгөхөөр нь гэрээсээ чирээд гэрийн баруун урд талд гаргаад гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгээд орхитол Б босоод хашааны хаалга чигтээ явахаар нь би гэртээ ороод унтсан. Би Бтой маргалдаад сүйд болоогүй. Гэрийн түгжээтэй байсан хаалгыг гаднаас нь татаад онгойлгоод ороод ирэхээр нь миний уур хүрсэн. Би хаалганы бариуд мод хавчуулаад гэрээ дотроос нь түгжсэн байсан юм. Тухайн үед Б бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй... Би Бтой утсаар яриад бид хоёр хоорондоо эвлэрсэн. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 59 тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 150.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ