| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0175/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0175/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Саранзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн С.Х –д холбогдох 2039.. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Х
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Х нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Өвөр хөндий гэх газарт байрлах Т.Ган-Эрдэний гэрт 2020 оны 04 дүгээр сард 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 14 настай Г.Этай бэлгийн харьцаанд орсон,
Мөн 2020 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийт 6 дугаар гудамжны 11 тоотод 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 14 нас 11 сар 22 хоногтой Г.Этай бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Х нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Өвөр хөндий гэх газарт байрлах Т.Ган-Эрдэний гэрт 2020 оны 04 дүгээр сард 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 14 настай Г.Этай бэлгийн харьцаанд орсон,
Мөн 2020 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийт 6 дугаар гудамжны 11 тоотод 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 14 нас 11 сар 22 хоногтой Г.Этай бэлгийн харьцаанд орсон болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч Г.Эын 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...бид хоёр гэрт ороод байж байгаад хамт хонохоор болсон юм. Би том өрөөнд байх орыг засаж Хтай хамт унтсан...ингээд бид хоёр хөнжилд ороод тэврэлдэж хэвтээд үнсэлцэж байгаад бэлгийн харьцаанд орсон...Би Хтай танилцахдаа 15 настай гэдгээ хэлж байсан. Гэхдээ би танилцахдаа 15 нас хүрээгүй байсан. Мөн өөрийгөө 8 дугаар ангид суралцдаг гэж хэлж байсан...бид хоёр өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан. Аав, ээж хоёрыг байхгүй үед Х манайд надтай хамт хоносон.... надад ямар нэгэн гомдол санал байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/
2. Шүүгдэгч С.Хын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ”... 2020 оны 04 дүгээр сард байсан би он сараа сайн санахгүй байна....бэлгийн харьцаанд орсон....2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр....Ингээд би Эыг тэврээд үнсчихээд хэвтэж байтал Э өөрөө өмд болон дотоожоо тайлсан...ингээд л бид хоёр бэлгийн харьцаанд орсон....Э надтай танилцахдаа 8 дугаар ангид суралцдаг гэж байсан. Тэрнээс надад насаа хэлээгүй, харин сүүлд буюу анх унтсаныхаа дараа нь л 15 настай гэдгээ хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
3. Гэрч Т.Сэнгээгийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Энэ хавар манай хажууханд нүүж ирсэн айлын ойр зуурын ажилд тусалж байгаад охинтой нь танилцаж учирсан байсан...сургуульд сурч байгаагүй гэхдээ тоог 100 хүртэл бол мэднэ...хүний төрсөн оноор нь насыг нь бодож мэднэ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 тал/
4. Гэрч Э.Зоригтбаатарын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Х, Э хоёр үерхдэг хайр сэтгэлийн холбоотой. Энэ талаар Х надад найз нь охин Этай үерхэж байгаа гэж хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/
5. Шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №260 дугаартай: ”...
1.2.3.Г.Эын биед гэмтэл тогтоогдсонгүй.
4.Г.Эын охин хальс 5 болон 9-н байрлалд сууриа хүрсэн шинэ урагдал гэмтэлтэй байх ба дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Г.Эын биед бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 тал/
6. Мөрдөгчийн хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 46-47 хуудас/
7. Эын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 58 хуудас/
8. Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас 16 насанд хүрээгүй хохирогч Г.Эын биед гэмтэл учраагүй бөгөөд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 94 тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсан байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлйийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Хт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан эрээн өнгийн ор хөнжлийн даавуу 1 ширхэг, 2 ширхэг гудасны даавуун гадар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ