Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 89

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* баг Үйлдвэр бригадад нэгдлийн гуанзанд 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оныг дуустал туслах тогооч, зочид буудлын үйлчлэгч, цагаан хэрэглэлийн угаагчаар тасралтгүй ажилласан. Иймд миний 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1980 онд төгсөж ирсэн. Тэрээр 1980 оны 12 сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр, 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд зочид буудалд үйлчлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд цагаан хэрэглэлийн угаагчаар, 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Хөдөлмөр ХК-нд цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсан тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1980 оны 12 сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр, 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд зочид буудалд үйлчлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд цагаан хэрэглэлийн угаагчаар, 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Хөдөлмөр ХК-нд цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1789 дүгээр албан бичиг,

-Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын хуулбар,

-Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 59 дүгээр тушаалын хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр тушаалын хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар тушаалын хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тушаалын хуулбар,

-Б.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.*******ийн шагнагдаж байсан гэх Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Баярын бичиг, Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баярын бичиг, Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Баярын бичиг,

-Ажиллаж байх хугацаандаа авахуулсан гэх гэрэл зураг,

-Гэрч М.ийн Б.******* нь 1980-1993 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Зочид буудалд тогоочоор ажиллаж байсан. Би ******* сумын Зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч З.ын Би 1980-1993 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Буудалд тогооочоор ажиллаж байхад Б.******* надтай хамт ажиллаж байсан. Манай буудлын ахлах тогтоочоор Чунагсүрэн гэдэг хүн ажиллаж байсан. Б.******* нь туслах тогтоочоор ажиллаж байсан. Б.Саранчимэн нь ******* сумын зочид буудалд ажилд орохоос өмнө ******* сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******ийг 1980 оны 12 сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр, 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд зочид буудалд үйлчлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд цагаан хэрэглэлийн угаагчаар, 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Хөдөлмөр ХК-нд цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* ******* овогт ******* *******ийг 1980 оны 12 сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр сургуульд цэвэрлэгчээр, 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд зочид буудалд үйлчлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд цагаан хэрэглэлийн угаагчаар, 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Хөдөлмөр ХК-нд цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА