Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 90

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978-1986 он хүртэл худалдагч, 1986-1987 он дуустал ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн номын санчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч 1978-1986 он хүртэл худалдагч, 1986-1987 онуудад номын санчаар ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1978-1985 он дуустал Ховд аймгийн ******* суманд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986-1987 он дуустал Ховд аймгийн Сутайн хөнгжил нэгдэлд номын санчаар ажиллаж ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1978-1985 он дуустал Ховд аймгийн ******* суманд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986-1987 он дуустал Ховд аймгийн Сутайн хөнгжил нэгдэлд номын санчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1910 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тушаалын хуулбар,

- Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар,

- Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар,

-Сутайн олхонууд номны 57, 58 дугаар хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1979 оны бараа үйлчилгээний жилийн эцсийн мэдээ,

-******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн зарлагын падаанууд,

-******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1985 оны цалингийн хүснэгт,

-******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1983 оны 1 дүгээр улирлын бараа борлуулалтын мэдээ,

-Гэрч Б.*******ийн Ц.******* нь 1978-1985 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэл ангид хүнсний худалдагчаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Бүс барааны худалдагчаар ажиллаж байсан. Ц.******* нь худалдаа бэлтгэлийн ангийн 5, 6 дугаар жилийн гавшгайч, аймгийн аварга худалдагч болж байсан. Бид худалдаа бэлтгэлийн ангид 1978-1985 оныг дуустал тасралтгүй хамт ажилласан гэх мэдүүлэг,

-Гэрч Х.*******ийн Ц.******* нь 1978-1986 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэл ангид хүнсний худалдагчаар ажиллаж байсан. 1986-1987 онд Ховд аймгийн ******* суманд номын санчаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн ******* сумын мал эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.*******г 1978-1985 он дуустал Ховд аймгийн ******* суманд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986-1987 он дуустал Ховд аймгийн Сутайн хөнгжил нэгдэлд номын санчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1978-1985 он дуустал Ховд аймгийн ******* суманд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986-1987 он дуустал Ховд аймгийн Сутайн хөнгжил нэгдэлд номын санчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА