Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 61

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133.1.1 дэх зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Х овогт Сын Ч /РД:/ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс С.Чд олгосон №458 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1985 оны 12 сарын 10-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 12 сарын 25-нд олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Сын Ч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1978 оны 07 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 30-н хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1983 оны 11 сарын 01-нээс 1984 оны 12 сарын 31-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1985 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 18-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил хувьцаат компанид 1992 оны 02 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144000 /нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөс 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний илүү төлсөн 3600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагчид олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ