Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1959 оны 11 сарын 08-нд төрсөн, 57 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багт оршин суух, Харууд овогт Санжидын Чимэдрэгзэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 27-ны өдөр 139/2017/00055/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Чимэдрэгзэн, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч С.Чимэдрэгзэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 оны 11 сарын 08-нд төрсөн, 57 настай. 1978 оны 07 сараас 1980 оны 06 сар хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд мал маллаж байгаад цэргийн албанд явж 1983 оны намар халагдаж ирсэн. 1983 оны 11 сараас 1984 оны 12 сарыг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн бүлээн бригадад үржил бог мал малласан. Мөн 1985 оны 01 сараас 1992 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад төлөг, шүдлэн маллаж байсан. Иймд 1978 оны 07 сараас 1980 оны 06 сар хүртэл, 1985 оны 01 сараас 1992 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1983 оны 11 сараас 1984 оны 12 сарыг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн миний хөдөлмөрийн дэвтрүүд дээр нэр буруу бичигдсэн учир Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон 458 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1985 оны 12 сарын 10-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 12 сарын 25-нд олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр Санжидийн Чимэдрэгзэн мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч С.Чимэдрэгзэн нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            С.Чимэдрэгзэн нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс С.Чимэдрагчаад олгосон №458 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1985 оны 12 сарын 10-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 12 сарын 25-нд олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

            Улсын бүртгэлийн хэлтсийн №00/000287 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

            Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 04 сарын 18-ны өдрийн №7006 дугаартай архивын лавлагаа,

           Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон 458 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

           Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1985 оны 12 сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр,

           Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1991 оны 12 сарын 25-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр,

           Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн бригадад ажиллаж байсан Санжид овогтой Чимэдрагчаагийн 1983, 1984 оны цалингийн түүвэр,

           С.Чимэдрэгчаагийн орлого зарлагын тооцоо, 1986 оны 05 сарын 28-ны өдөр авч байсан “Мандат”, 1986 оны 10 сарын 20-нд авч байсан “Талархал”, 1987 оны 01 сарын 17-ны өдөр авч байсан “Энх сүрэгтний гэрчилгээ”, 1987 оны 1-р сард авч байсан “Хүндэт жуух бичиг”, 1987 оны 01 сарын 22-нд авч байсан “Баярын бичиг”, 1988 оны 01 сарын 05-нд авч байсан “Талархал”, 1988 оны 01 сарын 20-ны өдөр авч байсан “Энх сүрэгтний гэрчилгээ”, 1988 оны 02 сарын 08-н, 1988 оны 04 сарын 01-нд тус тус авч байсан “Диплом”, 1989 оны 01 сарын 04-ний өдөр авч байсан “Энх сүрэгтний гэрчилгээ”, 1989 оны 10 сарын 23-нд авч байсан “Дурсамж”, 1989 оны 02 сарын 27-нд авч байсан “Диплом”, 1990 оны 01 сарын 08-н, 1991 оны 02 сарын 04-нд тус тус авч байсан “Талархал”,

Гэрч С.Цээсүрэнгийн “...С.Чимэдрэгзэн 1959 оны 11 сард төрсөн хүн байгаа юм. Уг нь С.Чимэдрагчаа гэдэг нэртэй хүн байгаа юм. Эхээс төрөхөд нь л С.Чимэдрагчаа гэдэг нэр өгсөн байдаг юм. Гэтэл иргэний үнэмлэхэн дээр нь С.Чимэдрэгзэн болгочихсон юм байна лээ. Чухам яагаад С.Чимэдрэгзэн болгосныг мэдэхгүй байна. Тухайн үеийн баримт бичиг олгож байгаа хүмүүсийн алдаа байх. Одоо ч гэсэн хүмүүс С.Чимэдрагчаа гэж дууддаг. Бид эхээс 3-уулаа. С.Чимэдрагчаа бид хоёр дээрээ нэг ахтай. Манай ахыг С.Сүрэндорж гэдэг юм. Ах, бид хоёр бол С.Чимэдрэгзэнг С.Чимэдрагчаа л гэж дууддаг...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Сумъяадоржийн “...Би С.Чимэдрэгзэнтэй Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо бригадад нэг сургуульд нэг ангид сурч байсан юм. Сургуульд байхдаа С.Чимэдрагчаа гэсэн нэртэй байсан. Эцэг эхээс өгсөн нэр нь С.Чимэдрагчаа гэдэг юм. Сүүлд л С.Чимэдрэгзэн болсон юм байна лээ. Зарим хүмүүс Жийжаа гэж дууддаг. Ер нь С.Чимэдрагчаа гэдэг нэртэй хүн байгаа юм. Яагаад иргэний үнэмлэхэн дээр нь С.Чимэдрэгзэн гэж бичигдсэнийг мэдэхгүй байна. Хүмүүс бол С.Чимэдрэгзэнг С.Чимэдрагчаагаар нь илүү сайн мэддэг...” гэх мэдүүлэг, 

Гэрч Д.Батбилэгийн “...Анх С.Чимэдрагчаа гэсэн нэртэй байсан. 1959 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаа-Овоо бригадад төрсөн юм. Эцэг эхээс өгсөн нэр нь С.Чимэдрагчаа гэдэг юм. Сүүлд иргэний үнэмлэх авахад С.Чимэдрэгзэн болсон юм байна лээ. Ямар учраас С.Чимэдрэгзэн гэсэн нэртэй болсныг мэдэхгүй байна. Тухайн үеийн баримт бичиг олгодог хүмүүсийн алдаа байх. Хүмүүс бол С.Чимэдрэгзэнг С.Чимэдрагчаагаар нь илүү сайн мэддэг. Би ч гэсэн С.Чимэдрагчаа гэж дууддаг ” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

            С.Чимэдрэгзэн нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1978 оны 07 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 30-н хүртэл малчин, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1983 оны 11 сарын 01-нээс 1984 оны 12 сарын 31-н хүртэл малчин, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1985 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 18-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил хувьцаат компанид 1992 оны 02 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

            Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 08/98 тоот албан бичиг,   

           Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон 458 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

           Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1985 оны 12 сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр,

           Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1991 оны 12 сарын 25-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр,

           Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 04 сарын 18-ны өдрийн №7006 дугаартай архивын лавлагаа,

           Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн бригадад ажиллаж байсан Санжид овогтой Чимэдрагчаагийн 1983, 1984 оны цалингийн түүвэр,

           С.Чимэдрэгчаагийн орлого зарлагын тооцоо, 1986 оны 05 сарын 28-ны өдөр авч байсан “Мандат”, 1986 оны 10 сарын 20-нд авч байсан “Талархал”, 1987 оны 01 сарын 17-ны өдөр авч байсан “Энх сүрэгтний гэрчилгээ”, 1987 оны 1-р сард авч байсан “Хүндэт жуух бичиг”, 1987 оны 01 сарын 22-нд авч байсан “Баярын бичиг”, 1988 оны 01 сарын 05-нд авч байсан “Талархал”, 1988 оны 01 сарын 20-ны өдөр авч байсан “Энх сүрэгтний гэрчилгээ”, 1988 оны 02 сарын 08-н, 1988 оны 04 сарын 01-нд тус тус авч байсан “Диплом”, 1989 оны 01 сарын 04-ний өдөр авч байсан “Энх сүрэгтний гэрчилгээ”, 1989 оны 10 сарын 23-нд авч байсан “Дурсамж”, 1989 оны 02 сарын 27-нд авч байсан “Диплом”, 1990 оны 01 сарын 08-н, 1991 оны 02 сарын 04-нд тус тус авч байсан “Талархал”,

           Гэрч Ц.Эрдэнэ-Очирын “...С.Чимэдрэгзэн нь 1978 оны 07 сараас эхлэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд хоньчиноор орсон. Түүнээс хойш 1980 он хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1983 онд ирээд Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн бригадад очиж малчнаар ажилласан. Хулд сумын Бүлээн бригадад ажиллаж байгаад 1985 онд буцаж ирж Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлдээ малчнаар ажилласан. С.Чимэдрэгзэн нь 1985 оноос эхлэн 1992 оныг дуустал Хөгжил нэгдэлд ажилласан хүн байгаа юм. Би Хөгжил нэгдэлд 1983 оноос 1993 он хүртэл агент, малчнаар ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Цэцэгчимэгийн “...С.Чимэдрэгзэн нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад 1978 оны 07 сараас эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1980 онд цэрэгт явж, 1983 онд цэргээс ирж байсан. 1983 оноос 1984 онд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд ажиллаж байгаад буцаж Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлдээ 1985 оны 01 сараас малчин болсон. Тэгээд 1985 оноос 1992 оныг дуустал мал малласан хүн байгаа юм. Би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд үхэрчин, саальчин зэрэг ажлуудыг хийж байсан юм...” гэх мэдүүлэг, 

Гэрч С.Банзрагчийн “...С.Чимэдрэгзэн нь 1978 оноос 1980 оны хооронд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад малчнаар ажиллаж байгаад 1980 ондоо цэрэгт явж байсан. 1983 онд цэргээс ирээд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад 1984 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1985 оны 01 сараас эргэж Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлдээ малчнаар ажиллаж эхэлсэн. 1985 оноос 1992 оныг дуустал бага мал маллаж байсан хүн байгаа юм. Тухайн үед би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин байсан учраас сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Сугирын “...Намайг 1978 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадын даргаар ажиллаж байхад С.Чимэдрэгзэн нь Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад үржил бага мал маллаж байсан. С.Чимэдрэгзэн нь 1980 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс ирсэн. Цэргээс ирээд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад мал маллаж байгаад 1985 оноос эргэж Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлдээ малчин болж байсан. 1985 оноос 1992 оныг дуустал тасралтгүй малчин байсныг нь мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133.1.1 дэх зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Харууд овогт Санжидын Чимэдрэгзэнг /РД:ЗП60041118/ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс С.Чимэдрагчаад олгосон №458 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1985 оны 12 сарын 10-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 12 сарын 25-нд олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харууд овогт Санжидын Чимэдрэгзэнг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1978 оны 07 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 30-н хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1983 оны 11 сарын 01-нээс 1984 оны 12 сарын 31-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1985 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 18-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил хувьцаат компанид 1992 оны 02 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Чимэдрэгзэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144000 /нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөс 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний илүү төлсөн 3600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагчид олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ