Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 91

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983-1989 он дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн ах ахуйд туслах саальчин, саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1983-1989 он дуустал ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1983 оны 06 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн ах ахуйд туслах саальчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1989 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд туслах саальчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр албан бичиг,

-Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн 1984-1989 оны 70 дугаар дансны хуулбар,

-Ховд аймгийн Мал аж ахуйн үржлийн албаны 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Диплом,

-Гэрч Т.*******гийн Миний бие Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1981-1990 оны хооронд ажиллаж байсан ба намайг ажиллаж байх хугацаанд Д.******* нь туслах саальчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч М.ийн Миний бие Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1982-1991 он хүртэл тэмээчин болон сүүний няраваар ажиллаж байсан бөгөөд намайг ажиллаж байх хугацаанд Д.******* нь туслах саальчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.*******г 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА